성경전서 개역한글판 1956년

Монгол Ариун Библи

Chapter  1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14

 이사야 1장 / Исаиа

1:1 유다 왕 웃시야와 요담과 아하스와 히스기야 시대에 아모스의 아들 이사야가 유다와 예루살렘에 대하여 본 이상이라
1 Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.

1:2 ○ 하늘이여 들으라 땅이여 귀를 기울이라 여호와께서 말씀하시기를 내가 자식을 양육하였거늘 그들이 나를 거역하였도다
2 Аяа, тэнгэр минь, сонсогтун. Газар минь, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. "Миний өсгөж, торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.

1:3 소는 그 임자를 알고 나귀는 주인의 구유를 알건마는 이스라엘은 알지 못하고 나의 백성은 깨닫지 못하는도다 하셨도다
3 Шар өөрийн эзнээ таньдаг. Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг. Харин Израиль мэддэггүй. Миний хүмүүс ойлгодоггүй".

1:4 슬프다 범죄한 나라요 허물진 백성이요 행악의 종자요 행위가 부패한 자식이로다 그들이 여호와를 버리며 이스라엘의 거룩한 자를 만홀히 여겨 멀리하고 물러갔도다
4 Ээ халаг, нүгэлт үндэстэн, гэмд дарагдсан ард түмэн, хорлогчдын үр удам, ялзарсан хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин, Түүнээс гэдрэг эргэлээ.

1:5 너희가 어찌하여 매를 더 맞으려고 더욱 더욱 패역하느냐 온 머리는 병들었고 온 마음은 피곤하였으며
5 Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна? Толгой нь бүхэлдээ өвчтэй, зүрх нь бүхэлдээ ядруу байна.

1:6 발바닥에서 머리까지 성한 곳이 없이 상한 것과 터진 것과 새로 맞은 흔적뿐이어늘 그것을 짜며 싸매며 기름으로 유하게 함을 받지 못하였도다
6 Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга. Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.

1:7 너희 땅은 황무하였고 너희 성읍들은 불에 탔고 너희 토지는 너희 목전에 이방인에게 삼키웠으며 이방인에게 파괴됨 같이 황무하였고
7 Та нарын газар эзгүйрч, та нарын хотууд галд шатаж, тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна. Харийнхнаар устгагдсан хоосрол.

1:8 딸 시온은 포도원의 망대 같이, 원두밭의 상직막 같이, 에워싸인 성읍 같이 겨우 남았도다
8 Усан үзмийн талбай дахь нуувч, өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.

1:9 만군의 여호와께서 우리를 위하여 조금 남겨두지 아니하셨더면 우리가 소돔 같고 고모라 같았었으리로다
9 Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй бол бид Содомтой адил болж, Гоморратай төстэй байцгаах байсан.

1:10 ○ 너희 소돔의 관원들아 여호와의 말씀을 들을지어다 너희 고모라의 백성아 우리 하나님의 법에 귀를 기울일지어다
10 Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бидний Бурханы зааварт чих тавигтун.

1:11 여호와께서 말씀하시되 너희의 무수한 제물이 내게 무엇이 유익하뇨 나는 수양의 번제와 살진 짐승의 기름에 배불렀고 나는 수송아지나 어린 양이나 수염소의 피를 기뻐하지 아니하노라
11 ЭЗЭН айлдаж байна. "Та нарын олон тахил Надад юу юм бэ? Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй.

1:12 너희가 내 앞에 보이러 오니 그것을 누가 너희에게 요구하였느뇨 내 마당만 밟을 뿐이니라
12 Та нар Миний өмнө үзэгдэхээр ирэхдээ Миний хашааг дэвслэхийг хэн шаардсан бэ?

1:13 헛된 제물을 다시 가져오지 말라 분향은 나의 가증히 여기는 바요 월삭과 안식일과 대회로 모이는 것도 그러하니 성회와 아울러 악을 행하는 것을 내가 견디지 못하겠노라
13 Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цугларалтын дуудлага болох бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй.

1:14 내 마음이 너희의 월삭과 정한 절기를 싫어하나니 그것이 내게 무거운 짐이라 내가 지기에 곤비하였느니라
14 Та нарын шинэ сарын баяр, тогтоосон найруудыг Би үзэн ядаж байна. Тэдгээр нь Надад дарамт болж, тэднийг үүрснээс болж Би ядарч байна.

1:15 너희가 손을 펼 때에 내가 눈을 가리우고 너희가 많이 기도할지라도 내가 듣지 아니하리니 이는 너희의 손에 피가 가득함이니라
15 Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ.

1:16 너희는 스스로 씻으며 스스로 깨끗케 하여 내 목전에서 너희 악업을 버리며 악행을 그치고
16 Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун.

1:17 선행을 배우며 공의를 구하며 학대 받는 자를 도와 주며 고아를 위하여 신원하며 과부를 위하여 변호하라 하셨느니라
17 Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшинийг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн".

1:18 ○ 여호와께서 말씀하시되 오라 우리가 서로 변론하자 너희 죄가 주홍 같을 지라도 눈과 같이 희어질 것이요 진홍 같이 붉을지라도 양털 같이 되리라
18 "Нааш ир. Хамт хэлэлцье" гэж ЭЗЭН айлдаж байна. "Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.

1:19 너희가 즐겨 순종하면 땅의 아름다운 소산을 먹을 것이요
19 Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ.

1:20 너희가 거절하여 배반하면 칼에 삼키우리라 여호와의 입의 말씀이니라
20 Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана" гэж ЭЗЭНий ам айлдаж байна.

1:21 ○ 신실하던 성읍이 어찌하여 창기가 되었는고 공평이 거기 충만하였고 의리가 그 가운데 거하였었더니 이제는 살인자들 뿐이었도다
21 Итгэмжит хот яаж янхан болсон бэ? Зөв шударгаар дүүрэн, энд үнэн зөв хоноглодог байсан атал, харин одоо алуурчдаар л дүүрчээ.

1:22 네 은은 찌끼가 되었고 너의 포도주에는 물이 섞였도다
22 Чиний мөнгө хог болсон. Чиний дарс усаар шингэлэгдсэн.

1:23 네 방백들은 패역하여 도적과 짝하며 다 뇌물을 사랑하며 사례물을 구하며 고아를 위하여 신원치 아니하며 과부의 송사를 수리치 아니하는도다
23 Чиний ноёд бол бослого гаргагчид, хулгайчдын найзууд. Хүн бүр хахуульд дуртай бөгөөд шан харамж хөөцөлддөг. Тэд өнчнийг хамгаалдаггүй, бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.

1:24 ○ 그러므로 주 만군의 여호와 이스라엘의 전능자가 말씀하시되 슬프다 내가 장차 내 대적에게 보응하여 내 마음을 편케 하겠고 내 원수에게 보수하겠으며
24 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. "Аяа, Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж, дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.

1:25 내가 또 나의 손을 네게 돌려 너의 찌끼를 온전히 청결하여 버리며 너의 혼잡물을 다 제하여 버리고
25 Би бас мутраа чиний эсрэг эргүүлж, чиний хогийг бүхэлд нь шүлтэд хийх мэт цэвэршүүлж, бүх хольцыг чинь зайлуулна.

1:26 내가 너의 사사들을 처음과 같이, 너의 모사들을 본래와 같이 회복할 것이라 그리한 후에야 네가 의의 성읍이라, 신실한 고을이라 칭함이 되리라 하셨나니
26 Би танай шүүгчдийг анхных шиг нь, мөн зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ. Үүний дараа чи шударга хот, итгэлт хот гэж нэрлэгдэнэ".

1:27 시온은 공평으로 구속이 되고 그 귀정한 자는 의로 구속이 되리라
27 Сион үнэн шударгаар аврагдахад, Түүний гэмшсэн нэгэн зөвт байдлаар аврагдана.

1:28 그러나 패역한 자와 죄인은 함께 패망하고 여호와를 버린 자도 멸망할 것이라
28 Харин гэмт хэрэгтнүүд, нүгэлтнүүд хамтдаа бяцлагдан, ЭЗЭНийг умартагчдад төгсгөл ирнэ.

1:29 너희가 너희의 기뻐하던 상수리나무로 인하여 부끄러움을 당할 것이요 너희가 너희의 택한 동산으로 인하여 수치를 당할 것이며
29 Та нар өөрсдийн хүссэн царснаас болж ичнэ. Та нар өөрсдийн сонгосон цэцэрлэгээс болж гутамшиг болно.

1:30 너희는 잎사귀 마른 상수리나무 같을 것이요 물 없는 동산 같으리니
30 Учир нь та нар навчис нь хийсэх царс мэт, ямар ч усгүй цэцэрлэг мэт болно.

1:31 강한 자는 삼오라기 같고 그의 행위는 불티 같아서 함께 탈 것이나 끌 사람이 없으리라
31 Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.

 이사야 2장 / Исаиа

2:1 아모스의 아들 이사야가 받은 바 유다와 예루살렘에 관한 말씀이라
1 Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг.

2:2 ○ 말일에 여호와의 전의 산이 모든 산 꼭대기에 굳게 설 것이요 모든 작은 산 위에 뛰어나리니 만방이 그리로 모여들 것이라
2 Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстнүүд түүн уруу цутган ирнэ.

2:3 많은 백성이 가며 이르기를 오라 우리가 여호와의 산에 오르며 야곱의 하나님의 전에 이르자 그가 그 도로 우리에게 가르치실 것이라 우리가 그 길로 행하리라 하리니 이는 율법이 시온에서부터 나올 것이요 여호와의 말씀이 예루살렘에서부터 나올 것임이니라
3 Олон ард түмнүүд ирээд "Ирцгээ, ЭЗЭНий уул уруу, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм" гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.

2:4 그가 열방 사이에 판단하시며 많은 백성을 판결하시리니 무리가 그 칼을 쳐서 보습을 만들고 그 창을 쳐서 낫을 만들 것이며 이 나라와 저 나라가 다시는 칼을 들고 서로 치지 아니하며 다시는 전쟁을 연습지 아니하리라
4 Тэр үндэстнүүдийн хоорондхыг шүүж, олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.

2:5 ○ 야곱 족속아 오라 우리가 여호와의 빛에 행하자
5 Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.

2:6 주께서 주의 백성 야곱 족속을 버리셨음은 그들에게 동방 풍속이 가득하며 그들이 블레셋 사람 같이 술객이 되며 이방인으로 더불어 손을 잡아 언약하였음이라
6 Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа. Юу гэвэл тэд дорнын нөлөөг авч, филистчүүд шиг мэргэч төлөгчдөөр дүүрэн болж, харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна.

2:7 그 땅에는 은금이 가득하고 보화가 무한하며 그 땅에는 마필이 가득하고 병거가 무수하며
7 Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж, тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга. Тэдний нутаг морьдоор дүүрч, тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж.

2:8 그 땅에는 우상도 가득하므로 그들이 자기 손으로 짓고 자기 손가락으로 만든 것을 공경하여
8 Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, тэд өөрсдийн хуруугаар хийсэн гарынхаа бүтээлийг шүтдэг.

2:9 천한 자도 절하며 귀한 자도 굴복하오니 그들을 용서하지 마옵소서
9 Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн тэднийг бүү уучил.

2:10 너희는 바위 틈에 들어가며 진토에 숨어 여호와의 위엄과 그 광대하심의 영광을 피하라
10 ЭЗЭНий аймшиг, Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдагтун.

2:11 그 날에 눈이 높은 자가 낮아지며 교만한 자가 굴복되고 여호와께서 홀로 높임을 받으시리라
11 Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.

2:12 ○ 대저 만군의 여호와의 한 날이 모든 교만자와 거만자와 자고한 자에게 임하여 그들로 낮아지게 하고
12 Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.

2:13 또 레바논의 높고 높은 모든 백향목과 바산의 모든 상수리나무와
13 Энэ нь Ливаны ихэмсэг, өргөгдсөн бүх Башаны бүх царс болон,

2:14 모든 높은 산과 모든 솟아오른 작은 산과
14 бүх ихэмсэг уул, бүх өргөмжлөгдсөн толгод,

2:15 모든 높은 망대와 견고한 성벽과
15 аливаа өндөр цамхаг, аливаа бэхлэгдсэн хэрэм,

2:16 다시스의 모든 배와 모든 아름다운 조각물에 임하리니
16 Таршишийн бүх усан онгоц, бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм.

2:17 그 날에 자고한 자는 굴복되며 교만한 자는 낮아지고 여호와께서 홀로 높임을 받으실 것이요
17 Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.

2:18 우상들은 온전히 없어질 것이며
18 Шүтээнүүд оргүй алга болно.

2:19 사람들이 암혈과 토굴로 들어가서 여호와께서 일어나사 땅을 진동시키는 그의 위엄과 그 광대하심의 영광을 피할 것이라
19 ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, болон аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, газрын гав уруу орно.

2:20 사람이 숭배하려고 만들었던 그 은 우상과 금 우상을 그 날에 두더쥐와 박쥐에게 던지고
20 Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон алтан шүтээнүүдээ сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ.

2:21 암혈과 험악한 바위틈에 들어가서 여호와께서 일어나사 땅을 진동시키시는 그의 위엄과 그 광대하심의 영광을 피하리라
21 Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.

2:22 너희는 인생을 의지하지 말라 그의 호흡은 코에 있나니 수에 칠 가치가 어디 있느뇨
22 Хамраараа амьсгалдаг хүнийг хүндлэхээ боль. Учир нь тэр хир үнэтэй юм бэ?

 이사야 3장 / Исаиа

3:1 보라 주 만군의 여호와께서 예루살렘과 유다의 의뢰하며 의지하는 것을 제하여 버리시되 곧 그 의뢰하는 모든 양식과 그 의뢰하는 모든 물과
1 Харагтун, Түмэн цэргийн БУРХАН Эзэн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна. Талхны бүх хангамж, усны бүх хангамж,

3:2 용사와 전사와 재판관과 선지자와 복술자와 장로와
2 хүчит эрс болон дайчид, шүүгчид ба эш үзүүлэгч, төлөгч ба ахлагч,

3:3 오십부장과 귀인과 모사와 공교한 장인과 능란한 요술자를 그리 하실 것이며
3 тавьтын ахлагч ба хүндэт хүн, зөвлөгч ба уран зураач болон чадварлаг илбэчдийг ч зайлуулна.

3:4 그가 또 아이들로 그들의 방백을 삼으시며 적자들로 그들을 다스리게 하시리니
4 Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, эрх хүүхдүүд тэднийг захирна.

3:5 백성이 서로 학대하며 각기 이웃을 잔해하며 아이가 노인에게, 비천한 자가 존귀한 자에게 교만할 것이며
5 Ард олон дарлагдаж, хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, залуус нь өвгөд уруугаа, захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.

3:6 혹시 사람이 그 아비의 집에서 그 형제를 붙잡고 말하기를 너는 의복이 오히려 있으니 우리 관장이 되어 이 멸망을 네 수하에 두라 할 것이면
6 Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч "Чамд нөмрөг бий. Чи бидний захирагч бол. Энэ балгаснууд чиний гар дор орно" гэж хэлэхэд,

3:7 그 날에 그가 소리를 높여 이르기를 나는 고치는 자가 되지 않겠노라 내 집에는 양식도 없고 의복도 없으니 너희는 나로 백성의 관장을 삼지 말라 하리라
7 тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн "Би эмч болохгүй. Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй. Тийм учраас намайг ард түмний захирагчаар томилох ёсгүй" гэх болно.

3:8 예루살렘이 멸망하였고 유다가 엎드러졌음은 그들의 언어와 행위가 여호와를 거스려서 그 영광의 눈을 촉범하였음이라
8 Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь тэдний хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Түүний сүр жавхлант оршихуйн эсрэг босжээ.

3:9 그들의 안색이 스스로 증거하며 그 죄를 발표하고 숨기지 아니함이 소돔과 같으니 그들의 영혼에 화가 있을진저 그들이 재앙을 자취하였도다
9 Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содом шиг өөрсдийн нүглээ далдлалгүй дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр бузар мууг авчирсан тэд золгүй еэ!

3:10 너희는 의인에게 복이 있으리라 말하라 그들은 그 행위의 열매를 먹을 것임이요
10 Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно.

3:11 악인에게는 화가 있으리니 화가 있을 것은 그 손으로 행한 대로 보응을 받을 것임이니라
11 Хар санаатан золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байг! Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.

3:12 내 백성을 학대하는 자는 아이요 관할하는 자는 부녀라 나의 백성이여 너의 인도자가 너를 유혹하여 너의 다닐 길을 훼파하느니라
12 Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, замыг чинь будлиулж байна.

3:13 ○ 여호와께서 변론하러 일어나시며 백성들을 심판하려고 서시도다
13 ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, хүмүүсийг шүүхээр зогслоо.

3:14 여호와께서 그 백성의 장로들과 방백들을 국문하시되 포도원을 삼킨 자는 너희며 가난한 자에게서 탈취한 물건은 너희 집에 있도다
14 ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна. "Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн. Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий.

3:15 어찌하여 너희가 내 백성을 짓밟으며 가난한 자의 얼굴에 맷돌질하느뇨 주 만군의 여호와 내가 말하였느니라 하시리로다
15 Миний ард түмнийг дарлаж, ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.

3:16 ○ 여호와께서 또 말씀하시되 시온의 딸들이 교만하여 늘인 목, 정을 통하는 눈으로 다니며 아기죽거려 행하며 발로는 쟁쟁한 소리를 낸다 하시도다
16 ЭЗЭН ийнхүү айлдав. "Сионы охид бардам учраас толгойгоо өргөн, өдсөн харцаар ширтэн алхаж, хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна.

3:17 그러므로 주께서 시온의 딸들의 정수리에 딱지가 생기게 하시며 여호와께서 그들의 하체로 드러나게 하시리라
17 Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ".

3:18 주께서 그 날에 그들의 장식한 발목 고리와 머리의 망사와 반달 장식과
18 Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл,

3:19 귀 고리와 팔목 고리와 면박과
19 ээмэг, бугуйвч, гивлүүр,

3:20 화관과 발목 사슬과 띠와 향합과 호신부와
20 малгай, хөлийн гинж, бүс, сүрчигний хайрцаг, сахиус,

3:21 지환과 코 고리와
21 хурууны бөгж, хамрын гархи,

3:22 예복과 겉옷과 목도리와 손 주머니와
22 ёслолын хувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч,

3:23 손 거울과 세마포 옷과 머리 수건과 너울을 제하시리니
23 толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.

3:24 그 때에 썩은 냄새가 향을 대신하고 노끈이 띠를 대신하고 대머리가 숱한 머리털을 대신하고 굵은 베옷이 화려한 옷을 대신하고 자자한 흔적이 고운 얼굴을 대신할 것이며
24 Анхилуун сүрчгийг өмхий ус, бүсийг олс, гоёмсог зассан үсийг үс нь халцарсан хуйх, сайхан хувцсыг тааран өмсгөл, үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.

3:25 너희 장정은 칼에, 너희 용사는 전란에 망할 것이며
25 Танай эрчүүд илдэнд, танай хүчтэнүүд дайнд унана.

3:26 그 성문은 슬퍼하며 곡할 것이요 시온은 황무하여 땅에 앉으리라
26 Түүний дааман хаалганууд гашуудан уйлж, хаягдсан тэрээр газар дээр сууна.

 이사야 4장 / Исаиа

4:1 그 날에 일곱 여자가 한 남자를 붙잡고 말하기를 우리가 우리 떡을 먹으며 우리 옷을 입으리니 오직 당신의 이름으로 우리를 칭하게 하여 우리로 수치를 면케하라 하리라
1 Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран "Бид өөрсдийнхөө талхыг идэж, өөрсдийнхөө хувцсыг өмсөнө. Зөвхөн биднийг өөрийнхөө нэрээр дуудуулж, бидний зэмлэлийг зайлуулаач" гэж хэлнэ.

4:2 ○ 그 날에 여호와의 싹이 아름답고 영화로울 것이요 그 땅의 소산은 이스라엘의 피난한 자를 위하여 영화롭고 아름다울 것이며
2 Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.

4:3 시온에 남아 있는 자, 예루살렘에 머물러 있는 자 곧 예루살렘에 있어 생존한 자 중 녹명된 모든 사람은 거룩하다 칭함을 얻으리니
3 Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун хэмээн дуудна. Тэд бол Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм.

4:4 이는 주께서 그 심판하는 영과 소멸하는 영으로 시온의 딸들의 더러움을 씻으시며 예루살렘의 피를 그 중에서 청결케 하실 때가 됨이라
4 Эзэн шүүлтийн сүнс ба шатаагч сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг түүний дотроос ариусгасны

4:5 여호와께서 그 거하시는 온 시온 산과 모든 집회 위에 낮이면 구름과 연기, 밤이면 화염의 빛을 만드시고 그 모든 영광 위에 천막을 덮으실 것이며
5 дараа ЭЗЭН Сион Уулын бүх дэвсгэр болон түүний чуулгануудын дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно.

4:6 또 천막이 있어서 낮에는 더위를 피하는 그늘을 지으며 또 풍우를 피하여 숨는 곳이 되리라
6 Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх бүхээг, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.

 이사야 5장 / Исаиа

5:1 내가 나의 사랑하는 자를 위하여 노래하되 나의 사랑하는 자의 포도원을 노래하리라 나의 사랑하는 자에게 포도원이 있음이여 심히 기름진 산에로다
1 "Би одоо хайртдаа зориулж, Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя. Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.

5:2 땅을 파서 돌을 제하고 극상품 포도나무를 심었었도다 그 중에 망대를 세웠고 그 안에 술틀을 팠었도다 좋은 포도 맺기를 바랐더니 들포도를 맺혔도다
2 Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, шилмэл усан үзмийг суулгаж, талбайн голд цамхаг босгоод, түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ. Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.

5:3 ○ 예루살렘 거민과 유다 사람들아 구하노니 이제 나와 내 포도원 사이에 판단하라
3 Одоо Иерусалимын оршин суугчид, Иудагийн эрчүүд ээ! Би болон Миний усан үзмийн талбайн хоорондохыг шүүгтүн!

5:4 내가 내 포도원을 위하여 행한 것 외에 무엇을 더할 것이 있었으랴 내가 좋은 포도 맺기를 기다렸거늘 들포도를 맺힘은 어찜인고
4 Усан үзмийн талбайдаа Миний хийгээгүй өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ? Сайн усан үзэм гарна гэж Би хүлээж байхад яагаад зэрлэг жимс гарсан бэ?

5:5 이제 내가 내 포도원에 어떻게 행할 것을 너희에게 이르리라 내가 그 울타리를 걷어 먹힘을 당케 하며 그 담을 헐어 짓밟히게 할 것이요
5 Одоо Би Өөрийн усан үзмийн талбайд юу хийх гэж байгаагаа та нарт өгүүлье. Би түүний хайс шивээг авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.

5:6 내가 그것으로 황무케 하리니 다시는 가지를 자름이나 북을 돋우지 못하여 질려와 형극이 날 것이며 내가 또 구름을 명하여 그 위에 비를 내리지 말라 하리라 하셨으니
6 Би талбайг эзгүйрүүлэн хаяад, тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин өргөст бут, үүргэнэ ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана".

5:7 대저 만군의 여호와의 포도원은 이스라엘 족속이요 그의 기뻐하시는 나무는 유다 사람이라 그들에게 공평을 바라셨더니 도리어 포학이요 그들에게 의로움을 바라셨더니 도리어 부르짖음이었도다
7 Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр, Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв. Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ.

5:8 ○ 가옥에 가옥을 연하며 전토에 전토를 더하여 빈 틈이 없도록 하고 이 땅 가운데서 홀로 거하려 하는 그들은 화 있을진저
8 Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.

5:9 만군의 여호와께서 내 귀에 말씀하시되 정녕히 허다한 가옥이 황폐하리니 크고 아름다울지라도 거할 자가 없을 것이며
9 Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН "Үнэхээр, олон байшингууд хоосорч, том сайхан нь хүртэл эзэнгүй болно.

5:10 열흘 갈이 포도원에 겨우 포도주 한 바트가 나겠고 한 호멜지기에는 간신히 한 에바가 나리라 하시도다
10 Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж, нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна" гэж тангараглав.

5:11 아침에 일찌기 일어나 독주를 따라가며 밤이 깊도록 머물러 포도주에 취하는 그들은 화 있을진저
11 Хатуу архины хойноос хөөцөлдөн өглөө эрт босон, дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа!

5:12 그들이 연회에는 수금과 비파와 소고와 저와 포도주를 갖추었어도 여호와의 행하심을 관심치 아니하며 그의 손으로 하신 일을 생각지 아니하는도다
12 Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.

5:13 이러므로 나의 백성이 무지함을 인하여 사로잡힐 것이요 그 귀한 자는 주릴 것이요 무리는 목마를 것이며
13 Миний ард түмэнд мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн, тэдний хүндэт хүмүүс нь өлсөж, олон түмэн нь цангаж зовно.

5:14 음부가 그 욕망을 크게 내어 한량 없이 그 입을 벌린즉 그들의 호화로움과 그들의 많은 무리와 그들의 떠드는 것과 그 중에서 연락하는 자가 거기 빠질 것이라
14 Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, түүний дуу чимээ, хөгжил, баясал тийшээ бууна.

5:15 천한 자는 굴복되고 귀한 자는 낮아지고 오만한 자의 눈도 낮아질 것이로되
15 Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.

5:16 오직 만군의 여호와는 공평하므로 높임을 받으시며 거룩하신 하나님은 의로우시므로 거룩하다 함을 받으시리니
16 Гэвч түмэн цэргийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж, ариун Бурхан ариун байдлаа үнэн зөв дотор үзүүлнэ.

5:17 그 때에는 어린 양들이 자기 초장에 있는 것 같이 먹을 것이요 살진 자의 황무한 밭의 소산은 유리하는 자들이 먹으리라
17 Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж, баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.

5:18 ○ 거짓으로 끈을 삼아 죄악을 끌며 수레 줄로 함 같이 죄악을 끄는 자는 화 있을진저
18 Худал хуурмагийн аргамжаар шударга бус явдлыг авчирч, тэрэгний татлагаар нүглийг татагчид гаслантай яа.

5:19 그들이 이르기를 그는 그 일을 속속히 이루어 우리로 보게 할 것이며 이스라엘의 거룩한 자는 그 도모를 속히 임하게 하여 우리로 알게 할 것이라 하는도다
19 "Тэр түргэн хийж, Өөрийн ажлаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна" гэж өгүүлэгчид гаслантай яа!

5:20 악을 선하다 하며 선을 악하다 하며 흑암으로 광명을 삼으며 광명으로 흑암을 삼으며 쓴 것으로 단 것을 삼으며 단 것으로 쓴 것을 삼는 그들은 화 있을진저
20 Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа!

5:21 스스로 지혜롭다 하며 스스로 명철하다 하는 그들은 화 있을진저
21 Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!

5:22 포도주를 마시기에 용감하며 독주를 빚기에 유력한 그들은 화 있을진저
22 Дарс уухдаа баатар, хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа!

5:23 그들은 뇌물로 인하여 악인을 의롭다 하고 의인에게서 그 의를 빼았는도다
23 Хахуулиас болж нүгэлтнийг зөвтгөж, шударга хүмүүсийн зөв байдлыг зайлуулагчид гаслантай яа!

5:24 ○ 이로 인하여 불꽃이 그루터기를 삼킴 같이, 마른 풀이 불 속에 떨어짐 같이 그들의 뿌리가 썩겠고 꽃이 티끌처럼 날리리니 그들이 만군의 여호와의 율법을 버리며 이스라엘의 거룩하신 자의 말씀을 멸시하였음이라
24 Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.

5:25 그러므로 여호와께서 자기 백성에게 노를 발하시고 손을 들어 그들을 치신지라 산들은 진동하며 그들의 시체는 거리 가운데 분토 같이 되었으나 그 노가 돌아서지 아니하였고 그 손이 오히려 펴졌느니라
25 Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.

5:26 ○ 기를 세우시고 먼 나라들을 불러 땅 끝에서부터 오게 하실 것이라 보라 그들이 빨리 달려올 것이로되
26 Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун. Тэд үтэр түргэн ирнэ.

5:27 그 중에 곤핍하여 넘어지는 자도 없을 것이며 조는 자나 자는 자도 없을 것이며 그들의 허리띠는 풀리지 아니하며 그들의 신들메는 끊어지지 아니하며
27 Тэдний дотроос хэн ч ядарч бүдрэхгүй, нэг ч хүн дуг хийхгүй, унтахгүй. Тэдний ууцан дахь бүснүүд тайлагдахгүй. Нэг ч хүний гутлын үдээс нь тасрахгүй.

5:28 그들의 살은 날카롭고 모든 활은 당기어졌으며 그 말굽은 부싯돌 같고 차 바퀴는 회리바람 같을 것이며
28 Тэдний сум нь хурц, нум нь хөвчилсөн, морьдын туурай нь цахиур мэт, тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.

5:29 그 부르짖는 것은 암사자 같을 것이요 그 소리 지름은 어린 사자들과 같을 것이라 그들이 부르짖으며 물건을 움키어 염려 없이 가져가도 건질 자가 없으리로다
29 Тэдний хүрхрэх нь эм арслан мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, олзоо шүүрэн авахдаа архирдаг. Тэд олзоо аваад явахад, түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.

5:30 그 날에 그들이 바다 물결 소리 같이 백성을 향하여 부르짖으리니 사람이 그 땅을 바라보면 흑암과 고난이 있고 빛은 구름에 가리워져서 어두우리라
30 Тэр өдөр далайн түрхрэлт мэт тэд ард түмэн уруу хүрхэрнэ. Хэрэв нэгэн хүн газар уруу харвал тэнд харанхуй, уй гашуу болон гэрэл нь хүртэл үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.

 이사야 6장 / Исаиа

6:1 웃시야 왕의 죽던 해에 내가 본즉 주께서 높이 들린 보좌에 앉으셨는데 그 옷자락은 성전에 가득하였고
1 Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа.

6:2 스랍들은 모셔 섰는데 각기 여섯 날개가 있어 그 둘로는 그 얼굴을 가리었고 그 둘로는 그 발을 가리었고 그 둘로는 날며
2 Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа.

6:3 서로 창화하여 가로되 거룩하다 거룩하다 거룩하다 만군의 여호와여 그 영광이 온 땅에 충만하도다
3 Нэг нь нөгөөгөө дуудаж -Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.

6:4 이같이 창화하는 자의 소리로 인하여 문지방의 터가 요동하며 집에 연기가 충만한지라
4 Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа.

6:5 그 때에 내가 말하되 화로다 나여 망하게 되었도다 나는 입술이 부정한 사람이요 입술이 부정한 백성 중에 거하면서 만군의 여호와이신 왕을 뵈었음이로다
5 Тэгээд би -Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа

6:6 ○ 때에 그 스랍의 하나가 화저로 단에서 취한 바 핀 숯을 손에 가지고 내게로 날아와서
6 Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс чимхүүрээр авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.

6:7 그것을 내 입에 대며 가로되 보라 이것이 네 입에 닿았으니 네 악이 제하여졌고 네 죄가 사하여졌느니라 하더라
7 Тэгээд тэр миний аманд хүргэж -Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний бузар булай авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв.

6:8 내가 또 주의 목소리를 들은즉 이르시되 내가 누구를 보내며 누가 우리를 위하여 갈꼬 그 때에 내가 가로되 내가 여기 있나이다 나를 보내소서
8 Дараа нь -Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод -Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд,

6:9 여호와께서 가라사대 가서 이 백성에게 이르기를 너희가 듣기는 들어도 깨닫지 못할 것이요 보기는 보아도 알지 못하리라 하여
9 Тэр -Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй! "Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго".

6:10 이 백성의 마음으로 둔하게 하며 그 귀가 막히고 눈이 감기게 하라 염려컨대 그들이 눈으로 보고 귀로 듣고 마음으로 깨닫고 다시 돌아와서 고침을 받을까 하노라
10 Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харан, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцна, эдгэрнэ гэв.

6:11 내가 가로되 주여 어느 때까지니이까 대답하시되 성읍들은 황폐하여 거민이 없으며 가옥들에는 사람이 없고 이 토지가 전폐하게 되며
11 Дараа нь би -Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан -Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.

6:12 사람들이 여호와께 멀리 옮기워서 이 땅 가운데 폐한 곳이 많을 때까지니라
12 ЭЗЭН хүмүүсийг хол аваачин, нутгийн дунд мартагдсан газрууд их болно.

6:13 그 중에 십분의 일이 오히려 남아 있을지라도 이것도 삼키운 바 될 것이나 밤나무, 상수리나무가 베임을 당하여도 그 그루터기는 남아 있는 것 같이 거룩한 씨가 이 땅의 그루터기니라
13 Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, түүнийг улиас, эсвэл царс мод шиг дахин шатаана. Түүнийг унахад хожуул нь үлдэнэ. Ариун үр нь түүний хожуул юм гэв.

 이사야 7장 / Исаиа

7:1 웃시야의 손자요 요담의 아들인 유다 왕 아하스 때에 아람 왕 르신과 르말리야의 아들 이스라엘 왕 베가가 올라와서 예루살렘을 쳤으나 능히 이기지 못하니라
1 Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч, эзлэн авч чадсангүй.

7:2 혹이 다윗 집에 고하여 가로되 아람이 에브라임과 동맹하였다 하였으므로 왕의 마음과 그 백성의 마음이 삼림이 바람에 흔들림 같이 흔들렸더라
2 "Арамейчууд Ефраимд хуарагнан буулаа" хэмээн Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв.

7:3 ○ 때에 여호와께서 이사야에게 이르시되 너와 네 아들 스알야숩은 윗못 수도 끝 세탁자의 밭 큰 길에 나가서 아하스를 만나
3 ЭЗЭН Исаиад айлдан -Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван, дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,

7:4 그에게 이르기를 너는 삼가며 종용하라 아람 왕 르신과 르말리야의 아들이 심히 노할지라도 연기 나는 두 부지깽이 그루터기에 불과하니 두려워 말며 낙심치 말라
4 түүнд ингэж хэл! "Болгоомжтой, тайван бай. Уугин буй модны хоёр хожуул болох Резин, Арам болон Ремалиагийн хүүгийн догшин уур хилэнгээс бүү ай, бүү зүрх алд.

7:5 아람과 에브라임 왕과 르말리야의 아들이 악한 꾀로 너를 대적하여 이르기를
5 Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж,

7:6 우리가 올라가 유다를 쳐서 그것을 곤하게 하고 우리를 위하여 그것을 파하고 다브엘의 아들을 그 중에 세워 왕을 삼자 하였으나
6 "Иудагийн эсрэг очиж, тэднийг айлган сүрдүүлж, өөрсдөдөө хуваан аваад тэдний голд Табеелийн хүүг хаан болгон тавья" гэж хэлэлцэв.

7:7 주 여호와의 말씀에 이 도모가 서지 못하며 이루지 못하리라
7 Тиймээс Эзэн БУРХАН айлдаж байна. "Ийм юм болохгүй, бүтэхгүй.

7:8-9 대저 아람의 머리는 다메섹이요 다메섹의 머리는 르신이며 에브라임의 머리는 사마리아요 사마리아의 머리는 르말리야의 아들이라도 육십 오 년 내에 에브라임이 패하여 다시는 나라를 이루지 못하리라 만일 너희가 믿지 아니하면 정녕히 굳게 서지 못하리라 하셨다 할지니라
8 Учир нь Арамын тэргүүн бол Дамаск, Дамаскийн тэргүүн бол Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.)
9 Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй"" гэж хэл гэв.

7:10 ○ 여호와께서 또 아하스에게 일러 가라사대
10 Дараа нь ЭЗЭН Ахазтай дахин ярьж, ийнхүү айлдав.

7:11 너는 네 하나님 여호와께 한 징조를 구하되 깊은 데서든지 높은 데서든지 구하라
11 -Өөртөө Бурхан ЭЗЭНээсээ тэмдэг гуйгтун. Үхэгсдийн орон шиг гүн, эсвэл тэнгэр шиг өндөр хүсэлт тавь.

7:12 아하스가 가로되 나는 구하지 아니하겠나이다 나는 여호와를 시험치 아니하겠나이다 한지라
12 Харин Ахаз -Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ.

7:13 이사야가 가로되 다윗의 집이여 청컨대 들을지어다 너희가 사람을 괴롭게 하고 그것을 작은 일로 여겨서 또 나의 하나님을 괴로우시게 하려느냐
13 Исаиа -Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо миний Бурханы тэвчээрийг мөн сорих гэж байна уу?

7:14 그러므로 주께서 친히 징조로 너희에게 주실 것이라 보라 처녀가 잉태하여 아들을 낳을 것이요 그 이름을 임마누엘이라 하리라
14 Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ "Иммануел" гэж нэрлэнэ.

7:15 그가 악을 버리며 선을 택할 줄 알 때에 미쳐 뻐터와 꿀을 먹을 것이라
15 Тэр хүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ ээдэм болон зөгийн бал иднэ.

7:16 대저 이 아이가 악을 버리며 선을 택할 줄 알기 전에 너의 미워하는 두 왕의 땅이 폐한 바 되리라
16 Учир нь хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.

7:17 여호와께서 에브라임이 유다를 떠날 때부터 당하여 보지 못한 날을 너와 네 백성과 네 아비 집에 임하게 하시리니 곧 앗수르 왕의 오는 날이니라
17 ЭЗЭН Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.

7:18 ○ 그 날에는 여호와께서 애굽 하수에서 먼 지경의 파리와 앗수르 땅의 벌을 부르시리니
18 Тэр өдөр ЭЗЭН Египетийн голын аманд байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу исгэрнэ.

7:19 다 와서 거친 골짜기와 바위 틈과 가시나무 울타리와 모든 초장에 앉으리라
19 Тэд бүгдээрээ ирж, эзгүй хөндий, хавцал цохионы өнцөг, бүх л үүргэнийн бут болон устай бүх газарт сууна.

7:20 ○ 그 날에는 주께서 하수 저편에서 세내어 온 삭도 곧 앗수르 왕으로 네 백성의 머리 털과 발 털을 미실 것이요 수염도 깎으시리라
20 Тэр өдөр Эзэн Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж, мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.

7:21 ○ 그 날에는 사람이 한 어린 암소와 두 양을 기르리니
21 Тэр өдөр хүн охин бяруу болон хоёр хонь амьд байлгах болно.

7:22 그 내는 젖이 많으므로 뻐터를 먹을 것이라 무릇 그 땅 가운데 남아 있는 자는 뻐터와 꿀을 먹으리라
22 Тиймээс сүү элбэг болсноос тэр ээдэм идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр ээдэм болон зөгийн бал идэх болно.

7:23 ○ 그 날에는 천 주에 은 일천 개의 가치 되는 포도나무 있던 곳마다 질려와 형극이 날 것이라
23 Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр өргөст халгай, үүргэнийн бут ургана.

7:24 온 땅에 질려와 형극이 있으므로 살과 활을 가지고 그리로 갈 것이요
24 Бүх газар өргөст халгай, үүргэнийн бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно.

7:25 보습으로 갈던 산에도 질려와 형극 까닭에 두려워서 그리로 가지 못할 것이요 그 땅은 소를 놓으며 양의 밟는 곳이 되리라
25 Хүрзээр боловсруулдаг байсан бүх толгодын хувьд гэвэл, өргөст халгай хийгээд үүргэнээс нь айж та нар тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.

 이사야 8장 / Исаиа

8:1 여호와께서 내게 이르시되 너는 큰 서판을 취하여 그 위에 통용 문자로 마헬살랄하스바스라 쓰라
1 ЭЗЭН надад айлдсан нь -Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр "Олзонд түргэн, золиосонд хурдан" гэж бичигтүн.

8:2 내가 진실한 증인 제사장 우리야와 여베레기야의 아들 스가랴를 불러 증거하게 하리라 하시더니
2 Би тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехириа нарыг гэрчлэлийн төлөө итгэмжит гэрч болгон Өөртөө авна гэв.

8:3 내가 내 아내와 동침하매 그가 잉태하여 아들을 낳은지라 여호와께서 내게 이르시되 그 이름을 마헬살랄하스바스라 하라
3 Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй хавьтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад -Түүнийг "Махер-шалал-хаш-баз" гэж нэрлэ.

8:4 이는 이 아이가 내 아빠, 내 엄마라 할 줄 알기 전에 다메섹의 재물과 사마리아의 노략물이 앗수르 왕 앞에 옮긴 바 될 것임이니라
4 Учир нь хүүг "Аав, ээж" гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.

8:5 ○ 여호와께서 다시 내게 일러 가라사대
5 Цааш нь ЭЗЭН надтай дахин ярьж, айлдан

8:6 이 백성이 천천히 흐르는 실로아 물을 버리고 르신과 르말리야의 아들을 기뻐하나니
6 -Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.

8:7 그러므로 주 내가 흉용하고 창일한 큰 하수 곧 앗수르 왕과 그의 모든 위력으로 그들 위에 덮을 것이라 그 모든 곬에 차고 모든 언덕에 넘쳐
7 Ийм учраас одоо үзэгтүн! Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна. Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин, бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.

8:8 흘러 유다에 들어와서 창일하고 목에까지 미치리라 임마누엘이여 그의 펴는 날개가 네 땅에 편만하리라 하셨느니라
8 Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойнд нь хүртэл тулна. Түүний жигүүр дэлгэгдэхэд, чиний улсаар дүүрнэ. Иммануел ээ! гэв.

8:9 ○ 너희 민족들아 훤화하라 필경 패망하리라 너희 먼 나라 백성들아 들을지니라 너희 허리를 동이라 필경 패망하리라 너희 허리에 띠를 띠라 필경 패망하리라
9 Эвдрэлцэгтүн, хүмүүс минь! Тарж бутар. Дэлхийн алслагдсан бүх нутгууд аа, чих тавь. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.

8:10 너희는 함께 도모하라 필경 이루지 못하리라 말을 내어라 시행되지 못하리라 이는 하나님이 우리와 함께 하심이니라
10 Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.

8:11 여호와께서 강한 손으로 내게 알게 하시며 이 백성의 길로 행치 말 것을 내게 경성시켜 가라사대
11 Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан, эдгээр хүмүүсийн замаар явахгүй байхыг надад сургасан нь

8:12 이 백성이 맹약한 자가 있다 말하여도 너희는 그 모든 말을 따라 맹약한 자가 있다 하지 말며 그들의 두려워하는 것을 너희는 두려워하지 말며 놀라지 말고
12 -Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй. Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү түгш.

8:13 만군의 여호와 그를 너희가 거룩하다 하고 그로 너희의 두려워하며 놀랄 자를 삼으라
13 Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм. Тэр та нарын айдас байх болно. Тэр та нарын аймшиг байх болно.

8:14 그가 거룩한 피할 곳이 되시리라 그러나 이스라엘의 두 집에는 거치는 돌, 걸리는 반석이 되실 것이며 예루살렘 거민에게는 함정, 올무가 되시리니
14 Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлэх хад, Иерусалимын оршин суугчдын урхи болон занга болно.

8:15 ○ 많은 사람들이 그로 인하여 거칠 것이며 넘어질 것이며 부러질 것이며 걸릴 것이며 잡힐 것이니라
15 Олон хүн түүнд бүдэрнэ. Тэгээд тэд унана, хэмхэрнэ. Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана.

8:16 너는 증거의 말씀을 싸매며 율법을 나의 제자 중에 봉함하라
16 Гэрчлэлийг боож, миний шавь нарын дунд хуулийг битүүмжлэгтүн.

8:17 이제 야곱 집에 대하여 낯을 가리우시는 여호와를 나는 기다리며 그를 바라보리라
17 Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.

8:18 보라 나와 및 여호와께서 내게 주신 자녀들이 이스라엘 중에 징조와 예표가 되었나니 이는 시온 산에 계신 만군의 여호와께로 말미암은 것이니라
18 Намайг болон ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг үзэгтүн. Бид Сион уулан дээр оршигч түмэн цэргийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.

8:19 ○ 혹이 너희에게 고하기를 지절거리며 속살거리는 신접한 자와 마술사에게 물으라 하거든 백성이 자기 하나님께 구할 것이 아니냐 산 자를 위하여 죽은 자에게 구하겠느냐 하라
19 Тэд та нарт "Шивнэн чалчдаг сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлд" гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асуух гэж үү?

8:20 마땅히 율법과 증거의 말씀을 좇을지니 그들의 말하는 바가 이 말씀에 맞지 아니하면 그들이 정녕히 아침 빛을 보지 못하고
20 Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.

8:21 이 땅으로 헤매며 곤고하며 주릴 것이라 그 주릴 때에 번조하여 자기의 왕 자기의 하나님을 저주할 것이며 위를 쳐다보거나
21 Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан, өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана.

8:22 땅을 굽어보아도 환난과 흑암과 고통의 흑암 뿐이리니 그들이 심한 흑암 중으로 쫓겨 들어가리라
22 Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.

 이사야 9장 / Исаиа

9:1 전에 고통하던 자에게는 흑암이 없으리로다 옛적에는 여호와께서 스불론 땅과 납달리 땅으로 멸시를 당케 하셨더니 후에는 해변길과 요단 저편 이방의 갈릴리를 영화롭게 하셨느니라
1 Зовлонтой байсан газар нутагт дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун болон Нафталийн нутагт жигшүүрээр хандаж байсан бол дараа нь харь үндэстнүүдийн Галил, Иорданы нөгөө талд, тэнгисийн хажуугаар сүр жавхлантай болгоно.

9:2 흑암에 행하던 백성이 큰 빛을 보고 사망의 그늘진 땅에 거하던 자에게 빛이 비취도다
2 Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна.

9:3 주께서 이 나라를 창성케 하시며 그 즐거움을 더하게 하셨으므로 추수하는 즐거움과 탈취물을 나누는 때의 즐거움 같이 그들이 주의 앞에서 즐거워하오니
3 Та үндэстнийг олшруулан, тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ. Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг, тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана.

9:4 이는 그들의 무겁게 멘 멍에와 그 어깨의 채찍과 그 압제자의 막대기를 꺾으시되 미디안의 날과 같이 하셨음이니이다
4 Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ.

9:5 어지러이 싸우는 군인의 갑옷과 피묻은 복장이 불에 섶 같이 살라지리니
5 Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана.

9:6 이는 한 아기가 우리에게 났고 한 아들을 우리에게 주신 바 되었는데 그 어깨에는 정사를 메었고 그 이름은 기묘자라, 모사라, 전능하신 하나님이라, 영존하시는 아버지라, 평강의 왕이라 할 것임이라
6 Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.

9:7 그 정사와 평강의 더함이 무궁하며 또 다윗의 위에 앉아서 그 나라를 굳게 세우고 자금 이후 영원토록 공평과 정의로 그것을 보존하실 것이라 만군의 여호와의 열심이 이를 이루시리라
7 Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.

9:8 ○ 주께서 야곱에게 말씀을 보내시며 그것을 이스라엘에게 임하게 하셨은즉
8 Эзэн Иаковын эсрэг үг илгээв. Энэ нь Израиль дээр буув.

9:9 모든 백성 곧 에브라임과 사마리아 거민이 알 것이어늘 그들이 교만하고 완악한 마음으로 말하기를
9 Ефраим болон Самарийн оршин суугчид зүрхний бардамнал, их зангаар ийнхүү ярьж байгааг бүх хүмүүс мэддэг.

9:10 벽돌이 무너졌으나 우리는 다듬은 돌로 쌓고 뽕나무들이 찍혔으나 우리는 백향목으로 그것을 대신하리라 하도다
10 "Тоосгонууд эвдрэн нурсан ч, бид гөлгөр чулуугаар дахин барина. Тошлогийн мод огтлогдсон ч, бид хуш модоор орлуулна".

9:11 그러므로 여호와께서 르신의 대적을 일으켜 그를 치게 하시며 그 원수들을 격동시키시리니
11 Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно.

9:12 앞에는 아람 사람이요 뒤에는 블레셋 사람이라 그들이 그 입을 벌려 이스라엘을 삼키리라 그럴지라도 여호와의 노가 쉬지 아니하며 그 손이 여전히 펴지리라
12 Дорно зүгээс арамейчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

9:13 ○ 이 백성이 오히려 자기들을 치시는 자에게로 돌아오지 아니하며 만군의 여호와를 찾지 아니하도다
13 Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй, түмэн цэргийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.

9:14 이러므로 여호와께서 하루 사이에 이스라엘 중에서 머리와 꼬리며 종려가지와 갈대를 끊으시리니
14 Тиймээс ЭЗЭН Израилиас толгой, сүүлийг нь тастаж, ганцхан өдөрт далдуу модны иш, мөчрийг нь тас огтолно.

9:15 머리는 곧 장로와 존귀한 자요 꼬리는 곧 거짓말을 가르치는 선지자라
15 Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.

9:16 백성을 인도하는 자가 그들로 미혹케 하니 인도를 받는 자가 멸망을 당하는도다
16 Учир нь энэ хүмүүсийн газарчлагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр газарчлуулсан хүмүүс нь будлин самуурдаг.

9:17 이 백성이 각기 설만하며 악을 행하며 입으로 망령되이 말하니 그러므로 주께서 그 장정을 기뻐 아니하시며 그 고아와 과부를 긍휼히 여기지 아니하시리라 그럴지라도 여호와의 노가 쉬지 아니하며 그 손이 여전히 펴지리라
17 Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй. Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

9:18 ○ 대저 악행은 불 태우는 것 같으니 곧 질려와 형극을 삼키며 빽빽한 수풀을 살라서 연기로 위로 올라가게 함과 같은 것이라
18 Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж, үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, дээшээ утаан багана мэт хөөрнө.

9:19 만군의 여호와의 진노로 인하여 이 땅이 소화되리니 백성은 불에 타는 섶나무와 같을 것이라 사람이 그 형제를 아끼지 아니하며
19 Түмэн цэргийн ЭЗЭНий уур хилэнгээр газар хуйхлагдах бөгөөд хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.

9:20 우편으로 움킬지라도 주리고 좌편으로 먹을지라도 배부르지 못하여 각각 자기 팔의 고기를 먹을 것이며
20 Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээрээ. Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна. Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг.

9:21 므낫세는 에브라임을, 에브라임은 므낫세를 먹을 것이요 또 그들이 합하여 유다를 치리라 그럴지라도 여호와의 노가 쉬지 아니하며 그 손이 여전히 펴지리라
21 Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

 이사야 10장 / Исаиа

10:1 불의한 법령을 발포하며 불의한 말을 기록하며
1 Шударга бус тогтоолыг тогтоож, зөв бус шийдвэр бичигчид нь гаслантай яа!

10:2 빈핍한 자를 불공평하게 판결하여 내 백성의 가련한 자의 권리를 박탈하며 과부에게 토색하고 고아의 것을 약탈하는 자는 화 있을진저
2 Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон, өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.

10:3 너희에게 벌하시는 날에와 멀리서 오는 환난 때에 너희가 어떻게 하려느냐 누구에게로 도망하여 도움을 구하겠으며 너희 영화를 어느 곳에 두려느냐
3 Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?

10:4 포로 된 자의 아래에 구푸리며 죽임을 당한 자의 아래에 엎드러질 따름이니라 그럴지라도 여호와의 노가 쉬지 아니하며 그 손이 여전히 펴지리라
4 Олзлогсдын дунд бөхийн, алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.

10:5 화 있을진저 앗수르 사람이여 그는 나의 진노의 막대기요 그 손의 몽둥이는 나의 분한이라
5 Миний уур хилэнгийн таяг болох Ассири гаслантай яа! Гарт буй саваа бол Миний зэвүүцэл юм.

10:6 내가 그를 보내어 한 나라를 치게 하며 내가 그에게 명하여 나의 노한 백성을 쳐서 탈취하며 노략하게 하며 또 그들을 가로상의 진흙 같이 짓밟게 하려 하거늘
6 Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.

10:7 그의 뜻은 이같지 아니하며 그 마음의 생각도 이같지 아니하고 오직 그 마음에 허다한 나라를 파괴하며 멸절하려 하여
7 Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй, зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч, олон үндэстнийг тастчин устгах нь түүний зүрх сэтгэл дэх зорилго юм.

10:8 이르기를 나의 방백들은 다 왕이 아니냐
8 Учир нь тэр ингэж хэлж байна. "Миний ноёд бүгдээрээ хаад биш үү?

10:9 갈로는 갈그미스와 같지 아니하며 하맛은 아르밧과 같지 아니하며 사마리아는 다메섹과 같지 아니하냐
9 Кално нь Кархемиш шиг, Хамат нь Арпад шиг, Самари нь Дамаск шиг биш үү?

10:10 ○ 내 손이 이미 신상을 섬기는 나라에 미쳤나니 그 조각한 신상이 예루살렘과 사마리아의 신상보다 우승하였느니라
10 Миний мутар нь шүтээнүүдийн хаанчлалуудад хүрсний адил, (тэдний сийлмэл хөргүүд нь Иерусалим болоод Самарийнхаас ч илүү агуу)

10:11 내가 사마리아와 그 신상에게 행함 같이 예루살렘과 그 신상에게 행치 못하겠느냐 하도다
11 Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээ Иерусалим болон түүний хөргүүдэд хандах биш үү?"

10:12 ○ 이러므로 주 내가 나의 일을 시온 산과 예루살렘에 다 행한 후에 앗수르 왕의 완악한 마음의 열매와 높은 눈의 자랑을 벌하리라
12 Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, "Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ" гэж айлдана.

10:13 그의 말에 나는 내 손의 힘과 내 지혜로 이 일을 행하였나니 나는 총명한 자라 열국의 경계를 옮겼고 그 재물을 약탈하였으며 또 용감한 자 같이 위에 거한 자를 낮추었으며
13 Учир нь тэр "Би өөрийн гарын хүчээр болон мэргэн ухаанаараа үүнийг хийсэн. Учир нь би ухаантай. Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн, тэдний эд баялгийг дээрэмдэн, хүчит хүний адилаар сэнтийд залрагчдыг түлхэн унагав.

10:14 나의 손으로 열국의 재물을 얻은 것은 새의 보금자리를 얻음 같고 온 세계를 얻은 것은 내어버린 알을 주움 같았으나 날개를 치거나 입을 벌리거나 지저귀는 것이 하나도 없었다 하는도다
14 Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч, орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав. Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга".

10:15 ○ 도끼가 어찌 찍는 자에게 스스로 자랑하겠으며 톱이 어찌 켜는 자에게 스스로 큰 체하겠느냐 이는 막대기가 자기를 드는 자를 움직이려 하며 몽둥이가 나무 아닌 사람을 들려 함과 일반이로다
15 Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу? Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө өргөмжлөх үү? Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм, эсвэл өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.

10:16 그러므로 주 만군의 여호와께서 살진 자로 파리하게 하시며 그 영화의 아래에 불이 붙는 것 같이 맹렬히 타게 하실 것이라
16 Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.

10:17 이스라엘의 빛은 불이요 그 거룩한 자는 불꽃이라 하루 사이에 그의 형극과 질려가 소멸되며
17 Израилийн гэрэл нь гал, түүний Ариун Нэгэн нь дөл болж, түүний үүргэнэ, өргөст халгайг нь ганцхан өдөрт шатаана.

10:18 그 삼림과 기름진 밭의 영광이 전부 소멸되리니 병인이 점점 쇠약하여 감 같을 것이라
18 Тэр түүний шигүү ойн сүр жавхлан, үр жимст цэцэрлэг бүгдийг нь устгана. Өвчтэй хүн доройтдогийн адил болно.

10:19 그 삼림에 남은 나무의 수가 희소하여 아이라도 능히 계산할 수 있으리라
19 Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.

10:20 ○ 그 날에 이스라엘의 남은 자와 야곱 족속의 피난한 자들이 다시는 자기를 친 자를 의뢰치 아니하고 이스라엘의 거룩하신 자 여호와를 진실히 의뢰하리니
20 Тэр өдөр Израилийн үлдэгсэд хийгээд, Иаковын гэрийнхнээс хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг хэзээ ч дахин түшихээ больж, харин ЭЗЭНд, Израилийн Ариун Нэгэнд үнэнээр найдна.

10:21 남은 자 곧 야곱의 남은 자가 능하신 하나님께로 돌아올 것이라
21 Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан уруу эргэнэ.

10:22 이스라엘이여 네 백성이 바다의 모래 같을지라도 남은 자만 돌아오리니 넘치는 공의로 훼멸이 작정되었음이라
22 Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр далайн элс мэт боловч тэдний дундах үлдэгсэд л эргэнэ. Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.

10:23 이미 작정되었은즉 주 만군의 여호와께서 온 세계 중에 끝까지 행하시리라
23 Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх нутгийн голд хэрэгжүүлнэ.

10:24 ○ 주 만군의 여호와께서 가라사대 시온에 거한 나의 백성들아 앗수르 사람이 애굽을 본받아 막대기로 너를 때리며 몽둥이를 들어 너를 칠지라도 그를 두려워 말라
24 Иймд түмэн цэргийн БУРХАН Эзэн ийн айлдав. -Сионд оршдог Миний ард түмэн! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.

10:25 내가 불구에 네게는 분을 그치고 노를 옮겨 그들을 멸하리라 하시도다
25 Учир нь тун удахгүй та нарын эсрэг Миний зэвүүцэл дуусгавар болж, Миний уур хилэн тэдний сүйрэл уруу чиглэгдэнэ.

10:26 만군의 여호와께서 채찍을 들어 그를 치시되 오렙 반석에서 미디안 사람을 쳐죽이신 것 같이 하실 것이며 막대기를 드시되 바다를 향하여 애굽에 드신 것 같이 하실 것이라
26 Түмэн цэргийн ЭЗЭН Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэр Египетэд хийсэн шигээ, Өөрийн таягаа далайн дээгүүр сунгана.

10:27 그 날에 그의 무거운 짐이 네 어깨에서 떠나고 그의 멍에가 네 목에서 벗어지되 기름진 까닭에 멍에가 부러지리라
27 Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж, буулга нь эвдэрнэ.

10:28 ○ 앗수르 왕이 아얏에 이르러 미그론을 지나 믹마스에 치중을 머무르고
28 Тэр Аиатад ирж, Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.

10:29 영을 넘어 게바에서 유숙하매 라마는 떨고 사울의 기브아 사람은 도망하도다
29 Тэд давааг даваад "Бид Гебад хоноглох болно" гэв. Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.

10:30 딸 갈림아 큰 소리로 외칠지어다 라이사야 자세히 들을지어다 가련하다 너 아나돗이여
30 Галлимын охид оо. Бүх дуугаараа чанга хашхирцгаа! Анхаарагтун, Лаиша. Хөөрхийлөлтэй Анатот оо!

10:31 맛메나 사람은 피난하며 게빔 거민은 도망하도다
31 Мадмена зугтаж, Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.

10:32 이 날에 그가 놉에서 쉬고 딸 시온 산 곧 예루살렘 산을 향하여 그 손을 흔들리로다
32 Тэр өнөөдөр Нобт буудаллан, Сионы охины уул, Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.

10:33 ○ 주 만군의 여호와께서 혁혁한 위력으로 그 가지를 꺾으시리니 그 장대한 자가 찍힐 것이요 높은 자가 낮아질 것이며
33 Харагтун, түмэн цэргийн БУРХАН Эзэн бүх хүчээрээ модны мөчрийг тас цавчина. Хэмжээгээр өндөр нь цавчигдана, ихэмсэг хүмүүс басамжлагдана.

10:34 철로 그 빽빽한 삼림을 베시리니 레바논이 권능 있는 자에게 작벌을 당하리라
34 Тэрээр төмөр сүхээр ширэнгэ ойг цавчиж, Хүчит Нэгэний өмнө Ливан унана.

 이사야 11장 / Исаиа

11:1 이새의 줄기에서 한 싹이 나며 그 뿌리에서 한 가지가 나서 결실할 것이요
1 Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана.

11:2 여호와의 신 곧 지혜와 총명의 신이요 모략과 재능의 신이요 지식과 여호와를 경외하는 신이 그 위에 강림하시리니
2 ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино.

11:3 그가 여호와를 경외함으로 즐거움을 삼을 것이며 그 눈에 보이는 대로 심판치 아니하며 귀에 들리는 대로 판단치 아니하며
3 Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог. Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй.

11:4 공의로 빈핍한 자를 심판하며 정직으로 세상의 겸손한 자를 판단할 것이며 그 입의 막대기로 세상을 치며 입술의 기운으로 악인을 죽일 것이며
4 Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.

11:5 공의로 그 허리띠를 삼으며 성실로 몸의 띠를 삼으리라
5 Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ, итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ.

11:6 ○ 그 때에 이리가 어린 양과 함께 거하며 표범이 어린 염소와 함께 누우며 송아지와 어린 사자와 살진 짐승이 함께 있어 어린 아이에게 끌리며
6 Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж, бяцхан хүү тэднийг удирдана.

11:7 암소와 곰이 함께 먹으며 그것들의 새끼가 함께 엎드리며 사자가 소처럼 풀을 먹을 것이며
7 Үнээ болон баавгай бэлчиж, тэдний үр зулзагууд нь хамт хэвтэж, арслан нь үхэр шиг сүрэл иднэ.

11:8 젖 먹는 아이가 독사의 구멍에서 장난하며 젖 뗀 어린 아이가 독사의 굴에 손을 넣을 것이라
8 Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглож, балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ.

11:9 나의 거룩한 산 모든 곳에서 해됨도 없고 상함도 없을 것이니 이는 물이 바다를 덮음 같이 여호와를 아는 지식이 세상에 충만할 것임이니라
9 Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана.

11:10 ○ 그 날에 이새의 뿌리에서 한 싹이 나서 만민의 기호로 설 것이요 열방이 그에게로 돌아오리니 그 거한 곳이 영화로우리라
10 Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.

11:11 ○ 그 날에 주께서 다시 손을 펴사 그 남은 백성을 앗수르와 애굽과 바드로스와 구스와 엘람과 시날과 하맛과 바다 섬들에서 돌아오게 하실 것이라
11 Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.

11:12 여호와께서 열방을 향하여 기호를 세우시고 이스라엘의 쫓긴 자를 모으시며 땅 사방에서 유다의 이산한 자를 모으시리니
12 Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна.

11:13 에브라임의 투기는 없어지고 유다를 괴롭게 하던 자는 끊어지며 에브라임은 유다를 투기하지 아니하며 유다는 에브라임을 괴롭게 하지 아니할 것이요
13 Ефраимын атаархал арилан, Иудагийн дайснууд тас цохигдоно. Ефраим Иудад атаархахгүй бөгөөд Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.

11:14 그들이 서으로 블레셋 사람의 어깨에 날아 앉고 함께 동방 백성을 노략하며 에돔과 모압에 손을 대며 암몬 자손을 자기에게 복종시키시리라
14 Тэд баруун зүг дэх Филистийн нам дор газрыг довтлон, тэд хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин, Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.

11:15 여호와께서 애굽 해고를 말리우시고 손을 유브라데 하수 위에 흔들어 뜨거운 바람을 일으켜서 그 하수를 쳐서 일곱 갈래로 나눠 신 신고 건너가게 하실 것이라
15 ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж, халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан, хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана.

11:16 그의 남아 있는 백성을 위하여 앗수르에서부터 돌아오는 대로가 있게 하시되 이스라엘이 애굽 땅에서 나오던 날과 같게 하시리라
16 Израильчууд Египетийн нутгаас гарсан өдөрт тохиолдсон мэт Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.

 이사야 12장 / Исаиа

12:1 그 날에 네가 말하기를 여호와여 주께서 전에는 내게 노하셨사오나 이제는 그 노가 쉬었고 또 나를 안위하시오니 내가 주께 감사하겠나이다 할 것이니라
1 Тэр өдөр чи ингэж хэлэх болно. "ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе. Та надад уурласан хэдий ч уураа татаж, намайг тайвшрууллаа.

12:2 보라 하나님은 나의 구원이시라 내가 의뢰하고 두려움이 없으리니 주 여호와는 나의 힘이시며 나의 노래시며 나의 구원이심이라
2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов"

12:3 그러므로 너희가 기쁨으로 구원의 우물들에서 물을 길으리로다
3 Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна.

12:4 그 날에 너희가 또 말하기를 여호와께 감사하라 그 이름을 부르며 그 행하심을 만국 중에 선포하며 그 이름이 높다 하라
4 Тэр өдөр та нар ингэж хэлэх болно. "ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд. Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд. Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул.

12:5 여호와를 찬송할 것은 극히 아름다운 일을 하셨음이니 온 세계에 알게 할지어다
5 Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул. Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн.

12:6 시온의 거민아 소리를 높여 부르라 이스라엘의 거룩하신 자가 너희 중에서 크심이니라 할 것이니라
6 Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм".

 이사야 13장 / Исаиа

13:1 아모스의 아들 이사야가 바벨론에 대하여 받은 경고라
1 Амозын хүү Исаиагийн үзсэн Вавилоны тухай зөн.

13:2 ○ 너희는 자산 위에 기호를 세우고 소리를 높여 그들을 부르며 손을 흔들어 그들로 존귀한 자의 문에 들어가게 하라
2 Нүцгэн толгодын дээр туг босгож, дуугаа өндөрсгөн, гараа дохиж тэднийг ноёдын хаалга уруу оруул!

13:3 내가 나의 거룩히 구별한 자에게 명하고 나의 위엄을 기뻐하는 용사들을 불러 나의 노를 풀게 하였느니라
3 Би Өөрийн уур хилэнг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн ариусгагдсан нэгэнд тушаал өгсөн. Миний өргөмжлөл дотор баясдаг Өөрийн хүчирхэг дайчдыг дуудав.

13:4 산에서 무리의 소리가 남이여 많은 백성의 소리 같으니 곧 열국 민족이 함께 모여 떠드는 소리라 만군의 여호와께서 싸움을 위하여 군대를 검열하심이로다
4 Олон хүний хөл үймээн мэт уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан. Хамтдаа цугларсан үндэстнүүд, хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан. Түмэн цэргийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг цуглуулж байна.

13:5 무리가 먼 나라에서 하늘 가에서 왔음이여 곧 여호와와 그 진노의 병기라 온 땅을 멸하려 함이로다
5 Тэд алс холын орноос, тэнгэрийн хязгаараас ирж байна. ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг бүх газрыг устгахаар ирж байна.

13:6 ○ 너희는 애곡할지어다 여호와의 날이 가까왔으니 전능자에게서 멸망이 임할 것임이로다
6 ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.

13:7 그러므로 모든 손이 피곤하며 각 사람의 마음이 녹을 것이라
7 Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.

13:8 그들이 놀라며 괴로움과 슬픔에 잡혀서 임산한 여자 같이 고통하며 서로 보고 놀라며 얼굴은 불꽃 같으리로다
8 Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна.

13:9 여호와의 날 곧 잔혹히 분냄과 맹렬히 노하는 날이 임하여 땅을 황무케 하며 그 중에서 죄인을 멸하리니
9 Үзэгтүн, Газрыг хоосруулж, түүний доторх нүгэлтнүүдийг устгах аймшигтай уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байна.

13:10 하늘의 별들과 별 떨기가 그 빛을 내지 아니하며 해가 돋아도 어두우며 달이 그 빛을 비취지 아니할 것이로다
10 Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.

13:11 내가 세상의 악과 악인의 죄를 벌하며 교만한 자의 오만을 끊으며 강포한 자의 거만을 낮출 것이며
11 Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, нүглийнх нь төлөө хилэнцтэнийг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжлана.

13:12 내가 사람을 정금보다 희소하게 하며 오빌의 순금보다 희귀케 하리로다
12 Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон, хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.

13:13 나 만군의 여호와가 분하여 맹렬히 노하는 날에 하늘을 진동시키며 땅을 흔들어 그 자리에서 떠나게 하리니
13 Би тэнгэрийг донсолгоно. Түмэн цэргийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.

13:14 그들이 쫓긴 노루나 모으는 자 없는 양 같이 각기 동족에게로 돌아가며 본향으로 도망할 것이나
14 Хүн бүр хөөгдсөн бөхөн гөрөөс, эзэнгүй хонь мэт өөрийн хүмүүс уруугаа эргэж, төрөлх нутаг уруугаа зугтана.

13:15 만나는 자는 창에 찔리겠고 잡히는 자는 칼에 엎드러지겠고
15 Олдсон хүн бүрийг жадалж, олзлогдсон хүн бүрийг нь сэлмээр хорооно.

13:16 그들의 어린 아이들은 그 목전에 메어침을 입겠고 그 집은 노략을 당하겠고 그 아내는 욕을 당하리라
16 Нялхсыг ч өөрсдийнх нь нүдний өмнө хэмх чулуудан, орон байрыг нь тонож, эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.

13:17 ○ 보라 은을 돌아보지 아니하며 금을 기뻐하지 아니하는 메대 사람을 내가 격동시켜 그들을 치게 하리니
17 Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч, алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө.

13:18 메대 사람이 활로 청년을 쏘아 죽이며 태의 열매를 긍휼히 여기지 아니하며 아이를 가석히 보지 아니하리라
18 Тэдний нум залуусыг хиаруулан, хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө. Тэдний нүд хүүхдийг ч энэрэхгүй.

13:19 열국의 영광이요 갈대아 사람의 자랑하는 노리개가 된 바벨론이 하나님께 멸망 당한 소돔과 고모라 같이 되리니
19 Хаанчлалуудын чимэг, халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом, Гоморраг унагасан шиг унана.

13:20 그 곳에 처할 자가 없겠고 거할 사람이 대대에 없을 것이며 아라비아 사람도 거기 장막을 치지 아니하며 목자들도 그 곳에 그 양 떼를 쉬게 하지 아니할 것이요
20 Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй.

13:21 오직 들짐승들이 거기 엎드리고 부르짖는 짐승이 그 가옥에 충만하며 타조가 거기 깃들이며 들양이 거기서 뛸 것이요
21 Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж, тэдний байшингууд шар шувуугаар дүүрч, тэнд тэмээн хяруул амьдарч, сагсгар ямаанууд тоглоно.

13:22 그 궁성에는 시랑이 부르짖을 것이요 화려한 전에는 들개가 울 것이라 그의 때가 가까우며 그의 날이 오래지 아니하리라
22 Тэдний бэхэлсэн цамхгуудад цөөвөр чоно ульж, баян тансаг харшид нь чононцор үүрлэнэ. Тэр цаг ойрхон, тэр өдөр удахгүй ирнэ.

 이사야 14장 / Исаиа

14:1 여호와께서 야곱을 긍휼히 여기시며 이스라엘을 다시 택하여 자기 고토에 두시리니 나그네 된 자가 야곱 족속에게 가입되어 그들과 연합할 것이며
1 ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.

14:2 민족들이 그들을 데리고 그들의 본토에 돌아오리니 이스라엘 족속이 여호와의 땅에서 그들을 얻어 노비를 삼겠고 전에 자기를 사로잡던 자를 사로잡고 자기를 압제하던 자를 주관하리라
2 Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.

14:3 ○ 여호와께서 너를 슬픔과 곤고와 및 너의 수고하는 고역에서 놓으시고 안식을 주시는 날에
3 Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад

14:4 너는 바벨론 왕에 대하여 이 노래를 지어 이르기를 학대하던 자가 어찌 그리 그쳤으며 강포한 성이 어찌 그리 폐하였는고
4 чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна. "Дарангуйлагчийн төгсгөл ирэв. Түүний уур хилэн эцэслэв.

14:5 여호와께서 악인의 몽둥이와 패권자의 홀을 꺾으셨도다
5 ЭЗЭН хилэнцтэний таягийг, захирагчдын очирт таягийг хугалжээ.

14:6 그들이 분내어 여러 민족을 치되 치기를 마지 아니하였고 노하여 열방을 억압하여도 그 억압을 막을 자 없었더니
6 Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж, зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.

14:7 이제는 온 땅이 평안하고 정온하니 무리가 소리 질러 노래하는도다
7 Бүх газар амарч, анир чимээгүй болж, баяр баясгалангийн уухайг хадаана.

14:8 향나무와 레바논 백향목도 너로 인하여 기뻐하여 이르기를 네가 넘어뜨리웠은즉 올라와서 우리를 작벌할 자 없다 하는도다
8 Нарснууд ч, Ливаны хуш модод ч хүртэл чамд баярлаж "Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй" гэнэ.

14:9 아래의 음부가 너로 인하여 소동하여 너의 옴을 영접하되 그것이 세상에서의 모든 영웅을 너로 인하여 동하게 하며 열방의 모든 왕으로 그 보좌에서 일어서게 하므로
9 Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн, үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.

14:10 그들은 다 네게 말하여 이르기를 너도 우리 같이 연약하게 되었느냐 너도 우리 같이 되었느냐 하리로다
10 Тэд бүгд чамд хариулан "Чи ч бидэн шиг сул дорой болсон. Чи бидэнтэй адил болсон.

14:11 네 영화가 음부에 떨어졌음이여 너의 비파 소리까지로다 구더기가 네 아래 깔림이여 지렁이가 너를 덮었도다
11 Чиний бүх жавхлан, чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Чиний доор өт тархан, хорхойнууд чиний бүтээлэг болно".

14:12 ○ 너 아침의 아들 계명성이여 어찌 그리 하늘에서 떨어졌으며 너 열국을 엎은 자여 어찌 그리 땅에 찍혔는고
12 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа!

14:13 네가 네 마음에 이르기를 내가 하늘에 올라 하나님의 뭇 별 위에 나의 보좌를 높이리라 내가 북극 집회의 산 위에 좌정하리라
13 Учир нь чи зүрхэндээ "Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна.

14:14 가장 높은 구름에 올라 지극히 높은 자와 비기리라 하도다
14 Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно" гэсэн.

14:15 그러나 이제 네가 음부 곧 구덩이의 맨 밑에 빠치우리로다
15 Гэвч чи Үхэгсдийн орон уруу, нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана.

14:16 너를 보는 자가 주목하여 너를 자세히 살펴 보며 말하기를 이 사람이 땅을 진동시키며 열국을 경동시키며
16 Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч "Дэлхийг донсолгон, хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү?

14:17 세계를 황무케 하며 성읍을 파괴하며 사로잡힌 자를 그 집으로 놓아 보내지 않던 자가 아니뇨 하리로다
17 Ертөнцийг цөл мэт болгон, хотуудыг нь бусниулсан, хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?" гэцгээнэ.

14:18 열방의 왕들은 모두 각각 자기 집에서 영광 중에 자건마는
18 Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.

14:19 오직 너는 자기 무덤에서 내어쫓겼으니 가증한 나무 가지 같고 칼에 찔려 돌구덩이에 빠진 주검에 둘러싸였으니 밟힌 시체와 같도다
19 Харин чи жигшигдсэн гишүү мэт, хөлд гишгэгдэх хүүр мэт, сэлмэнд сийчүүлж, нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав.

14:20 네가 자기 땅을 망케 하였고 자기 백성을 죽였으므로 그들과 일반으로 안장함을 얻지 못하나니 악을 행하는 자의 후손은 영영히 이름이 나지 못하리로다 할지니라
20 Чи газар нутгаа сүйтгэж, ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.

14:21 ○ 너희는 그들의 열조의 죄악을 인하여 그 자손 도륙하기를 예비하여 그들로 일어나 땅을 취하여 세상에 성읍을 충만케 하지 못하게 하라
21 Эцгүүдийнх нь буруугаас болж хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн. Тэд босож, газрыг эзэмшиж, ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй".

14:22 만군의 여호와께서 말씀하시되 내가 일어나 그들을 쳐서 그 이름과 남은 자와 아들과 후손을 바벨론에서 끊으리라 나 여호와의 말이니라
22 "Би тэдний эсрэг босно" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. "Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана" гэж ЭЗЭН айлдаж байна.

14:23 내가 또 그것으로 고슴도치의 굴혈과 물웅덩이가 되게 하고 또 멸망의 비로 소제하리라 나 만군의 여호와의 말이니라
23 "Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

14:24 ○ 만군의 여호와께서 맹세하여 가라사대 나의 생각한 것이 반드시 되며 나의 경영한 것이 반드시 이루리라
24 Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, "Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ.

14:25 내가 앗수르 사람을 나의 땅에서 파하며 나의 산에서 발 아래 밟으리니 그 때에 그의 멍에가 이스라엘에게서 떠나고 그의 짐이 그들의 어깨에서 벗어질 것이라
25 Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.

14:26 이것이 온 세계를 향하여 정한 경영이며 이것이 열방을 향하여 편 손이라 하셨나니
26 Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм.

14:27 만군의 여호와께서 경영하셨은즉 누가 능히 그것을 폐하며 그 손을 펴셨은즉 누가 능히 그것을 돌이키랴
27 Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөн зүйлийг хэн өөрчилж чадах вэ? Түүний сунгасан мутрыг хэн буцааж чадах вэ?" гэв.

14:28 ○ 아하스 왕의 죽던 해에 받은 경고라
28 Ахаз хааны нас барсан жил энэ зөн ирлээ.

14:29 블레셋 온 땅이여 너를 치던 막대기가 부러졌다고 기뻐하지 말라 뱀의 뿌리에서는 독사가 나겠고 그 열매는 나는 불뱀이 되리라
29 "Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун. Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөд түүний үр жимс нь нисэгч галт могой юм.

14:30 가난한 자의 장자는 먹겠고 빈핍한 자는 평안히 누우려니와 내가 너의 뿌리를 기근으로 죽일 것이요 너의 남은 자는 살륙을 당하리라
30 Үгээгүй гуйлгачин идэж, ядуус аюулгүй амгалан хэвтэнэ. Би чиний үндсийг өлсгөлөнгөөр үхүүлнэ. Үлдэгсэд чинь ингэж алагдана.

14:31 성문이여 슬피 울지어다 성읍이여 부르짖을지어다 너 블레셋이여 다 소멸되게 되었도다 대저 연기가 북방에서 오는데 그 항오를 떨어져 행하는 자 없느니라
31 Дааман хаалга минь, уйлагтун! Хотууд аа, цурхиран уйл! Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний эгнээнд бадарчин алга.

14:32 ○ 그 나라 사신들에게 어떻게 대답하겠느냐 여호와께서 시온을 세우셨으니 그의 백성의 곤고한 자들이 그 안에서 피난하리라 할 것이니라
32 Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ? ЭЗЭН Сионы суурийг тавьсан. Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна".