성경전서 개역한글판 1956년

Монгол Ариун Библи

Chapter  13  14  15  16  17  18  19  20  21  22  23  24  25

 창세기 13장 / Эхлэл

13:1 아브람이 애굽에서 나올새 그와 그 아내와 모든 소유며 롯도 함께 하여 남방으로 올라가니
1 Абрам эхнэр болон хамаг эд юмсаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев уруу хөдөлжээ.

13:2 아브람에게 육축과 은금이 풍부하였더라
2 Абрам мал адгуус, алт мөнгө ихтэй, маш баян байжээ.

13:3 그가 남방에서부터 발행하여 벧엘에 이르며 벧엘과 아이 사이 전에 장막쳤던 곳에 이르니
3 Тэрээр Негевээс гараад Бетел хүртэл аялж, Бетел, Аи хоёрын хооронд урьд өмнө майхнаа босгож байсан газартаа хүрч ирэв.

13:4 그가 처음으로 단을 쌓은 곳이라 그가 거기서 여호와의 이름을 불렀더라
4 Тэр нь түүний анх тахилын ширээ босгосон газар байжээ. Тэнд Абрам ЭЗЭНийг дуудав.

13:5 아브람의 일행 롯도 양과 소와 장막이 있으므로
5 Абрамтай хамт явсан Лот бас мал сүрэг, майхантай байсан учир

13:6 그 땅이 그들의 동거함을 용납지 못하였으니 곧 그들의 소유가 많아서 동거할 수 없었음이라
6 тэр газар нь тэднийг хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир нэг дор хамтран амьдрах аргагүй болжээ.

13:7 그러므로 아브람의 가축의 목자와 롯의 가축의 목자가 서로 다투고 또 가나안 사람과 브리스 사람도 그 땅에 거하였는지라
7 Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа.

13:8 아브람이 롯에게 이르되 우리는 한 골육이라 나나 너나 내 목자나 네 목자나 서로 다투게 말자
8 Абрам Лотод -Бид бол ахан дүүс. Чи бид хоёрын хооронд, бас танай, манай малчдын хооронд маргаан бүү гараг!

13:9 네 앞에 온 땅이 있지 아니하냐 나를 떠나라 네가 좌하면 나는 우하고 네가 우하면 나는 좌하리라
9 Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал, би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв.

13:10 이에 롯이 눈을 들어 요단 들을 바라본즉 소알까지 온 땅에 물이 넉넉하니 여호와께서 소돔과 고모라를 멸하시기 전이었는 고로 여호와의 동산 같고 애굽 땅과 같았더라
10 Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.

13:11 그러므로 롯이 요단 온 들을 택하고 동으로 옮기니 그들이 서로 떠난 지라
11 Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, зүүн тийш нүүжээ. Тэд бие биеэсээ салцгаав.

13:12 아브람은 가나안 땅에 거하였고 롯은 평지 성읍들에 머무르며 그 장막을 옮겨 소돔까지 이르렀더라
12 Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн, Содомын ойролцоо босгожээ.

13:13 소돔 사람은 악하여 여호와 앞에 큰 죄인이었더라
13 Содомын хүмүүс хэт хорон муу, ЭЗЭНий өмнө их нүгэлтэй байв.

13:14 ○ 롯이 아브람을 떠난 후에 여호와께서 아브람에게 이르시되 너는 눈을 들어 너 있는 곳에서 동서남북을 바라보라
14 Лотыг Абрамаас салж явсны дараа ЭЗЭН Абрамд -Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүг уруу харагтун.

13:15 보이는 땅을 내가 너와 네 자손에게 주리니 영원히 이르리라
15 Чамд харагдаж байгаа тэр бүх газар нутгийг Би чамд болон чиний үр хүүхдүүдэд үүрд өгнө.

13:16 내가 네 자손으로 땅의 티끌 같게 하리니 사람이 땅의 티끌을 능히 셀 수 있을진대 네 자손도 세리라
16 Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй.

13:17 너는 일어나 그 땅을 종과 횡으로 행하여 보라 내가 그것을 네게 주리라
17 Босоод, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө" гэв.

13:18 이에 아브람이 장막을 옮겨 헤브론에 있는 마므레 상수리 수풀에 이르러 거하며 거기서 여호와를 위하여 단을 쌓았더라
18 Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад, тэнд ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгожээ.

 창세기 14장 / Эхлэл

14:1 당시에 시날 왕 아므라벨과 엘라살 왕 아리옥과 엘람 왕 그돌라오멜과 고임 왕 디달이
1 Энэ үед Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нар

14:2 소돔 왕 베라와 고모라 왕 비르사와 아드마 왕 시납과 스보임 왕 세메벨과 벨라 곧 소알 왕과 싸우니라
2 Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебертэй, Белагийн (тэр нь Зоар) хаантай дайтжээ.

14:3 이들이 다 싯딤 골짜기 곧 지금 염해에 모였더라
3 Эд бүгдээрээ Сиддимийн хөндийд буюу одоогийн Давст тэнгист цугларцгаав.

14:4 이들이 십 이 년 동안 그돌라오멜을 섬기다가 제 십 삼 년에 배반한지라
4 Тэд Хедорлаомерт арван хоёр жил зарцлагдаж байгаад, арван гурав дахь жилдээ босжээ.

14:5 제 십 사 년에 그돌라오멜과 그와 동맹한 왕들이 나와서 아스드롯 가르나임에서 르바 족속을, 함에서 수스 족속을, 사웨 기랴다임에서 엠 족속을 치고
5 Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж,

14:6 호리 족속을 그 산 세일에서 쳐서 광야 근방 엘바란까지 이르렀으며
6 мөн цөлийн ойролцоох Ел-параныг хүртэл Сеирийн ууланд хоричуудыг бут цохив.

14:7 그들이 돌이켜 엔미스밧 곧 가데스에 이르러 아말렉 족속의 온 땅과 하사손다말에 사는 아모리 족속을 친지라
7 Тэгээд тэд буцаж, Ен-мишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазон-тамарт сууж байсан аморичуудыг бут цохив.

14:8 소돔 왕과 고모라 왕과 아드마 왕과 스보임 왕과 벨라 곧 소알 왕이 나와서 싯딤 골짜기에서 그들과 접전하였으니
8 Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Белагийн (Зоар) хаан хөдөлцгөөж, Сиддимийн хөндийд дайтсан бөгөөд

14:9 곧 그 다섯 왕이 엘람 왕 그돌라오멜과 고임 왕 디달과 시날 왕 아므라벨과 엘라살 왕 아리옥 네 왕과 교전하였더라
9 Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох нарын эсрэг жагссан буюу таван хааны эсрэг дөрвөн хаан гарчээ.

14:10 싯딤 골짜기에는 역청 구덩이가 많은지라 소돔 왕과 고모라 왕이 달아날 때에 군사가 거기 빠지고 그 나머지는 산으로 도망하매
10 Сиддимийн хөндий давирхайт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав.

14:11 네 왕이 소돔과 고모라의 모든 재물과 양식을 빼앗아 가고
11 Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав.

14:12 소돔에 거하는 아브람의 조카 롯도 사로잡고 그 재물까지 노략하여 갔더라
12 Тэд бас Содомд сууж байсан Абрамын ач дүү Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ.

14:13 ○ 도망한 자가 와서 히브리 사람 아브람에게 고하니 때에 아브람이 아모리 족속 마므레의 상수리 수풀 근처에 거하였더라 마므레는 에스골의 형제요 또 아넬의 형제라 이들은 아브람과 동맹한 자더라
13 Зугтаж буй нэгэн хүн еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байжээ.

14:14 아브람이 그 조카의 사로잡혔음을 듣고 집에서 길리고 연습한 자 삼백 십 팔 인을 거느리고 단까지 쫓아가서
14 Тэгээд Абрам ач дүүгээ баригдсаныг сонсоод, гэрт нь төрсөн, бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдан, Дан хүртэл нэхэн хөөжээ.

14:15 그 가신을 나누어 밤을 타서 그들을 쳐서 파하고 다메섹 좌편 호바까지 쫓아가서
15 Абрам өөрийнхөө хүмүүсийг тэдний эсрэг хувааж, шөнө дүлээр тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж,

14:16 모든 빼앗겼던 재물과 자기 조카 롯과 그 재물과 또 부녀와 인민을 다 찾아 왔더라
16 булаагдсан эд юмс, ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ.

14:17 ○ 아브람이 그돌라오멜과 그와 함께 한 왕들을 파하고 돌아올 때에 소돔 왕이 사웨 골짜기 곧 왕곡에 나와 그를 영접하였고
17 Абрамыг Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв.

14:18 살렘 왕 멜기세덱이 떡과 포도주를 가지고 나왔으니 그는 지극히 높으신 하나님의 제사장이었더라
18 Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байсан бөгөөд

14:19 그가 아브람에게 축복하여 가로되 천지의 주재시요 지극히 높으신 하나님이여 아브람에게 복을 주옵소서
19 Абрамыг ерөөж өгүүлрүүн -Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан Абрахамыг ерөөх болтугай!

14:20 너희 대적을 네 손에 붙이신 지극히 높으신 하나님을 찬송할지로다 하매 아브람이 그 얻은 것에서 십분 일을 멜기세덱에게 주었더라
20 Та нарын дайсныг гарт чинь тушаасан Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай!

14:21 소돔 왕이 아브람에게 이르되 사람은 내게 보내고 물품은 네가 취하라
21 Содомын хаан Абрамд -Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөрөө ав гэсэнд

14:22 아브람이 소돔 왕에게 이르되 천지의 주재시요 지극히 높으신 하나님 여호와께 내가 손을 들어 맹세하노니
22 Абрам Содомын хаанд -Би тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд

14:23 네 말이 내가 아브람으로 치부케 하였다 할까 하여 네게 속한 것은 무론 한 실이나 신들메라도 내가 취하지 아니하리라
23 би чинийх гэгдэх юмнаас юу ч авахгүй, ширхэг утас ч юм уу, эсвэл улавчны уяа ч авахгүй гэж тангарагласан юм. Чи "Би Абрамыг баян болгосон" гэж хэлэх вий.

14:24 오직 소년들의 먹은 것과 나와 동행한 아넬과 에스골과 마므레의 분깃을 제할지니 그들이 그 분깃을 취할 것이니라
24 Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд өөрсдийнхөө хувийг аваг гэжээ.

 창세기 15장 / Эхлэл

15:1 이 후에 여호와의 말씀이 이상 중에 아브람에게 임하여 가라사대 아브람아 두려워 말라 나는 너의 방패요 너의 지극히 큰 상급이니라
1 Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, -Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно.

15:2 아브람이 가로되 주 여호와여 무엇을 내게 주시려나이까 나는 무자하오니 나의 상속자는 이 다메섹 엘리에셀이니이다
2 Абрам -Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв.

15:3 아브람이 또 가로되 주께서 내게 씨를 아니주셨으니 내 집에서 길리운 자가 나의 후사가 될 것이니이다
3 Абрам цааш өгүүлрүүн -Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно гэсэнд

15:4 여호와의 말씀이 그에게 임하여 가라사대 그 사람은 너의 후사가 아니라 네 몸에서 날 자가 네 후사가 되리라 하시고
4 ЭЗЭНий үг түүнд ирж -Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд,

15:5 그를 이끌고 밖으로 나가 가라사대 하늘을 우러러 뭇별을 셀 수 있나 보라 또 그에게 이르시되 네 자손이 이와 같으리라
5 түүнийг гадагш дагуулан гараад -Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд -Чиний үр удам ийм олон болно гэв.

15:6 아브람이 여호와를 믿으니 여호와께서 이를 그의 의로 여기시고
6 Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав.

15:7 또 그에게 이르시되 나는 이 땅을 네게 주어 업을 삼게 하려고 너를 갈대아 우르에서 이끌어 낸 여호와로라
7 Тэрээр түүнд -Би бол чамд энэ газар нутгийг өгч, өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд,

15:8 그가 가로되 주 여호와여 내가 이 땅으로 업을 삼을 줄을 무엇으로 알리이까
8 Абрам -Эзэн БУРХАН минь! Би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ? гэсэнд

15:9 여호와께서 그에게 이르시되 나를 위하여 삼 년 된 암소와 삼 년 된 암염소와 삼 년 된 수양과 산비둘기와 집비둘기 새끼를 취할지니라
9 ЭЗЭН түүнд -Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, шүдлэн эр хонь, хүүрэлзгэнэ, тагтааны ангаахай ав гэв.

15:10 아브람이 그 모든 것을 취하여 그 중간을 쪼개고 그 쪼갠 것을 마주 대하여 놓고 그 새는 쪼개지 아니하였으며
10 Абрам тэр бүхнийг авч, тэднийг хоёр таллан хувааж, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувууг хуваасангүй.

15:11 솔개가 그 사체 위에 내릴 때에는 아브람이 쫓았더라
11 Махчин шувууд тэдгээр сэгэн дээр бууж ирэхэд, Абрам тэднийг хөөв.

15:12 ○ 해질 때에 아브람이 깊이 잠든 중에 캄캄함이 임하므로 심히 두려워하더니
12 Нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал түнэр харанхуй болон аймшигт айдас түүнийг нөмрөв.

15:13 여호와께서 아브람에게 이르시되 너는 정녕히 알라 네 자손이 이방에서 객이 되어 그들을 섬기겠고 그들은 사백 년 동안 네 자손을 괴롭게 하리니
13 ЭЗЭН Абрамд -Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав.

15:14 그 섬기는 나라를 내가 징치할지며 그 후에 네 자손이 큰 재물을 이끌고 나오리라
14 Би тэднийг зарцлах үндэстэнг нь шүүнэ. Түүний дараа чиний үр удам их эд юмстай гарч ирнэ.

15:15 너는 장수하다가 평안히 조상에게로 돌아가 장사될 것이요
15 Харин чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно.

15:16 네 자손은 사 대 만에 이 땅으로 돌아오리니 이는 아모리 족속의 죄악이 아직 관영치 아니함이니라 하시더니
16 Дөрөв дэх үедээ чиний үр удам энэ нутаг уруугаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын гэм нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болой.

15:17 해가 져서 어둘 때에 연기 나는 풀무가 보이며 타는 횃불이 쪼갠 고기 사이로 지나더라
17 Нар шингэж харанхуй болох үед утаат зуух болон нөгөө хуваагдсан махнуудыг дайран гарсан галт бамбар үзэгджээ.

15:18 그 날에 여호와께서 아브람으로 더불어 언약을 세워 가라사대 내가 이 땅을 애굽 강에서부터 그 큰 강 유브라데까지 네 자손에게 주노니
18 Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж -Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл Чиний үр удмынханд өгсөн билээ.

15:19 곧 겐 족속과 그니스 족속과 갓몬 족속과
19 Тэр бол кенчүүд, кенизчүүд, кадмончууд,

15:20 헷 족속과 브리스 족속과 르바 족속과
20 хитчүүд, перизчүүд, рефаимчууд,

15:21 아모리 족속과 가나안 족속과 기르가스 족속과 여부스 족속의 땅이니라 하셨더라
21 аморичууд, канаанчууд, гиргашчууд, иебусчуудын газар нутаг юм гэв.

 창세기 16장 / Эхлэл

16:1 아브람의 아내 사래는 생산치 못하였고 그에게 한 여종이 있으니 애굽 사람이요 이름은 하갈이라
1 Абрамын эхнэр Сараи түүнд ямар ч хүүхэд төрүүлээгүй ажээ. Тэрээр Хагар нэртэй нэгэн Египет зарц бүсгүйтэй байв.

16:2 사래가 아브람에게 이르되 여호와께서 나의 생산을 허락지 아니하셨으니 원컨대 나의 여종과 동침하라 내가 혹 그로 말미암아 자녀를 얻을까 하노라 하매 아브람이 사래의 말을 들으니라
2 Сараи Абрамд -ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүйтэй унтана уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магадгүй гэсэнд Абрам Сараигийн үгэнд оржээ.

16:3 아브람의 아내 사래가 그 여종 애굽 사람 하갈을 가져 그 남편 아브람에게 첩으로 준 때는 아브람이 가나안 땅에 거한 지 십 년 후이었더라
3 Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи Хагар гэдэг Египет зарц бүсгүйгээ авчирч, өөрийн нөхөр Абрамд татвар эм болгон өгчээ.

16:4 아브람이 하갈과 동침하였더니 하갈이 잉태하매 그가 자기의 잉태함을 깨닫고 그 여주인을 멸시한지라
4 Тэгээд Абрам Хагартай унтсанд, Хагар жирэмслэв. Хагар өөрийн жирэмсэн болсноо мэдээд, өөрийн эзэгтэйг доромжлох болов.

16:5 사래가 아브람에게 이르되 나의 받는 욕은 당신이 받아야 옳도다 내가 나의 여종을 당신의 품에 두었거늘 그가 자기의 잉태함을 깨닫고 나를 멸시하니 당신과 나 사이에 여호와께서 판단하시기를 원하노라
5 Сараи Абрамд -Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны гарт өгсөн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд, намайг доромжилж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв.

16:6 아브람이 사래에게 이르되 그대의 여종은 그대의 수중에 있으니 그대의 눈에 좋은 대로 그에게 행하라 하매 사래가 하갈을 학대하였더니 하갈이 사래의 앞에서 도망하였더라
6 Абрам Сараид -Чиний зарц бүсгүй чиний л гарт байна. Чи түүнийг яамаар байна, түүнийгээ л хий гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс зугтаажээ.

16:7 여호와의 사자가 광야의 샘 곁 곧 술 길 샘물 곁에서 그를 만나
7 ЭЗЭНий тэнгэр элч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж,

16:8 가로되 사래의 여종 하갈아 네가 어디서 왔으며 어디로 가느냐 그가 가로되 나는 나의 여주인 사래를 피하여 도망하나이다
8 -Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр -Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ.

16:9 여호와의 사자가 그에게 이르되 네 여주인에게로 돌아가서 그 수하에 복종하라
9 ЭЗЭНий тэнгэр элч түүнд -Чи эзэгтэйдээ буцаж очоод, гарын дор нь дуулгавартай бай гээд,

16:10 여호와의 사자가 또 그에게 이르되 내가 네 자손으로 크게 번성하여 그 수가 많아 셀 수 없게 하리라
10 ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас -Би чиний үр хүүхдүүдийг ихэд өнөр өтгөн, тоолж баршгүй болгоё гэв.

16:11 여호와의 사자가 또 그에게 이르되 네가 잉태하였은즉 아들을 낳으리니 그 이름을 이스마엘이라 하라 이는 여호와께서 네 고통을 들으셨음이니라
11 ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас -Чи одоо жирэмсэн байна. Чи хүү төрүүлнэ. Түүнийг Ишмаел гэж нэрлэ. Энэ нь ЭЗЭН чиний зовлонг сонссоных болой.

16:12 그가 사람 중에 들나귀 같이 되리니 그 손이 모든 사람을 치겠고 모든 사람의 손이 그를 칠지며 그가 모든 형제의 동방에서 살리라 하니라
12 Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт болно. Түүний гар хүн бүхнийг цохиж, Хүн бүхний гар түүнийг цохих бөгөөд Бас тэрээр хамаг ах дүүсийнхээ эсрэг талд амьдрах болно

16:13 하갈이 자기에게 이르신 여호와의 이름을 감찰하시는 하나님이라 하였으니 이는 내가 어떻게 여기서 나를 감찰하시는 하나님을 뵈었는고 함이라
13 Хагар өөртэйгөө ярьсан ЭЗЭНийг "Та бол хардаг Бурхан" гэж нэрлэжээ. Учир нь Хагар "Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?" хэмээв.

16:14 이러므로 그 샘을 브엘라해로이라 불렀으며 그것이 가데스와 베렛 사이에 있더라
14 Тийм учраас тэр булгийг Беер-лахаи-рои хэмээн нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ.

16:15 ○ 하갈이 아브람의 아들을 낳으매 아브람이 하갈의 낳은 그 아들을 이름하여 이스마엘이라 하였더라
15 Тэгээд Хагар Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Абрам Ишмаел гэдэг нэр өгөв.

16:16 하갈이 아브람에게 이스마엘을 낳을 때에 아브람이 팔십 육 세이었더라
16 Хагар Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.

 창세기 17장 / Эхлэл

17:1 아브람의 구십 구 세 때에 여호와께서 아브람에게 나타나서 그에게 이르시되 나는 전능한 하나님이라 너는 내 앞에서 행하여 완전하라
1 Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд үзэгдэж -Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.

17:2 내가 내 언약을 나와 너 사이에 세워 너로 심히 번성케 하리라 하시니
2 Би чи, бид хоёрын хооронд гэрээ байгуулж, Чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв.

17:3 아브람이 엎드린대 하나님이 또 그에게 일러 가라사대
3 Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд

17:4 내가 너와 내 언약을 세우니 너는 열국의 아비가 될지라
4 -Миний хувьд гэвэл, Би чамтай гэрээ байгуулна. Чи тоо томшгүй олон үндэстний өвөг болно.

17:5 이제 후로는 네 이름을 아브람이라 하지 아니하고 아브라함이라 하리니 이는 내가 너로 열국의 아비가 되게 함이니라
5 Би чамайг олон үндэстний өвөг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэхгүй, харин Абрахам гэх болно.

17:6 내가 너로 심히 번성케 하리니 나라들이 네게로 좇아 일어나며 열왕이 네게로 좇아 나리라
6 Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.

17:7 내가 내 언약을 나와 너와 네 대대 후손의 사이에 세워서 영원한 언약을 삼고 너와 네 후손의 하나님이 되리라
7 Би чамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна.

17:8 내가 너와 네 후손에게 너의 우거하는 이 땅 곧 가나안 일경으로 주어 영원한 기업이 되게 하고 나는 그들의 하나님이 되리라
8 Би одоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.

17:9 ○ 하나님이 또 아브라함에게 이르시되 그런즉 너는 내 언약을 지키고 네 후손도 대대로 지키라
9 Тэгээд Бурхан Абрахамд өгүүлрүүн, -Чи Миний гэрээг сахь, чиний үр удам ч бас үеийн үед сахигтун!

17:10 너희 중 남자는 다 할례를 받으라 이것이 나와 너희와 너희 후손 사이에 지킬 내 언약이니라
10 Та нарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой Миний гэрээ.

17:11 너희는 양피를 베어라 이것이 나와 너희 사이의 언약의 표징이니라
11 Та нар хөвчөө хөндүүлэгтүн! Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно.

17:12 대대로 남자는 집에서 난 자나 혹 너희 자손이 아니요 이방 사람에게서 돈으로 산 자를 무론하고 난 지 팔 일 만에 할례를 받을 것이라
12 Та нарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой.

17:13 너희 집에서 난 자든지 너희 돈으로 산 자든지 할례를 받아야 하리니 이에 내 언약이 너희 살에 있어 영원한 언약이 되려니와
13 Таны гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно.

17:14 할례를 받지 아니한 남자 곧 그 양피를 베지 아니한 자는 백성 중에서 끊어지리니 그가 내 언약을 배반하였음이니라
14 Хөвч хөндүүлээгүй эр хүйстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр Миний гэрээг зөрчсөнийх юм гэв.

17:15 ○ 하나님이 또 아브라함에게 이르시되 네 아내 사래는 이름을 사래라 하지 말고 그 이름을 사라라 하라
15 Бурхан Абрахамд -Чи эхнэрээ Сараи гэж дуудахгүй, түүний нэрийг Сара гэнэ.

17:16 내가 그에게 복을 주어 그로 네게 아들을 낳아 주게 하며 내가 그에게 복을 주어 그로 열국의 어미가 되게 하리니 민족의 열왕이 그에게서 나리라
16 Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, үндэстнүүдийн эх болгон, улсын хаад түүнээс гарна гэсэнд

17:17 아브라함이 엎드리어 웃으며 심중에 이르되 백 세 된 사람이 어찌 자식을 낳을까 사라는 구십 세니 어찌 생산하리요 하고
17 Абрахам нүүрээрээ газар унан, инээж, -Зуун настай хүн хүүтэй болно гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж дотроо өгүүлжээ.

17:18 아브라함이 이에 하나님께 고하되 이스마엘이나 하나님 앞에 살기를 원하나이다
18 Абрахам Бурханд хандаж -Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хүссэнд

17:19 하나님이 가라사대 아니라 네 아내 사라가 정녕 네게 아들을 낳으리니 너는 그 이름을 이삭이라 하라 내가 그와 내 언약을 세우리니 그의 후손에게 영원한 언약이 되리라
19 Бурхан -Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж, энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно.

17:20 이스마엘에게 이르러는 내가 네 말을 들었나니 내가 그에게 복을 주어 생육이 중다하여 그로 크게 번성케 할지라 그가 열 두 방백을 낳으리니 내가 그로 큰 나라가 되게 하려니와
20 Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Би түүнийг ерөөж, олон үр хүүхэдтэй, маш өнөр өтгөн болгоно. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно.

17:21 내 언약은 내가 명년 이 기한에 사라가 네게 낳을 이삭과 세우리라
21 Харин Би гэрээгээ Сарагийн чамд ирэх жилийн өдийд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв.

17:22 하나님이 아브라함과 말씀을 마치시고 그를 떠나 올라가셨더라
22 Тэгээд Бурхан Абрахамтай хийсэн яриагаа дуусгаж, түүнээс салан, дээш одов.

17:23 ○ 이에 아브라함이 하나님이 자기에게 말씀하신 대로 이 날에 그 아들 이스마엘과 집에서 생장한 모든 자와 돈으로 산 모든 자 곧 아브라함의 집 사람 중 모든 남자를 데려다가 그 양피를 베었으니
23 Абрахам Ишмаел хүүгээ, бас гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөрөө худалдаж авсан бүх хүн, гэрийнхний бүх эр хүйстэнг аваад, Бурханы хэлсэн ёсоор яг тэр өдөртөө хөвч хөндөх ёслол үйлджээ.

17:24 아브라함이 그 양피를 벤 때는 구십 구 세이었고
24 Абрахам хөвчөө хөндүүлэхдээ ерэн есөн настай,

17:25 그 아들 이스마엘이 그 양피를 벤 때는 십 삼 세이었더라
25 түүний хүү Ишмаел хөвчөө хөндүүлэхдээ арван гурван настай байжээ.

17:26 당일에 아브라함과 그 아들 이스마엘이 할례를 받았고
26 Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ.

17:27 그 집의 모든 남자 곧 집에서 생장한 자와 돈으로 이방 사람에게서 사온 자가 다 그와 함께 할례를 받았더라
27 Түүний гэрийнхний эр хүйстэн бүгд, түүний гэрт төрөгсөд хийгээд харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүмүүс цөм түүнтэй хамт хөвчөө хөндүүлжээ.

 창세기 18장 / Эхлэл

18:1 여호와께서 마므레 상수리 수풀 근처에서 아브라함에게 나타나시니라 오정 즈음에 그가 장막 문에 앉았다가
1 ЭЗЭН Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад,

18:2 눈을 들어 본즉 사람 셋이 맞은편에 섰는지라 그가 그들을 보자 곧 장막 문에서 달려나가 영접하며 몸을 땅에 굽혀
2 хараагаа өргөн хартал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт бөхийн сөгдөж,

18:3 가로되 내 주여 내가 주께 은혜를 입었사오면 원컨대 종을 떠나 지나가지 마옵시고
3 -Эзэн минь ээ! Хэрэв би таны таалалд нийцсэн бол, өчүүхэн зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй хэмээн би гуйж байна.

18:4 물을 조금 가져오게 하사 당신들의 발을 씻으시고 나무 아래서 쉬소서
4 Жаахан ус авчруулж, та нар хөлөө угааж, энэ модны доор амарна уу?

18:5 내가 떡을 조금 가져오리니 당신들의 마음을 쾌활케 하신 후에 지나가소서 당신들이 종에게 오셨음이니이다 그들이 가로되 네 말대로 그리하라
5 Би жаахан талх авчиръя, тэгээд та нар түр амсхийгээд тэнхээ орж, аян замдаа гараарай. Та нар зарцынхаараа дайрч ирсэн учир ийм болой гэв. Тэд -Чиний хэлсэн ёсоор болог гэв.

18:6 아브라함이 급히 장막에 들어가 사라에게 이르러 이르되 속히 고운 가루 세 스아를 가져다가 반죽하여 떡을 만들라 하고
6 Абрахам гэртээ санд мэнд гүйж ороод, Сарад -Түргэлээрэй! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд

18:7 아브라함이 또 짐승 떼에 달려가서 기름지고 좋은 송아지를 취하여 하인에게 주니 그가 급히 요리한지라
7 Абрахам хот уруугаа гүйн очоод, нэгэн тарган сайн бяруу барьж авчраад, зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав.

18:8 아브라함이 뻐터와 우유와 하인이 요리한 송아지를 가져다가 그들의 앞에 진설하고 나무 아래 모셔 서매 그들이 먹으니라
8 Абрахам ээдэм, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур, өөрөө модны дор зогсож байв.

18:9 그들이 아브라함에게 이르되 네 아내 사라가 어디 있느냐 대답하되 장막에 있나이다
9 Тэд Абрахамаас -Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд -Майхандаа байгаа гэж хариулав.

18:10 그가 가라사대 기한이 이를 때에 내가 정녕 네게로 돌아오리니 네 아내 사라에게 아들이 있으리라 하시니 사라가 그 뒤 장막 문에서 들었더라
10 Тэр -Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ.

18:11 아브라함과 사라가 나이 많아 늙었고 사라의 경수는 끊어졌는지라
11 Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ.

18:12 사라가 속으로 웃고 이르되 내가 노쇠하였고 내 주인도 늙었으니 내게 어찌 낙이 있으리요
12 Сара дотроо инээж, өгүүлрүүн, -Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв.

18:13 여호와께서 아브라함에게 이르시되 사라가 왜 웃으며 이르기를 내가 늙었거늘 어떻게 아들을 낳으리요 하느냐
13 ЭЗЭН Абрахамд -Яагаад Сара инээгээд "Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү" гэж хэлээд байна вэ?

18:14 여호와께 능치 못한 일이 있겠느냐 기한이 이를 때에 내가 네게로 돌아오리니 사라에게 아들이 있으리라
14 ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв.

18:15 사라가 두려워서 승인치 아니하여 가로되 내가 웃지 아니하였나이다 가라사대 아니라 네가 웃었느니라
15 Сара айсандаа -Би инээгээгүй гэж мэлзсэнд -Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.

18:16 ○ 그 사람들이 거기서 일어나서 소돔으로 향하고 아브라함은 그들을 전송하러 함께 나가니라
16 Тэдгээр хүмүүс тэндээс босоцгоож, Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ.

18:17 여호와께서 가라사대 나의 하려는 것을 아브라함에게 숨기겠느냐
17 ЭЗЭН -Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?

18:18 아브라함은 강대한 나라가 되고 천하 만민은 그를 인하여 복을 받게 될 것이 아니냐
18 Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр дамжуулан ерөөгдөх биш үү?

18:19 내가 그로 그 자식과 권속에게 명하여 여호와의 도를 지켜 의와 공도를 행하게 하려고 그를 택하였나니 이는 나 여호와가 아브라함에게 대하여 말한 일을 이루려 함이니라
19 Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв.

18:20 여호와께서 또 가라사대 소돔과 고모라에 대한 부르짖음이 크고 그 죄악이 심히 중하니
20 Тэгээд ЭЗЭН -Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их болсон бөгөөд тэдний гэм нүгэл маш хүнд ажээ.

18:21 내가 이제 내려가서 그 모든 행한 것이 과연 내게 들린 부르짖음과 같은지 그렇지 않은지 내가 보고 알려 하노라
21 Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг Би үзэж мэдье, гэв.

18:22 ○ 그 사람들이 거기서 떠나 소돔으로 향하여 가고 아브라함은 여호와 앞에 그대로 섰더니
22 Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.

18:23 가까이 나아가 가로되 주께서 의인을 악인과 함께 멸하시려나이까
23 Абрахам ойртон ирж, -Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу?

18:24 그 성중에 의인 오십이 있을지라도 주께서 그 곳을 멸하시고 그 오십 의인을 위하여 용서치 아니하시리이까
24 Тэр хотод зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү?

18:25 주께서 이같이 하사 의인을 악인과 함께 죽이심은 불가하오며 의인과 악인을 균등히 하심도 불가하니이다 세상을 심판하시는 이가 공의를 행하실 것이 아니니이까
25 Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.

18:26 여호와께서 가라사대 내가 만일 소돔 성중에서 의인 오십을 찾으면 그들을 위하여 온 지경을 용서하리라
26 ЭЗЭН -Хэрэв би Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол тэдний төлөө бүх газрыг өршөөнө гэсэнд

18:27 아브라함이 말씀하여 가로되 티끌과 같은 나라도 감히 주께 고하나이다
27 Абрахам -Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.

18:28 오십 의인 중에 오인이 부족할 것이면 그 오인 부족함을 인하여 온 성을 멸하시리이까 가라사대 내가 거기서 사십 오 인을 찾으면 멸하지 아니하리라
28 Хэрэв тавин зөв шударга хүнд таван хүн дутвал та тэр таван хүнийг дутсаны учир бүх хотыг устгах уу? гэв. ЭЗЭН -Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэсэнд

18:29 아브라함이 또 고하여 가로되 거기서 사십 인을 찾으시면 어찌 하시려나이까 가라사대 사십 인을 인하여 멸하지 아니하리라
29 Абрахам дахин -Тэндээс дөчин хүн олдвол, та яах вэ? гэж асуув. -Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв.

18:30 아브라함이 가로되 내 주여 노하지 마옵시고 말씀하게 하옵소서 거기서 삼십 인을 찾으시면 어찌 하시려나이까 가라사대 내가 거기서 삼십 인을 찾으면 멸하지 아니하리라
30 Абрахам -Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэв тэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд -Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ.

18:31 아브라함이 또 가로되 내가 감히 내 주께 고하나이다 거기서 이십 인을 찾으시면 어찌 하시려나이까 가라사대 내가 이십 인을 인하여 멸하지 아니하리라
31 Абрахам -Би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол, Та яах вэ? гэсэнд -Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ.

18:32 아브라함이 또 가로되 주는 노하지 마옵소서 내가 이번만 더 말씀하리이다 거기서 십 인을 찾으시면 어찌 하시려나이까 가라사대 내가 십 인을 인하여도 멸하지 아니하리라
32 Абрахам дахин -Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд -Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.

18:33 여호와께서 아브라함과 말씀을 마치시고 즉시 가시니 아브라함도 자기 곳으로 돌아갔더라
33 ЭЗЭН Абрахамтай яриагаа дуусгангуутаа одоход, Абрахам ч бас өөрийн газар уруу харьжээ.

 창세기 19장 / Эхлэл

19:1 날이 저물 때에 그 두 천사가 소돔에 이르니 마침 롯이 소돔 성문에 앉았다가 그들을 보고 일어나 영접하고 땅에 엎드리어 절하여
1 Хоёр тэнгэр элч Содомд үдшээр иржээ. Лот Содомын дааман хаалган дээр сууж байгаад, тэднийг харж, босон угтаад, толгой гудайлган газарт бөхийн сөгдөв.

19:2 가로되 내 주여 돌이켜 종의 집으로 들어와 발을 씻고 주무시고 일찌기 일어나 갈 길을 가소서 그들이 가로되 아니라 우리가 거리에서 경야하리라
2 -Эзэнтнүүд минь ээ! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод, маргааш өглөө эрт босож, аян замдаа гарна уу? гэсэнд тэд -Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.

19:3 롯이 간청하매 그제야 돌이켜서 그 집으로 들어오는지라 롯이 그들을 위하여 식탁을 베풀고 무교병을 구우니 그들이 먹으니라
3 Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.

19:4 그들의 눕기 전에 그 성 사람 곧 소돔 백성들이 무론 노소하고 사방에서 다 모여 그 집을 에워싸고
4 Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотынхон буюу Содомынхон хөгшин залуугүй бүгдээрээ дөрвөн зүгээсээ цугларч, гэрийг нь бүсэлж,

19:5 롯을 부르고 그에게 이르되 이 저녁에 네게 온 사람이 어디 있느냐 이끌어 내라 우리가 그들을 상관하리라
5 Лотыг дуудан -Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.

19:6 롯이 문 밖의 무리에게로 나가서 뒤로 문을 닫고
6 Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд, хаалгаа араасаа хааж,

19:7 이르되 청하노니 내 형제들아 이런 악을 행치 말라
7 -Ах дүү нар минь ээ! Ийм муухай зүйл битгий хийгээрэй!

19:8 내게 남자를 가까이 아니한 두 딸이 있노라 청컨대 내가 그들을 너희에게로 이끌어 내리니 너희 눈에 좋은 대로 그들에게 행하고 이 사람들은 내 집에 들어왔은즉 이 사람들에게는 아무 짓도 하지 말라
8 Надад эр хүнтэй хавьтаагүй хоёр охин бий. Би тэднийг та нарт авчиръя. Та нар хүссэнээрээ тэднийг эдэл! Харин энэ хүмүүс миний гэрт ирсэн учир тэдэнтэй юу ч битгий хийгээрэй гэв.

19:9 그들이 가로되 너는 물러나라 또 가로되 이놈이 들어와서 우거하면서 우리의 법관이 되려 하는도다 이제 우리가 그들보다 너를 더 해하리라 하고 롯을 밀치며 가까이 나아와서 그 문을 깨치려 하는지라
9 Тэд -Зам тавьж өг! гээд, -Манай энд ирсэн энэ цагаач бидний шүүгч болох гэж үү? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очив.

19:10 그 사람들이 손을 내밀어 롯을 집으로 끌어 들이고 문을 닫으며
10 Нөгөө хүмүүс нь гараа сунган, Лотыг гэрт татан оруулаад, хаалгыг нь хааж,

19:11 문 밖의 무리로 무론 대소하고 그 눈을 어둡게 하니 그들이 문을 찾느라고 곤비하였더라
11 гэрийн гадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.

19:12 ○ 그 사람들이 롯에게 이르되 이 외에 네게 속한 자가 또 있느냐 네 사위나 자녀나 성 중에 네게 속한 자들을 다 성 밖으로 이끌어내라
12 Нөгөө хүмүүс Лотод хандаж -Танайхнаас өөр хэн хэн байна вэ? Чи хүргэнүүдээ, хүүхдүүдээ, хотод байгаа харьяатуудаа бүгдийг хотоос гадагш гарга.

19:13 그들에 대하여 부르짖음이 여호와 앞에 크므로 여호와께서 우리로 이곳을 멸하러 보내셨나니 우리가 멸하리라
13 Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсноос энэ газрыг устгуулахаар ЭЗЭН биднийг илгээсэн тул бид энэ газрыг устгах гэж байна гэв.

19:14 롯이 나가서 그 딸들과 정혼한 사위들에게 고하여 이르되 여호와께서 이 성을 멸하실 터이니 너희는 일어나 이곳에서 떠나라 하되 그 사위들이 농담으로 여겼더라
14 Тэгээд Лот гадагш гарч, охидтой нь сүй тавьсан хүргэддээ -ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босоцгоо! Эндээс гарцгаа! гэв. Гэвч хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.

19:15 동틀 때에 천사가 롯을 재촉하여 가로되 일어나 여기 있는 네 아내와 두 딸을 이끌라 이 성의 죄악 중에 함께 멸망할까 하노라
15 Үүр цайх үеэр элч нар Лотыг ятган, -Түргэл! Энд байгаа эхнэр болон хоёр охиноо авчир. Эс тэгвэл та нар энэ хотын гэм нүглийн дунд хамтдаа устгагдах болно гэжээ.

19:16 그러나 롯이 지체하매 그 사람들이 롯의 손과 그 아내의 손과 두 딸의 손을 잡아 인도하여 성 밖에 두니 여호와께서 그에게 인자를 더하심이었더라
16 Харин Лотыг тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив.

19:17 그 사람들이 그들을 밖으로 이끌어 낸 후에 이르되 도망하여 생명을 보존하라 돌아보거나 들에 머무르거나 하지 말고 산으로 도망하여 멸망함을 면하라
17 Нөгөө хүмүүс тэднийг хотоос гадагшаа гаргаад, -Зугтаа, амиа хамгаалагтун! Бүү эргэж хар! Энэ хээр талд бүү үлд! Уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд

19:18 롯이 그들에게 이르되 내 주여 그리 마옵소서
18 Лот тэдэнд -Үгүй, эзэд минь!

19:19 종이 주께 은혜를 얻었고 주께서 큰 인자를 내게 베푸사 내 생명을 구원하시오나 내가 도망하여 산까지 갈 수 없나이다 두렵건대 재앙을 만나 죽을까 하나이다
19 Таны зарц нүдэн дээр тань нигүүлсэл хүртэж, та энэрэл хайраа надад үзүүлж, амийг минь аварлаа. Гэвч би уул өөд зугтаж чадахгүй. Гай гамшиг намайг нөмөрч, би үхнэ.

19:20 보소서 저 성은 도망하기 가깝고 작기도 하오니 나로 그 곳에 도망하게 하소서 이는 작은 성이 아니니이까 내 생명이 보존되리이다
20 Та хараач, тэр хот уруу зугтаж очвол ойрхон, бас жижиг ч хот юм. Намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би аврагдаж магад гэв.

19:21 그가 그에게 이르되 내가 이 일에도 네 소원을 들었은즉 너의 말하는 성을 멸하지 아니하리니
21 Тэрээр түүнд өгүүлрүүн -За, би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй.

19:22 그리로 속희 도망하라 네가 거기 이르기까지는 내가 아무 일도 행할 수 없노라 하였더라 그러므로 그 성 이름을 소알이라 불렀더라
22 Би чамайг тэнд очтол юу ч хийж болохгүй тул тийшээ түргэн зугт гэв. Тийм учраас тэр хотыг Зоар (жижиг) гэж нэрлэжээ.

19:23 ○ 롯이 소알에 들어갈 때에 해가 돋았더라
23 Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байжээ.

19:24 여호와께서 하늘 곧 여호와에게로서 유황과 불을 비 같이 소돔과 고모라에 내리사
24 ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.

19:25 그 성들과 온 들과 성에 거하는 모든 백성과 땅에 난 것을 다 엎어 멸하셨더라
25 Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ.

19:26 롯의 아내는 뒤를 돌아본 고로 소금 기둥이 되었더라
26 Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.

19:27 아브라함이 그 아침에 일찌기 일어나 여호와의 앞에 섰던 곳에 이르러
27 Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газар уруугаа очив.

19:28 소돔과 고모라와 그 온 들을 향하여 눈을 들어 연기가 옹기점 연기 같이 치밀음을 보았더라
28 Тэрээр Содом, Гоморра болон бүх хөндий тал уруу өнгийн хараад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байхыг үзэв.

19:29 ○ 하나님이 들의 성들을 멸하실 때 곧 롯의 거하는 성을 엎으실 때에 아브라함을 생각하사 롯을 그 엎으시는 중에서 내어 보내셨더라
29 Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас зайлуулжээ.

19:30 롯이 소알에 거하기를 두려워하여 두 딸과 함께 소알에서 나와 산에 올라 거하되 그 두 딸과 함께 굴에 거하였더니
30 Лот Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов.

19:31 큰 딸이 작은 딸에게 이르되 우리 아버지는 늙으셨고 이 땅에는 세상의 도리를 좇아 우리의 배필 될 사람이 없으니
31 Нэгэн өдөр том охин нь дүү охиндоо өгүүлрүүн -Аав маань өвгөрлөө. Энэ газарт ертөнцийн жам ёсоор бидэнтэй унтах хүн байхгүй байна.

19:32 우리가 우리 아버지에게 술을 마시우고 동침하여 우리 아버지로 말미암아 인종을 전하자 하고
32 Бид аавдаа архи уулгаад, түүнтэй унтаж, эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.

19:33 그 밤에 그들이 아비에게 술을 마시우고 큰 딸이 들어가서 그 아비와 동침하니라 그러자 그 아비는 그 딸의 눕고 일어나는 것을 깨닫지 못하였더라
33 Тэгээд тэд тэр шөнөдөө эцэгтээ архи уулгаж, том охин нь аавтайгаа унтжээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.

19:34 이튿날에 큰 딸이 작은 딸에게 이르되 어제 밤에는 내가 우리 아버지와 동침하였으니 오늘 밤에도 우리가 아버지에게 술을 마시우고 네가 들어가 동침하고 우리가 아버지로 말미암아 인종을 전하자 하고
34 Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ өгүүлрүүн -Өнгөрсөн шөнө би эцэгтэйгээ унтсан, өнөө шөнө бид түүнд архи уулгаж, чи түүнтэй унтаж, бид эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.

19:35 이 밤에도 그들이 아비에게 술을 마시우고 작은 딸이 일어나 아비와 동침하니라 그러나 아비는 그 딸의 눕고 일어나는 것을 깨닫지 못하였더라
35 Тэгээд тэд тэр шөнө эцэгтээ бас архи уулгаж, бага охин нь босож очоод, эцэгтэйгээ унтжээ. Эцэг нь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.

19:36 롯의 두 딸이 아비로 말미암아 잉태하고
36 Ингэж Лотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов.

19:37 큰 딸은 아들을 낳아 이름을 모압이라 하였으니 오늘날 모압 족속의 조상이요
37 Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өдгөөгийн моабчуудын өвөг болой.

19:38 작은 딸도 아들을 낳아 이름을 벤암미라 하였으니 오늘날 암몬 족속의 조상이었더라
38 Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь одоогийн аммончуудын өвөг болой.

 창세기 20장 / Эхлэл

20:1 아브라함이 거기서 남방으로 이사하여 가데스와 술 사이 그랄에 우거하며
1 Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшин, дараа нь Герарт түр зуур буудаллав.

20:2 그 아내 사라를 자기 누이라 하였으므로 그랄 왕 아비멜렉이 보내어 사라를 취하였더니
2 Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ.

20:3 그 밤에 하나님이 아비멜렉에게 현몽하시고 그에게 이르시되 네가 취한 이 여인을 인하여 네가 죽으리니 그가 남의 아내임이니라
3 Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь -Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.

20:4 아비멜렉이 그 여인을 가까이 아니한 고로 그가 대답하되 주여 주께서 의로운 백성도 멸하시나이까
4 Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул -Эзэн минь ээ! Та гэмгүй үндэстнийг хүртэл устгах гэж үү?

20:5 그가 나더러 이는 내 누이라고 하지 아니하였나이까 그 여인도 그는 내 오라비라 하였사오니 나는 온전한 마음과 깨끗한 손으로 이렇게 하였나이다
5 Тэрээр надад "Энэ миний дүү охин" гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө "Энэ миний ах" гэж хэлсэн. Би энэ хэргийг үнэнч шударга сэтгэл, гэмгүй цэвэр гараараа үйлдсэн билээ гэв.

20:6 하나님이 꿈에 또 그에게 이르시되 네가 온전한 마음으로 이렇게 한 줄을 나도 알았으므로 너를 막아 내게 범죄하지 않게 하였나니 여인에게 가까이 못하게 함이 이 까닭이니라
6 Бурхан түүнд зүүдэнд нь -Тийм ээ, чи үүнийг шударга үнэнч сэтгэлээр үйлдсэнийг Би мэднэ. Би мөн чамайг Өөрийн эсрэг гэм хийлгээгүй. Тийм учраас Би чамайг түүнтэй ойртуулаагүй юм.

20:7 이제 그 사람의 아내를 돌려 보내라 그는 선지자라 그가 너를 위하여 기도하리니 네가 살려니와 네가 돌려 보내지 않으면 너와 네게 속한 자가 다 정녕 죽을 줄 알지니라
7 Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьдрах болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.

20:8 ○ 아비멜렉이 그 아침에 일찌기 일어나 모든 신복을 불러 그 일을 다 말하여 들리매 그 사람들이 심히 두려워하였더라
8 Абимелех өглөө эрт босоод хамаг шадар түшмэдээ дуудаж, тэдэнд энэ зүйлийг бүгдийг хэлсэнд тэд ихэд айв.

20:9 아비멜렉이 아브라함을 불러서 그에게 이르되 네가 어찌하여 우리에게 이리 하느냐 내가 무슨 죄를 네게 범하였관대 네가 나와 내 나라로 큰 죄에 빠질 뻔하게 하였느냐 네가 합당치 않은 일을 내게 행하였도다 하고
9 Абимелех Абрахамыг дуудаж -Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар гэм хийсэн гэж чи намайг болон миний хаант улсыг их гэм нүгэлд унагах гэсэн юм бэ? Чи надад хийх ёсгүй юмыг хийлээ гэв.

20:10 아비멜렉이 또 아브라함에게 이르되 네가 무슨 의견으로 이렇게 하였느냐
10 Абимелех Абрахамд бас -Чи ямар учраас ингэсэн бэ? гэв.

20:11 아브라함이 가로되 이곳에서는 하나님을 두려워함이 없으니 내 아내를 인하여 사람이 나를 죽일까 생각하였음이요
11 Абрахам -Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.

20:12 또 그는 실로 나의 이복 누이로서 내 처가 되었음이니라
12 Тэгээд ч Сара нь үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин, харин миний ээжээс төрөөгүй, тэгээд тэр миний эхнэр болсон.

20:13 하나님이 나로 내 아비 집을 떠나 두루 다니게 하실 때에 내가 아내에게 말하기를 이후로 우리의 가는 곳마다 그대는 나를 그대의 오라비라 하라 이것이 그대가 내게 베풀 은혜라 하였었노라
13 Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд "Бидний очсон газар бүрд чи намайг "Энэ миний ах" гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн" гэж хэлсэн юм гэв.

20:14 아비멜렉이 양과 소와 노비를 취하여 아브라함에게 주고 그 아내 사라도 그에게 돌려 보내고
14 Абимелех хонь, үхэр, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ.

20:15 아브라함에게 이르되 내 땅이 네 앞에 있으니 너 보기에 좋은 대로 거하라 하고
15 Абимелех -Харагтун, миний газар нутаг чиний өмнө байна. Чи хаа дуртай газартаа амьдар гэв.

20:16 사라에게 이르되 내가 은 천 개를 네 오라비에게 주어서 그것으로 너와 함께 한 여러 사람 앞에서 네 수치를 풀게 하였노니 네 일이 다 선히 해결되었느니라
16 Тэр бас Сарад -Харагтун, би чиний ахад мянган шекел мөнгө өглөө. Үүгээр чамтай хамт байгаа бүх хүний өмнө чиний ичгүүр цагаатгагдаж байна. Мөн бүх хүмүүсийн өмнө гэмгүй байсан чинь батлагдлаа гэв.

20:17 아브라함이 하나님께 기도하매 하나님이 아비멜렉과 그 아내와 여종을 치료하사 생산케 하셨으니
17 Абрахам Бурханд залбирсанд Бурхан Абимелех болон түүний эхнэр, шивэгчин нарыг эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ.

20:18 여호와께서 이왕에 아브라함의 아내 사라의 연고로 아비멜렉의 집 모든 태를 닫히셨음이더라
18 Учир нь ЭЗЭН Абрахамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний бүх умайг хаасан байлаа.

 창세기 21장 / Эхлэл

21:1 여호와께서 그 말씀대로 사라를 권고하셨고 여호와께서 그 말씀대로 사라에게 행하셨으므로
1 ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж, мөн ЭЗЭН амласан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ.

21:2 사라가 잉태하고 하나님의 말씀하신 기한에 미쳐 늙은 아브라함에게 아들을 낳으니
2 Сара жирэмсэлж, Бурханы түүнд хэлж тогтоосон цагт нь нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв.

21:3 아브라함이 그 낳은 아들 곧 사라가 자기에게 낳은 아들을 이름하여 이삭이라 하였고
3 Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв.

21:4 그 아들 이삭이 난 지 팔 일 만에 그가 하나님의 명대로 할례를 행하였더라
4 Исаакийг найман хоногтой байхад нь Абрахам Бурханы тушааснаар түүнд хөвч хөндөх ёслолыг үйлджээ.

21:5 아브라함이 그 아들 이삭을 낳을 때에 백 세라
5 Абрахам өөрийн хүү Исаакийг төрөхөд зуун настай байлаа.

21:6 사라가 가로되 하나님이 나로 웃게 하시니 듣는 자가 다 나와 함께 웃으리로다
6 Сара -Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.

21:7 또 가로되 사라가 자식들을 젖 먹이겠다고 누가 아브라함에게 말하였으리요마는 아브라함 노경에 내가 아들을 낳았도다 하니라
7 Сара -"Сара хүүхдүүдээ хөхүүлнэ" гэж Абрахамд хэн хэлэх байсан юм бэ? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв.

21:8 ○ 아이가 자라매 젖을 떼고 이삭의 젖을 떼는 날에 아브라함이 대연을 배설하였더라
8 Хүү өсөж, хөхнөөсөө гарчээ. Исаакийн хөхнөөсөө гарсан өдөр Абрахам том найр хийжээ.

21:9 사라가 본즉 아브라함의 아들 애굽 여인 하갈의 소생이 이삭을 희롱하는지라
9 Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад,

21:10 그가 아브라함에게 이르되 이 여종과 그 아들을 내어쫓으라 이 종의 아들은 내 아들 이삭과 함께 기업을 얻지 못하리라 하매
10 Абрахамд хандаж -Энэ зарц бүсгүй, түүний хүү хоёрыг зайлуул. Энэ зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ.

21:11 아브라함이 그 아들을 위하여 그 일이 깊이 근심이 되었더니
11 Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов.

21:12 하나님이 아브라함에게 이르시되 네 아이나 네 여종을 위하여 근심치 말고 사라가 네게 이른 말을 다 들으라 이삭에게서 나는 자라야 네 씨라 칭할 것임이니라
12 Бурхан Абрахамд -Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно.

21:13 그러나 여종의 아들도 네 씨니 내가 그로 한 민족을 이루게 하리라 하신지라
13 Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр учир Би түүгээр нэгэн үндэстэн бий болгоно гэв.

21:14 아브라함이 아침에 일찌기 일어나 떡과 물 한 가죽부대를 취하여 하갈의 어깨에 메워 주고 그 자식을 이끌고 가게 하매 하갈이 나가서 브엘세바 들에서 방황하더니
14 Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хүүтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Бершибагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав.

21:15 가죽부대의 물이 다한지라 그 자식을 떨기나무 아래 두며
15 Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод

21:16 가로되 자식의 죽는 것을 참아 보지 못하겠다 하고 살 한 바탕쯤 가서 마주 앉아 바라보며 방성대곡하니
16 "Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад, дуугаа өндөрсгөн уйлав.

21:17 하나님이 그 아이의 소리를 들으시므로 하나님의 사자가 하늘에서부터 하갈을 불러 가라사대 하갈아 무슨 일이냐 두려워 말라 하나님이 거기 있는 아이의 소리를 들으셨나니
17 Бурхан хүүгийн уйлахыг сонсоод, Бурханы тэнгэр элч тэнгэрээс Хагарыг дуудаж -Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.

21:18 일어나 아이를 일으켜 네 손으로 붙들라 그로 큰 민족을 이루게 하리라 하시니라
18 Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүгээр том үндэстэн бий болгож өгье гэв.

21:19 하나님이 하갈의 눈을 밝히시매 샘물을 보고 가서 가죽부대에 물을 채워다가 그 아이에게 마시웠더라
19 Бурхан Хагарын нүдийг нээсэнд, тэр усны ундарга олж хараад, очиж тулмаа усаар дүүргэн, хөвгүүндээ уулгалаа.

21:20 하나님이 그 아이와 함께 계시매 그가 장성하여 광야에 거하며 활 쏘는 자가 되었더니
20 Бурхан тэр хөвгүүнтэй хамт байж, хөвгүүн өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов.

21:21 그가 바란 광야에 거할 때에 그 어미가 그를 위하여 애굽 땅 여인을 취하여 아내를 삼게 하였더라
21 Тэр Параны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.

21:22 ○ 때에 아비멜렉과 그 군대 장관 비골이 아브라함에게 말하여 가로되 네가 무슨 일을 하든지 하나님이 너와 함께 계시도다
22 Тэр үед Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр Абрахамд -Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байна.

21:23 그런즉 너는 나와 내 아들과 내 손자에게 거짓되이 행치 않기를 이제 여기서 하나님을 가리켜 내게 맹세하라 내가 네게 후대한 대로 너도 나와 너의 머무는 이 땅에 행할 것이니라
23 Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ Бурханы нэрийг барьж энд надад одоо тангарагла. Миний чамд сайнаар хандсан шиг чи бас надад болон өөрийнхөө сууж байгаа энэ газар нутагт хандагтун гэсэнд

21:24 아브라함이 가로되 내가 맹세하리라 하고
24 -Би тангараглая гэж Абрахам хэлэв.

21:25 아비멜렉의 종들이 아브라함의 우물을 늑탈한 일에 대하여 아브라함이 아비멜렉을 책망하매
25 Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам Абимелехийг зэмлэсэнд

21:26 아비멜렉이 가로되 누가 그리하였는지 내가 알지 못하노라 너도 내게 고하지 아니하였고 나도 듣지 못하였더니 오늘이야 들었노라
26 Абимелех -Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв.

21:27 아브라함이 양과 소를 취하여 아비멜렉에게 주고 두 사람이 서로 언약을 세우니라
27 Абрахам хонь, үхэр авч, Абимелехт өгөөд, тэр хоёр хоорондоо гэрээ байгуулжээ.

21:28 아브라함이 일곱 암양 새끼를 따로 놓으니
28 Абрахам долоон охин хургыг сүргээс нь таслан тавихад,

21:29 아비멜렉이 아브라함에게 이르되 이 일곱 암양 새끼를 따로 놓음은 어찜이뇨
29 Абимелех Абрахамд -Чиний сүргээс таслан тавьсан энэ долоон охин хурга ямар учиртай вэ? гэж асуусанд

21:30 아브라함이 가로되 너는 내 손에서 이 암양 새끼 일곱을 받아 내가 이 우물 판 증거를 삼으라 하고
30 Абрахам -Намайг энэ худгийг ухсаныг надад гэрчлэхээр энэ долоон охин хургыг чи миний гараас авах болой гэв.

21:31 두 사람이 거기서 서로 맹세하였으므로 그 곳을 브엘세바라 이름하였더라
31 Тэр хоёр тэнд бие биедээ тангараг тавьсан учраас тэр газрыг Беершеба гэж нэрлэх болжээ.

21:32 그들이 브엘세바에서 언약을 세우매 아비멜렉과 그 군대 장관 비골은 떠나 블레셋 족속의 땅으로 돌아갔고
32 Тэгээд тэд Беершебад гэрээ байгуулаад, Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр хөдөлж, филистчүүдийн нутаг уруугаа буцацгаажээ.

21:33 아브라함은 브엘세바에 에셀나무를 심고 거기서 영생하시는 하나님 여호와의 이름을 불렀으며
33 Абрахам Беершебад сухай модыг тарьж, тэндээс Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг дуудав.

21:34 그가 블레셋 족속의 땅에서 여러 날을 지내었더라
34 Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног суужээ.

 창세기 22장 / Эхлэл

22:1 그 일 후에 하나님이 아브라함을 시험하시려고 그를 부르시되 아브라함아 하시니 그가 가로되 내가 여기 있나이다
1 Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж, -Абрахам аа! гэсэнд Абрахам -Би энд байна гэжээ.

22:2 여호와께서 가라사대 네 아들 네 사랑하는 독자 이삭을 데리고 모리아 땅으로 가서 내가 네게 지시하는 한 산 거기서 그를 번제로 드리라
2 Бурхан -Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.

22:3 아브라함이 아침에 일찌기 일어나 나귀에 안장을 지우고 두 사환과 그 아들 이삭을 데리고 번제에 쓸 나무를 쪼개어 가지고 떠나 하나님의 자기에게 지시하시는 곳으로 가더니
3 Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ.

22:4 제 삼 일에 아브라함이 눈을 들어 그 곳을 멀리 바라본지라
4 Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав.

22:5 이에 아브라함이 사환에게 이르되 너희는 나귀와 함께 여기서 기다리라 내가 아이와 함께 저기 가서 경배하고 너희에게로 돌아오리라 하고
5 Тэгээд Абрахам зарц залуустаа -Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ явж, мөргөөд, та нар уруу эргэж ирнэ гэв.

22:6 아브라함이 이에 번제 나무를 취하여 그 아들 이삭에게 지우고 자기는 불과 칼을 손에 들고 두 사람이 동행하더니
6 Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ.

22:7 이삭이 그 아비 아브라함에게 말하여 가로되 내 아버지여 하니 그가 가로되 내 아들아 내가 여기 있노라 이삭이 가로되 불과 나무는 있거니와 번제할 어린 양은 어디 있나이까
7 Исаак эцэг Абрахамдаа хандан, -Аав минь ээ! гэж дуудахад тэрээр, -Хүү минь, би энд байна гэсэнд Исаак -Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд

22:8 아브라함이 가로되 아들아 번제할 어린 양은 하나님이 자기를 위하여 친히 준비하시리라 하고 두 사람이 함께 나아가서
8 Абрахам -Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.

22:9 하나님이 그에게 지시하신 곳에 이른지라 이에 아브라함이 그 곳에 단을 쌓고 나무를 벌여 놓고 그 아들 이삭을 결박하여 단 나무 위에 놓고
9 Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа хүлж, тахилын модон дээр тавив.

22:10 손을 내밀어 칼을 잡고 그 아들을 잡으려 하더니
10 Тэгээд гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав.

22:11 여호와의 사자가 하늘에서부터 그를 불러 가라사대 아브라함아 아브라함아 하시는지라 아브라함이 가로되 내가 여기 있나이다 하매
11 ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг -Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр -Би энд байна гэв.

22:12 사자가 가라사대 그 아이에게 네 손을 대지 말라 아무 일도 그에게 하지 말라 네가 네 아들 네 독자라도 내게 아끼지 아니하였으니 내가 이제야 네가 하나님을 경외하는 줄을 아노라
12 Тэнгэр элч өгүүлрүүн -Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.

22:13 아브라함이 눈을 들어 살펴본즉 한 수양이 뒤에 있는데 뿔이 수풀에 걸렸는지라 아브라함이 가서 그 수양을 가져다가 아들을 대신하여 번제로 드렸더라
13 Абрахам хараагаа өргөн ажиглахад, нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тээглэснийг харав. Абрахам очиж, тэр эр хонийг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгон өргөжээ.

22:14 아브라함이 그 땅 이름을 여호와이레라 하였으므로 오늘까지 사람들이 이르기를 여호와의 산에서 준비되리라 하더라
14 Тэгээд Абрахам тэр газрыг "ЭЗЭН хангана" гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл "ЭЗЭНий ууланд хангагдах болно" гэж хэлдэг болжээ.

22:15 여호와의 사자가 하늘에서부터 두 번째 아브라함을 불러
15 ЭЗЭНий тэнгэр элч Абрахамыг хоёр дахь удаагаа тэнгэрээс дуудаж,

22:16 가라사대 여호와께서 이르시기를 내가 나를 가리켜 맹세하노니 네가 이같이 행하여 네 아들 네 독자를 아끼지 아니하였은즉
16 -ЭЗЭН ийн айлдаж байна. "Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь,

22:17 내가 네게 큰 복을 주고 네 씨로 크게 성하여 하늘의 별과 같고 바닷가의 모래와 같게 하리니 네 씨가 그 대적의 문을 얻으리라
17 Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.

22:18 또 네 씨로 말미암아 천하 만민이 복을 얻으리니 이는 네가 나의 말을 준행하였음이니라 하셨다 하니라
18 Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно" гэв.

22:19 이에 아브라함이 그 사환에게로 돌아와서 함께 떠나 브엘세바에 이르러 거기 거하였더라
19 Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.

22:20 이 일 후에 혹이 아브라함에게 고하여 이르기를 밀가가 그대의 동생 나홀에게 자녀를 낳았다 하였더라
20 Үүний дараа нэг нь -Милка чиний дүү Нахорт хүүхэд төрүүлж өгчээ гэж Абрахамд хэлжээ.

22:21 그 맏아들은 우스요 우스의 동생은 부스와 아람의 아비 그무엘과
21 Түүний ууган хүү Уз, түүний дүү Буз, Арамын эцэг Кемуел,

22:22 게셋과 하소와 빌다스와 이들랍과 브두엘이라
22 Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуел нар болой.

22:23 이 여덟 사람은 아브라함의 동생 나홀의 처 밀가의 소생이며 브두엘은 리브가를 낳았고
23 Бетуел нь Ребекаг төрүүлжээ. Милка Абрахамын дүү Нахорт эдгээр найман хүүхдийг төрүүлж өгчээ.

22:24 나홀의 첩 르우마라 하는 자도 데바와 가함과 다하스와 마아가를 낳았더라
24 Нахорын татвар эм Реума гэгч Теба, Гахам, Тахаш, Маака нарыг төрүүлжээ.

 창세기 23장 / Эхлэл

23:1 사라가 일백 이십 칠 세를 살았으니 이것이 곧 사라의 향년이라
1 Сара нэг зуун хорин долоо наслав. Энэ нь Сарагийн амьдралын он жилүүд ажээ.

23:2 사라가 가나안 땅 헤브론 곧 기럇아르바에서 죽으매 아브라함이 들어가서 사라를 위하여 슬퍼하며 애통하다가
2 Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэв. Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров.

23:3 그 시체 앞에서 일어나 나가서 헷 족속에게 말하여 가로되
3 Тэрээр Сарагийн шарилын өмнө босож зогсоод, хитчүүдэд хандаж

23:4 나는 당신들 중에 나그네요 우거한 자니 청컨대 당신들 중에서 내게 매장지를 주어 소유를 삼아 나로 내 죽은 자를 내어 장사하게 하시오
4 -Би бол та нарын дундах харийн хүн буюу түр оршин суугч хүн. Та нар надад нэгэн оршуулгын газрын эзэмшлийг өгнө үү? Би шарилаа тэнд оршуулъя гэжээ.

23:5 헷 족속이 아브라함에게 대답하여 가로되
5 Хитчүүд Абрахамд хариулсан нь

23:6 내 주여 들으소서 당신은 우리 중 하나님의 방백이시니 우리 묘실 중에서 좋은 것을 택하여 당신의 죽은 자를 장사하소서 우리 중에서 자기 묘실에 당신의 죽은 자 장사함을 금할 자가 없으리이다
6 -Эзэн минь! Бидний үгийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилаа оршуулаарай. Өөрийн оршуулгын газарт шарилыг тань оршуулахыг танд хориглох хүн бидний дотор байхгүй гэцгээв.

23:7 아브라함이 일어나 그 땅 거민 헷 족속을 향하여 몸을 굽히고
7 Абрахам босож, тэр нутгийн хитчүүдэд бөхийн ёсолж,

23:8 그들에게 말하여 가로되 나로 나의 죽은 자를 내어 장사하게 하는 일이 당신들의 뜻일진대 내 말을 듣고 나를 위하여 소할의 아들 에브론에게 구하여
8 тэдэнд -Хэрэв та нар намайг нас барсан хүнээ нутаглуулахыг хүсэж байгаа бол, миний үгийг сонсож, миний төлөө Зохарын хүү Ефроноос гуйж,

23:9 그로 그 밭머리에 있는 막벨라 굴을 내게 주게 하되 준가를 받고 그 굴을 내게 주어서 당신들 중에 내 소유 매장지가 되게 하기를 원하노라
9 түүгээр талбайнхаа захад байгаа өөрийнх нь өмч болох Махпелагийн агуйг надад өгүүлээч. Тэрээр хангалттай үнээр агуйг оршуулгын газар болгон та нарын дунд надад өгөг гэв.

23:10 때에 에브론이 헷 족속 중에 앉았더니 그가 헷 족속 곧 성문에 들어온 모든 자의 듣는데 아브라함에게 대답하여 가로되
10 Тэр үед Ефрон хитчүүдийн дунд сууж байв. Тэрээр хитчүүд болон хотын дааман хаалгаар орж ирсэн бүхнийг сонсож байхад Абрахамд хариулан

23:11 내 주여 그리 마시고 내 말을 들으소서 내가 그 밭을 당신께 드리고 그 속의 굴도 내가 당신께 드리되 내가 내 동족 앞에서 당신께 드리오니 당신의 죽은 자를 장사하소서
11 -Үгүй ээ, эзэн минь, намайг сонсооч! Би тэр талбайг танд өгье, мөн түүний дотор байгаа агуйг ч танд өгье. Би түүнийг өөрийн нутгийнхны өмнө танд өгье. Та тэнд шарилаа оршуулаарай гэв.

23:12 아브라함이 이에 그 땅 백성을 대하여 몸을 굽히고
12 Абрахам тэр нутгийнханд бөхийн ёслов.

23:13 그 땅 백성의 듣는데 에브론에게 말하여 가로되 당신이 합당히 여기면 청컨대 내 말을 들으시오 내가 그 밭값을 당신에게 주리니 당신은 내게서 받으시오 내가 나의 죽은 자를 거기 장사하겠노라
13 Тэрээр нутгийнхныг сонсож байхад нь Ефронд -Та таалбал, үгийг минь сонсоно уу. Би тэр талбайн үнийг танд өгнө. Түүнийг та надаас аваарай, би тэнд шарилаа оршуулъя гэв.

23:14 에브론이 아브라함에게 대답하여 가로되
14 Ефрон Абрахамд

23:15 내 주여 내게 들으소서 땅 값은 은 사백 세겔이나 나와 당신 사이에 어찌 교계하리이까 당신의 죽은 자를 장사하소서
15 -Эзэн минь ээ! Миний үгийг сонсооч. Хэсэг газрын үнэ дөрвөн зуун шекел мөнгөтэй тэнцэнэ. Энэ нь та бид хоёрын хооронд юу билээ? Тиймээс нас барсан хүнээ оршуул гэв.

23:16 아브라함이 에브론의 말을 좇아 에브론이 헷 족속의 듣는 데서 말한 대로 상고의 통용하는 은 사백 세겔을 달아 에브론에게 주었더니
16 Абрахам Ефроны үгийг дагаж, хитчүүдийг сонсож байхад Ефроны хэлсэн дөрвөн зуун шекел мөнгийг тухайн үеийн худалдаачдын хэрэглэдэг жингээр жинлэж Ефронд өгчээ.

23:17 마므레 앞 막벨라에 있는 에브론의 밭을 바꾸어 그 속의 굴과 그 사방에 둘린 수목을 다
17 Мамрегийн өмнөх Махпелад байдаг Ефроны талбай, түүний доторх агуй, бас тэр талбайн эргэн тойрны ой мод цөмийг

23:18 성문에 들어온 헷 족속 앞에서 아브라함의 소유로 정한지라
18 хотын дааман хаалгаар орж ирсэн бүгдийн болон хитчүүдийн өмнө Абрахамын өмч хөрөнгө болгон өгөхөөр тогтжээ.

23:19 그 후에 아브라함이 그 아내 사라를 가나안 땅 마므레 앞 막벨라 밭 굴에 장사하였더라{마므레는 곧 헤브론이라}
19 Тэгээд Абрахам Канаан нутгийн Мамрегийн өмнөх Махпелагийн талбай дахь агуйд эхнэр Сарагаа оршуулав.

23:20 이와 같이 그 밭과 그 속의 굴을 헷 족속이 아브라함 소유 매장지로 정하였더라
20 Ийнхүү тэр талбай болон доторх агуйг нь хитчүүд Абрахамын өмч, түүний оршуулгын газар болгохоор тогтов.

 창세기 24장 / Эхлэл

24:1 아브라함이 나이 많아 늙었고 여호와께서 그의 범사에 복을 주셨더라
1 -Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан өгүүлрүүн -Хэл, хэл! гэв.

24:2 아브라함이 자기 집 모든 소유를 맡은 늙은 종에게 이르되 청컨대 네 손을 내 환도뼈 밑에 넣으라
2 Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг настай зарцдаа хандаж -Миний өгзгөн доогуур гараа хий.

24:3 내가 너로 하늘의 하나님, 땅의 하나님이신 여호와를 가리켜 맹세하게 하노니 너는 나의 거하는 이 지방 가나안 족속의 딸 중에서 내 아들을 위하여 아내를 택하지 말고
3 Би чамайг тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан болох ЭЗЭНий нэрээр тангараглуулъя. Энэ нь чи миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй,

24:4 내 고향 내 족속에게로 가서 내 아들 이삭을 위하여 아내를 택하라
4 харин миний нутагт, төрөл төрөгсдөд минь очиж, хүү Исаакт минь эхнэр авч өгөхийн тулд юм гэв.

24:5 종이 가로되 여자가 나를 좇아 이 땅으로 오고자 아니하거든 내가 주인의 아들을 주인의 나오신 땅으로 인도하여 돌아가리이까
5 Зарц нь -Хэрэв тэр бүсгүй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ.

24:6 아브라함이 그에게 이르되 삼가 내 아들을 그리로 데리고 돌아가지 말라
6 Абрахам түүнд -Чи миний хүүг тэнд буцааж аваачуузай.

24:7 하늘의 하나님 여호와께서 나를 내 아버지의 집과 내 본토에서 떠나게 하시고 내게 말씀하시며 내게 맹세하여 이르시기를 이 땅을 네 씨에게 주리라 하셨으니 그가 그 사자를 네 앞서 보내실지라 네가 거기서 내 아들을 위하여 아내를 택할지니라
7 Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, "Би энэ газар нутгийг чиний үр хүүхдүүдэд өгнө" гэж надад тангараглан хэлсэн Тэнгэрийн Бурхан ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно.

24:8 만일 여자가 너를 좇아오고자 아니하면 나의 이 맹세가 너와 상관이 없나니 오직 내 아들을 데리고 그리로 가지 말지니라
8 Хэрэв тэр бүсгүй чамайг дагаж ирэхийг хүсэхгүй бол, чи миний энэ тангаргаас чөлөөлөгдөх болно. Зөвхөн хүүг минь битгий тийш нь аваачаарай гэв.

24:9 종이 이에 주인 아브라함의 환도뼈 아래 손을 넣고 이 일에 대하여 그에게 맹세하였더라
9 Тэгээд зарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, энэ тухай түүнд тангараглав.

24:10 ○ 이에 종이 그 주인의 약대 중 열 필을 취하고 떠났는데 곧 그 주인의 모든 좋은 것을 가지고 떠나 메소보다미아로 가서 나홀의 성에 이르러
10 Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс аваад, Месопотами тийш хөдөлж, Нахор хотод иржээ.

24:11 그 약대를 성 밖 우물 곁에 꿇렸으니 저녁 때라 여인들이 물을 길러 나올 때이었더라
11 Үдшийн үеэр буюу эмэгтэйчүүдийн ус авахаар гардаг үеэр тэрээр хотын гаднах худгийн дэргэд тэмээгээ хэвтүүлэв.

24:12 그가 가로되 우리 주인 아브라함의 하나님 여호와여 원컨대 오늘날 나로 순적히 만나게 하사 나의 주인 아브라함에게 은혜를 베푸시옵소서
12 Тэр залбирч -Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?

24:13 성 중 사람의 딸들이 물 길러 나오겠사오니 내가 우물 곁에 섰다가
13 Хотынхны охидыг ус авахаар гарч ирэхэд би худгийн дэргэд зогсож байгаад,

24:14 한 소녀에게 이르기를 청컨대 너는 물 항아리를 기울여 나로 마시게 하라 하리니 그의 대답이 마시라 내가 당신의 약대에게도 마시우리라 하면 그는 주께서 주의 종 이삭을 위하여 정하신 자라 이로 인하여 주께서 나의 주인에게 은혜 베푸심을 내가 알겠나이다
14 нэгэн охинд "Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?" гэхэд тэр бүсгүй "Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье" гэж хэлбэл тэр нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн мөн болно. Түүгээр Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг би мэднэ гэв.

24:15 말을 마치지 못하여서 리브가가 물 항아리를 어깨에 메고 나오니 그는 아브라함의 동생 나홀의 아내 밀가의 아들 브두엘의 소생이라
15 Зарцыг үгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваартайгаа гарч ирэв. Тэр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ.

24:16 그 소녀는 보기에 심히 아리땁고 지금까지 남자가 가까이 하지 아니한 처녀더라 그가 우물에 내려가서 물을 그 물 항아리에 채워가지고 올라오는지라
16 Тэр бол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажгуу. Тэр бүсгүй худаг уруу очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв.

24:17 종이 마주 달려가서 가로되 청컨대 네 물 항아리의 물을 내게 조금 마시우라
17 Зарц түүнтэй уулзахаар гүйж очоод -Чи надад ваартай уснаасаа жаахан уулгана уу? гэсэнд

24:18 그가 가로되 주여 마시소서 하며 급히 그 물 항아리를 손에 내려 마시게 하고
18 тэр бүсгүй -Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав.

24:19 마시우기를 다하고 가로되 당신의 약대도 위하여 물을 길어 그것들로 배불리 마시게 하리이다 하고
19 Тэр бүсгүй түүнд ус уулгаж дуусаад, -Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв.

24:20 급히 물 항아리의 물을 구유에 붓고 다시 길으려고 우물로 달려가서 모든 약대를 위하여 긷는지라
20 Тэрээр ваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд өгөхөөр ус утган авав.

24:21 그 사람이 그를 묵묵히 주목하며 여호와께서 과연 평탄한 길을 주신 여부를 알고자 하더니
21 Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аянг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа.

24:22 약대가 마시기를 다하매 그가 반 세겔 중 금고리 한 개와 열 세겔 중 금 손목고리 한 쌍을 그에게 주며
22 Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан ээмэг, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд өгөөд,

24:23 가로되 네가 뉘 딸이냐 청컨대 내게 고하라 네 부친의 집에 우리 유숙할 곳이 있느냐
23 -Чи хэний охин бэ? Надад хэлээч! Эцгийн чинь гэрт бидэнд хоноглох өрөө бий юу? гэж хэлсэнд

24:24 그 여자가 그에게 이르되 나는 밀가가 나홀에게 낳은 아들 브두엘의 딸이니이다
24 тэрээр -Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин гээд

24:25 또 가로되 우리에게 짚과 보리가 족하며 유숙할 곳도 있나이다
25 -Манайд сүрэл, өвс тэжээл арвин бий, мөн хоноглох өрөө ч бий гэв.

24:26 이에 그 사람이 머리를 숙여 여호와께 경배하고
26 Тэгээд тэр хүн бөхийн, ЭЗЭНд мөргөж,

24:27 가로되 나의 주인 아브라함의 하나님 여호와를 찬송하나이다 나의 주인에게 주의 인자와 성실을 끊이지 아니하셨사오며 여호와께서 길에서 나를 인도하사 내 주인의 동생 집에 이르게 하셨나이다 하니라
27 -Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та хайр энэрэл, үнэн зөвөө орхисонгүй. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.

24:28 ○ 소녀가 달려가서 이 일을 어미 집에 고하였더니
28 Тэр охин ээжийнхээ гэрт гүйж хүрээд, энэ тухай хэлжээ.

24:29 리브가에게 오라비가 있어 이름은 라반이라 그가 우물로 달려가 그 사람에게 이르니
29 Ребекад Лабан гэдэг ах байжээ. Тэр ах нь худаг дээр байсан нөгөө хүн уруу яаран гүйж очив.

24:30 그가 그 누이의 고리와 그 손의 손목고리를 보고 또 그 누이 리브가가 그 사람이 자기에게 이같이 말하더라 함을 듣고 그 사람에게로 나아감이라 때에 그가 우물가 약대 곁에 섰더라
30 Тэрээр охин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас -Тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очтол тэрээр худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ.

24:31 라반이 가로되 여호와께 복을 받은 자여 들어오소서 어찌 밖에 섰나이까 내가 방과 약대의 처소를 예비하였나이다
31 Лабан -Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид өрөө бас тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд

24:32 그 사람이 집으로 들어가매 라반이 약대의 짐을 부리고 짚과 보리를 약대에게 주고 그 사람의 발과 그 종자의 발 씻을 물을 주고
32 нөгөө хүн байшинд орж, Лабан тэмээнүүдийнх нь ачааг буулгаж, сүрэл, өвс тэжээл авчирч өгөөд, түүнд бас түүнтэй хамт ирсэн эрчүүдэд хөл угаах ус авчирч өгчээ.

24:33 그 앞에 식물을 베푸니 그 사람이 가로되 내가 내 일을 진술하기 전에는 먹지 아니하겠나이다 라반이 가로되 말하소서
33 Тэгээд түүний өмнө хоол унд авчирч тавьсанд тэр хүн

24:34 그가 가로되 나는 아브라함의 종이니이다
34 Тэрээр өгүүлрүүн -Би бол Абрахамын зарц.

24:35 여호와께서 나의 주인에게 크게 복을 주어 창성케 하시되 우양과 은금과 노비와 약대와 나귀를 그에게 주셨고
35 ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчин, тэмээ, илжиг өгсөн юм.

24:36 나의 주인의 부인 사라가 노년에 나의 주인에게 아들을 낳으매 주인이 그 모든 소유를 그 아들에게 주었나이다
36 Миний эзний гэргий Сара настай болсон үедээ миний эзэнд хүү төрүүлж өгсөнд эзэн хүүдээ бүх өмчөө өгсөн юм.

24:37 나의 주인이 나로 맹세하게 하여 가로되 너는 내 아들을 위하여 나 사는 땅 가나안 족속의 딸 중에서 아내를 택하지 말고
37 Миний эзэн надаар тангараг тавиулж, өгүүлсэн нь "Миний амьдран суудаг канаанчуудын охидоос хүүд минь эхнэр бүү сонгож ав.

24:38 내 아비 집 내 족속에게로 가서 내 아들을 위하여 아내를 택하라 하시기로
38 Харин чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөд очиж, тэндээс миний хүүд эхнэр сонгож ав!" гэсэн билээ.

24:39 내가 내 주인에게 말씀하되 혹 여자가 나를 좇지 아니하면 어찌하리이까 한즉
39 Тэгэхэд нь би эзэндээ "Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж явахгүй бол яах вэ?" гэж хэлэхэд,

24:40 주인이 내게 이르되 나의 섬기는 여호와께서 그 사자를 너와 함께 보내어 네게 평탄한 길을 주시리니 너는 내 족속 중 내 아비 집에서 내 아들을 위하여 아내를 택할 것이니라
40 тэрээр надад "Миний даган бишрэгч ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чамтай хамт явуулж, чиний аян замыг өлзийтэй болгоно. Тэгээд чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөөс хүүд минь эхнэр сонгож авах болно.

24:41 네가 내 족속에게 이를 때에는 네가 내 맹세와 상관이 없으리라 설혹 그들이 네게 주지 아니할지라도 네가 내 맹세와 상관이 없으리라 하시기로
41 Чи манай төрөл төрөгсдөд хүрч очсон үедээ энэ тангарагт хамаарахгүй болно. Хэрэв тэд чамд охиноо өгөхгүй байсан ч гэсэн чи энэ тангарагт хамааралгүй болно" гэв.

24:42 내가 오늘 우물에 이르러 말씀하기를 나의 주인 아브라함의 하나님 여호와여 만일 나의 행하는 길에 형통함을 주실진대
42 Би өнөөдөр худаг дээр ирээд "Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь өлзийтэй болгож өгнө үү!

24:43 내가 이 우물 곁에 섰다가 청년 여자가 물을 길러 오거든 내가 그에게 청하기를 너는 물 항아리의 물을 내게 조금 마시우라 하여
43 Би худгийн дэргэд зогсож байя. Залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд "Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?" гэж хэлэх ба

24:44 그의 대답이 당신은 마시라 내가 또 당신의 약대를 위하여도 길으리라 하면 그 여자는 여호와께서 나의 주인의 아들을 위하여 정하여 주신 자가 되리이다 하며
44 тэрээр надад "Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя" гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно" гэж

24:45 내가 묵도하기를 마치지 못하여 리브가가 물 항아리를 어깨에 메고 나와서 우물로 내려와 긷기로 내가 그에게 이르기를 청컨대 내게 마시우라 한즉
45 дотроо залбирч, арай дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваараа тавин, худаг уруу бууж ирээд, ус татав. "Надад ус уулгана уу?" гэж би түүнд хэлэхэд

24:46 그가 급히 물 항아리를 어깨에서 내리며 가로되 마시라 내가 당신의 약대에게도 마시우리라 하기로 내가 마시매 그가 또 약대에게도 마시운지라
46 тэрээр ваараа мөрнөөсөө яаран буулгаад, "Уу, уу! Би бас тэмээнүүдийг чинь усалъя" гэж хэлэв. Тэгээд би уусан бөгөөд тэр миний тэмээнүүдийг ч бас усаллаа.

24:47 내가 그에게 묻기를 네가 뉘 딸이뇨 한즉 가로되 밀가가 나홀에게 낳은 브두엘의 딸이라 하기로 내가 고리를 그 코에 꿰고 손목고리를 그 손에 끼우고
47 Тэгээд би түүнээс "Чи хэний охин бэ?" гэж асуухад тэр "Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин" гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв.

24:48 나의 주인 아브라함의 하나님 여호와께서 나를 바른 길로 인도하사 나의 주인의 동생의 딸을 그 아들을 위하여 택하게 하셨으므로 내가 머리를 숙여 그에게 경배하고 찬송하였나이다
48 Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг зөв замд хөтөлж, миний эзний дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд толгой мэхийн хүндэтгэн мөргөөд, Түүнийг магтан дуулав.

24:49 이제 당신들이 인자와 진실로 나의 주인을 대접하려거든 내게 고하시고 그렇지 않을지라도 내게 고하여 나로 좌우간 행하게 하소서
49 Хэрэв одоо та нар миний эзэнд энэрэл хайраа, үнэнч шударгаа үзүүлье гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү? эсвэл зүүн тийшээ эргэх үү? гэдгийг мэдүүл гэж хэлэв.

24:50 ○ 라반과 브두엘이 대답하여 가로되 이 일이 여호와께로 말미암았으니 우리는 가부를 말할 수 없노라
50 Лабан, Бетуел хоёр -Энэ нь ЭЗЭНээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй.

24:51 리브가가 그대 앞에 있으니 데리고 가서 여호와의 명대로 그로 그대의 주인의 아들의 아내가 되게 하라
51 Ребека таны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн гэргий болог.

24:52 아브라함의 종이 그들의 말을 듣고 땅에 엎드리어 여호와께 절하고
52 Абрахамын зарц тэдний үгийг сонсоод, газарт бөхийн, ЭЗЭНд мөргөөд,

24:53 은금 패물과 의복을 꺼내어 리브가에게 주고 그 오라비와 어미에게도 보물을 주니라
53 алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гаргаж, Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ.

24:54 이에 그들 곧 종과 종자들이 먹고 마시고 유숙하고 아침에 일어나서 그가 가로되 나를 보내어 내 주인에게로 돌아가게 하소서
54 Тэр болон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоногложээ. Өглөө босож, тэрээр -Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд

24:55 리브가의 오라비와 그 어미가 가로되 소녀로 며칠을 적어도 열흘을 우리와 함께 있게 하라 그 후에 그가 갈 것이니라
55 Ребекагийн ах, ээж хоёр -Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг, тэгээд дараа нь тэр явж болно гэв.

24:56 그 사람이 그들에게 이르되 나를 만류치 마소서 여호와께서 내게 형통한 길을 주셨으니 나를 보내어 내 주인에게로 돌아가게 하소서
56 Тэр хүн тэдэнд хариу өгүүлрүүн -Намайг битгий удаа. ЭЗЭН замыг минь өлзийтэй болгосон учир намайг явуулж, эзэнд минь буцааж өгөөч гэв.

24:57 그들이 가로되 우리가 소녀를 불러 그에게 물으리라 하고
57 Тэд -Бид охиноо дуудаж, түүнээс асууя гээд

24:58 리브가를 불러 그에게 이르되 네가 이 사람과 함께 가려느냐 그가 대답하되 가겠나이다
58 Ребекаг дуудаж, -Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр -Би явна хэмээн хариулжээ.

24:59 그들이 그 누이 리브가와 그의 유모와 아브라함의 종과 종자들을 보내며
59 Тэгээд тэд өөрсдийн охин дүү Ребекаг болон түүний асрагч эхийг Абрахамын зарц хийгээд дагалдагчидтай хамт явуулжээ.

24:60 리브가에게 축복하여 가로되 우리 누이여 너는 천만 인의 어미가 될지어다 네 씨로 그 원수의 성문을 얻게 할지어다
60 Тэд Ребекаг ерөөн, -Охин дүү минь, Чи мянга түмэн хүний эх болох болтугай! Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! хэмээжээ.

24:61 ○ 리브가가 일어나 비자와 함께 약대를 타고 그 사람을 따라가니 종이 리브가를 데리고 가니라
61 Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа.

24:62 때에 이삭이 브엘 라해로이에서 왔으니 그가 남방에 거하였었음이라
62 Энэ үед Исаак Беер-лахаи-роигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ.

24:63 이삭이 저물 때에 들에 나가 묵상하다가 눈을 들어 보매 약대들이 오더라
63 Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн харвал тэмээн жин айсуй харагдав.

24:64 리브가가 눈을 들어 이삭을 바라보고 약대에서 내려
64 Ребека хараагаа өргөн, Исаакийг хараад, тэмээнээсээ бууж,

24:65 종에게 말하되 들에서 배회하다가 우리에게로 마주 오는 자가 누구뇨 종이 가로되 이는 내 주인이니이다 리브가가 면박을 취하여 스스로 가리우더라
65 зарцад -Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц -Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека нөмөргөө авч нөмрөв.

24:66 종이 그 행한 일을 다 이삭에게 고하매
66 Зарц нь Исаакт өөрийн хийсэн бүх зүйлийг ярьжээ.

24:67 이삭이 리브가를 인도하여 모친 사라의 장막으로 들이고 그를 취하여 아내를 삼고 사랑하였으니 이삭이 모친 상사 후에 위로를 얻었더라
67 Исаак Ребекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу нь ингэж тайлагдав.

 창세기 25장 / Эхлэл

25:1 아브라함이 후처를 취하였으니 그 이름은 그두라라
1 Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура.

25:2 그가 시므란과 욕산과 므단과 미디안과 이스박과 수아를 낳았고
2 Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ.

25:3 욕산과 스바와 드단을 낳았으며 드단의 자손은 앗수르 족속과 르두시 족속과 르움미 족속이며
3 Иокшан нь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашурчууд, летушчууд, леумчууд нар болно.

25:4 미디안의 아들은 에바와 에벨과 하녹과 아비다와 엘다아니 다 그두라의 자손이었더라
4 Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар болно. Тэд цөм Кетурагийн үр удам болой.

25:5 아브라함이 이삭에게 자기 모든 소유를 주었고
5 Абрахам өөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ.

25:6 자기 서자들에게도 재물을 주어 자기 생전에 그들로 자기 아들 이삭을 떠나 동방 곧 동국으로 가게 하였더라
6 Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.

25:7 아브라함의 향년이 일백 칠십 오 세라
7 Абрахам нэг зуун далан тав насалжээ.

25:8 그가 수가 높고 나이 많아 기운이 진하여 죽어 자기 열조에게로 돌아가매
8 Абрахам өндөр насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.

25:9 그 아들 이삭과 이스마엘이 그를 마므레 앞 헷 족속 소할의 아들 에브론의 밭에 있는 막벨라 굴에 장사하였으니
9 Түүний хүү Исаак, Ишмаел хоёр түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ.

25:10 이것은 아브라함이 헷 족속에게서 산 밭이라 아브라함과 그 아내 사라가 거기 장사되니라
10 Тэр газрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам, түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ.

25:11 아브라함이 죽은 후에 하나님이 그 아들 이삭에게 복을 주셨고 이삭은 브엘 라해로이 근처에 거하였더라
11 Абрахамыг нас барсны хойно түүний хүү Исаакийг Бурхан ерөөж, Исаак Беер-лахаи-роин хавьцаа нутаглан суух болов.

25:12 ○ 사라의 여종 애굽인 하갈이 아브라함에게 낳은 아들 이스마엘의 후예는 이러하고
12 Сарагийн шивэгчин египет бүсгүй Хагараас Абрахамд төрүүлж өгсөн хүү Ишмаелын үр удам нь энэ болой.

25:13 이스마엘의 아들들의 이름은 그 이름과 그 세대대로 이와 같으니라 이스마엘의 장자는 느바욧이요 그 다음은 게달과 앗브엘과 밉삼과
13 Хөвгүүдийн нэрс тэдний төрсөн дарааллаар дараах болой: ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам,

25:14 미스마와 두마와 맛사와
14 Мишма, Дума, Масса,

25:15 하닷과 데마와 여둘과 나비스와 게드마니
15 Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар болно.

25:16 이들은 이스마엘의 아들들이요 그 촌과 부락대로 된 이름이며 그 족속대로는 십 이 방백이었더라
16 Эдгээр нь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон суурин, овгийнхоо дагуу арван хоёр овгийн удирдагчдын нэрс ажээ.

25:17 이스마엘은 향년이 일백 삼십 칠 세에 기운이 진하여 죽어 자기 열조에게로 돌아갔고
17 Ишмаел нэг зуун гучин долоон насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.

25:18 그 자손들은 하윌라에서부터 앗수르로 통하는 애굽 앞 술까지 이르러 그 모든 형제의 맞은편에 거하였더라
18 Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэл ах дүүс нартайгаа дайсагналцан нутаглан суудаг болжээ.

25:19 ○ 아브라함의 아들 이삭의 후예는 이러하니라 아브라함이 이삭을 낳았고
19 Абрахамын хүү Исаакийн үр удам нь ийм болой. Абрахам Исаакийг төрүүлж,

25:20 이삭은 사십 세에 리브가를 취하여 아내를 삼았으니 리브가는 밧단 아람의 아람 족속 중 브두엘의 딸이요 아람 족속 중 라반의 누이었더라
20 Исаак дөчин настайдаа Паддан-арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.

25:21 이삭이 그 아내가 잉태하지 못하므로 그를 위하여 여호와께 간구하매 여호와께서 그 간구를 들으셨으므로 그 아내 리브가가 잉태하였더니
21 Исаак эхнэрээ жирэмслэхгүй болохоор нь түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН гуйлтыг нь сонсож, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.

25:22 아이들이 그의 태 속에서 서로 싸우는지라 그가 가로되 이같으면 내가 어찌할꼬 하고 가서 여호와께 묻자온대
22 Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд -Надад юунд ийм зүйл тохиолдоно вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуухаар одов.

25:23 여호와께서 그에게 이르시되 두 국민이 네 태중에 있구나 두 민족이 네 복중에서부터 나누이리라 이 족속이 저 족속보다 강하겠고 큰 자는 어린 자를 섬기리라 하셨더라
23 ЭЗЭН түүнд -Чиний хэвлий дотор хоёр үндэстэн байна. Чиний биеэс хоёр үндэстэн салах бөгөөд Нэг үндэстэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдах болно гэлээ.

25:24 그 해산 기한이 찬즉 태에 쌍동이가 있었는데
24 Түүний төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ.

25:25 먼저 나온 자는 붉고 전신이 갖옷 같아서 이름을 에서라 하였고
25 Түрүүлж гарсан хүүхэд нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд "Есав" гэдэг нэр өгчээ.

25:26 후에 나온 아우는 손으로 에서의 발꿈치를 잡았으므로 그 이름을 야곱이라 하였으며 리브가가 그들을 낳을 때에 이삭이 육십 세이었더라
26 Дараа гарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд "Иаков" гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.

25:27 ○ 그 아이들이 장성하매 에서는 익숙한 사냥군인고로 들사람이 되고 야곱은 종용한 사람인고로 장막에 거하니
27 Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа.

25:28 이삭은 에서의 사냥한 고기를 좋아하므로 그를 사랑하고 리브가는 야곱을 사랑하였더라
28 Исаак Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай, харин Ребека нь Иаковтаа хайртай байв.

25:29 야곱이 죽을 쑤었더니 에서가 들에서부터 돌아와서 심히 곤비하여
29 Иаковыг шөл буцалгаж байтал, Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ.

25:30 야곱에게 이르되 내가 곤비하니 그 붉은 것을 나로 먹게 하라 한지라 그러므로 에서의 별명은 에돔이더라
30 Есав Иаковт хандаж -Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болжээ.

25:31 야곱이 가로되 형의 장자의 명분을 오늘날 내게 팔라
31 Иаков -Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд

25:32 에서가 가로되 내가 죽게 되었으니 이 장자의 명분이 내게 무엇이 유익하리요
32 Есав -Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ.

25:33 야곱이 가로되 오늘 내게 맹세하라 에서가 맹세하고 장자의 명분을 야곱에게 판지라
33 Иаков -Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ.

25:34 야곱이 떡과 팥죽을 에서에게 주매 에서가 먹으며 마시고 일어나서 갔으니 에서가 장자의 명분을 경홀히 여김이었더라
34 Иаков түүнд эрс буурцагтай шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явав. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.