성경전서 개역한글판 1956년

Монгол Ариун Библи

Chapter  1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  

 창세기 1장 / Эхлэл

1:1 태초에 하나님이 천지를 창조하시니라
1 Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ.

1:2 땅이 혼돈하고 공허하며 흑암이 깊음 위에 있고 하나님의 신은 수면에 운행하시니라
2 Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа.

1:3 하나님이 가라사대 빛이 있으라 하시매 빛이 있었고
3 Тэгээд Бурхан -Гэрэл бий болог! гэсэнд гэрэл бий болов.

1:4 그 빛이 하나님의 보시기에 좋았더라 하나님이 빛과 어두움을 나누사
4 Бурханыг харахад тэр гэрэл нь сайхан байв. Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ.

1:5 빛을 낮이라 칭하시고 어두움을 밤이라 칭하시니라 저녁이 되며 아침이 되니 이는 첫째 날이니라
5 Бурхан гэрлийг өдөр, харанхуйг шөнө хэмээн нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр болой.

1:6 ○ 하나님이 가라사대 물 가운데 궁창이 있어 물과 물로 나뉘게 하리라 하시고
6 Бурхан -Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг! гэж айлдав.

1:7 하나님이 궁창을 만드사 궁창 아래의 물과 궁창 위의 물로 나뉘게 하시매 그대로 되니라
7 Тийнхүү Бурхан огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд тэр нь ёсоор болов.

1:8 하나님이 궁창을 하늘이라 칭하시니라 저녁이 되며 아침이 되니 이는 둘째 날이니라
8 Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь хоёр дахь өдөр бөлгөө.

1:9 ○ 하나님이 가라사대 천하의 물이 한 곳으로 모이고 뭍이 드러나라 하시매 그대로 되니라
9 Бурхан -Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг! хэмээсэнд тэр нь ёсоор болжээ.

1:10 하나님이 뭍을 땅이라 칭하시고 모인 물을 바다라 칭하시니라 하나님의 보시기에 좋았더라
10 Бурхан хуурай газрыг эх газар, хуримтлагдсан усыг далай хэмээн нэрлэв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

1:11 하나님이 가라사대 땅은 풀과 씨 맺는 채소와 각기 종류대로 씨 가진 열매 맺는 과목을 내라 하시매 그대로 되어
11 Тэгээд Бурхан -Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулаг! гэсэнд тэр нь ёсоор болжээ.

1:12 땅이 풀과 각기 종류대로 씨 맺는 채소와 각기 종류대로 씨 가진 열매 맺는 나무를 내니 하나님의 보시기에 좋았더라
12 Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулав. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

1:13 저녁이 되며 아침이 되니 이는 세째 날이니라
13 Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь гурав дахь өдөр болой.

1:14 ○ 하나님이 가라사대 하늘의 궁창에 광명이 있어 주야를 나뉘게 하라 또 그 광명으로 하여 징조와 사시와 일자와 연한이 이루라
14 Тэгээд Бурхан -Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог. Эдгээрээр тэмдэг, улирал, өдөр, жилүүд бий болог.

1:15 또 그 광명이 하늘의 궁창에 있어 땅에 비취라 하시고{그대로 되니라}
15 Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж, газар дэлхийг гийгүүлэг гэсэнд тэр нь ёсоор болжээ.

1:16 하나님이 두 큰 광명을 만드사 큰 광명으로 낮을 주관하게 하시고 작은 광명으로 밤을 주관하게 하시며 또 별들을 만드시고
16 Бурхан илүү том нь өдрийг, арай жижиг нь шөнийг захирч байхаар хоёр том гэрэлтүүлэгчийг бүтээв. Тэр бас оддыг бүтээлээ.

1:17 하나님이 그것들을 하늘의 궁창에 두어 땅에 비취게 하시며
17 Бурхан газар дэлхийг гэрэлтүүлэхийн тулд, мөн

1:18 주야를 주관하게 하시며 빛과 어두움을 나뉘게 하시니라 하나님의 보시기에 좋았더라
18 өдөр, шөнө хоёрыг захирахын тулд болон гэрлийг харанхуйгаас салгахын тулд тэднийг тэнгэр огторгуйд байрлуулав.

1:19 저녁이 되며 아침이 되니 이는 네째 날이니라
19 Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь дөрөв дэх өдөр болой.

1:20 ○ 하나님이 가라사대 물들은 생물로 번성케 하라 땅 위 하늘의 궁창에는 새가 날으라 하시고
20 Бурхан -Уснууд амьтдаар дүүрч, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг гэв.

1:21 하나님이 큰 물고기와 물에서 번성하여 움직이는 모든 생물을 그 종류대로, 날개 있는 모든 새를 그 종류대로 창조하시니 하나님의 보시기에 좋았더라
21 Тэгээд Бурхан далай тэнгисийн аварга том амьтад хийгээд усаар дүүрэн үржин амьдардаг, хөлхөн хөдлөгч аливаа амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

1:22 하나님이 그들에게 복을 주어 가라사대 생육하고 번성하여 여러 바다 물에 충만하라 새들도 땅에 번성하라 하시니라
22 Бурхан тэднийг адислаж, -Өсөн төлжиж, үржин олширч, далай тэнгисийн усыг дүүргэ. Бас жигүүртэн шувууд газар дэлхийд өсөн үржиг хэмээв.

1:23 저녁이 되며 아침이 되니 이는 다섯째 날이니라
23 Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь тав дахь өдөр болой.

1:24 ○ 하나님이 가라사대 땅은 생물을 그 종류대로 내되 육축과 기는 것과 땅의 짐승을 종류대로 내라 하시고{그대로 되니라}
24 Бурхан -Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг араатныг төрөл төрлөөр нь бий болгог хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ.

1:25 하나님이 땅의 짐승을 그 종류대로 육축을 그 종류대로 땅에 기는 모든 것을 그 종류대로 만드시니 하나님의 보시기에 좋았더라
25 Бурхан газар дэлхийн зэрлэг араатныг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

1:26 하나님이 가라사대 우리의 형상을 따라 우리의 모양대로 우리가 사람을 만들고 그로 바다의 고기와 공중의 새와 육축과 온 땅과 땅에 기는 모든 것을 다스리게 하자 하시고
26 Тэгээд Бурхан -Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.

1:27 하나님이 자기 형상 곧 하나님의 형상대로 사람을 창조하시되 남자와 여자를 창조하시고
27 Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.

1:28 하나님이 그들에게 복을 주시며 그들에게 이르시되 생육하고 번성하여 땅에 충만하라, 땅을 정복하라, 바다의 고기와 공중의 새와 땅에 움직이는 모든 생물을 다스리라 하시니라
28 Бурхан тэднийг адислаж, тэдэнд -Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав.

1:29 하나님이 가라사대 내가 온 지면의 씨 맺는 모든 채소와 씨 가진 열매 맺는 모든 나무를 너희에게 주노니 너희 식물이 되리라
29 Бурхан -Газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно.

1:30 또 땅의 모든 짐승과 공중의 모든 새와 생명이 있어 땅에 기는 모든 것에게는 내가 모든 푸른 풀을 식물로 주노라 하시니 그대로 되니라
30 Газар дэлхий дээрх бүх зэрлэг араатан, огторгуйн бүх жигүүртэн шувууд, газраар мөлхөгч амьтай бүхэн, аливаа амьтдад ургамал ногоо бүгдийг хоол хүнс болгон өгнө хэмээв. Тэгээд тэр нь ёсоор болжээ.

1:31 하나님이 그 지으신 모든 것을 보시니 보시기에 심히 좋았더라 저녁이 되며 아침이 되니 이는 여섯째 날이니라
31 Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ. Үдэш болоод, өглөө болов. Тэр нь зургаа дахь өдөр болой.

 창세기 2장 / Эхлэл

2:1 천지와 만물이 다 이루니라
1 Ийнхүү тэнгэр газар, бүх юмс бүрэлдэн тогтжээ.

2:2 하나님의 지으시던 일이 일곱째 날이 이를 때에 마치니 그 지으시던 일이 다하므로 일곱째 날에 안식하시니라
2 Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ.

2:3 하나님이 일곱째 날을 복 주사 거룩하게 하셨으니 이는 하나님이 그 창조하시며 만드시던 모든 일을 마치시고 이 날에 안식하셨음이더라
3 Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ.

2:4 ○ 여호와 하나님이 천지를 창조하신 때에 천지의 창조된 대략이 이러하니라
4 ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тэр цагт тэнгэр газар бүтээгдсэн нь ийн болой.

2:5 여호와 하나님이 땅에 비를 내리지 아니하셨고 경작할 사람도 없었으므로 들에는 초목이 아직 없었고 밭에는 채소가 나지 아니하였으며
5 ЭЗЭН Бурхан газар дэлхий дээр хур бороо оруулаагүй, газар хагалах хүн байгаагүй учир хээр талд мод бут хараахан байхгүй, тариалах талбайд ургамал ногоо арай ургаагүй байжээ.

2:6 안개만 땅에서 올라와 온 지면을 적셨더라
6 Газар дэлхийгээс манан будан хөөрч, бүх газрын гадаргууг услав.

2:7 여호와 하나님이 흙으로 사람을 지으시고 생기를 그 코에 불어 넣으시니 사람이 생령이 된지라
7 ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ.

2:8 여호와 하나님이 동방에 에덴에 동산을 창설하시고 그 지으신 사람을 거기 두시고
8 ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ.

2:9 여호와 하나님이 그 땅에서 보기에 아름답고 먹기에 좋은 나무가 나게 하시니 동산 가운데에는 생명나무와 선악을 알게 하는 나무도 있더라
9 ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ.

2:10 강이 에덴에서 발원하여 동산을 적시고 거기서 부터 갈라져 네 근원이 되었으니
10 Еденээс эх авсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс бас дөрвөн мөрөн эх аван салжээ.

2:11 첫째의 이름은 비손이라 금이 있는 하윌라 온 땅에 둘렸으며
11 Эхнийх нь Пишон гэдэг нэртэй бөгөөд алт байдаг. Хавилагийн бүх нутаг дэвсгэрийг дайран өнгөрнө.

2:12 그 땅의 금은 정금이요 그 곳에는 베델리엄과 호마노도 있으며
12 Тэр нутгийн алт нь шижир, тэнд бделлиум хэмээх сувд хийгээд оникс байдаг байжээ.

2:13 둘째 강의 이름은 기혼이라 구스 온 땅에 둘렸고
13 Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн нутгийг дайран өнгөрнө.

2:14 세째 강의 이름은 힛데겔이라 앗수르 동편으로 흐르며 네째 강은 유브라데더라
14 Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөнг Евфрат гэдэг юм.

2:15 여호와 하나님이 그 사람을 이끌어 에덴 동산에 두사 그것을 다스리며 지키게 하시고
15 ЭЗЭН Бурхан хүнийг аваад, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав.

2:16 여호와 하나님이 그 사람에게 명하여 가라사대 동산 각종 나무의 실과는 네가 임의로 먹되
16 Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. -Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно.

2:17 선악을 알게 하는 나무의 실과는 먹지 말라 네가 먹는 날에는 정녕 죽으리라 하시니라
17 Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав.

2:18 ○ 여호와 하나님이 가라사대 사람의 독처하는 것이 좋지 못하니 내가 그를 위하여 돕는 배필을 지으리라 하시니라
18 ЭЗЭН Бурхан -Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ.

2:19 여호와 하나님이 흙으로 각종 들짐승과 공중의 각종 새를 지으시고 아담이 어떻게 이름을 짓나 보시려고 그것들을 그에게로 이끌어 이르시니 아담이 각 생물을 일컫는 바가 곧 그 이름이라
19 ЭЗЭН Бурхан шороогоор хээр талын янз бүрийн зэрлэг араатан, огторгуйн янз бүрийн жигүүртэн шувуудыг бүтээж, Адам тэдгээрийг хэрхэн яаж нэрлэхийг үзэхээр тэднийг түүнд авчирч өгчээ. Тэгээд Адамын амьтан бүрд өгсөн нэр нь тэдний нэр болжээ.

2:20 아담이 모든 육축과 공중의 새와 들의 모든 짐승에게 이름을 주니라 아담이 돕는 배필이 없으므로
20 Тэгээд Адам бүх мал адгуус, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд, хээр талын бүх зэрлэг араатанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй.

2:21 여호와 하나님이 아담을 깊이 잠들게 하시니 잠들매 그가 그 갈빗대 하나를 취하고 살로 대신 채우시고
21 ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ.

2:22 여호와 하나님이 아담에게서 취하신 그 갈빗대로 여자를 만드시고 그를 아담에게로 이끌어 오시니
22 ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв.

2:23 아담이 가로되 이는 내 뼈 중의 뼈요 살 중의 살이라 이것을 남자에게서 취하였은즉 여자라 칭하리라 하니라
23 Адам -Энэ бол яснаас минь авсан яс, Махнаас минь тасалсан мах бөгөөд Түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан тул Эмэгтэй гэж нэрлэе хэмээн хэлжээ.

2:24 이러므로 남자가 부모를 떠나 그 아내와 연합하여 둘이 한 몸을 이룰지로다
24 Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу.

2:25 아담과 그 아내 두 사람이 벌거벗었으나 부끄러워 아니하니라
25 Хүн ба түүний эхнэр хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд огт ичсэнгүй.

 창세기 3장 / Эхлэл

3:1 여호와 하나님의 지으신 들짐승 중에 뱀이 가장 간교하더라 뱀이 여자에게 물어 가로되 하나님이 참으로 너희더러 동산 모든 나무의 실과를 먹지 말라 하시더냐
1 ЭЗЭН Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могой хамгийн илүү зальтай байжээ. Тэр могой -Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? хэмээн эмэгтэйгээс асуужээ.

3:2 여자가 뱀에게 말하되 동산 나무의 실과를 우리가 먹을 수 있으나
2 Тэр эмэгтэй могойд хандаж -Бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно.

3:3 동산 중앙에 있는 나무의 실과는 하나님의 말씀에 너희는 먹지도 말고 만지지도 말라 너희가 죽을까 하노라 하셨느니라
3 Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан "Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ" гэж айлдсан хэмээжээ.

3:4 뱀이 여자에게 이르되 너희가 결코 죽지 아니하리라
4 Тэр могой эмэгтэйд -Та нар ерөөсөө үхэхгүй.

3:5 너희가 그것을 먹는 날에는 너희 눈이 밝아 하나님과 같이 되어 선악을 알 줄을 하나님이 아심이니라
5 Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ.

3:6 여자가 그 나무를 본즉 먹음직도 하고 보암직도 하고 지혜롭게 할 만큼 탐스럽기도 한 나무인지라 여자가 그 실과를 따먹고 자기와 함께 한 남편에게도 주매 그도 먹은 지라
6 Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ.

3:7 이에 그들의 눈이 밝아 자기들의 몸이 벗은 줄을 알고 무화과나무 잎을 엮어 치마를 하였더라
7 Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.

3:8 그들이 날이 서늘할 때에 동산에 거니시는 여호와 하나님의 음성을 듣고 아담과 그 아내가 여호와 하나님의 낯을 피하여 동산 나무 사이에 숨은지라
8 Сэрүү ороход ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ.

3:9 여호와 하나님이 아담을 부르시며 그에게 이르시되 네가 어디 있느냐
9 Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж, -Чи хаа байна вэ? гэсэнд

3:10 가로되 내가 동산에서 하나님의 소리를 듣고 내가 벗었으므로 두려워하여 숨었나이다
10 тэрээр -Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв.

3:11 가라사대 누가 너의 벗었음을 네게 고하였느냐 내가 너더러 먹지 말라 명한 그 나무 실과를 네가 먹었느냐
11 Тэгтэл Тэр -Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү? гэж асуусанд

3:12 아담이 가로되 하나님이 주셔서 나와 함께 하게 하신 여자 그가 그 나무 실과를 내게 주므로 내가 먹었나이다
12 хүн -Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлэв.

3:13 여호와 하나님이 여자에게 이르시되 네가 어찌하여 이렇게 하였느냐 여자가 가로되 뱀이 나를 꾀므로 내가 먹었나이다
13 ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд -Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй -Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.

3:14 여호와 하나님이 뱀에게 이르시되 네가 이렇게 하였으니 네가 모든 육축과 들의 모든 짐승보다 더욱 저주를 받아 배로 다니고 종신토록 흙을 먹을지니라
14 ЭЗЭН Бурхан тэр могойд хандаж, -Чи ийм хэрэг хийсэн учир Хамаг мал адгуус хийгээд Хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдсан болой. Чи хэвлийгээрээ мөлхөж, Насан туршдаа тоос шороо идэх болно.

3:15 내가 너로 여자와 원수가 되게 하고 너의 후손도 여자의 후손과 원수가 되게 하리니 여자의 후손은 네 머리를 상하게 할 것이요 너는 그의 발꿈치를 상하게 할 것이니라 하시고
15 Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд

3:16 또 여자에게 이르시되 내가 네게 잉태하는 고통을 크게 더하리니 네가 수고하고 자식을 낳을 것이며 너는 남편을 사모하고 남편은 너를 다스릴 것이니라 하시고
16 бас эмэгтэйд -Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв.

3:17 아담에게 이르시되 네가 네 아내의 말을 듣고 내가 너더러 먹지 말라 한 나무 실과를 먹었은즉 땅은 너로 인하여 저주를 받고 너는 종신토록 수고하여야 그 소산을 먹으리라
17 Адамд хандан -Чи эхнэрийнхээ үгийг сонсож, "Бүү ид!" гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газарт хараал хүрч, Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно.

3:18 땅이 네게 가시덤불과 엉겅퀴를 낼 것이라 너의 먹을 것은 밭의 채소인즉
18 Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно.

3:19 네가 얼굴에 땀이 흘러야 식물을 먹고 필경은 흙으로 돌아가리니 그 속에서 네가 취함을 입었음이라 너는 흙이니 흙으로 돌아갈 것이니라 하시니라
19 Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.

3:20 아담이 그 아내를 하와라 이름하였으니 그는 모든 산 자의 어미가 됨이더라
20 Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон ажээ.

3:21 여호와 하나님이 아담과 그 아내를 위하여 가죽옷을 지어 입히시니라
21 ЭЗЭН Бурхан Адам ба түүний эхнэрт зориулж, арьсан дээл хийж өмсгөжээ.

3:22 ○ 여호와 하나님이 가라사대 보라 이 사람이 선악을 아는 일에 우리 중 하나 같이 되었으니 그가 그 손을 들어 생명나무 실과도 따먹고 영생할까 하노라 하시고
22 ЭЗЭН Бурхан -Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган, бас амийн модны жимснээс авч идээд, мөнх наслах вий хэмээн айлджээ.

3:23 여호와 하나님이 에덴 동산에서 그 사람을 내어 보내어 그의 근본된 토지를 갈게 하시니라
23 ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулжээ.

3:24 이같이 하나님이 그 사람을 쫓아내시고 에덴 동산 동편에 그룹들과 두루 도는 화염검을 두어 생명나무의 길을 지키게 하시니라
24 Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод уруу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.

 창세기 4장 / Эхлэл

4:1 아담이 그 아내 하와와 동침하매 하와가 잉태하여 가인을 낳고 이르되 내가 여호와로 말미암아 득남하였다 하니라
1 Адам эхнэр Еватайгаа унтаж, Ева нь жирэмслэн, Каиныг төрүүлж, -ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв.

4:2 그가 또 가인의 아우 아벨을 낳았는데 아벨은 양 치는 자이었고 가인은 농사하는 자이었더라
2 Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел нь хоньчин, Каин нь тариачин болжээ.

4:3 세월이 지난 후에 가인은 땅의 소산으로 제물을 삼아 여호와께 드렸고
3 Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ.

4:4 아벨은 자기도 양의 첫 새끼와 그 기름으로 드렸더니 여호와께서 아벨과 그 제물은 열납하셨으나
4 Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээн авсан боловч,

4:5 가인과 그 제물은 열납하지 아니하신지라 가인이 심히 분하여 안색이 변하니
5 Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав.

4:6 여호와께서 가인에게 이르시되 네가 분하여 함은 어찜이며 안색이 변함은 어찜이뇨
6 ЭЗЭН Каинд хандаж -Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ?

4:7 네가 선을 행하면 어찌 낯을 들지 못하겠느냐 선을 행치 아니하면 죄가 문에 엎드리느니라 죄의 소원은 네게 있으나 너는 죄를 다스릴지니라
7 Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой.

4:8 가인이 그 아우 아벨에게 고하니라 그후 그들이 들에 있을 때에 가인이 그 아우 아벨을 쳐죽이니라
8 Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав.

4:9 여호와께서 가인에게 이르시되 네 아우 아벨이 어디 있느냐 그가 가로되 내가 알지 못하나이다 내가 내 아우를 지키는 자니이까
9 ЭЗЭН -Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин -Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав.

4:10 가라사대 네가 무엇을 하였느냐 네 아우의 핏소리가 땅에서부터 내게 호소하느니라
10 ЭЗЭН -Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна.

4:11 땅이 그 입을 벌려 네 손에서부터 네 아우의 피를 받았은즉 네가 땅에서 저주를 받으리니
11 Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч,

4:12 네가 밭 갈아도 땅이 다시는 그 효력을 네게 주지 아니할 것이요 너는 땅에서 피하며 유리하는 자가 되리라
12 чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэв.

4:13 가인이 여호와께 고하되 내 죄벌이 너무 중하여 견딜 수 없나이다
13 Каин ЭЗЭНд хандаж, -Миний ял шийтгэл хэт хүнд учир би дааж давж чадахгүй.

4:14 주께서 오늘 이 지면에서 나를 쫓아 내시온즉 내가 주의 낯을 뵈옵지 못하리니 내가 땅에서 피하며 유리하는 자가 될지라 무릇 나를 만나는 자가 나를 죽이겠나이다
14 Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны хараанаас далд орж, газраар хэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.

4:15 여호와께서 그에게 이르시되 그렇지 않다 가인을 죽이는 자는 벌을 칠 배나 받으리라 하시고 가인에게 표를 주사 만나는 누구에게든지 죽임을 면케 하시니라
15 ЭЗЭН түүнд хандаж -Тийм учраас чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахгүй болгов.

4:16 ○ 가인이 여호와의 앞을 떠나 나가 에덴 동편 놋 땅에 거하였더니
16 Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов.

4:17 아내와 동침하니 그가 잉태하여 에녹을 낳은지라 가인이 성을 쌓고 그 아들의 이름으로 성을 이름하여 에녹이라 하였더라
17 Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмсэлж, Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв.

4:18 에녹이 이랏을 낳았고 이랏은 므후야엘을 낳았고 므후야엘은 므드사엘을 낳았고 므드사엘은 라멕을 낳았더라
18 Енох Ирадыг төрүүлж, Ирадаас Мехуиаел, Мехуиаел Метушаелыг төрүүлж, Метушаел Ламехыг төрүүлжээ.

4:19 라멕이 두 아내를 취하였으니 하나의 이름은 아다요 하나의 이름은 씰라며
19 Ламех хоёр эхнэр авчээ. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла болой.

4:20 아다는 야발을 낳았으니 그는 장막에 거하여 육축 치는 자의 조상이 되었고
20 Адагаас Иабал төржээ. Тэрээр гэрт сууж, малчдын дээд өвөг болов.

4:21 그 아우의 이름은 유발이니 그는 수금과 퉁소를 잡는 모든 자의 조상이 되었으며
21 Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов.

4:22 씰라는 두발가인을 낳았으니 그는 동철로 각양 날카로운 기계를 만드는 자요 두발가인의 누이는 나아마이었더라
22 Зилла бас Тубал-каиныг төрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийдэг дархан болжээ. Тубал-каины охин дүүг нь Наама гэдэг юм.

4:23 라멕이 아내들에게 이르되 아다와 씰라여 내 소리를 들으라 라멕의 아내들이여 내 말을 들으라 나의 창상을 인하여 내가 사람을 죽였고 나의 상함을 인하여 소년을 죽였도다
23 Ламех эхнэрүүддээ хандан -Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо! Ламехын эхнэрүүд ээ, миний үгийг сонсоцгоо! Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа, Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа.

4:24 가인을 위하여는 벌이 칠 배일진대 라멕을 위하여는 벌이 칠십 칠 배이리로다  하였더라
24 Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин илүү их бол, Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно гэв.

4:25 ○ 아담이 다시 아내와 동침하매 그가 아들을 낳아 그 이름을 셋이라 하였으니 이는 하나님이 내게 가인의 죽인 아벨 대신에 다른 씨를 주셨다 함이며
25 Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв. -Бурхан надад Каины алсан Абелын оронд өөр нэг үр хайрлалаа гэв.

4:26 셋도 아들을 낳고 그 이름을 에노스라 하였으며 그 때에 사람들이 비로소 여호와의 이름을 불렀더라
26 Сет бас нэг хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.

 창세기 5장 / Эхлэл

5:1 아담 자손의 계보가 이러하니라 하나님이 사람을 창조하실 때에 하나님의 형상대로 지으시되
1 Адамын удам угсааныхны түүх нь ийм ажгуу. Бурхан хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр

5:2 남자와 여자를 창조하셨고 그들이 창조되던 날에 하나님이 그들에게 복을 주시고 그들의 이름을 사람이라 일컬으셨더라
2 эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээжээ. Тэдний бүтээгдсэн өдөр Бурхан тэдэнд ерөөл хайрлан, тэднийг хүн хэмээн нэрлэжээ.

5:3 아담이 일백 삼십 세에 자기 모양 곧 자기 형상과 같은 아들을 낳아 이름을 셋이라 하였고
3 Адам зуун гучин жил насалж, өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет хэмээн нэрлэв.

5:4 아담이 셋을 낳은 후 팔백 년을 지내며 자녀를 낳았으며
4 Адам Сетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас үр хүүхдүүдтэй болжээ.

5:5 그가 구백 삼십 세를 향수하고 죽었더라
5 Адам есөн зуун гучин жил наслаад үхэв.

5:6 ○ 셋은 일백 오 세에 에노스를 낳았고
6 Сет зуун таван настайдаа Еношийг төрүүлжээ.

5:7 에노스를 낳은 후 팔백 칠 년을 지내며 자녀를 낳았으며
7 Еношийг төрүүлснээс хойш Сет найман зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

5:8 그가 구백 십 이 세를 향수하고 죽었더라
8 Сет есөн зуун арван хоёр жил наслаад үхэв.

5:9 ○ 에노스는 구십 세에 게난을 낳았고
9 Енош ерэн настайдаа Кенаныг төрүүлжээ.

5:10 게난을 낳은 후 팔백 십 오 년을 지내며 자녀를 낳았으며
10 Кенаныг төрүүлснээс хойш Енош найман зуун арван таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

5:11 그가 구백 오 세를 향수하고 죽었더라
11 Енош есөн зуун таван жил наслаад үхэв.

5:12 게난은 칠십 세에 마할랄렐을 낳았고
12 Кенан далан настайдаа Махалалелыг төрүүлжээ.

5:13 마할랄렐을 낳은 후 팔백 사십 년을 지내며 자녀를 낳았으며
13 Кенан Махалалелыг төрүүлснээс хойш найман зуун дөчин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

5:14 그가 구백 십 세를 향수하고 죽었더라
14 Кенан есөн зуун арван жил наслаад үхжээ.

5:15 ○ 마할랄렐은 육십 오 세에 야렛을 낳았고
15 Махалалел жаран таван настайдаа Иаредыг төрүүлжээ.

5:16 야렛을 낳은 후 팔백 삼십 년을 지내며 자녀를 낳았으며
16 Махалалел Иаредыг төрүүлснээс хойш найман зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

5:17 그가 팔백 구십 오 세를 향수하고 죽었더라
17 Махалалел найман зуун ерэн тав наслаад үхжээ.

5:18 ○ 야렛은 일백 육십 이 세에 에녹을 낳았고
18 Иаред зуун жаран хоёр настайдаа Енохыг төрүүлжээ.

5:19 에녹을 낳은 후 팔백 년을 지내며 자녀를 낳았으며
19 Иаред Енохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

5:20 그가 구백 육십 이 세를 향수하고 죽었더라
20 Иаред есөн зуун жаран хоёр наслаад үхжээ.

5:21 ○ 에녹은 육십 오 세에 므두셀라를 낳았고
21 Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ.

5:22 므두셀라를 낳은 후 삼백 년을 하나님과 동행하며 자녀를 낳았으며
22 Метуселаг төрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ.

5:23 그가 삼백 육십 오 세를 향수하였더라
23 Енох гурван зуун жаран тав наслав.

5:24 에녹이 하나님과 동행하더니 하나님이 그를 데려가시므로 세상에 있지 아니하였더라
24 Енох Бурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.

5:25 ○ 므두셀라는 일백 팔십 칠 세에 라멕을 낳았고
25 Метусела зуун наян долоон настайдаа Ламехыг төрүүлжээ.

5:26 라멕을 낳은 후 칠백 팔십 이 년을 지내며 자녀를 낳았으며
26 Ламехыг төрүүлснээс хойш Метусела долоон зуун наян хоёр жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

5:27 그는 구백 육십 구 세를 향수하고 죽었더라
27 Метусела есөн зуун жаран ес наслаад үхэв.

5:28 ○ 라멕은 일백 팔십 이 세에 아들을 낳고
28 Ламех зуун наян хоёр настайдаа хүү төрүүлжээ.

5:29 이름을 노아라 하여 가로되 여호와께서 땅을 저주하시므로 수고로이 일하는 우리를 이 아들이 안위하리라 하였더라
29 Ламех түүнийг Ноа гэж нэрлээд "ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөрөөс энэ хүү биднийг амраана" гэж хэлжээ.

5:30 라멕이 노아를 낳은 후 오백 구십 오 년을 지내며 자녀를 낳았으며
30 Ноаг төрүүлснээс хойш Ламех таван зуун ерэн таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

5:31 그는 칠백 칠십 칠 세를 향수하고 죽었더라
31 Ламех долоон зуун далан долоо наслаад үхэв.

5:32 ○ 노아가 오백 세 된 후에 셈과 함과 야벳을 낳았더라
32 Ноа таван зуун нас насалсны дараа Шем, Хам, Иафетыг төрүүлжээ.

 창세기 6장 / Эхлэл

6:1 사람이 땅 위에 번성하기 시작할 때에 그들에게서 딸들이 나니
1 Газар дээр хүн өнөр өтгөн болж эхлэн, тэдэнд охид төрөх болсон үед

6:2 하나님의 아들들이 사람의 딸들의 아름다움을 보고 자기들의 좋아하는 모든 자로 아내를 삼는지라
2 Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.

6:3 여호와께서 가라사대 나의 신이 영원히 사람과 함께 하지 아니하리니 이는 그들이 육체가 됨이라 그러나 그들의 날은 일백 이십 년이 되리라 하시니라
3 Тэгэхэд ЭЗЭН -Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно гэжээ.

6:4 당시에 땅에 네피림이 있었고 그 후에도 하나님의 아들들이 사람의 딸들을 취하여 자식을 낳았으니 그들이 용사라 고대에 유명한 사람이었더라
4 Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.

6:5 ○ 여호와께서 사람의 죄악이 세상에 관영함과 그 마음의 생각의 모든 계획이 항상 악할 뿐임을 보시고
5 ЭЗЭН дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад,

6:6 땅 위에 사람 지으셨음을 한탄하사 마음에 근심하시고
6 Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхэндээ гашуудав.

6:7 가라사대 나의 창조한 사람을 내가 지면에서 쓸어버리되 사람으로부터 육축과 기는 것과 공중의 새까지 그리하리니 이는 내가 그것을 지었음을 한탄함이니라 하시니라
7 ЭЗЭН -Би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учир Өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус, мөлхөгчид, жигүүртэн шувуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлэв.

6:8 그러나 노아는 여호와께 은혜를 입었더라
8 Харин Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ.

6:9 ○ 노아의 사적은 이러하니라 노아는 의인이요 당세에 완전한 자라 그가 하나님과 동행하였으며
9 Ноагийн удам угсаа ийм болой. Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв.

6:10 그가 세 아들을 낳았으니 셈과 함과 야벳이라
10 Тэрээр Бурхантай хамт явж, гурван хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Иафет болой.

6:11 때에 온 땅이 하나님 앞에 패괴하여 강포가 땅에 충만한지라
11 Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.

6:12 하나님이 보신즉 땅이 패괴하였으니 이는 땅에서 모든 혈육 있는 자의 행위가 패괴함이었더라
12 Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ.

6:13 ○ 하나님이 노아에게 이르시되 모든 혈육 있는 자의 강포가 땅에 가득하므로 그 끝 날이 내 앞에 이르렀으니 내가 그들을 땅과 함께 멸하리라
13 Бурхан Ноад хандан -Газар дэлхий мах цустай бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир эцсийнх нь өдөр Миний өмнө болж, Би тэднийг газартай нь хамт устгана.

6:14 너는 잣나무로 너를 위하여 방주를 짓되 그 안에 간들을 막고 역청으로 그 안팎에 칠하라
14 Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.

6:15 그 방주의 제도는 이러하니 장이 삼백 규빗, 광이 오십 규빗, 고가 삼십 규빗이며
15 Чи үүнийг яаж хийх вэ гэвэл, хөвөгч авдрын урт нь гурван зуун тохой, өргөн нь тавин тохой, өндөр нь гучин тохой байна.

6:16 거기 창을 내되 위에서부터 한 규빗에 내고 그 문은 옆으로 내고 상 중 하 삼층으로 할지니라
16 Хөвөгч авдартаа гэгээвч хийхдээ авдрын оройгоос нэг тохойн дотор хийнэ. Бас хөвөгч авдрын хажуу талд хаалга гаргана. Чи авдрыг дээд, дунд, доод давхар бүхий хийнэ.

6:17 내가 홍수를 땅에 일으켜 무릇 생명의 기식 있는 육체를 천하에서 멸절하리니 땅에 있는 자가 다 죽으리라
17 Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай биетэн бүхнийг устгана. Газар дэлхий дээр байгаа бүхэн үхнэ.

6:18 그러나 너와는 내가 내 언약을 세우리니 너는 네 아들들과 네 아내와 네 자부들과 함께 그 방주로 들어가고
18 Харин Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно.

6:19 혈육 있는 모든 생물을 너는 각기 암수 한쌍씩 방주로 이끌어 들여 너와 함께 생명을 보존케 하되
19 Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс эр, эмийг хос хосоор нь хөвөгч авдарт аваачиж оруул.

6:20 새가 그 종류대로, 육축이 그 종류대로, 땅에 기는 모든 것이 그 종류대로, 각기 둘씩 네게로 나아오리니 그 생명을 보존케 하라
20 Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувууд төрөл төрлөөс, адгуус амьтад төрөл төрлөөс, хамаг газраар мөлхөгчид төрөл төрлөөсөө хос хосоороо чамд очих болно.

6:21 너는 먹을 모든 식물을 네게로 가져다가 저축하라 이것이 너와 그들의 식물이 되리라
21 Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ.

6:22 노아가 그와 같이 하되 하나님이 자기에게 명하신 대로 다 준행하였더라
22 Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ.

 창세기 7장 / Эхлэл

7:1 여호와께서 노아에게 이르시되 너와 네 온 집은 방주로 들어가라 네가 이 세대에 내 앞에서 의로움을 내가 보았음이니라
1 ЭЗЭН Ноад хандаж -Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөв шударга байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор.

7:2 너는 모든 정결한 짐승은 암수 일곱씩 부정한 것은 암수 둘씩을 네게로 취하며
2 Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав.

7:3 공중의 새도 암수 일곱씩을 취하여 그 씨를 온 지면에 유전케 하라
3 Бас бүх газар дэлхий дээр үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав.

7:4 지금부터 칠 일이면 내가 사십 주야를 땅에 비를 내려 나의 지은 모든 생물을 지면에서 쓸어 버리리라
4 Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.

7:5 노아가 여호와께서 자기에게 명하신 대로 다 준행하였더라
5 Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.

7:6 ○ 홍수가 땅에 있을 때에 노아가 육백 세라
6 Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа.

7:7 노아가 아들들과 아내와 자부들과 함께 홍수를 피하여 방주에 들어갔고
7 Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас хөвөгч авдартаа оржээ.

7:8 정결한 짐승과 부정한 짐승과 새와 땅에 기는 모든 것이
8 Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн

7:9 하나님이 노아에게 명하신 대로 암수 둘씩 노아에게 나아와 방주로 들어갔더니
9 Бурханы Ноад тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.

7:10 칠 일 후에 홍수가 땅에 덮이니
10 Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув.

7:11 노아 육백 세 되던 해 이 월 곧 그 달 십 칠 일이라 그 날에 큰 깊음의 샘들이 터지며 하늘의 창들이 열려
11 Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.

7:12 사십 주야를 비가 땅에 쏟아졌더라
12 Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав.

7:13 ○ 곧 그 날에 노아와 그의 아들 셈, 함, 야벳과 노아의 처와 세 자부가 다 방주로 들어갔고
13 Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь хөвөгч авдартаа оров.

7:14 그들과 모든 들짐승이 그 종류대로, 모든 육축이 그 종류대로, 땅에 기는 모든 것이 그 종류대로, 모든 새 곧 각양의 새가 그 종류대로
14 Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө,

7:15 무릇 기식이 있는 육체가 둘씩 노아에게 나아와 방주로 들어갔으니
15 амин амьсгаатай хамаг биетэн хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ.

7:16 들어간 것들은 모든 것의 암수라 하나님이 그에게 명하신 대로 들어가매 여호와께서 그를 닫아 넣으시니라
16 Орсон болгон нь бүх махан биетний эр эм байв. Бурханы Ноад тушаасан ёсоор хөвөгч авдарт орсонд ЭЗЭН түүний араас хаажээ.

7:17 홍수가 땅에 사십 일을 있었는지라 물이 많아져 방주가 땅에서 떠올랐고
17 Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд, хөвөгч авдар газраас дээш хөвөн гарч ирэв.

7:18 물이 더 많아져 땅에 창일하매 방주가 물 위에 떠 다녔으며
18 Ус улам ихсэн, газар дээгүүр бялхан хальж, хөвөгч авдар усны мандал дээр хөвж байв.

7:19 물이 땅에 더욱 창일하매 천하에 높은 산이 다 덮였더니
19 Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ.

7:20 물이 불어서 십 오 규빗이 오르매 산들이 덮인지라
20 Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгджээ.

7:21 땅 위에 움직이는 생물이 다 죽었으니 곧 새와 육축과 들짐승과 땅에 기는 모든 것과 모든 사람이라
21 Газар дэлхий дээрх хөдлөгч хамаг амьтан: жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ.

7:22 육지에 있어 코로 생물의 기식을 호흡하는 것은 다 죽었더라
22 Хуурай газар дээрх хамартаа амийн сүнсний амьсгаатай бүхэн үхэв.

7:23 지면의 모든 생물을 쓸어 버리시니 곧 사람과 짐승과 기는 것과 공중의 새까지라 이들은 땅에서 쓸어 버림을 당하였으되 홀로 노아와 그와 함께 방주에 있던 자만 남았더라
23 Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байгсад л үлджээ.

7:24 물이 일백 오십 일을 땅에 창일하였더라
24 Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.

 창세기 8장 / Эхлэл

8:1 하나님이 노아와 그와 함께 방주에 있는 모든 들짐승과 육축을 권념하사 바람으로 땅 위에 불게 하시매 물이 감하였고
1 Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.

8:2 깊음의 샘과 하늘의 창이 막히고 하늘에서 비가 그치매
2 Газрын гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо.

8:3 물이 땅에서 물러가고 점점 물러가서 일백 오십 일 후에 감하고
3 Ус нь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ.

8:4 칠 월 곧 그 달 십 칠 일에 방주가 아라랏 산에 머물렀으며
4 Долдугаар сарын арван долооны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов.

8:5 물이 점점 감하여 시월 곧 그 달 일 일에 산들의 봉우리가 보였더라
5 Ус аравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.

8:6 ○ 사십 일을 지나서 노아가 그 방주에 지은 창을 열고
6 Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээн,

8:7 까마귀를 내어 놓으매 까마귀가 물이 땅에서 마르기까지 날아 왕래하였더라
7 нэгэн хэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байжээ.

8:8 그가 또 비둘기를 내어 놓아 지면에 물이 감한 여부를 알고자 하매
8 Тэрээр газрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гаргаж нисгэжээ.

8:9 온 지면에 물이 있으므로 비둘기가 접족할 곳을 찾지 못하고 방주로 돌아와 그에게로 오는지라 그가 손을 내밀어 방주 속 자기에게로 받아 들이고
9 Гэтэл газрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй түүн уруу хөвөгч авдартаа буцаж ирэв. Ноа гараа сунган, түүнийг тосож аваад, хөвөгч авдартаа оруулжээ.

8:10 또 칠 일을 기다려 다시 비둘기를 방주에서 내어 놓으매
10 Тэрээр бас нэг долоо хоног хүлээгээд, нөгөөх тагтаагаа хөвөгч авдраас дахин гаргалаа.

8:11 저녁 때에 비둘기가 그에게로 돌아왔는데 그 입에 감람 새 잎사귀가 있는지라 이에 노아가 땅에 물이 감한 줄 알았으며
11 Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэджээ.

8:12 또 칠 일을 기다려 비둘기를 내어 놓으매 다시는 그에게로 돌아오지 아니하였더라
12 Тэгээд бас нэг долоо хоног хүлээгээд, мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн уруу эргэж ирсэнгүй.

8:13 ○ 육백 일 년 정월 곧 그 달 일 일에 지면에 물이 걷힌지라 노아가 방주 뚜껑을 제치고 본즉 지면에 물이 걷혔더니
13 Зургаан зуун нэг дэх жилийн нэгдүгээр сарын нэгний өдөр газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг хөвөгч авдрынхаа дээврийг аваад харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа.

8:14 이 월 이십 칠 일에 땅이 말랐더라
14 Хоёрдугаар сарын хорин долооны өдөр газар хатсан байв.

8:15 하나님이 노아에게 말씀하여 가라사대
15 Бурхан Ноад

8:16 너는 네 아내와 네 아들들과 네 자부들로 더불어 방주에서 나오고
16 -Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар.

8:17 너와 함께 한 모든 혈육 있는 생물 곧 새와 육축과 땅에 기는 모든 것을 다 이끌어 내라 이것들이 땅에서 생육하고 땅에서 번성하리라 하시매
17 Чи өөртэйгөө хамт байгаа бүх мах, цустай амьтан: жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гаргаж ирэгтүн. Ингэснээр тэдгээр амьтад газар дээр үржин олшрох болно! гэв.

8:18 노아가 그 아들들과 그 아내와 그 자부들과 함께 나왔고
18 Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ.

8:19 땅 위의 동물 곧 모든 짐승과 모든 기는 것과 모든 새도 그 종류대로 방주에서 나왔더라
19 Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, дэлхий дээрх хамаг хөдлөгчид төрөл төрлөөрөө хөвөгч авдраас гарчээ.

8:20 ○ 노아가 여호와를 위하여 단을 쌓고 모든 정결한 짐승 중에서와 모든 정결한 새 중에서 취하여 번제로 단에 드렸더니
20 Ноа ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад, тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.

8:21 여호와께서 그 향기를 흠향하시고 그 중심에 이르시되 내가 다시는 사람으로 인하여 땅을 저주하지 아니하리니 이는 사람의 마음의 계획하는 바가 어려서부터 악함이라 내가 전에 행한 것 같이 모든 생물을 멸하지 아니하리니
21 Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь -Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.

8:22 땅이 있을 동안에는 심음과 거둠과 추위와 더위와 여름과 겨울과 낮과 밤이 쉬지 아니하리라
22 Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

 창세기 9장 / Эхлэл

9:1 하나님이 노아와 그 아들들에게 복을 주시며 그들에게 이르시되 생육하고 번성하여 땅에 충만하라
1 Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд -Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн.

9:2 땅의 모든 짐승과 공중의 모든 새와 땅에 기는 모든 것과 바다의 모든 고기가 너희를 두려워하며 너희를 무서워하리니 이들은 너희 손에 붙이웠음이라
2 Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.

9:3 무릇 산 동물은 너희의 식물이 될지라 채소 같이 내가 이것을 다 너희에게 주노라
3 Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна.

9:4 그러나 고기를 그 생명되는 피 채 먹지 말 것이니라
4 Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй.

9:5 내가 반드시 너희 피 곧 너희 생명의 피를 찾으리니 짐승이면 그 짐승에게서, 사람이나 사람의 형제면 그에게서 그의 생명을 찾으리라
5 Тэгвэл Би та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.

9:6 무릇 사람의 피를 흘리면 사람이 그 피를 흘릴 것이니 이는 하나님이 자기 형상대로 사람을 지었음이니라
6 Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.

9:7 너희는 생육하고 번성하며 땅에 편만하여 그 중에서 번성하라 하셨더라
7 Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж, Газар дэлхийгээр дүүрч, үржин өсөгтүн гэжээ.

9:8 ○ 하나님이 노아와 그와 함께 한 아들들에게 일러 가라사대
8 Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн

9:9 내가 내 언약을 너희와 너희 후손과
9 -Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй,

9:10 너희와 함께 한 모든 생물 곧 너희와 함께 한 새와 육축과 땅의 모든 생물에게 세우리니 방주에서 나온 모든 것 곧 땅의 모든 짐승에게니라
10 бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна.

9:11 내가 너희와 언약을 세우리니 다시는 모든 생물을 홍수로 멸하지 아니할 것이라 땅을 침몰할 홍수가 다시 있지 아니하리라
11 Би та нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй.

9:12 하나님이 가라사대 내가 나와 너희와 및 너희와 함께 하는 모든 생물 사이에 영세까지 세우는 언약의 증거는 이것이라
12 Бурхан -Энэ бол та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай үеийн үед байгуулах Миний гэрээний тэмдэг болой.

9:13 내가 내 무지개를 구름 속에 두었나니 이것이 나의 세상과의 언약의 증거니라
13 Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно.

9:14 내가 구름으로 땅을 덮을 때에 무지개가 구름 속에 나타나면
14 Намайг газар дээр үүл хуралдуулахад, тэр үүлэн дээр солонго харагдахад,

9:15 내가 나와 너희와 및 혈기 있는 모든 생물 사이의 내 언약을 기억하리니 다시는 물이 모든 혈기 있는 자를 멸하는 홍수가 되지 아니할지라
15 Би Миний болон та нарын, мах цустай бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч мах цустай бүхнийг устгах үер болохгүй.

9:16 무지개가 구름 사이에 있으리니 내가 보고 나 하나님과 땅의 무릇 혈기 있는 모든 생물 사이에 된 영원한 언약을 기억하리라
16 Үүлэн дээр солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв.

9:17 하나님이 노아에게 또 이르시되 내가 나와 땅에 있는 모든 생물 사이에 세운 언약의 증거가 이것이라 하셨더라
17 Бурхан Ноад -Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.

9:18 ○ 방주에서 나온 노아의 아들들은 셈과 함과 야벳이며 함은 가나안의 아비라
18 Хөвөгч авдраас гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг болой.

9:19 노아의 이 세 아들로 좇아 백성이 온 땅에 퍼지니라
19 Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.

9:20 ○ 노아가 농업을 시작하여 포도나무를 심었더니
20 Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ.

9:21 포도주를 마시고 취하여 그 장막 안에서 벌거벗은지라
21 Үүний дараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.

9:22 가나안의 아비 함이 그 아비의 하체를 보고 밖으로 나가서 두 형제에게 고하매
22 Канааны эцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад, гадагш гарч, хоёр ахдаа хэлжээ.

9:23 셈과 야벳이 옷을 취하여 자기들의 어깨에 메고 뒷걸음쳐 들어가서 아비의 하체에 덮었으며 그들이 얼굴을 돌이키고 그 아비의 하체를 보지 아니하였더라
23 Шем, Иафет хоёр нэг дээл авч, мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байдлыг нь харахгүйн тулд нүдээ буруулав.

9:24 노아가 술이 깨어 그 작은 아들이 자기에게 행한 일을 알고
24 Ноагийн согтуу нь гарч, өөрийнх нь төлөө бага хүүгийнхээ юу хийснийг мэдээд

9:25 이에 가로되 가나안은 저주를 받아 그 형제의 종들의 종이 되기를 원하노라
25 -Канааныг хараал идэж, Тэр ах нарынхаа боолын боол болох болтугай

9:26 또 가로되 셈의 하나님 여호와를 찬송하리로다 가나안은 셈의 종이 되고
26 Бас тэрээр -Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя. Канаан Шемийн боол болох болтугай.

9:27 하나님이 야벳을 창대케 하사 셈의 장막에 거하게 하시고 가나안은 그의 종이 되게 하시기를 원하노라 하였더라
27 Бурхан Иафетыг агуу их болгож, Иафетыг Шемийн асарт амьдруулж, Канаан түүний боол болох болтугай! гэжээ.

9:28 ○ 홍수 후에 노아가 삼백 오십 년을 지내었고
28 Ноа үер болсноос хойш гурван зуун тавин жил наслаад,

9:29 향년이 구백 오십 세에 죽었더라
29 есөн зуун тавин насандаа үхэв.

 창세기 10장 / Эхлэл

10:1 노아의 아들 셈과 함과 야벳의 후예는 이러하니라 홍수 후에 그들이 아들들을 낳았으니
1 Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын үр удам нь ийм ажээ. Үер болсноос хойш тэд хөвгүүд төрүүлэв.

10:2 야벳의 아들은 고멜과 마곡과 마대와 야완과 두발과 메섹과 디라스요
2 Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар болой.

10:3 고멜의 아들은 아스그나스와 리밧과 도갈마요
3 Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма болой.

10:4 야완의 아들은 엘리사와 달시스와 깃딤과 도다님이라
4 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.

10:5 이들로부터 여러 나라 백성으로 나뉘어서 각기 방언과 종족과 나라대로 바닷가의 땅에 머물렀더라
5 Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.

10:6 ○ 함의 아들은 구스와 미스라임과 붓과 가나안이요
6 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой.

10:7 구스의 아들은 스바와 하윌라와 삽다와 라아마와 삽드가요 라아마의 아들은 스바와 드단이며
7 Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар болой. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар болой.

10:8 구스가 또 니므롯을 낳았으니 그는 세상에 처음 영걸이라
8 Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ.

10:9 그가 여호와 앞에서 특이한 사냥군이 되었으므로 속담에 이르기를 아무는 여호와 앞에 니므롯 같은 특이한 사냥군이로다 하더라
9 Тэрээр ЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс "ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг" гэсэн яриа бий болжээ.

10:10 그의 나라는 시날땅의 바벨과 에렉과 악갓과 갈레에서 시작되었으며
10 Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ.

10:11 그가 그 땅에서 앗수르로 나아가 니느웨와 르호보딜과 갈라아
11 Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир болон Калаг байгуулж,

10:12 및 니느웨와 갈라 사이의 레센{이는 큰 성이라}을 건축하였으며
12 Ниневе болон Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ.

10:13 미스라임은 루딤과 아나밈과 르하빔과 납두힘과
13 Мизраим нь лудчууд, анамчууд, лехабчууд, нафтухчууд,

10:14 바드루심과 가슬루힘과 갑도림을 낳았더라 {블레셋이 가슬루힘에게서 나왔더라}
14 патрусчууд, каслучууд (тэднээс филистчүүд нь гарчээ), кафторчуудын эцэг болов.

10:15 ○ 가나안은 장자 시돈과 헷을 낳고
15 Канаан нь ууган хүү Сидон болон Хетийг төрүүлж,

10:16 또 여부스 족속과 아모리 족속과 기르가스 족속과
16 мөн иебусчууд, аморичууд, гиргашчууд,

10:17 히위 족속과 알가 족속과 신 족속과
17 хивичүүд, аркичууд, синчүүд,

10:18 아르왓 족속과 스말 족속과 하맛 족속의 조상을 낳았더니 이 후로 가나안 자손의 족속이 흩어져 처하였더라
18 арвадчууд, земарчууд, хаматчуудын өвөг дээдсийг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав.

10:19 가나안의 지경은 시돈에서부터 그랄을 지나 가사까지와 소돔과 고모라와 아드마와 스보임을 지나 라사까지였더라
19 Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.

10:20 이들은 함의 자손이라 각기 족속과 방언과 지방과 나라대로이었더라
20 Тэдгээр нь ургууд, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.

10:21 ○ 셈은 에벨 온 자손의 조상이요 야벳의 형이라 그에게도 자녀가 출생하였으니
21 Шем нь Еберийн бүх үр удмын өвөг болон Иафетын ах бөгөөд түүнд ч мөн хүүхдүүд төржээ.

10:22 셈의 아들은 엘람과 앗수르와 아르박삿과 룻과 아람이요
22 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар болой.

10:23 아람의 아들은 우스와 훌과 게델과 마스며
23 Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар болой.

10:24 아르박삿은 셀라를 낳고 셀라는 에벨을 낳았으며
24 Арпахшад нь Шелаг төрүүлж, Шела нь Еберийг төрүүлжээ.

10:25 에벨은 두 아들을 낳고 하나의 이름을 벨렉이라 하였으니 그 때에 세상이 나뉘었음이요 벨렉의 아우의 이름은 욕단이며
25 Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Пелегийн дүүгийн нэр нь Иоктан болой.

10:26 욕단은 알모닷과 셀렙과 하살마웹과 예라와
26 Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера,

10:27 하도람과 우살과 디글라와
27 Хадорам, Узал, Дикла,

10:28 오발과 아비마엘과 스바와
28 Обал, Абимаел, Шеба,

10:29 오빌과 하윌라와 요밥을 낳았으니 이들은 다 욕단의 아들이며
29 Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд тэд цөм Иоктаны хөвгүүд болой.

10:30 그들의 거하는 곳은 메사에서부터 스발로 가는 길의 동편 산이었더라
30 Тэдний оршин суух газар нь Мешагаас эхлээд Сефар хүрэх замын зүүн талын уулс болно.

10:31 이들은 셈의 자손이라 그 족속과 방언과 지방과 나라대로였더라
31 Тэдгээр нь ургуудаараа, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэстнээрээ Шемийн үр удмынхан болой.

10:32 ○ 이들은 노아 자손의 족속들이요 그 세계와 나라대로라 홍수 후에 이들에게서 땅의 열국 백성이 나뉘었더라
32 Тэдний угийн бичгүүдийнх нь дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Эднээс үер болсноос хойш газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.

 창세기 11장 / Эхлэл

11:1 온 땅의 구음이 하나이요 언어가 하나이었더라
1 Бүх дэлхий нэг хэлтэй, нэг аялгуутай байлаа.

11:2 이에 그들이 동방으로 옮기다가 시날 평지를 만나 거기 거하고
2 Тэд дорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олж, тэндээ нутагшин суурьшжээ.

11:3 서로 말하되 자, 벽돌을 만들어 견고히 굽자 하고 이에 벽돌로 돌을 대신하며 역청으로 진흙을 대신하고
3 Тэд бие биедээ -Тоосго цохиж, түүнийгээ бүрэн гүйцэд болтол нь шатаацгаая гэж хэлээд, чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ.

11:4 또 말하되 자, 성과 대를 쌓아 대 꼭대기를 하늘에 닿게 하여 우리 이름을 내고 온 지면에 흩어짐을 면하자 하였더니
4 Тэгээд тэд -За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.

11:5 여호와께서 인생들의 쌓는 성과 대를 보시려고 강림하셨더라
5 ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ.

11:6 여호와께서 가라사대 이 무리가 한 족속이요 언어도 하나이므로 이같이 시작하였으니 이후로는 그 경영하는 일을 금지할 수 없으리로다
6 ЭЗЭН айлдсан нь -Эдгээр хүмүүс нэг үндэстэн, бас нэг хэлтэн учир тэд үүнийг хийж эхэлсэн бөгөөд хойшид тэдний хийхээр төлөвлөсөн ямар ч зүйл тэдний хувьд боломжтой болно.

11:7 자, 우리가 내려가서 거기서 그들의 언어를 혼잡케 하여 그들로 서로 알아듣지 못하게 하자 하시고
7 Бид бууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ.

11:8 여호와께서 거기서 그들을 온 지면에 흩으신 고로 그들이 성 쌓기를 그쳤더라
8 Тэгээд ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхийгээр тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ.

11:9 그러므로 그 이름을 바벨이라 하니 이는 여호와께서 거기서 온 땅의 언어를 혼잡케 하셨음이라 여호와께서 거기서 그들을 온 지면에 흩으셨더라
9 ЭЗЭН тэнд бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан учир түүнийг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа.

11:10 ○ 셈의 후예는 이러하니라 셈은 일백 세 곧 홍수 후 이 년에 아르박삿을 낳았고
10 Шемийн үр удам ийм болой. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ.

11:11 아르박삿을 낳은 후에 오백 년을 지내며 자녀를 낳았으며
11 Тэрээр Арпахшадыг төрүүлснээс хойш таван зуу насалж, үр хүүхдүүдтэй болов.

11:12 아르박삿은 삼십 오 세에 셀라를 낳았고
12 Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлжээ.

11:13 셀라를 낳은 후에 사백 삼 년을 지내며 자녀를 낳았으며
13 Тэрээр Шелаг төрүүлснээсээ хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

11:14 셀라는 삼십 세에 에벨을 낳았고
14 Шела гучин настайдаа Еберийг төрүүлэв.

11:15 에벨을 낳은 후에 사백 삼 년을 지내며 자녀를 낳았으며
15 Тэрээр Еберийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гурав насалж, мөн л үр хүүхдүүдтэй болжээ.

11:16 에벨은 삼십 사 세에 벨렉을 낳았고
16 Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв.

11:17 벨렉을 낳은 후에 사백 삼십 년을 지내며 자녀를 낳았으며
17 Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

11:18 벨렉은 삼십 세에 르우를 낳았고
18 Пелег гучин настайдаа Реуг төрүүлжээ.

11:19 르우를 낳은 후에 이백 구 년을 지내며 자녀를 낳았으며
19 Реуг төрүүлснээс хойш тэрээр, хоёр зуун ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

11:20 르우는 삼십 이 세에 스룩을 낳았고
20 Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв.

11:21 스룩을 낳은 후에 이백 칠 년을 지내며 자녀를 낳았으며
21 Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоо насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

11:22 스룩은 삼십 세에 나홀을 낳았고
22 Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлжээ.

11:23 나홀을 낳은 후에 이백 년을 지내며 자녀를 낳았으며
23 Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуу насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

11:24 나홀은 이십 구 세에 데라를 낳았고
24 Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв.

11:25 데라를 낳은 후에 일백 십 구 년을 지내며 자녀를 낳았으며
25 Тэрээр Тераг төрүүлснээс хойш зуун арван ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

11:26 데라는 칠십 세에 아브람과 나홀과 하란을 낳았더라
26 Тера далан настайдаа Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлжээ.

11:27 ○ 데라의 후예는 이러하니라 데라는 아브람과 나홀과 하란을 낳았고 하란은 롯을 낳았으며
27 Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.

11:28 하란은 그 아비 데라보다 먼저 본토 갈대아 우르에서 죽었더라
28 Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв.

11:29 아브람과 나홀이 장가 들었으니 아브람의 아내 이름은 사래며 나홀의 아내 이름은 밀가니 하란의 딸이요 하란은 밀가의 아비며 또 이스가의 아비더라
29 Тэгээд Абрам, Нахор хоёр эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Харан нь Милкагийн эцэг болон Искагийн эцэг болой.

11:30 사래는 잉태하지 못하므로 자식이 없었더라
30 Сараи хүүсэр эм байсан учир хүүхэдгүй байлаа.

11:31 데라가 그 아들 아브람과 하란의 아들 그 손자 롯과 그 자부 아브람의 아내 사래를 데리고 갈대아 우르에서 떠나 가나안 땅으로 가고자 하더니 하란에 이르러 거기 거하였으며
31 Тера хүү Абрам, өөрийн ач хүү болох Хараны хүү Лот болон өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарыг авч, хамтдаа Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж, тэндээ суужээ.

11:32 데라는 이백 오 세를 향수하고 하란에서 죽었더라
32 Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.

 창세기 12장 / Эхлэл

12:1 여호와께서 아브람에게 이르시되 너는 너의 본토 친척 아비 집을 떠나 내가 네게 지시할 땅으로 가라
1 ЭЗЭН Абрамд айлдсан нь -Чи төрсөн нутгаа, Төрөл садангаа, Эцгийнхээ гэрийг орхиж, Миний чамд зааж өгөх газар уруу яв.

12:2 내가 너로 큰 민족을 이루고 네게 복을 주어 네 이름을 창대케 하리니 너는 복의 근원이 될지라
2 Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно.

12:3 너를 축복하는 자에게는 내가 복을 내리고 너를 저주하는 자에게는 내가 저주하리니 땅의 모든 족속이 너를 인하여 복을 얻을 것이니라 하신지라
3 Чамайг ерөөгчдийг Би ерөөж, Чамайг хараагч нэгнийг Би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв.

12:4 이에 아브람이 여호와의 말씀을 좇아 갔고 롯도 그와 함께 갔으며 아브람이 하란을 떠날 때에 그 나이 칠십 오 세였더라
4 Тэгээд Абрам ЭЗЭНий хэлсэн ёсоор явжээ. Лот ч бас хамт явав. Абрам Харанаас гарч явахдаа далан таван настай байжээ.

12:5 아브람이 그 아내 사래와 조카 롯과 하란에서 모은 모든 소유와 얻은 사람들을 이끌고 가나안 땅으로 가려고 떠나서 마침내 가나안 땅에 들어 갔더라
5 Абрам өөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Хараанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд тэд Канаан нутгийг зорин гараад, тэр газартаа орж ирэв.

12:6 아브람이 그 땅을 통과하여 세겜 땅 모레 상수리나무에 이르니 그 때에 가나안 사람이 그 땅에 거하였더라
6 Абрам тэр газрыг туулан, Шехем нутагт байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газарт нутаглан сууж байжээ.

12:7 여호와께서 아브람에게 나타나 가라사대 내가 이 땅을 네 자손에게 주리라 하신지라 그가 자기에게 나타나신 여호와를 위하여 그 곳에 단을 쌓고
7 ЭЗЭН Абрамд үзэгдэн -Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.

12:8 거기서 벧엘 동편 산으로 옮겨 장막을 치니 서는 벧엘이요 동은 아이라 그가 그 곳에서 여호와를 위하여 단을 쌓고 여호와의 이름을 부르더니
8 Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.

12:9 점점 남방으로 옮겨 갔더라
9 Тэгээд Абрам цааш хөдөлж, улмаар Негев уруу оджээ.

12:10 ○ 그 땅에 기근이 있으므로 아브람이 애굽에 우거하려 하여 그리로 내려갔으니 이는 그 땅에 기근이 심하였음이라
10 Тэр газарт ган болсон учир Абрам Египетэд түр суухаар тийшээ очив. Тэр нутаг маш их гантай байжээ.

12:11 그가 애굽에 가까이 이를 때에 그 아내 사래더러 말하되 나 알기에 그대는 아리따운 여인이라
11 Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа өгүүлрүүн -Чи бол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгийг би мэднэ.

12:12 애굽 사람이 그대를 볼 때에 이르기를 이는 그의 아내라 하고 나는 죽이고 그대는 살리리니
12 Египетчүүд чамайг хараад, "Энэ бол түүний эхнэр байна" гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ.

12:13 원컨대 그대는 나의 누이라 하라 그리하면 내가 그대로 인하여 안전하고 내 목숨이 그대로 인하여 보존하겠노라 하니라
13 Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ.

12:14 아브람이 애굽에 이르렀을 때에 애굽 사람들이 그 여인의 심히 아리따움을 보았고
14 Абрамыг Египетэд очиход нь египетчүүд тэр бүсгүйн маш их үзэсгэлэнтэй сайхныг харжээ.

12:15 바로의 대신들도 그를 보고 바로 앞에 칭찬하므로 그 여인을 바로의 궁으로 취하여 들인지라
15 Фараоны түшмэд ч түүнийг хараад, Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ.

12:16 이에 바로가 그를 인하여 아브람을 후대하므로 아브람이 양과 소와 노비와 암수 나귀와 약대를 얻었더라
16 Фараон Абрамыг тэр бүсгүйн төлөөнөө сайхан байлгаж, Абрамд хонь, үхэр, эр эм илжиг, эрэгтэй, эмэгтэй боол, шивэгчин, тэмээ өгчээ.

12:17 여호와께서 아브람의 아내 사래의 연고로 바로와 그 집에 큰 재앙을 내리신지라
17 ЭЗЭН Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулав.

12:18 바로가 아브람을 불러서 이르되 네가 어찌하여 나를 이렇게 대접하였느냐 네가 어찌하여 그를 네 아내라고 내게 고하지 아니하였느냐
18 Тэгээд Фараон Абрамыг дуудаж -Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?

12:19 네가 어찌 그를 누이라 하여 나로 그를 취하여 아내를 삼게 하였느냐 네 아내가 여기 있으니 이제 데려가라 하고
19 Чи яагаад түүнийг миний дүү охин гэж хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо аваад яв гэв.

12:20 바로가 사람들에게 그의 일을 명하매 그들이 그 아내와 그 모든 소유를 보내었더라
20 Фараон энэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг болон эхнэрийг нь, хамаг эд юмсынх нь хамт явуулав.