성경전서 개역한글판 1956년

Монгол Ариун Библи

Chapter  21  22  23  24  25  26  27  28  29  30

 출애굽기 21장 / Египетээс гарсан нь

21:1 네가 백성 앞에 세울 율례는 이러하니라
1 Чиний тэдэнд тогтоох хуулиуд нь эдгээр юм.

21:2 ○ 네가 히브리 종을 사면 그가 육 년 동안 섬길 것이요 제 칠 년에는 값 없이 나가 자유할 것이며
2 Хэрэв чи еврей боол худалдан авбал, тэр зургаан жил зарагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэр хөлс мөнгө төлөлгүйгээр чөлөөлөгдөнө.

21:3 그가 단신으로 왔으면 단신으로 나갈 것이요 장가 들었으면 그 아내도 그와 함께 나가려니와
3 Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна.

21:4 상전이 그에게 아내를 줌으로 그 아내가 자녀간 낳았으면 그 아내와 그 자식들은 상전에게 속할 것이요 그는 단신으로 나갈 것이로되
4 Хэрэв эзэн нь түүнд эхнэр өгч, эхнэр нь түүнд хөвгүүд, охидыг төрүүлбэл эхнэр хүүхдүүд нь эзний харьяат тул тэр ганцаараа явах ёстой.

21:5 종이 진정으로 말하기를 내가 상전과 내 처자를 사랑하니 나가서 자유하지 않겠노라 하면
5 Гэвч хэрэв боол "Би эзэндээ болон эхнэр, хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдөж явахгүй" гэж үнэхээр хэлбэл,

21:6 상전이 그를 데리고 재판장에게로 갈 것이요 또 그를 문이나 문설주 앞으로 데리고 가서 그것에다가 송곳으로 그 귀를 뚫을 것이라 그가 영영히 그 상전을 섬기리라
6 эзэн нь түүнийг Бурханы өмнө авч очоод, дараа нь түүнийг хаалга эсвэл хатавчинд аваач. Эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой.

21:7 ○ 사람이 그 딸을 여종으로 팔았으면 그는 남종 같이 나오지 못할지며
7 Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй.

21:8 만일 상전이 그를 기뻐 아니하여 상관치 아니하면 그를 속신케 할 것이나 그 여자를 속임이 되었으니 타국인에게 팔지 못할 것이요
8 Хэрвээ эзэн нь түүнийг өөртөө зориулан сонгож авсан боловч тэрээр эзнийхээ нүдэнд таалагдахгүй бол эзэн нь түүнийг чөлөөлж явуулах ёстой. Эзэн нь түүнд шударга бус хандсанаас болж түүнийг харь хүмүүст худалдах эрхгүй.

21:9 만일 그를 자기 아들에게 주기로 하였으면 그를 딸 같이 대접할 것이요
9 Хэрэв түүнийг хүүдээ зориулж сонгон авбал түүнтэй охин шигээ харьцах ёстой.

21:10 만일 상전이 달리 장가를 들지라도 그의 의복과 음식과 동침하는 것은 끊지 못할 것이요
10 Тэр өөртөө өөр эхнэр авсан ч анхны эхнэрээ хоол, хувцсаар хангаж, эр эмийн харьцаатай байх ёстой.

21:11 이 세 가지를 시행하지 아니하면 그는 속전을 내지 않고 거저 나가게 할 것이니라
11 Хэрэв тэр эдгээр гурван зүйлийг биелүүлэхгүй бол анхны эхнэр нь ямар ч мөнгөгүйгээр юу ч авалгүй явах ёстой.

21:12 ○ 사람을 쳐죽인 자는 반드시 죽일 것이나
12 Хүн цохиж алагчийг заавал алах ёстой.

21:13 만일 사람이 계획함이 아니라 나 하나님이 사람을 그 손에 붙임이면 내가 위하여 한 곳을 정하리니 그 사람이 그리로 도망할 것이며
13 Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө.

21:14 사람이 그 이웃을 짐짓 모살하였으면 너는 그를 내 단에서라도 잡아내려 죽일지니라
14 Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг Миний тахилын ширээнээс аваад ал.

21:15 ○ 자기 아비나 어미를 치는 자는 반드시 죽일지니라
15 Эцэг эхээ цохигчийг заавал алах ёстой.

21:16 사람을 후린 자가 그 사람을 팔았든지 자기 수하에 두었든지 그를 반드시 죽일지니라
16 Хүн хулгайлагч түүнийгээ зарсан ч бай, эсвэл хулгайлагдсан хүн нь түүний эзэмшлээс олдсон ч бай, хулгайчийг заавал алах ёстой.

21:17 ○ 그 아비나 어미를 저주하는 자는 반드시 죽일지니라
17 Эцэг эхээ хараагчийг заавал алах ёстой.

21:18 ○ 사람이 서로 싸우다가 하나가 돌이나 주먹으로 그 적수를 쳤으나 그가 죽지 않고 자리에 누웠다가
18 Хэрэв хүмүүс хэрэлдээд нэг нь нөгөөгөө чулуу, эсвэл нударгаараа цохиж, нөгөө нь үхэлгүй харин хэвтэрт ороод,

21:19 지팡이를 짚고 기동하면 그를 친 자가 형벌은 면하되 기간 손해를 배상하고 그로 전치되게 할지니라
19 дахин босож, таягтай гадуур явж чадвал цохисон хүн нь шийтгэгдэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж, түүнийг бүрэн эдгэртэл асрамжилна.

21:20 ○ 사람이 매로 그 남종이나 여종을 쳐서 당장에 죽으면 반드시 형벌을 받으려니와
20 Хэрэв хүн өөрийн боол эсвэл шивэгчнээ саваагаар цохиж, тэр боол гарт нь үхвэл эзэн нь шийтгүүлэх ёстой.

21:21 그가 일 일이나 이 일을 연명하면 형벌을 면하리니 그는 상전의 금전임이니라
21 Харин хэрвээ боол нь нэг, хоёр өдөр амьд байвал, ямар ч өшөө авах ёсгүй. Учир нь тэр эзний өмч мөн.

21:22 ○ 사람이 서로 싸우다가 아이 밴 여인을 다쳐 낙태케 하였으나 다른 해가 없으면 그 남편의 청구대로 반드시 벌금을 내되 재판장의 판결을 좇아 낼 것이니라
22 Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, хүүхэд нь зулбасан хэдий ч ямар ч гэмтэл байхгүй бол түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ.

21:23 그러나 다른 해가 있으면 갚되 생명은 생명으로
23 Харин хэрэв өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар,

21:24 눈은 눈으로, 이는 이로, 손은 손으로, 발은 발로,
24 нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр,

21:25 데운 것은 데움으로, 상하게 한 것은 상함으로, 때린 것은 때림으로 갚을지니라
25 түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө.

21:26 ○ 사람이 그 남종의 한 눈이나 여종의 한 눈을 쳐서 상하게 하면 그 눈 대신에 그를 놓을 것이며
26 Хэрэв хүн өөрийн боол, эсвэл шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээвэл нүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.

21:27 그 남종의 한 이나 여종의 한 이를 쳐서 빠뜨리면 그 이 대신에 그를 놓을지니라
27 Мөн хэрэв боол, эсвэл шивэгчнийхээ шүдийг цохиж унагавал шүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.

21:28 ○ 소가 남자나 여자를 받아서 죽이면 그 소는 반드시 돌에 맞아 죽을 것이요 그 고기는 먹지 말 것이며 임자는 형벌을 면하려니와
28 Хэрэв эрэгтэй, эсвэл эмэгтэй хүнийг үхэр мөргөж албал, уг үхэр уруу чулуу чулуудаж ал. Махыг нь идэж болохгүй. Харин үхрийн эзэн нь шийтгүүлэлгүй явна.

21:29 소는 본래 받는 버릇이 있고 그 임자는 그로 인하여 경고를 받았으되 단속하지 아니하므로 남녀간에 받아 죽이면 그 소는 돌로 쳐죽일 것이고 임자도 죽일 것이며
29 Харин хэрэв үхэр урьд нь мөргөдөг байсан бөгөөд эзэнд нь сануулж байсан боловч үхрээ хашиж хориогүйгээс болж эрэгтэй, эсвэл эмэгтэй хүн мөргүүлж үхвэл, уг үхэр уруу чулуу шидэж, бас эзнийг нь ч алах ёстой.

21:30 만일 그에게 속죄금을 명하면 무릇 그 명한 것을 생명의 속으로 낼 것이요
30 Хэрэв түүнд мөнгөн төлөөс ногдуулбал, тэр өөрийн амийг аврахын төлөө ногдсон төлөөсийг хэд ч бай төлнө.

21:31 아들을 받든지 딸을 받든지 이 율례대로 그 임자에게 행할 것이며
31 Үхэр нь эрэгтэй, эсвэл эмэгтэй хүүхдийг мөргөвөл энэ хуулийн ёсоор хийнэ.

21:32 소가 만일 남종이나 여종을 받으면 소 임자가 은 삼십 세겔을 그 상전에게 줄 것이요 소는 돌에 맞아 죽을지니라
32 Хэрэв боол, эсвэл шивэгчнийг үхэр мөргөвөл үхрийн эзэн боолын эзэнд гучин шекел мөнгө төлнө. Харин үхэр уруу чулуу шидэх ёстой.

21:33 ○ 사람이 구덩이를 열어 두거나 구덩이를 파고 덮지 아니함으로 소나 나귀가 거기에 빠지면
33 Хэрэв хүн нүхийг нээж, эсвэл нүх ухаад түүнийгээ буцааж дараагүйгээс болж үхэр, эсвэл илжиг нүхэнд нь унавал,

21:34 그 구덩이 주인이 잘 조처하여 짐승의 임자에게 돈을 줄 것이요 죽은 것은 그의 차지가 될지니라
34 нүхний эзэн нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр малын эзэнд мөнгө өгөх бөгөөд үхсэн мал түүнийх болно.

21:35 ○ 이 사람의 소가 저 사람의 소를 받아 죽이면 산 소를 팔아 그 값을 반분하고 죽은 것도 반분하려니와
35 Хэрэв нэг хүний үхэр бусдын үхрийг мөргөж албал, тэд амьд үхрийг худалдаж, мөнгийг нь хувааж авах бөгөөд бас үхсэн үхрийг ч хувааж авах ёстой.

21:36 그 소가 본래 받는 버릇이 있는 줄을 알고도 그 임자가 단속하지 아니하였으면 그는 소로 소를 갚을 것이요 죽은 것은 그의 차지가 될지니라
36 Хэрэв уг үхэр урьд нь мөргөдөг байсан нь мэдэгдсэн бөгөөд эзэн нь үхрээ хашиж хориогүй бол тэрээр үхрийг нь амьд үхрээр төлж, харин үхсэн үхрийг өөртөө авна.

 출애굽기 22장 / Египетээс гарсан нь

22:1 사람이 소나 양을 도적질하여 잡거나 팔면 그는 소 하나에 소 다섯으로 갚고 양 하나에 양 넷으로 갚을지니라
1 Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядалбал, эсвэл зарвал тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө.

22:2 도적이 뚫고 들어옴을 보고 그를 쳐죽이면 피 흘린 죄가 없으나
2 Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан, цохиулж үхвэл түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байхгүй.

22:3 해 돋은 후이면 피 흘린 죄가 있으리라 도적은 반드시 배상할 것이나 배상할 것이 없으면 그 몸을 팔아 그 도적질한 것을 배상할 것이요
3 Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө түүнийг худалдах ёстой.

22:4 도적질한 것이 살아 그 손에 있으면 소나 나귀나 양을 무론하고 갑절을 배상할지니라
4 Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг, эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой.

22:5 사람이 밭에서나 포도원에서 먹이다가 그 짐승을 놓아서 남의 밭에서 먹게 하면 자기 밭의 제일 좋은 것과 자기 포도원의 제일 좋은 것으로 배상할지니라
5 Хэрэв хүн тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой.

22:6 불이 나서 가시나무에 미쳐 낟가리나 거두지 못한 곡식이나 전원을 태우면 불 놓은 자가 반드시 배상할지니라
6 Хэрэв гал гарч, үүргэний бутанд авалцаж, хураасан тариа, эсвэл хадаагүй тариа, эсвэл тариалангийн талбайг шатаавал тэр галыг тавигч нь заавал нөхөн төлөх ёстой.

22:7 ○ 사람이 돈이나 물품을 이웃에게 맡겨 지키게 하였다가 그 이웃의 집에서 봉적하였는데 그 도적이 잡히면 갑절을 배상할 것이요
7 Хэрэв хүн мөнгө, эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой.

22:8 도적이 잡히지 아니하면 그 집 주인이 재판장 앞에 가서 자기가 그 이웃의 물품에 손 댄 여부의 조사를 받을 것이며
8 Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгч дээр очиж, хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсэхээ шүүлгэх ёстой.

22:9 어떠한 과실에든지 소에든지 나귀에든지 양에든지 의복에든지 또는 아무 잃은 물건에든지 그것에 대하여 혹이 이르기를 이것이 그것이라 하면 두 편이 재판장 앞에 나아갈 것이요 재판장이 죄 있다고 하는 자가 그 상대편에게 갑절을 배상할지니라
9 Үхэр, илжиг, хонь, хувцас хунар, эсвэл "Энэ минийх" гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан зүйл болох итгэл эвдсэн тохиолдол болгонд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө.

22:10 ○ 사람이 나귀나 소나 양이나 다른 짐승을 이웃에게 맡겨 지키게 하였다가 죽거나 상하거나 몰려가도 본 사람이 없으면
10 Хэрэв хүн илжиг, үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хэн ч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алга болох аваас

22:11 두 사람 사이에 맡은 자가 이웃의 것에 손을 대지 아니하였다고 여호와로 맹세할 것이요 그 임자는 그대로 믿을 것이며 그 사람은 배상하지 아니하려니와
11 хөршийнхөө өмчид гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа ЭЗЭНий өмнө тангараглах ёстой. Малын эзэн тэр тангаргийг хүлээн авч, нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй.

22:12 만일 자기에게서 봉적하였으면 그 임자에게 배상할 것이며
12 Хэрэв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой.

22:13 만일 찢겼으면 그것을 가져다가 증거할 것이요 그 찢긴 것에 대하여 배상하지 않을지니라
13 Хэрэв уг мал нь тастагдсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тастагдсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй.

22:14 ○ 만일 이웃에게 빌어온 것이 그 임자가 함께 있지 아니할 때에 상하거나 죽으면 반드시 배상하려니와
14 Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх, эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой.

22:15 그 임자가 그것과 함께 하였으면 배상하지 않을지며 세 낸 것도 세를 위하여 왔은즉 배상하지 않을지니라
15 Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс нь түүний үнэ нь болно.

22:16 ○ 사람이 정혼하지 아니한 처녀를 꾀어 동침하였으면 빙폐를 드려 아내로 삼을 것이요
16 Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой.

22:17 만일 그 아비가 그로 그에게 주기를 거절하면 그는 처녀에게 빙폐하는 일례로 돈을 낼지니라
17 Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал, тэр инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой.

22:18 ○ 너는 무당을 살려 두지 말지니라
18 Удганыг бүү амьд байлга.

22:19 ○ 짐승과 행음하는 자는 반드시 죽일지니라
19 Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.

22:20 ○ 여호와 외에 다른 신에게 희생을 드리는 자는 멸할지니라
20 ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг алах ёстой.

22:21 너는 이방 나그네를 압제하지 말며 그들을 학대하지 말라 너희도 애굽 땅에서 나그네이었었음이니라
21 Харийн хүнийг бүү буруутга, бүү дарла. Учир нь та нар Египетийн нутагт харь хүмүүс байсан.

22:22 너는 과부나 고아를 해롭게 하지 말라
22 Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо.

22:23 네가 만일 그들을 해롭게 하므로 그들이 내게 부르짖으면 내가 반드시 그 부르짖음을 들을지라
23 Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг сонсож,

22:24 나의 노가 맹렬하므로 내가 칼로 너희를 죽이리니 너희 아내는 과부가 되고 너희 자녀는 고아가 되리라
24 Миний уур хилэн дүрэлзэж, Би та нарыг илдээр ална. Та нарын эхнэрүүд бэлэвсэрч, та нарын хүүхдүүд өнчрөх болно.

22:25 ○ 네가 만일 너와 함께 한 나의 백성 중 가난한 자에게 돈을 꾸이거든 너는 그에게 채주 같이 하지 말며 변리를 받지 말 것이며
25 Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл, түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.

22:26 네가 만일 이웃의 옷을 전당 잡거든 해가 지기 전에 그에게 돌려보내라
26 Хэрэв чи хөршийнхөө хувцсыг барьцаанд авбал нар шингэхээс өмнө түүнд буцааж өг.

22:27 그 몸을 가릴 것이 이뿐이라 이는 그 살의 옷인즉 그가 무엇을 입고 자겠느냐 그가 내게 부르짖으면 내가 들으리니 나는 자비한 자임이니라
27 Учир нь тэр бол түүний цорын ганц бүтээлэг нь, биеийнх нь хувцас билээ. Тэр хүн өөр юу нөмөрч унтах вэ? Тэр Над уруу хашхирахад Би сонсох болно. Учир нь Би нигүүлсэнгүй билээ.

22:28 ○ 너는 재판장을 욕하지 말며 백성의 유사를 저주하지 말지니라
28 Бурханыг бүү хараа. Өөрийн ард түмний захирагчийг бүү хараа.

22:29 너는 너의 추수한 것과 너의 짜낸 즙을 드리기에 더디게 말지며 너의 처음 난 아들들을 내게 줄지며
29 Чи өөрийн ургац ба өөрийн усан үзмийн дарснаас өргөх өргөлийг бүү хойшлуул. Хөвгүүдийнхээ ууганыг нь чи Надад өгөх ёстой.

22:30 너의 소와 양도 그 일례로 하되 칠 일 동안 어미와 함께 있게 하다가 팔 일 만에 내게 줄지니라
30 Чи өөрийн үхэр болон хонинуудад ч ийнхүү үйлд. Долоон өдөр тэднийг эхтэй нь хамт байлгаж, найм дахь өдөрт нь Надад өг.

22:31 너희는 내게 거룩한 사람이 될지니 들에서 짐승에게 찢긴 것의 고기를 먹지 말고 개에게 던질지니라
31 Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тийм учраас хээр талд хэсэглэн тастчуулсан амьтны махыг та нар бүү ид. Түүнийг нохдод хаяж өг.

 출애굽기 23장 / Египетээс гарсан нь

23:1 너는 허망한 풍설을 전파하지 말며 악인과 연합하여 무함하는 증인이 되지 말며
1 Чи худал мэдүүлэг бүү өг. Хорон муу хүнтэй гар барин хуурамч гэрч болж болохгүй.

23:2 다수를 따라 악을 행하지 말며 송사에 다수를 따라 부정당한 증거를 하지 말며
2 Олныг дагалдан мууг үйлдэж болохгүй. Шударга ёсыг завхруулахын тулд олныг дагаж шүүхэд бүү гэрчил.

23:3 가난한 자의 송사라고 편벽되이 두호하지 말지니라
3 Шүүх дээр ядуу хүнийг бүү ялгаварла.

23:4 ○ 네가 만일 네 원수의 길 잃은 소나 나귀를 만나거든 반드시 그 사람에게로 돌릴지며
4 Хэрэв дайсныхаа төөрсөн үхэр, илжигтэй тааралдвал, түүнийг заавал эзэнд нь буцаан аваачиж өг.

23:5 네가 만일 너를 미워하는 자의 나귀가 짐을 싣고 엎드러짐을 보거든 삼가 버려두지 말고 그를 도와 그 짐을 부리울지니라
5 Хэрэв чамайг үзэн яддаг хүний илжиг ачаандаа дарагдан хэвтэж байхыг чи харвал түүнийг бүү орхи. Чи тэр хүнд заавал тусалж, илжгийг нь чөлөөл.

23:6 ○ 너는 가난한 자의 송사라고 공평치 않게 하지 말며
6 Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.

23:7 거짓 일을 멀리하며 무죄한 자와 의로운 자를 죽이지 말라 나는 악인을 의롭다 하지 아니하겠노라
7 Худал заргаас хол байж, гэмгүй эсвэл зөвт хүнийг бүү ал. Учир нь Би гэмтэнг зөвтгөн цагаатгахгүй.

23:8 너는 뇌물을 받지 말라 뇌물은 밝은 자의 눈을 어둡게 하고 의로운 자의 말을 굽게 하느니라
8 Чи хахууль бүү ав. Учир нь хахууль хүний харааг сохолж, шударга хүний үгийг гуйвуулна.

23:9 너는 이방 나그네를 압제하지 말라 너희가 애굽 땅에서 나그네 되었었은즉 나그네의 정경을 아느니라
9 Чи харь хүнийг бүү дарла. Та нар ч Египет газарт харийн хүмүүс байсан учраас харь хүний сэтгэлийг мэднэ.

23:10 ○ 너는 육 년 동안은 너의 땅에 파종하여 그 소산을 거두고
10 Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа.

23:11 제 칠 년에는 갈지 말고 묵여두어서 네 백성의 가난한 자로 먹게 하라 그 남은 것은 들짐승이 먹으리라 너의 포도원과 감람원도 그리할지니라
11 Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээсэн аливаа зүйлсийг нь хээрийн амьтад идэг. Өөрийн усан үзмийн болон чидун модны цэцэрлэгт ч ийнхүү үйлд.

23:12 너는 육 일 동안에 네 일을 하고 제 칠 일에는 쉬라 네 소와 나귀가 쉴 것이며 네 계집 종의 자식과 나그네가 숨을 돌리리라
12 Зургаан өдөр чи ажлаа хийж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоо. Чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүн сэргэг.

23:13 내가 네게 이른 모든 일을 삼가 지키고 다른 신들의 이름은 부르지도 말며 네 입에서 들리게도 말지니라
13 Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь. Өөр бурхдын нэрийг дурьдаж ч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.

23:14 ○ 너는 매년 삼차 내게 절기를 지킬지니라
14 Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ.

23:15 너는 무교병의 절기를 지키라 내가 네게 명한 대로 아빕월의 정한 때에 칠 일 동안 무교병을 먹을지니 이는 그 달에 네가 애굽에서 나왔음이라 빈 손으로 내게 보이지 말지니라
15 Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.

23:16 맥추절을 지키라 이는 네가 수고하여 밭에 뿌린 것의 첫 열매를 거둠이니라 수장절을 지키라 이는 네가 수고하여 이룬 것을 연종에 밭에서부터 거두어 저장함이니라
16 Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи өөрийн хөдөлмөрийн үр жимсийг хураахдаа, жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг сахь.

23:17 너의 모든 남자는 매년 세 번씩 주 여호와께 보일지니라
17 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.

23:18 ○ 너는 내 희생의 피를 유교병과 함께 드리지 말며 내 절기 희생의 기름을 아침까지 남겨두지 말지니라
18 Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул.

23:19 너의 토지에서 처음 익은 열매의 첫 것을 가져다가 너의 하나님 여호와의 전에 드릴지니라 너는 염소 새끼를 그 어미의 젖으로 삶지 말지니라
19 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.

23:20 ○ 내가 사자를 네 앞서 보내어 길에서 너를 보호하여 너로 내가 예비한 곳에 이르게 하리니
20 Үзэгтүн, замд чамайг хамгаалахын тулд, Миний бэлтгэсэн газар уруу чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэр элчийг явуулах гэж байна.

23:21 너희는 삼가 그 목소리를 청종하고 그를 노엽게 하지 말라 그가 너희 허물을 사하지 아니할 것은 내 이름이 그에게 있음이니라
21 Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь дуулгавартай дага. Түүний өмнөөс бүү тэрсэл. Учир нь Миний нэр түүний дотор байгаа тул тэр чиний хилэнцийг уучлахгүй.

23:22 네가 그 목소리를 잘 청종하고 나의 모든 말대로 행하면 내가 네 원수에게 원수가 되고 네 대적에게 대적이 될지라
22 Харин хэрэв чи түүний дуу хоолойг үнэхээр дуулгавартай дагаж, Миний айлдсан бүхнийг үйлдвэл, Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно.

23:23 나의 사자가 네 앞서 가서 너를 아모리 사람과 헷 사람과 브리스 사람과 가나안 사람과 히위 사람과 여부스 사람에게로 인도하고 나는 그들을 끊으리니
23 Миний тэнгэр элч чиний өмнө явж, чамайг аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно.

23:24 너는 그들의 신을 숭배하지 말며 섬기지 말며 그들의 소위를 본받지 말며 그것들을 다 훼파하며 그 주상을 타파하고
24 Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал.

23:25 너의 하나님 여호와를 섬기라 그리하면 여호와가 너희의 양식과 물에 복을 내리고 너희 중에 병을 제하리니
25 Чи өөрийн Бурхан ЭЗЭНд үйлчил. Тэгвэл Тэр чиний талх, усыг ерөөх болно. Би та нарын дундаас өвчин эмгэгийг зайлуулна.

23:26 네 나라에 낙태하는 자가 없고 잉태치 못하는 자가 없을 것이라 내가 너의 날 수를 채우리라
26 Чиний газарт дутуу төрдөг, эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би наслах ёстой насыг чинь наслуулна.

23:27 내가 내 위엄을 네 앞서 보내어 너의 이를 곳의 모든 백성을 파하고 너의 모든 원수로 너를 등지게 할 것이며
27 Би Өөрийн аймшгийг чиний өмнө явуулж, чиний очих газрын бүх ард түмнийг самууралд унаган, бүх дайсны чинь нурууг чамд харуулах болно.

23:28 내가 왕벌을 네 앞에 보내리니 그 벌이 히위 족속과 가나안 족속과 헷 족속을 네 앞에서 쫓아내리라
28 Чиний өмнөөс хивичүүд, канаанчууд, хитчүүдийг зайлуулахын тулд Би чиний өмнө хэдгэнүүдийг явуулна.

23:29 그러나 그 땅이 황무하게 되어 들짐승이 번성하여 너희를 해할까 하여 일 년 안에는 그들을 네 앞에서 쫓아내지 아니하고
29 Би ганцхан жилийн дотор тэднийг чиний өмнөөс зайлуулахгүй. Учир нь газар нутаг эзгүйрч, хээрийн араатнууд чиний хувьд олшрох вий.

23:30 네가 번성하여 그 땅을 기업으로 얻을 때까지 내가 그들을 네 앞에서 조금씩 쫓아내리라
30 Чи өсөн үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг чиний өмнөөс бага багаар зайлуулна.

23:31 내가 너의 지경을 홍해에서부터 블레셋 바다까지, 광야에서부터 하수까지 정하고 그 땅의 거민을 네 손에 붙이리니 네가 그들을 네 앞에서 쫓아낼찌라
31 Би чиний хил хязгаарыг Улаан тэнгисээс филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би чиний гарт тушаана. Чи өөрийнхөө өмнөөс тэднийг зайлуулна.

23:32 너는 그들과 그들의 신과 언약하지 말라
32 Чи тэдэнтэй, эсвэл тэдний бурхадтай ямар ч гэрээ байгуулж болохгүй.

23:33 그들이 네 땅에 머무르지 못할 것은 그들이 너로 내게 범죄케 할까 두려움이라 네가 그 신을 섬기면 그것이 너의 올무가 되리라
33 Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвэл тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл, энэ нь үнэхээр чамд урхи болно.

 출애굽기 24장 / Египетээс гарсан нь

24:1 또 모세에게 이르시되 너는 아론과 나답과 아비후와 이스라엘 장로 칠십 인과 함께 여호와에게로 올라와 멀리서 경배하고
1 Дараа нь Тэр Мосед -Чи Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүний хамт ЭЗЭН өөд ирж, алсаас мөргө.

24:2 너 모세만 여호와에게 가까이 나아오고 그들은 가까이 나아오지 말며 백성은 너와 함께 올라오지 말지니라
2 Зөвхөн Мосе л ЭЗЭНд ойрт. Харин бусад нь ойртох ёсгүй. Ард түмэн ч түүнтэй хамт ирэх ёсгүй гэв.

24:3 모세가 와서 여호와의 모든 말씀과 그 모든 율례를 백성에게 고하매 그들이 한 소리로 응답하여 가로되 여호와의 명하신 모든 말씀을 우리가 준행하리이다
3 Мосе ирж, ЭЗЭНий бүх үгс болон бүх тогтоолуудыг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар -ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.

24:4 모세가 여호와의 모든 말씀을 기록하고 이른 아침에 일어나 산 아래 단을 쌓고 이스라엘 십 이 지파대로 열 두 기둥을 세우고
4 Мосе ЭЗЭНий бүх үгсийг бичин тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босоод, уулын бэлд Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр баганын хамт тахилын ширээ босголоо.

24:5 이스라엘 자손의 청년들을 보내어 번제와 소로 화목제를 여호와께 드리게 하고
5 Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээн, шатаалт тахилыг, бас залуу бухнуудаар эвийн тахилыг ЭЗЭНд өргөв.

24:6 모세가 피를 취하여 반은 여러 양푼에 담고 반은 단에 뿌리고
6 Мосе цусны хагасыг нь авч, савнуудад хийн, хагасыг нь тахилын ширээн дээгүүр цацав.

24:7 언약서를 가져 백성에게 낭독하여 들리매 그들이 가로되 여호와의 모든 말씀을 우리가 준행하리이다
7 Тэгээд Мосе гэрээний номыг авч, ард түмэнд уншиж сонсгов. Тэд -ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв.

24:8 모세가 그 피를 취하여 백성에게 뿌려 가로되 이는 여호와께서 이 모든 말씀에 대하여 너희와 세우신 언약의 피니라
8 Тиймээс Мосе цусыг авч, ард түмний дээгүүр цацан, -Эдгээр бүх үгсийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтүн гэв.

24:9 ○ 모세와 아론과 나답과 아비후와 이스라엘 장로 칠십 인이 올라가서
9 Дараа нь Мосе Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч,

24:10 이스라엘 하나님을 보니 그 발 아래에는 청옥을 편 듯하고 하늘 같이 청명하더라
10 Израилийн Бурханыг үзэв. Түүний хөлийн доор нь тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа.

24:11 하나님이 이스라엘의 존귀한 자들에게 손을 대지 아니하셨고 그들은 하나님을 보고 먹고 마셨더라
11 Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав.

24:12 ○ 여호와께서 모세에게 이르시되 너는 산에 올라 내게로 와서 거기 있으라 너로 그들을 가르치려고 내가 율법과 계명을 친히 기록한 돌판을 네게 주리라
12 ЭЗЭН Мосед -Чи ууланд гарч, Над уруу ирээд, энд бай. Би чамд чулуун хавтанг хууль ба тушаалын хамт өгье. Тэдгээрийг Би тэдэнд заавар болгон бичсэн юм гэв.

24:13 모세가 그 종자 여호수아와 함께 일어나 하나님의 산으로 올라가며
13 Тиймээс Мосе өөрийн зарц Иошуатай хамт босож, Бурханы уул уруу гарлаа.

24:14 장로들에게 이르되 너희는 여기서 우리가 너희에게로 돌아오기까지 기다리라 아론과 훌이 너희와 함께 하리니 무릇 일이 있는 자는 그들에게로 나아갈지니라 하고
14 Харин ахмадуудад хандан тэр -Биднийг буцаж иртэл та нар энд хүлээж бай. Үзэгтүн, Аарон, Хур нар та нартай хамт байгаа тул хэн нэгэнд ямар нэг хэрэг гарвал тэдэнд ханд гэв.

24:15 모세가 산에 오르매 구름이 산을 가리며
15 Тэгээд Мосе ууланд гарсан бөгөөд уулыг үүл бүрхэв.

24:16 여호와의 영광이 시내 산 위에 머무르고 구름이 육 일 동안 산을 가리더니 제 칠 일에 여호와께서 구름 가운데 모세를 부르시니라
16 ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр үүлэн дундаас Мосег дуудав.

24:17 산 위의 여호와의 영광이 이스라엘 자손의 눈에 맹렬한 불 같이 보였고
17 Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа.

24:18 모세는 구름 속으로 들어가서 산 위에 올랐으며 사십 일 사십 야를 산에 있으니라
18 Мосе үүлэн дунд орж, уул өөд гарав. Мосе уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байлаа.

 출애굽기 25장 / Египетээс гарсан нь

25:1 여호와께서 모세에게 일러 가라사대
1 Тэгээд ЭЗЭН Мосед айлдсан нь

25:2 이스라엘 자손에게 명하여 내게 예물을 가져오라 하고 무릇 즐거운 마음으로 내는 자에게서 내게 드리는 것을 너희는 받을지니라
2 -Надад зориулан хандив авчир хэмээн Израилийн хөвгүүдэд хэл. Зүрхэндээ хөтлөгддөг хүн бүрээс Надад өгснийг ав.

25:3 너희가 그들에게서 받을 예물은 이러하니 금과 은과 놋과
3 Чиний тэднээс авах хандив нь: алт, мөнгө, хүрэл,

25:4 청색 자색 홍색 실과 가는 베 실과 염소 털과
4 хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,

25:5 붉은 물들인 수양의 가죽과 해달의 가죽과 조각목과
5 улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,

25:6 등유와 관유에 드는 향품과 분향할 향을 만들 향품과
6 гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,

25:7 호마노며 에봇과 흉패에 물릴 보석이니라
7 оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.

25:8 내가 그들 중에 거할 성소를 그들을 시켜 나를 위하여 짓되
8 Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг.

25:9 무릇 내가 네게 보이는 대로 장막의 식양과 그 기구의 식양을 따라 지을지니라
9 Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.

25:10 ○ 그들은 조각목으로 궤를 짓되 장이 이 규빗 반, 광이 일 규빗 반, 고가 일 규빗 반이 되게 하고
10 Тэд хуайс модоор урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас авдар хийг.

25:11 너는 정금으로 그것을 싸되 그 안팎을 싸고 윗가로 돌아가며 금 테를 두르고
11 Чи авдрыг шижир алтаар бүр. Түүний дотор, гадна талыг бүрээд түүнийг тойруулан алтан эмжээр хий.

25:12 금 고리 넷을 부어 만들어 그 네 발에 달되 이편에 두 고리요 저편에 두 고리며
12 Чи түүнд зориулж дөрвөн алтан гархи цутган, авдрын дөрвөн хөл дээр нь байрлуул. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байна.

25:13 조각목으로 채를 만들고 금으로 싸고
13 Чи хуайс модоор дамнуурга хийж, алтаар бүр.

25:14 그 채를 궤 양편 고리에 꿰어서 궤를 메게 하며
14 Тэдгээрээр авдрыг өргөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуул.

25:15 채를 궤의 고리에 꿴대로 두고 빼어내지 말지며
15 Дамнуургууд нь авдрын гархинд байх ёстой бөгөөд тэдгээрийг салгаж болохгүй.

25:16 내가 네게 줄 증거판을 궤 속에 둘지며
16 Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.

25:17 정금으로 속죄소를 만들되 장이 이 규빗 반, 광이 일 규빗 반이 되게 하고
17 Чи өршөөлийн суудлыг шижир алтаар хий. Түүний уртыг нь хоёр тохой хагас, өргөнийг нь нэг тохой хагасаар хий.

25:18 금으로 그룹 둘을 속죄소 두 끝에 쳐서 만들되
18 Өршөөлийн суудлын хоёр үзүүрт хоёр херубыг алтаар давтан хий.

25:19 한 그룹은 이 끝에, 한 그룹은 저 끝에 곧 속죄소 두 끝에 속죄소와 한 덩이로 연하게 할지며
19 Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хий. Херубуудыг өршөөлийн суудалтай нэгтгэн хоёр үзүүрт нь хий.

25:20 그룹들은 그 날개를 높이 펴서 그 날개로 속죄소를 덮으며 그 얼굴을 서로 대하여 속죄소를 향하게 하고
20 Херубуудын далавчнууд дээш дэлгэгдэн, өршөөлийн суудлыг бүрхэн байх бөгөөд бие биен уруугаа харж байх ёстой. Херубуудын нүүр нь өршөөлийн суудал уруу харсан байна.

25:21 속죄소를 궤 위에 얹고 내가 네게 줄 증거판을 궤 속에 넣으라
21 Өршөөлийн суудлыг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий.

25:22 거기서 내가 너와 만나고 속죄소 위 곧 증거궤 위에 있는 두 그룹 사이에서 내가 이스라엘 자손을 위하여 네게 명할 모든 일을 네게 이르리라
22 Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.

25:23 ○ 너는 조각목으로 상을 만들되 장이 이 규빗, 광이 일 규빗, 고가 일 규빗 반이 되게 하고
23 Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий.

25:24 정금으로 싸고 주위에 금 테를 두르고
24 Чи түүнийг шижир алтаар бүрж, түүнийг тойруулан алтан эмжээр хий.

25:25 그 사면에 손바닥 넓이 만한 턱을 만들고 그 턱 주위에 금으로 테를 만들고
25 Ширээнд зориулан түүнийг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, түүнийг тойруулан хөвөөг нь алтаар эмж.

25:26 그것을 위하여 금 고리 넷을 만들어 네 발 위 네 모퉁이에 달되
26 Түүнд зориулж чи дөрвөн алтан цагираг хийж, дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт нь тэдгээрийг байрлуул.

25:27 턱 곁에 달라 이는 상 멜 채를 꿸 곳이며
27 Цагиргууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой.

25:28 또 조각목으로 그 채를 만들고 금으로 싸라 상을 이것으로 멜 것이니라
28 Чи хуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүр. Тэдгээрээр ширээг зөөх болно.

25:29 너는 대접과 숟가락과 병과 붓는 잔을 만들되 정금으로 만들지며
29 Чи ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундагыг нь шижир алтаар хий.

25:30 상 위에 진설병을 두어 항상 내 앞에 있게 할지니라
30 Чи ширээн дээр Оршихуйн талхыг тавьж байнга Миний өмнө байлга.

25:31 ○ 너는 정금으로 등대를 쳐서 만들되 그 밑판과 줄기와 잔과 꽃받침과 꽃을 한 덩이로 연하게 하고
31 Дараа нь чи шижир алтаар дэнлүүний суурийг хий. Дэнлүүний суурийг давтаж, суурь болон ишийг түүний хундага, түүний болцуу ба түүний цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбо.

25:32 가지 여섯을 등대 곁에서 나오게 하되 그 세 가지는 이편으로 나오고 그 세 가지는 저편으로 나오게 하며
32 Дэнлүүний суурийн хажуугаас зургаан салаа гарах бөгөөд гурван салаа нь түүний нэг хажуугаас, гурван салаа нь түүний нөгөө хажуугаас гарна.

25:33 이편 가지에 살구꽃 형상의 잔 셋과 꽃받침과 꽃이 있게 하고 저편 가지에도 살구꽃 형상의 잔 셋과 꽃받침과 꽃이 있게 하여 등대에서 나온 여섯 가지를 같게 할지며
33 Гурван хундага нь нэг салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Мөн гурван хундага нь нөгөө салаан дахь гүйлсийн дэлбээнүүд буюу болцуу ба цэцэг хэлбэртэй хийгдэг. Дэнлүүний сууриас гарсан зургаан салааны хувьд адил хий.

25:34 등대 줄기에는 살구꽃 형상의 잔 넷과 꽃받침과 꽃이 있게 하고
34 Дэнлүүний сууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага хий.

25:35 등대에서 나온 여섯 가지를 위하여 꽃받침이 있게 하되 두 가지 아래 한 꽃받침이 있어 줄기와 연하게 하며 또 두 가지 아래 한 꽃받침이 있어 줄기와 연하게 하며 또 두 가지 아래 한 꽃받침이 있어 줄기와 연하게 하고
35 Дэнлүүний сууриас гарсан зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу байж, хоёр дахь хос салааны доор нэг болцуу байж, гурав дахь хос салааны доор нэг болцуу байна.

25:36 그 꽃받침과 가지를 줄기와 연하게 하여 전부를 정금으로 쳐 만들고
36 Тэдгээрийн болцуунууд ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байна. Энэ бүгд шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл болно.

25:37 등잔 일곱을 만들어 그 위에 두어 앞을 비추게 하며
37 Дараа нь чи түүний долоон дэнлүүг хий. Тэдгээр нь өмнөх орчноо гэрэлтүүлэхийн тулд байрлуулагдах ёстой.

25:38 그 불집게와 불똥 그릇도 정금으로 만들지니
38 Галын чимхүүр ба тавиуруудыг нь шижир алтаар хий.

25:39 등대와 이 모든 기구를 정금 한 달란트로 만들되
39 Дэнлүүний суурийг эдгээр бүх хэрэгслийн хамт нэг талантын шижир алтаар хий.

25:40 너는 삼가 이 산에서 네게 보인 식양대로 할지니라
40 Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар.

 출애굽기 26장 / Египетээс гарсан нь

26:1 너는 성막을 만들되 앙장 열 폭을 가늘게 꼰 베 실과 청색 자색 홍색 실로 그룹을 공교히 수 놓아 만들지니
1 Цааш нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийг чи уран хүний урлал болох херубуудын хамтаар хийлгэгтүн.

26:2 매폭의 장은 이십 팔 규빗, 광은 사 규빗으로 각 폭의 장단을 같게 하고
2 Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна.

26:3 그 앙장 다섯 폭을 서로 연하며 다른 다섯 폭도 서로 연하고
3 Таван бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө тав нь хоорондоо холбогдсон байх ёстой.

26:4 그 앙장의 연락할 말폭 가에 청색 고를 만들며 다른 연락할 말폭 가에도 그와 같이 하고
4 Эхний хэсгийн гадна талын бүрээсний болон хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр хөх өнгийн гогцоонуудыг хий.

26:5 앙장 말폭 가에 고 오십을 달며 다른 앙장 말폭 가에도 고 오십을 달고 그 고들을 서로 대하게 하고
5 Нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоог хий. Эдгээр гогцоонууд нь бие биеийнхээ харалдаа байх ёстой.

26:6 금 갈고리 오십을 만들고 그 갈고리로 앙장을 연합하여 한 성막을 이룰지며
6 Тавин алтан гархи үйлдэн, уг гархинуудаар бүрээснүүдийг хооронд нь холбогтун. Ингэснээр асар нь нэгдмэл болно.

26:7 그 성막을 덮는 막 곧 앙장을 염소 털로 만들되 열 한 폭을 만들지며
7 Дараа нь чи асрын дээгүүр бүтээх майхны арван нэгэн бүрээсийг ямааны хялгасаар хийгтүн.

26:8 각 폭의 장은 삼십 규빗, 광은 사 규빗으로 열 한 폭의 장단을 같게 하고
8 Бүрээс бүрийн урт нь гучин тохой, бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой бөгөөд арван нэгэн бүрээс нь ижил хэмжээтэй байх ёстой.

26:9 그 앙장 다섯 폭을 서로 연하며 또 여섯 폭을 서로 연하고 그 여섯째 폭 절반은 성막 전면에 접어 드리우고
9 Бүрээснүүдийн тавыг нь хооронд нь холбон, нөгөө зургааг нь хооронд нь холбон майхны урд талд зургадугаар бүрээсийг давхарлан тавь.

26:10 앙장을 연락할 말폭 가에 고 오십을 달며 다른 연락할 말폭 가에도 고 오십을 달고
10 Эхний хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний зах дээр тавин гогцоо хий.

26:11 놋 갈고리 오십을 만들고 그 갈고리로 그 고를 꿰어 연합하여 한 막이 되게 하고
11 Тавин хүрэл гархийг хийж, гархинуудыг гогцоонуудад оруулан, майхныг хооронд нь холбогтун. Ингэснээр энэ нь нэг болно.

26:12 그 막 곧 앙장의 나머지 그 반 폭은 성막 뒤에 드리우고
12 Майхны бүрээсний үлдсэн унжсан хэсэг буюу үлдсэн хагас бүрээсийг асрын ар талд унжуулагтун.

26:13 막 곧 앙장의 길이의 남은 것은 이편에 한 규빗, 저편에 한 규빗 씩 성막 좌우 양편에 덮어 드리우고
13 Майхны бүрээсний уртаас үлдсэн хэсэг буюу нэг тал дахь тохой, мөн нөгөө тал дахь тохой нь асрын хоёр талаар унжин түүнийг бүтээх ёстой.

26:14 붉은 물들인 수양의 가죽으로 막의 덮개를 만들고 해달의 가죽으로 그 웃덮개를 만들지니라
14 Улаанаар будсан хуцын арьсаар майхны бүтээлгийг хийгтүн. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг хий.

26:15 ○ 너는 조각목으로 성막을 위하여 널판을 만들어 세우되
15 Дараа нь хуайс модоор асарт зориулан дүнзнүүдийг босоогоор нь хий.

26:16 각 판의 장은 십 규빗, 광은 일 규빗 반으로 하고
16 Дүнз тус бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас.

26:17 각 판에 두 촉씩 내어 서로 연하게 하되 너는 성막 널판을 다 그와 같이 하라
17 Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байх агаад асрын бүх дүнзийг чи ийнхүү хийгтүн.

26:18 너는 성막을 위하여 널판을 만들되 남편을 위하여 널판 스물을 만들고
18 Тэгээд асарт зориулж өмнө талд нь байх хорин дүнзийг хий.

26:19 스무 널판 아래 은 받침 마흔을 만들지니 이 널판 아래에도 그 두 촉을 위하여 두 받침을 만들고 저 널판 아래에도 그 두 촉을 위하여 두 받침을 만들지며
19 Хорин дүнзэн доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний хоёр углуургад зориулан уг дүнзний доор хоёр углуур, нөгөө дүнзний хоёр углуургад зориулан тухайн дүнзний доор хоёр углуурыг хийгтүн.

26:20 성막 다른 편 곧 그 북편을 위하여도 널판 스물로 하고
20 Асрын хоёрдугаар тал буюу хойд талд нь хорин дүнзийг

26:21 은 받침 마흔을 이 널판 아래에도 두 받침, 저 널판 아래에도 두 받침으로 하며
21 дөчин мөнгөн углуурын хамт, нэг дүнзний доор хоёр углуур, нөгөө дүнзний доор хоёр углуур

26:22 성막 뒤 곧 그 서편을 위하여는 널판 여섯을 만들고
22 асрын ар тал буюу баруун талд зориулан зургаан дүнз хийгтүн.

26:23 성막 뒤 두 모퉁이 편을 위하여는 널판 둘을 만들되
23 Асрын ар талын булангуудад хоёр дүнз хий.

26:24 아래에서부터 위까지 각기 두 겹 두께로 하여 윗고리에 이르게 하고 두 모퉁이 편을 다 그리하며
24 Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байх бөгөөд хоёр талдаа тийнхүү байх ёстой. Тэд хоёр буланг гаргах юм.

26:25 그 여덟 널판에는 은 받침이 열 여섯이니 이 판 아래에도 두 받침이요 저 판 아래에도 두 받침이니라
25 Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байх ёстой. Нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур байна.

26:26 너는 조각목으로 띠를 만들지니 성막 이편 널판을 위하여 다섯이요
26 Дараа нь хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод хий.

26:27 성막 저편 널판을 위하여 다섯이요 성막 뒤 곧 서편 널판을 위하여 다섯이며
27 Асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндлөвч мод, мөн асрын ар тал буюу баруун талд зориулсан таван хөндлөвч мод хийгтүн.

26:28 널판 가운데 있는 중간 띠는 이 끝에서 저 끝에 미치게 하고
28 Дүнзнүүдийн голд байх дундах хөндлөвч мод нь нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх ёстой.

26:29 그 널판들을 금으로 싸고 그 널판들의 띠를 꿸 금 고리를 만들고 그 띠를 금으로 싸라
29 Дүнзнүүдийг алтаар бүрэгтүн. Мөн хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийж, хөндлөвч моддыг алтаар бүрэгтүн.

26:30 너는 산에서 보인 식양대로 성막을 세울지니라
30 Тэгээд чамд уулан дээр үзүүлсэн зургийн дагуу чи асрыг хий.

26:31 ○ 너는 청색 자색 홍색 실과 가늘게 꼰 베 실로 짜서 장을 만들고 그 위에 그룹들을 공교히 수 놓아서
31 Дараа нь чи нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар хөшиг хий. Үүнийг уран хүний урлал болох херубуудтай хамт хийлгэ.

26:32 금 갈고리로 네 기둥 위에 드리우되 그 네 기둥을 조각목으로 만들고 금으로 싸서 네 은 받침 위에 둘지며
32 Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх ёстой. Багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байрлах ёстой.

26:33 그 장을 갈고리 아래 드리운 후에 증거궤를 그 장 안에 들여놓으라 그 장이 너희를 위하여 성소와 지성소를 구별하리라
33 Чи хөшгийг гархинуудаас өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.

26:34 너는 지성소에 있는 증거궤 위에 속죄소를 두고
34 Ариунаас ариун газар дахь гэрчлэлийн авдран дээр чи өршөөлийн суудлыг тавигтун.

26:35 그 장 바깥 북편에 상을 놓고 남편에 등대를 놓아 상과 대하게 할지며
35 Ширээг хөшигний гадна талд тавьж, дэнлүүний суурийг ширээний эсрэг талд буюу асрын өмнө талд тавь. Ширээг хойд талд нь тавигтун.

26:36 청색 자색 홍색 실과 가늘게 꼰 베 실로 수 놓아 짜서 성막문을 위하여 장을 만들고
36 Майхны үүдэнд хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийгтүн.

26:37 그 문장을 위하여 기둥 다섯을 조각목으로 만들어 금으로 싸고 그 갈고리도 금으로 만들지며 또 그 기둥을 위하여 받침 다섯을 놋으로 부어 만들지니라
37 Дэлгэцэнд зориулан хуайс модоор таван багана хийж алтаар бүр. Тэдний дэгээнүүд нь мөн алтан байна. Тэдгээрт зориулан таван хүрэл углуур цутга.

 출애굽기 27장 / Египетээс гарсан нь

27:1 너는 조각목으로 장이 오 규빗, 광이 오 규빗의 단을 만들되 네모 반듯하게 하며 고는 삼 규빗으로 하고
1 Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна.

27:2 그 네 모퉁이 위에 뿔을 만들되 그 뿔이 그것에 연하게 하고 그 단을 놋으로 쌀지며
2 Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр.

27:3 재를 담는 통과 부삽과 대야와 고기 갈고리와 불 옮기는 그릇을 만들되 단의 그릇을 다 놋으로 만들지며
3 Үнсийг нь авч хаяхад зориулсан сав, утгуур, угаагуурууд, сэрээ болон бойпоруудыг хий. Түүний бүх хэрэгслийг хүрлээр үйлдэгтүн.

27:4 단을 위하여 놋으로 그물을 만들고 그 위 네 모퉁이에 놋고리 넷을 만들고
4 Тэгээд хүрэл сараалжин тор үйлдэгтүн. Торон дээр дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл цагираг хий.

27:5 그물은 단 사면 가장자리 아래 곧 단 절반에 오르게 할지며
5 Чи торыг тахилын ширээний амсрын доор, тахилын ширээний голд хүрэхээр доошлуулан тавь.

27:6 또 그 단을 위하여 채를 만들되 조각목으로 만들고 놋으로 쌀지며
6 Тахилын ширээнд зориулан хуайс модоор дамнуургуудыг хийж хүрлээр бүрэгтүн.

27:7 단 양편 고리에 그 채를 꿰어 단을 메게 할지며
7 Тахилын ширээг зөөж байхад дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг цагиргуудад шургуул.

27:8 단은 널판으로 비게 만들되 산에서 네게 보인 대로 그들이 만들지니라
8 Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор дамнуургуудыг дотор талдаа хөндий зүсмэл модоор хий. Тэд үүнийг ингэж хийг.

27:9 ○ 너는 성막의 뜰을 만들지니 남을 향하여 뜰 남편에 광이 백 규빗의 세마포 장을 쳐서 그 한 편을 당하게 할지니
9 Чи асрын хашааг хийгтүн. Өмнө тал нь зуун тохой урттай нарийн нэхсэн маалингаар хийгдсэн хөшигтэй байна.

27:10 그 기둥이 스물이며 그 받침 스물은 놋으로 하고 그 기둥의 갈고리와 가름대는 은으로 할지며
10 Түүний баганууд хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганын дэгээнүүд болоод тэдгээрийн холбоосууд нь мөнгөн байх ёстой.

27:11 그 북편에도 광이 백 규빗의 포장을 치되 그 기둥이 스물이며 그 기둥의 받침 스물은 놋으로 하고 그 기둥의 갈고리와 가름대는 은으로 할지며
11 Үүнтэй адил уртаараа умард талд зуун тохой урттай хөшиг болон хорин хүрэл углууртай хорин багана байна. Баганын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн байна.

27:12 뜰의 옆 곧 서편에 광 오십 규빗의 포장을 치되 그 기둥이 열이요 받침이 열이며
12 Хашааны өргөнөөр баруун талд тавин тохой хөшиг арван багана, арван углууртай хамт байна.

27:13 동을 향하여 뜰 동편의 광도 오십 규빗이 될지며
13 Хашааны өргөн нь зүүн талд тавин тохой байна.

27:14 문 이편을 위하여 포장이 십 오 규빗이며 그 기둥이 셋이요 받침이 셋이요
14 Хаалганы нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байна.

27:15 문 저편을 위하여도 포장이 십 오 규빗이며 그 기둥이 셋이요 받침이 셋이며
15 Нөгөө талд арван таван тохой хөшиг гурван багана, гурван углууртай байна.

27:16 뜰 문을 위하여는 청색 자색 홍색 실과 가늘게 꼰 베 실로 수 놓아 짠 이십 규빗의 장이 있게 할지니 그 기둥이 넷이요 받침이 넷이며
16 Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар нэхэгдсэн хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна.

27:17 뜰 사면 모든 기둥의 가름대와 갈고리는 은이요 그 받침은 놋이며
17 Хашааны эргэн тойрон дахь бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээнүүд нь мөнгө, углуурнууд нь хүрэл байна.

27:18 뜰의 장은 백 규빗이요 광은 오십 규빗이요 세마포 장의 고는 오 규빗이요 그 받침은 놋이며
18 Хашааны урт нь зуун тохой, өргөн нь нийтдээ тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн ба тэдгээрийн углуурууд нь хүрэл байна.

27:19 성막에서 쓰는 모든 기구와 그 말뚝과 뜰의 포장 말뚝을 다 놋으로 할지니라
19 Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.

27:20 ○ 너는 또 이스라엘 자손에게 명하여 감람으로 찧어낸 순결한 기름을 등불을 위하여 네게로 가져오게 하고 끊이지 말고 등불을 켜되
20 Дэнлүүг үргэлжид асааж байхын тулд гэрэлтүүлгэнд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрах үүргийг чи Израилийн хөвгүүдэд өг.

27:21 아론과 그 아들들로 회막 안 증거궤 앞 휘장 밖에서 저녁부터 아침까지 항상 여호와 앞에 그 등불을 간검하게 하라 이는 이스라엘 자손의 대대로 영원한 규례니라
21 Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.

 출애굽기 28장 / Египетээс гарсан нь

28:1 너는 이스라엘 자손 중 네 형 아론과 그 아들들 곧 나답과 아비후와 엘르아살과 이다말을 그와 함께 네게로 나아오게 하여 나를 섬기는 제사장 직분을 행하게 하되
1 Надад тахилч болгон үйлчлүүлэхээр Израилийн хөвгүүдийн дундаас өөрийн ах Аарон ба түүний хөвгүүд болох Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг хамтад нь өөрийнхөө дэргэд байлгагтун.

28:2 네 형 아론을 위하여 거룩한 옷을 지어서 영화롭고 아름답게 할지니
2 Өөрийн ах Аароны алдар ба үзэсгэлэнд зориулан ариун хувцас хий.

28:3 너는 무릇 마음에 지혜 있는 자 곧 내가 지혜로운 영으로 채운 자들에게 말하여 아론의 옷을 지어 그를 거룩하게 하여 내게 제사장 직분을 행하게 하라
3 Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд, түүнийг ариусгахаар хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн бүх уран хүмүүст хандаж өгүүлэгтүн.

28:4 그들의 지을 옷은 이러하니 곧 흉패와 에봇과 겉옷과 반포 속옷과 관과 띠라 그들이 네 형 아론과 그 아들들을 위하여 거룩한 옷을 지어 아론으로 내게 제사장 직분을 행하게 할지며
4 Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, малгай ба бүс болно. Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд тэд чиний ахад болон түүний хөвгүүдэд ариун хувцас хийх ёстой.

28:5 그들의 쓸 것은 금실과 청색 자색 홍색 실과 가늘게 꼰 베 실이니라
5 Тэд алт ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг.

28:6 ○ 그들이 금실과 청색 자색 홍색 실과 가늘게 꼰 베 실로 공교히 짜서 에봇을 짓되
6 Тэд бас алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар уран хүний урлал болох ефод хийгтүн.

28:7 그것에 견대 둘을 달아 그 두 끝을 연하게 하고
7 Ефод нь холбогдсон байхын тулд түүний хоёр үзүүртэй холбоотой хоёр мөрөвч байх ёстой.

28:8 에봇 위에 매는 띠는 에봇 짜는 법으로 금실과 청색 자색 홍색 실과 가늘게 꼰 베 실로 에봇에 공교히 붙여 짤지며
8 Ефодын дээрх уран нэхсэн бүс нь алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгдсэн байх ёстой.

28:9 호마노 두 개를 취하여 그 위에 이스라엘 아들들의 이름을 새기되
9 Чи хоёр оникс чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн.

28:10 그들의 연치대로 여섯 이름을 한 보석에 나머지 여섯 이름은 다른 보석에
10 Тэдний төрсөн дарааллаар нь нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэрийг сийл.

28:11 보석을 새기는 자가 인에 새김 같이 너는 이스라엘 아들들의 이름을 그 두 보석에 새겨 금 테에 물리고
11 Үнэт чулуу засагч хүн тамга сийлэхтэй адил, чи Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу хоёр чулууг сийлэн, алтан хүрээтэй сууринд суулгагтун.

28:12 그 두 보석을 에봇 두 견대에 붙여 이스라엘 아들들의 기념 보석을 삼되 아론이 여호와 앞에서 그들의 이름을 그 두 어깨에 메어서 기념이 되게 할지며
12 Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдэд дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр хадах бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ.

28:13 너는 금으로 테를 만들고
13 Чи алтан хүрээтэй суурь хий.

28:14 정금으로 노끈처럼 두 사슬을 땋고 그 땋은 사슬을 그 테에 달지니라
14 Мөн шижир алтан хоёр гинж сүлжин хийж, хүрээтэй суурин дээр тогтоо.

28:15 ○ 너는 판결 흉패를 에봇 짜는 법으로 금실과 청색 자색 홍색 실과 가늘게 꼰 베 실로 공교히 짜서 만들되
15 Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг хийсний адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үйлдэгтүн.

28:16 장광이 한 뼘씩 두 겹으로 네모 반듯하게 하고
16 Тэр нь нэг сөөм урт, нэг сөөм өргөн дөрвөлжин бөгөөд хоёр давхарласан байна.

28:17 그것에 네 줄로 보석을 물리되 첫 줄은 홍보석 황옥 녹주옥이요
17 Түүний дээр чи дөрвөн эгнээгээр чулуун шигтгээ хий. Нэг дэх эгнээнд бадмаараг, молор, маргад,

28:18 둘째 줄은 석류석 남보석 홍마노요
18 хоёр дахь эгнээнд оюу, индранил, очир алмааз,

28:19 세째 줄은 호박 백마노 자수정이요
19 гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам, ягаан болор,

28:20 네째 줄은 녹보석 호마노 벽옥으로 다 금 테에 물릴지니
20 дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байна. Эдгээрийг алтан хүрээн дотор суулгах ёстой.

28:21 이 보석들은 이스라엘 아들들의 이름대로 열 둘이라 매 보석에 열 두 지파의 한 이름씩 인을 새기는 법으로 새기고
21 Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу буюу тэдний нэрсийн дагуу арван хоёр байх ёстой. Арван хоёр овгийн нэг бүрийг чулуу тус бүр дээр тамга мэт сийлнэ.

28:22 정금으로 노끈처럼 땋은 사슬을 흉패 위에 붙이고
22 Чи цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг гинж хий.

28:23 또 금 고리 둘을 만들어 흉패 위 곧 흉패 두 끝에 그 두 고리를 달고
23 Цээживчин дээр хоёр алтан цагираг хийж, цээживчний хоёр үзүүрт холбогтун.

28:24 땋은 두 금 사슬로 흉패 두 끝 두 고리에 꿰어 매고
24 Хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр цагирагт холбо.

28:25 두 땋은 사슬의 다른 두 끝을 에봇 앞 두 견대의 금 테에 매고
25 Хоёр оосрын нөгөө үзүүрүүдийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбо.

28:26 또 금 고리 둘을 만들어 흉패 아래 양편 가 안쪽 곧 에봇에 닿은 곳에 달고
26 Чи хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг ефодын дотор тал уруу харсан цээживчний хоёр өнцгийн ирмэгт хад.

28:27 또 금 고리 둘을 만들어 에봇 앞 두 견대 아래 매는 자리 가까운 편 곧 공교히 짠 띠 윗편에 달고
27 Хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд хоёр мөрөвчнийх нь доор, залгаасны ойролцоо ефодын уран нэхсэн бүсний дээд талд хад.

28:28 청색 끈으로 흉패 고리와 에봇 고리에 꿰어 흉패로 공교히 짠 에봇 띠 위에 붙여 떠나지 않게 하라
28 Тэд цээживчний цагиргийг ефодын цагирагтай хөх оосроор холбог. Ингэснээр цээживч нь ефодын уран нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй юм.

28:29 아론이 성소에 들어갈 때에는 이스라엘 아들들의 이름을 기록한 이 판결 흉패를 가슴에 붙여 여호와 앞에 영원한 기념을 삼을 것이니라
29 Аарон ариун газарт орохдоо Израилийн хөвгүүдийн нэрсийг ЭЗЭНий өмнө мөнхийн дурсгал болгон шүүхийн цээживчинд зүрхэн дээрээ авч явах ёстой.

28:30 너는 우림과 둠밈을 판결 흉패 안에 넣어 아론으로 여호와 앞에 들어갈 때에 그 가슴 위에 있게 하라 아론이 여호와 앞에서 이스라엘 자손의 판결을 항상 그 가슴 위에 둘지니라
30 Шүүхийн цээживчин дотор Урим ба Туммимийг хий. Аароныг ЭЗЭНий өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн дээр байх болно. Израилийн хөвгүүдийн шүүлтийг Аарон зүрхэндээ ЭЗЭНий өмнө үргэлж авч явах болно.

28:31 너는 에봇 받침 겉옷을 전부 청색으로 하되
31 Чи ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр үйлд.

28:32 두 어깨 사이에 머리 들어갈 구멍을 내고 그 주위에 갑옷 깃 같이 깃을 짜서 찢어지지 않게 하고
32 Түүний оройн хэсгийн голд амсар гарга. Амсрыг урагдуулахгүйн тулд хөө хуягны амсар шиг тойруулан сүлжиж захал.

28:33 그 옷 가장자리로 돌아가며 청색 자색 홍색 실로 석류를 수 놓고 금 방울을 간격하여 달되
33 Түүний хормойг тойруулан хөх, ягаан болон час улаан материалаар анаруудыг хийж, тэдгээрийн хооронд алтан хонхнуудыг тойруулан хий.

28:34 그 옷 가장자리로 돌아가며 한 금 방울, 한 석류, 한 금 방울, 한 석류가 있게 하라
34 Нөмрөгийн хормойд, эргэн тойронд нь алтан хонх, анар, алтан хонх, анар байхаар хийгтүн.

28:35 아론이 입고 여호와를 섬기러 성소에 들어갈 때와 성소에서 나갈 때에 그 소리가 들릴 것이라 그리하면 그가 죽지 아니하리라
35 Аароныг үйлчлэх үед үүнийг өмсгөсөн байх бөгөөд тэр үхэхгүйн тулд ЭЗЭНий өмнө ариун газарт орж гарахад хонхны жингэнэх нь сонсогдоно.

28:36 ○ 너는 또 정금으로 패를 만들어 인을 새기는 법으로 그 위에 새기되 {여호와께 성결}이라 하고
36 Чи бас шижир алтаар пайз хий. Пайзан дээр тамганы сийлбэр шиг "ЭЗЭНд ариун" гэж сийлэгтүн.

28:37 그 패를 청색 끈으로 관 위에 매되 곧 전면에 있게 하라
37 Түүнийг малгайн дээр урд талд нь байлгахын тулд хөх уяагаар бэхлэгтүн.

28:38 이 패가 아론의 이마에 있어서 그로 이스라엘 자손의 거룩하게 드리는 성물의 죄건을 담당하게 하라 그 패가 아론의 이마에 늘 있으므로 그 성물을 여호와께서 받으시게 되리라
38 Тэр нь Аароны духан дээр байна. Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлэгтэй холбоотой ариусгагдсан ариун юмсын гэм бурууг Аарон үүрэх болно. Тэд ЭЗЭНий өмнө хүлээн авахуулахын тулд энэ нь үргэлж түүний духан дээр байх ёстой.

28:39 너는 가는 베 실로 반포 속옷을 짜고 가는 베 실로 관을 만드고 띠를 수 놓아 만들지니라
39 Чи нарийн маалинга нэхэн өнгө алагласан дотуур дээл болон нарийн маалинган малгай хий. Чи нэхмэлчний бүтээл болох бүсийг хий.

28:40 ○ 너는 아론의 아들들을 위하여 속옷을 만들며 그들을 위하여 띠를 만들며 그들을 위하여 관을 만들어서 영화롭고 아름답게 하되
40 Аароны хөвгүүдийн алдар ба үзэсгэлэнд зориулан дотуур дээл, бүс болон малгай хийгтүн.

28:41 너는 그것들로 네 형 아론과 그와 함께 한 그 아들들에게 입히고 그들에게 기름을 부어 위임하고 거룩하게 하여 그들로 제사장 직분을 내게 행하게 할지며
41 Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун.

28:42 또 그들을 위하여 베로 고의를 만들어 허리에서부터 넓적다리까지 이르게 하여 하체를 가리게 하라
42 Нүцгэн биеийг нь халхлах маалинган дотуур өмдийг тэдэнд хий. Тэр дотуур өмд нь ууцнаас гуя хүртэл хүрэх ёстой.

28:43 아론과 그 아들들이 회막에 들어갈 때에나 제단에 가까이 하여 거룩한 곳에서 섬길 때에 그것들을 입어야 죄를 지어서 죽지 아니하리니 그와 그의 후손의 영원히 지킬 규례니라
43 Аарон ба түүний хөвгүүд хурлын майханд орохдоо, эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд хүрч очихдоо гэм нүгэлд унан үхэхгүйн тулд тэдгээр хувцсыг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний хойч үр удамд үүрд мөнхийн тогтоол байх болтугай.

 출애굽기 29장 / Египетээс гарсан нь

29:1 너는 그들에게 나를 섬길 제사장 직분을 위임하여 그들로 거룩하게 할 일이 이러하니 곧 젊은 수소 하나와 흠 없는 수양 둘을 취하고
1 Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц,

29:2 무교병과 기름 섞인 무교 과자와 기름 바른 무교 전병을 모두 고운 밀가루로 만들고
2 улаан буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тостой бялуу болон тосонд багсарсан боов авагтун.

29:3 그것들을 한 광주리에 담고 그것을 광주리에 담은 채 그 송아지와 두 양과 함께 가져오고
3 Эдгээрийг чи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн.

29:4 너는 아론과 그 아들들을 회막 문으로 데려다가 물로 씻기고
4 Дараа нь чи Аарон болон түүний хөвгүүдийг хурлын майхны үүдэнд авчирч, усаар угаа.

29:5 의복을 가져다가 아론에게 속옷과 에봇 받침 겉옷과 에봇을 입히고 흉패를 달고 에봇에 공교히 짠 띠를 띠우고
5 Чи хувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, ефодын уран нэхсэн бүсээр бүслэгтүн.

29:6 그 머리에 관을 씌우고 그 위에 성패를 더하고
6 Түүний толгойд малгай өмсгөж, дээр нь ариун титмийг тавигтун.

29:7 관유를 가져다가 그 머리에 부어 바르고
7 Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.

29:8 그 아들들을 데려다가 그들에게 속옷을 입히고
8 Чи хөвгүүдийг нь авчран, тэдэнд дотуур дээл өмсгө.

29:9 아론과 그 아들들에게 띠를 띠우며 관을 씌워서 제사장의 직분을 그들에게 맡겨 영원한 규례가 되게 하라 너는 이같이 아론과 그 아들들에게 위임하여 거룩하게 할지니라
9 Аарон болон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ.

29:10 ○ 너는 수송아지를 회막 앞으로 끌어오고 아론과 그 아들들은 그 송아지 머리에 안수할지며
10 Тэгээд чи хурлын майхны өмнө бухыг авчран, Аарон хийгээд түүний хөвгүүд бухын толгой дээр гараа тавина.

29:11 너는 회막 문 여호와 앞에서 그 송아지를 잡고
11 Тэгээд хурлын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.

29:12 그 피를 네 손가락으로 단 뿔들에 바르고 그 피 전부를 단 밑에 쏟을지며
12 Чи бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун.

29:13 내장에 덮인 모든 기름과 간 위에 있는 꺼풀과 두 콩팥과 그 위의 기름을 취하여 단 위에 불사르고
13 Бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн дээрх өөхийг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулагтун.

29:14 그 수소의 고기와 가죽과 똥은 진 밖에서 불사르라 이는 속죄제니라
14 Харин бухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна талд галд шатаагтун. Энэ бол нүглийн тахил юм.

29:15 ○ 너는 또 수양 하나를 취하고 아론과 그 아들들은 그 수양의 머리 위에 안수할지며
15 Чи бас нэг хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина.

29:16 너는 그 수양을 잡고 그 피를 취하여 단 위의 주위에 뿌리고
16 Чи хуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээн дээр тойруулан цацагтун.

29:17 그 수양의 각을 뜨고 그 장부와 다리는 씻어 각 뜬 고기와 그 머리와 함께 두고
17 Дараа нь чи өнөөх хуцыг эвдэн, түүний гэдэс дотор болон гуяыг нь угааж, мөчнүүдийг толгойтой нь хамт тавигтун.

29:18 그 수양의 전부를 단 위에 불사르라 이는 여호와께 드리는 번제요 이는 향기로운 냄새니 여호와께 드리는 화제니라
18 Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. Энэ бол ЭЗЭНд өргөх шатаалт тахил юм. Энэ бол тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх тахил юм.

29:19 ○ 너는 다른 수양을 취하고 아론과 그 아들들은 그 수양의 머리 위에 안수할지며
19 Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина.

29:20 너는 그 수양을 잡고 그 피를 취하여 아론의 오른 귓부리와 그 아들들의 오른 귓부리에 바르고 그 오른손 엄지와 오른발 엄지에 바르고 그 피를 단 주위에 뿌리고
20 Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аарон болон түүний хөвгүүдийн баруун чихний омог, баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэж, үлдсэн цусыг тахилын ширээн дээр тойруулан цацагтун.

29:21 단 위의 피와 관유를 취하여 아론과 그 옷과 그 아들들과 그 아들들의 옷에 뿌리라 그와 그 옷과 그 아들들과 그 아들들의 옷이 거룩하리라
21 Дараа нь чи тахилын ширээн дээрх цус болон тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд дээр нь цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд нь ариусгагдана.

29:22 또 너는 그 수양의 기름과 기름진 꼬리와 그 내장에 덮인 기름과 간 위의 꺼풀과 두 콩팥과 그것들 위의 기름과 우편 넓적다리를 취하라 이는 위임식의 수양이며
22 Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр ба тэдгээрийн дээрх өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол сахил хүртээх ёсны хуц юм),

29:23 또 여호와 앞에 있는 무교병 광주리에서 떡 한 덩이와 기름 바른 과자 하나와 전병 하나를 취하고
23 ЭЗЭНий өмнө тавигдсан исгээгүй талхны сагснаас нэг бин, тостой хольсон нэг бин, нэг боовыг авч,

29:24 그 전부를 아론의 손과 그 아들들의 손에 주고 그것을 흔들어 여호와 앞에 요제를 삼을지며
24 эдгээрийг бүгдийг нь Аарон хийгээд түүний хөвгүүдийн гарт тавьж ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла.

29:25 너는 그것을 그들의 손에서 취하여 단 위에서 번제물을 더하여 불사르라 이는 여호와 앞에 향기로운 냄새니 곧 여호와께 드리는 화제니라
25 Чи тэдгээрийг тэдний гараас авч, ЭЗЭНий өмнө тайвшруулах тааламжит үнэрт зориулан шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиул. Энэ бол ЭЗЭНд галаар өргөх тахил юм.

29:26 ○ 너는 위임식 수양의 가슴을 취하여 여호와 앞에 흔들어 요제를 삼으라 이는 너의 분깃이니라
26 Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно.

29:27 너는 그 흔든 요제물 곧 아론과 그 아들들의 위임식 수양의 가슴과 넓적다리를 거룩하게 하라
27 Ааронд зориулсан болон түүний хөвгүүдэд зориулсан сахил хүртээх ёслолын хуцаас даллах өргөлийн даллагдсан өвчүү ба хандивын өргөгдсөн гуяыг ариусга.

29:28 이는 이스라엘 자손이 아론과 그 자손에게 돌릴 영원한 분깃이요 거제물이니 곧 이스라엘 자손이 화목제의 희생 중에서 취한 거제물로서 여호와께 드리는 거제물이니라
28 Энэ нь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм.

29:29 ○ 아론의 성의는 아론의 후에 그 아들들에게 돌릴지니 그들이 그것을 입고 기름 부음으로 위임을 받을 것이며
29 Аароны ариун хувцаснууд нь түүний хойч хөвгүүдэд шилжих ба тэд эдгээрээр тослогдон, сахил хүртэх болно.

29:30 그를 이어 제사장이 되는 아들이 회막에 들어가서 성소에서 섬길 때에는 칠 일 동안 그것을 입을지니라
30 Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг ариун газарт үйлчлэхээр хурлын майханд орохдоо эдгээр хувцсыг долоо хоногийн турш өмсөх ёстой.

29:31 ○ 너는 위임식 수양을 취하여 거룩한 곳에서 그 고기를 삶고
31 Чи сахил хүртээх ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун.

29:32 아론과 그 아들들이 회막 문에서 그 수양의 고기와 광주리에 있는 떡을 먹을지라
32 Аарон болон түүний хөвгүүд хуцын мах, сагсан дахь талхыг хурлын майхны үүдэнд иднэ.

29:33 속죄물 곧 그들을 위임하며 그들을 거룩하게 하는데 쓰는 것은 그들은 먹되 타인은 먹지 못할지니 이는 성물이 됨이며
33 Тийнхүү тэдний сахил хүртэх ба ариусах ёслол дээр эвлэрүүллийг хийсэн тэдгээр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүмүүс идэж болохгүй.

29:34 위임식 고기나 떡이 아침까지 남았으면 그것을 불에 사를지니 이는 거룩한즉 먹지 못할지니라
34 Хэрэв сахил хүртээх ёслолын махнаас, эсвэл талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй.

29:35 ○ 너는 내가 무릇 네게 명한 대로 아론과 그 아들들에게 그 같이 하여 칠 일 동안 위임식을 행하되
35 Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Аарон болон түүний хөвгүүдэд үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ.

29:36 매일 수송아지 하나로 속죄하기 위하여 속죄제를 드리며 또 단을 위하여 속죄하며 깨끗케 하고 그것에 기름을 부어 거룩하게 하라
36 Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн төлөөх тахил болгон нэг бух өргө. Түүний төлөө эвлэрүүллийг хийх үед тахилын ширээг цэвэршүүл. Чи түүнийг ариусгахаар тослогтун.

29:37 네가 칠 일 동안 단을 위하여 속죄하여 거룩하게 하라 그리하면 지극히 거룩한 단이 되리니 무릇 단에 접촉하는 것이 거룩하리라
37 Долоон хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж, түүнийг ариусга. Тэгээд тахилын ширээ нь хамгийн ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариун болно.

29:38 ○ 네가 단 위에 드릴 것은 이러하니라 매일 일 년 된 어린 양 두 마리니
38 Тахилын ширээн дээр үргэлжлүүлэн өдөр бүр өргөх зүйл бол хоёр хурга болно.

29:39 한 어린 양은 아침에 드리고 한 어린 양은 저녁 때에 드릴지며
39 Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн.

29:40 한 어린 양에 고운 밀가루 에바 십분 일과 찧은 기름 힌의 사분 일을 더하고 또 전제로 포도주 힌의 사분 일을 더할지며
40 Тэнд нэг хурганы хамт шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил болон ундаан өргөлд зориулан хинийн дөрөвний нэгэн дарс байх ёстой.

29:41 한 어린 양은 저녁 때에 드리되 아침과 일반으로 소제와 전제를 그것과 함께 드려 향기로운 냄새가 되게 하여 여호와께 화제를 삼을지니
41 Нөгөө хургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд түүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр ба галаар өргөх тахил болгон өргөгтүн.

29:42 이는 너희가 대대로 여호와 앞 회막 문에서 늘 드릴 번제라 내가 거기서 너희와 만나고 네게 말하리라
42 Энэ нь ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд үеийн үед үргэлжлэх шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм.

29:43 내가 거기서 이스라엘 자손을 만나리니 내 영광을 인하여 회막이 거룩하게 될지라
43 Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.

29:44 내가 그 회막과 단을 거룩하게 하며 아론과 그 아들들도 거룩하게 하여 내게 제사장 직분을 행하게 하며
44 Би хурлын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Надад тахилч нар болж үйлчлэх Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана.

29:45 내가 이스라엘 자손 중에 거하여 그들의 하나님이 되리니
45 Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно.

29:46 그들은 내가 그들의 하나님 여호와로서 그들 중에 거하려고 그들을 애굽 땅에서 인도하여 낸 줄을 알리라 나는 그들의 하나님 여호와니라
46 Би бол тэдний дунд оршихын тулд Египетийн газраас тэднийг авчирсан, тэдний Бурхан ЭЗЭН мөн гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан ЭЗЭН юм.

 출애굽기 30장 / Египетээс гарсан нь

30:1 너는 분향할 단을 만들지니 곧 조각목으로 만들되
1 Цаашилбал, чи хуайс модоор утлага уугиулах газар болгон тахилын ширээг хийгтүн.

30:2 장이 일 규빗, 광이 일 규빗으로 네모 반듯하게 하고 고는 이 규빗으로 하며 그 뿔을 그것과 연하게 하고
2 Түүний урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой ба эврүүд нь түүнтэй нэгдмэл байна.

30:3 단 상면과 전후 좌우면과 뿔을 정금으로 싸고 주위에 금 테를 두를지며
3 Уг тахилын ширээг буюу түүний оройг нь, бүх хажуу талуудыг нь тойруулан, эврүүдийг нь шижир алтаар бүрэгтүн. Чи бүхэлд нь тойруулан алтан эмжээр хий.

30:4 금 테 아래 양편에 금 고리 둘을 만들되 곧 그 양편에 만들지니 이는 단을 메는 채를 꿸 곳이며
4 Түүний эмжээрийн доор, хоёр алтан цагираг үйлд. Ингэхдээ хоёр эсрэг талын хананд нь хийж, тахилын ширээг зөөх дамнуургыг тэдгээрт шургуул.

30:5 그 채를 조각목으로 만들고 금으로 싸고
5 Хуайс модоор дамнуургуудыг нь хийж, алтаар бүрэгтүн.

30:6 그 단을 증거궤 위 속죄소 맞은편 곧 증거궤 앞에 있는 장 밖에 두라 그 속죄소는 내가 너와 만날 곳이며
6 Энэ тахилын ширээг гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх өршөөлийн суудлын өмнө талд тавь.

30:7 아론이 아침마다 그 위에 향기로운 향을 사르되 등불을 정리할 때에 사를지며
7 Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг асаахдаа тэр түүнийг уугиулах ёстой.

30:8 또 저녁 때 등불을 켤 때에 사를지니 이 향은 너희가 대대로 여호와 앞에 끊지 못할지며
8 Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүдийг асаахдаа утлагыг уугиулна. Үеийн үед ЭЗЭНий өмнө мөнхийн утлага байх ёстой.

30:9 너희는 그 위에 다른 향을 사르지 말며 번제나 소제를 드리지 말며 전제의 술을 붓지 말며
9 Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, эсвэл идээн өргөлүүдийг бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг бүү асга.

30:10 아론이 일 년 일 차씩 이 향단 뿔을 위하여 속죄하되 속죄제의 피로 일 년 일 차씩 대대로 속죄할지니라 이 단은 여호와께 지극히 거룩하니라
10 Аарон нь түүний эврүүд дээр жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр тэр эвлэрүүллийн нүглийн төлөөх тахилын цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үеийн үед хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд хамгийн ариун байх болно.

30:11 ○ 여호와께서 모세에게 일러 가라사대
11 Бас ЭЗЭН Мосед хандан, айлдсан нь

30:12 네가 이스라엘 자손의 수효를 따라 조사할 때에 조사 받은 각 사람은 그 생명의 속전을 여호와께 드릴지니 이는 그 계수할 때에 그들 중에 온역이 없게 하려 함이라
12 -Чи Израилийн хөвгүүдийг тоолохоор тооллого хийх үед хүн бүр өөрийнхөө төлөө золиосыг ЭЗЭНд өгөх ёстой. Энэ нь тэднийг чи тоолох үед тэдний дунд ямар ч гамшиг байлгахгүйн тулд юм.

30:13 무릇 계수 중에 드는 자마다 성소의 세겔대로 반 세겔을 낼지니 한 세겔은 이십 게라라 그 반 세겔을 여호와께 드릴지며
13 Тоологдсон хүн бүр ариун газрын шекелийн дагуу хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.

30:14 무릇 계수 중에 드는 자 곧 이십 세 이상 된 자가 여호와께 드리되
14 Хорь болон түүнээс дээш насны тоологдсон хүн бүр ЭЗЭНд хандивыг өгнө.

30:15 너희의 생명을 속하기 위하여 여호와께 드릴 때에 부자라고 반 세겔에서 더 내지 말고 가난한 자라고 덜 내지 말지며
15 Та нар өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийхээр ЭЗЭНд хандив өгч байхдаа баян хүн хагас шекелээс ихийг, ядуу нь багыг өгөх ёсгүй.

30:16 너는 이스라엘 자손에게서 속전을 취하여 회막의 봉사에 쓰라 이것이 여호와 앞에서 이스라엘 자손의 기념이 되어서 너희의 생명을 속하리라
16 Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүллийн мөнгийг авч, хурлын майхны үйлчлэлд өг. Ингэснээр өөрсдийнхөө төлөө эвлэрүүллийг хийх нь ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болох юм гэв.

30:17 ○ 여호와께서 모세에게 일러 가라사대
17 ЭЗЭН Мосед айлдахдаа

30:18 너는 물두멍을 놋으로 만들고 그 받침도 놋으로 만들어 씻게 하되 그것을 회막과 단 사이에 두고 그 속에 물을 담으라
18 -Чи бас угаалга хийхэд зориулан хүрлээр угаалгын сав болон суурийг нь хийж, түүнийг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хий.

30:19 아론과 그 아들들이 그 두멍에서 수족을 씻되
19 Аарон болон түүний хөвгүүд гар, хөлөө тэр савнаас угааг.

30:20 그들이 회막에 들어갈 때에 물로 씻어 죽기를 면할 것이요 단에 가까이 가서 그 직분을 행하여 화제를 여호와 앞에 사를 때에도 그리할지니라
20 Тэд хурлын майханд нэвтрэхдээ, эсвэл ЭЗЭНд өргөх тахилыг шатаан уугиулах үйлчлэлийг хийхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой.

30:21 이와 같이 그들이 그 수족을 씻어 죽기를 면할지니 이는 그와 그 자손이 대대로 영원히 지킬 규례니라
21 Тиймээс тэд үхэхгүйн тулд гар хөлөө угаах ёстой. Энэ нь Аарон хийгээд түүний үр удамд үеийн үед мөнхийн зарлиг байх болно гэв.

30:22 ○ 여호와께서 모세에게 또 일러 가라사대
22 ЭЗЭН цааш нь Мосед айлдан

30:23 너는 상등 향품을 취하되 액체 몰약 오백 세겔과 그 반수의 향기로운 육계 이백 오십 세겔과 향기로운 창포 이백 오십 세겔과
23 -Чи бас өөртөө дараах хамгийн сайн амтлагчийг авагтун. Үүнд: шингэн миррээс таван зуун шекел, анхилуун шанц хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишингээс хоёр зуун тавин шекел,

30:24 계피 오백 세겔을 성소의 세겔대로 하고 감람 기름 한 힌을 취하여
24 ариун газрын шекелийн дагуу кассигаас таван зууг, чидун тосноос нэг хин.

30:25 그것으로 거룩한 관유를 만들되 향을 제조하는 법대로 향기름을 만들지니 그것이 거룩한 관유가 될지라
25 Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно.

30:26 너는 그것으로 회막과 증거궤에 바르고
26 Үүгээр чи хурлын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол.

30:27 상과 그 모든 기구며 등대와 그 기구며 분향단과
27 Мөн ширээ ба түүний бүх хэрэгсэл, дэнлүүний суурь ба түүний хэрэгслүүд, утлагын тахилын ширээ,

30:28 및 번제단과 그 모든 기구와 물두멍과 그 받침에 발라
28 шатаалт тахилын ширээ ба түүний бүх хэрэгслүүд, угаалгын сав ба түүний суурийг тослогтун.

30:29 그것들을 지성물로 구별하라 무릇 이것에 접촉하는 것이 거룩하리라
29 Бас эдгээрийг хамгийн ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно.

30:30 너는 아론과 그 아들들에게 기름을 발라 그들을 거룩하게 하고 그들로 내게 제사장 직분을 행하게 하고
30 Аарон хийгээд түүний хөвгүүд Надад тахилчаар үйлчлэх учраас чи тэднийг тослон, ариусгагтун.

30:31 이스라엘 자손에게 고하여 이르기를 이것은 너희 대대로 내게 거룩한 관유니
31 Чи Израилийн хөвгүүдэд хандан ийн хэл. "Энэ нь үеийн үед Миний төлөөх ариун тосолгооны тос болно.

30:32 사람의 몸에 붓지 말며 이 방법대로 이와 같은 것을 만들지 말라 이는 거룩하니 너희는 거룩히 여기라
32 Үүнийг хүний бие дээр бүү асга, мөн үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ бол ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой.

30:33 무릇 이와 같은 것을 만드는 자나 무릇 이것을 타인에게 붓는 자는 그 백성 중에서 끊쳐지리라 하라
33 Үүний адилаар найруулж, эсвэл эгэл жирийн хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно" гэлээ.

30:34 ○ 여호와께서 모세에게 이르시되 너는 소합향과 나감향과 풍자향의 향품을 취하고 그 향품을 유향에 섞되 각기 동일한 중수로 하고
34 Дараа нь ЭЗЭН Мосед -Өөртөө зориулан амтлагч, стакте, ониха, халвана болон цэвэр гүглээс ижил хэмжээгээр авагтун.

30:35 그것으로 향을 만들되 향 만드는 법대로 만들고 그것에 소금을 쳐서 성결하게 하고
35 Үүгээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн.

30:36 그 향 얼마를 곱게 찧어 내가 너와 만날 회막 안 증거궤 앞에 두라 이 향은 너희에게 지극히 거룩하니라
36 Тэдгээрийн заримыг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах газар болох хурлын майхны доторх гэрчлэлийн өмнө түүнээс нэг хэсгийг тавигтун. Энэ нь чамд хамгийн ариун байх ёстой.

30:37 네가 만들 향은 여호와를 위하여 거룩한 것이니 그 방법대로 너희를 위하여 만들지 말라
37 Ийм найрлагаар хийсэн утлагыг өөртөө зориулж бүү үйлдэгтүн. Энэ нь ЭЗЭНий төлөө чамд ариун байх ёстой.

30:38 무릇 맡으려고 이같은 것을 만드는 자는 그 백성 중에서 끊쳐지리라
38 Үүнтэй адилыг сүрчиг болгон хэрэглэхээр хийсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдана гэж айлдав.