성경전서 개역한글판 1956년

Монгол Ариун Библи

Chapter   34  35  36  37  38  39  40  41  42  43  44  45  46  47

 이사야 34장 / Исаиа

34:1 열국이여 너희는 나아와 들을지어다 민족들이여 귀를 기울일지어다 땅과 땅에 충만한 것, 세계와 세계에서 나는 모든 것이여 들을지어다
1 Үндэстнүүд ээ, сонсохын тулд ойртогтун. Ард түмнүүд ээ, чагнагтун. Газар ба түүнийг дүүргэгч бүхэн сонсогтун. Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсох болтугай.

34:2 대저 여호와께서 만국을 향하여 진노하시며 그들의 만군을 향하여 분내사 그들을 진멸하시며 살륙케 하셨은즉
2 Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж, уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж, тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.

34:3 그 살륙 당한 자는 내어던진 바 되며 그 사체의 악취가 솟아오르고 그 피에 산들이 녹을 것이며
3 Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч, тэдний цус нь ууланд нэвчив.

34:4 하늘의 만상이 사라지고 하늘들이 두루마리 같이 말리되 그 만상의 쇠잔함이 포도나무 잎이 마름 같고 무화과나무 잎이 마름 같으리라
4 Тэнгэрийн бүх эрхэс устаж, тэнгэрүүд ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Тэдний бүх эрхэс усан үзмийн ороонгын навч, инжрийн модны инжир хатан унадаг шиг унана.

34:5 여호와의 칼이 하늘에서 족하게 마셨은즉 보라 이것이 에돔 위에 내리며 멸망으로 정한 백성 위에 내려서 그를 심판할 것이라
5 Учир нь Миний илд тэнгэрт согтоод, Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.

34:6 여호와의 칼이 피 곧 어린 양과 염소의 피에 만족하고 기름 곧 수양의 콩팥 기름에 윤택하니 이는 여호와께서 보스라에서 희생을 내시며 에돔 땅에서 큰 살륙을 행하심이라
6 ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай, Едомын газарт их аллагатай ажээ.

34:7 들소와 송아지와 수소가 한 가지로 도살장에 내려가니 그들의 땅이 피에 취하며 흙이 기름으로 윤택하리라
7 Бас зэрлэг шар тэдэнтэй, залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, тэдний газар нь цусаар нэвчиж, тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.

34:8 ○ 이것은 여호와의 보수할 날이요 시온의 송사를 위하여 신원하실 해라
8 Учир нь Сионд хариуг нь өгөх жил, өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.

34:9 에돔의 시내들은 변하여 역청이 되고 그 티끌은 유황이 되고 그 땅은 불 붙는 역청이 되며
9 Едомын урсгалууд нь давирхай болж, хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд газар нь шатаж буй давирхай болно.

34:10 낮에나 밤에나 꺼지지 않고 그 연기가 끊임 없이 떠오를 것이며 세세에 황무하여 그리로 지날 자가 영영히 없겠고
10 Тэр нь өдөр ч, шөнө ч унтрахгүй, утаа нь мөнхөд суунаглана. Энэ нь үеийн үед эзгүйрэн, үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.

34:11 당아와 고슴도치가 그 땅을 차지하며 부엉이와 까마귀가 거기 거할 것이라 여호와께서 혼란의 줄과 공허의 추를 에돔에 베푸실 것인즉
11 Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ. Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.

34:12 그들이 국가를 이으려 하여 귀인들을 부르되 아무도 없겠고 그 모든 방백도 없게 될 것이요
12 Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж, тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.

34:13 그 궁궐에는 가시나무가 나며 그 견고한 성에는 엉겅퀴와 새품이 자라서 시랑의 굴과 타조의 처소가 될 것이니
13 Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж, цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.

34:14 들짐승이 이리와 만나며 수염소가 그 동류를 부르며 올빼미가 거기 거하여 쉬는 처소를 삼으며
14 Тэнд цөлийн араатнууд чононцортой тааралдаж, мөн үсэрхэг ямаа ижлээ дуудан орилно. Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж, амрах газраа олно.

34:15 부엉이가 거기 깃들이고 알을 낳아 까서 그 그늘에 모으며 솔개들도 그 짝과 함께 거기 모이리라
15 Тэнд суман могой үүрээ засаж хэвтэн, өндгөө дарж, тэднийгээ нөмөр дороо цуглуулна. Тийм ээ, шонхрууд төрөл төрлөөрөө цуглана.

34:16 너희는 여호와의 책을 자세히 읽어보라 이것들이 하나도 빠진 것이 없고 하나도 그 짝이 없는 것이 없으리니 이는 여호와의 입이 이를 명하셨고 그의 신이 이것들을 모으셨음이라
16 ЭЗЭНий номноос олоод уншигтун. Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй, нэг нь ч ижлээ алдахгүй. Учир нь Түүний ам айлдаж, Түүний Сүнс тэднийг цуглуулсан юм.

34:17 여호와께서 그것들을 위하여 제비를 뽑으시며 친수로 줄을 띠어 그 땅을 그것들에게 나눠 주셨으니 그것들이 영영히 차지하며 대대로 거기 거하리라
17 Тэр тэдний төлөө шавга хаясан. Түүний мутар үүнийг тэдэнд хэмжээгээр нь хувааж өгсөн. Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж, үеийн үед энд орших болно.

 이사야 35장 / Исаиа

35:1 광야와 메마른 땅이 기뻐하며 사막이 백합화 같이 피어 즐거워하며
1 Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ.

35:2 무성하게 피어 기쁜 노래로 즐거워하며 레바논의 영광과 갈멜과 사론의 아름다움을 얻을 것이라 그것들이 여호와의 영광 곧 우리 하나님의 아름다움을 보리로다
2 Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.

35:3 ○ 너희는 약한 손을 강하게 하여 주며 떨리는 무릎을 굳게 하여 주며
3 Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон, суларсан өвдгийг бататгагтун.

35:4 겁내는 자에게 이르기를 너는 굳세게 하라 두려워 말라 보라 너희 하나님이 오사 보수하시며 보복하여 주실 것이라 그가 오사 너희를 구하시리라 하라
4 Хулчгар зүрхтнүүдэд "Зоригтой бай. Бүү ай. Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ. Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна" гэж хэлэгтүн.

35:5 ○ 그 때에 소경의 눈이 밝을 것이며 귀머거리의 귀가 열릴 것이며
5 Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно.

35:6 그 때에 저는 자는 사슴 같이 뛸 것이며 벙어리의 혀는 노래하리니 이는 광야에서 물이 솟겠고 사막에서 시내가 흐를 것임이라
6 Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана.

35:7 뜨거운 사막이 변하여 못이 될 것이며 메마른 땅이 변하여 원천이 될 것이며 시랑의 눕던 곳에 풀과 갈대와 부들이 날 것이며
7 Хатсан газар цөөрөм болж, цангасан газарт ус ундран, цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.

35:8 거기 대로가 있어 그 길을 거룩한 길이라 일컫는 바 되리니 깨끗지 못한 자는 지나지 못하겠고 오직 구속함을 입은 자들을 위하여 있게 된 것이라 우매한 행인은 그 길을 범치 못할 것이며
8 Тэнд нэгэн их зам харгуй буй болж, Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь явахгүй, тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө.

35:9 거기는 사자가 없고 사나운 짐승이 그리로 올라가지 아니하므로 그것을 만나지 못하겠고 오직 구속함을 얻은 자만 그리로 행할 것이며
9 Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.

35:10 여호와의 속량함을 얻은 자들이 돌아오되 노래하며 시온에 이르러 그 머리 위에 영영한 희락을 띠고 기쁨과 즐거움을 얻으리니 슬픔과 탄식이 달아나리로다
10 ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.

 이사야 36장 / Исаиа

36:1 히스기야 왕 십 사 년에 앗수르 왕 산 헤립이 올라와서 유다 모든 견고한 성을 쳐서 취하니라
1 Хезекиа Хааны арван дөрөв дэх жилд, Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хот уруу довтлон ирж, эзлэн авав.

36:2 앗수르 왕이 라기스에서부터 랍사게를 예루살렘으로 보내되 대군을 거느리고 히스기야 왕에게로 가게 하매 그가 세탁업자의 터의 대로 윗못 수도구 곁에 서매
2 Ассирийн хаан Лахишаас Иерусалим тийш Хезекиа Хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн газрын зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.

36:3 힐기야의 아들 궁내 대신 엘리아김과 서기관 셉나와 아삽의 아들 사관 요아가 그에게 나아가니라
3 Тэгэхэд Хилкиагийн хөвгүүн Елиаким, ордны даамал гүүш Шебна, Асафын хөвгүүн хэрэг хөтлөгч Иоа нар түүн уруу очив.

36:4 랍사게가 그들에게 이르되 이제 히스기야에게 고하라 대왕 앗수르 왕이 이같이 말씀하시기를 네가 의뢰하니 무엇을 의뢰하느냐
4 Рабшаке тэдэнд -Одоо Хезекиад хэл. "Агуу хаан болох Ассирийн хаан үүнийг хэлж байна. "Чамд байгаа энэ итгэл юу юм бэ?

36:5 내가 말하노니 네가 족히 싸울 모략과 용맹이 있노라 함은 입술에 붙은 말 뿐이니라 네가 이제 누구를 의뢰하고 나를 반역하느냐
5 "Дайтахад зориулсан зөвлөгөө, хүч чинь зөвхөн хоосон үгс юм" гэж би хэлж байна. Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ?

36:6 보라 네가 애굽을 의뢰하도다 그것은 상한 갈대 지팡이와 일반이라 사람이 그것을 의지하면 손에 찔려 들어가리니 애굽 왕 바로는 그 의뢰하는 자에게 이와 같으니라
6 Харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.

36:7 혹시 네가 내게 이르기를 우리는 우리 하나님 여호와를 의뢰하노라 하리라마는 그는 그의 산당과 제단을 히스기야가 제하여 버리고 유다와 예루살렘에 명하기를 너희는 이 제단 앞에서만 경배하라 하던 그 신이 아니냐 하셨느니라
7 Хэрэв та нар надад "Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд найдна" гэж хэлэх юм бол, тэр чинь Хезекиагийн "Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн" гэж Иуда, Иерусалимд хэлээд, зайлуулж байсан өнөөх мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийн Эзэн юм биш үү?

36:8 그러므로 이제 청하노니 내 주 앗수르 왕과 내기하라 나는 네게 말 이천 필을 주어도 너는 그 탈 자를 능히 내지 못하리라
8 Ийм учраас одоо ирж, миний эзэн Ассирийн хаантай наймаа хийгтүн. Хэрэв танай хүмүүс морь унаж чадах юм бол би чамд хоёр мянган морьд өгье.

36:9 그런즉 네가 어찌 내 주의 종 가운데 극히 작은 장관 한 사람인들 물리칠 수 있으랴 어찌 애굽을 의뢰하여 병거와 기병을 얻으려 하느냐
9 Чи миний эзний боолуудаас хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?

36:10 내가 이제 올라와서 이 땅을 멸하는 것이 여호와의 뜻이 없음이겠느냐 여호와께서 내게 이르시기를 올라가 그 땅을 쳐서 멸하라 하셨느니라
10 Энэ газрыг устгах ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр би эдүгээ ийшээ довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад "Энэ газрын эсрэг явж, устга" гэж айлдсан билээ"" гэв.

36:11 ○ 이에 엘리아김과 셉나와 요아가 랍사게에게 이르되 우리가 아람 방언을 아오니 청컨대 그 방언으로 당신의 종들에게 말씀하고 성 위에 있는 백성의 듣는 데서 유다 방언으로 말하지 마소서
11 Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед хандан -Эдүгээ та боолуудтайгаа арамей хэлээр яригтун. Бид ойлгоно. Хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.

36:12 랍사게가 가로되 내 주께서 이 일을 네 주와 네게만 말하라고 나를 보내신 것이냐 너희와 함께 자기의 대변을 먹으며 자기의 소변을 마실 성 위에 앉은 사람들에게도 하라고 보내신 것이 아니냐
12 Гэтэл Рабшаке -Миний эзэн эдгээр үгсийг хэлүүлэхийн тулд намайг зөвхөн танай эзэн хийгээд та нар уруу явуулсан гэж үү? Та нартай хамт өөрсдийн баасаа идэж, шээсээ уух тавилантай хэрмэн дээр сууж байгаа тэдгээр хүмүүс уруу бас илгээгээгүй гэж үү? гэв.

36:13 ○ 이에 랍사게가 일어서서 유다 방언으로 크게 외쳐 가로되 너희는 대왕 앗수르 왕의 말씀을 들으라
13 Тэгээд Рабшаке босож зогсон иудей хэлээр, чанга дуугаар хашхиран -Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун.

36:14 왕의 말씀에 너희는 히스기야에게 미혹되지 말라 그가 능히 너희를 건지지 못할 것이니라
14 Хаан үүнийг хэлж байна. "Хезекиад бүү мэхлэгд. Учир нь тэр та нарыг аварч чадахгүй.

36:15 히스기야가 너희로 여호와를 의뢰하게 하려는 것을 받지 말라 그가 말하기를 여호와께서 반드시 우리를 건지시리니 이 성이 앗수르 왕의 손에 붙임이 되지 아니하리라 할지라도
15 Хезекиа та нарыг ЭЗЭНд итгүүлэхийн тулд "ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй" гэж буй ятгалгад бүү ор".

36:16 히스기야를 청종치 말라 앗수르 왕이 또 말씀하시기를 너희는 내게 항복하고 내게로 나아오라 그리하면 너희가 각각 자기의 포도와 자기의 무화과를 먹을 것이며 각각 자기의 우물 물을 마실 것이요
16 Ассирийн хаан ингэж өгүүлж байна. "Хезекиаг бүү сонс. Та нар надтай найрамдан, над уруу гарч ирэгтүн. Та нар өөрсдийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууцгаа.

36:17 내가 와서 너희를 너희 본토와 같이 곡식과 포도주와 떡과 포도원이 있는 땅에 옮기기까지 하리라
17 Дараа би ирж, та нарыг танай төрөлх нутаг шиг үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутагт аваачна.

36:18 혹시 히스기야가 너희에게 이르기를 여호와께서 우리를 건지시리라 할지라도 꾀임을 받지 말라 열국의 신들 중에 그 땅을 앗수르 왕의 손에서 건진 자가 있느냐
18 Хезекиа та нарыг "ЭЗЭН биднийг аварна" гэж мэхлэхээс сэрэмжил. Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу?

36:19 하맛과 아르밧의 신들이 어디 있느냐 스발와임의 신들이 어디 있느냐 그들이 사마리아를 내 손에서 건졌느냐
19 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна? Хэзээ тэд миний гараас Самарийг аварсан юм бэ?

36:20 이 열방의 신들 중에 어떤 신이 그 나라를 내 손에서 건져내었기에 여호와가 능히 예루살렘을 내 손에서 건지겠느냐 하셨느니라
20 Эдгээр газруудын бүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?" гэв.

36:21 ○ 그러나 그들이 잠잠하여 한 말도 대답지 아니하였으니 이는 왕이 그들에게 명하여 대답지 말라 하였음이었더라
21 Гэвч тэд чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан "Түүнд бүү хариулагтун" гэж тушаасан байлаа.

36:22 때에 힐기야의 아들 궁내 대신 엘리아김과 서기관 셉나와 아삽의 아들 사관 요아가 그 옷을 찢고 히스기야에게 나아가서 랍사게의 말을 고하니라
22 Тэгээд ордны даамал Хилкиагийн хүү Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар уранхай хувцастайгаа Хезекиа уруу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.

 이사야 37장 / Исаиа

37:1 히스기야 왕이 듣고 그 옷을 찢고 굵은 베를 입고 여호와의 전으로 갔고
1 Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров.

37:2 궁내 대신 엘리아김과 서기관 셉나와 제사장 중 어른들도 굵은 베를 입으니라 왕이 그들을 아모스의 아들 선지자 이사야에게로 보내매
2 Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт, таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв.

37:3 그들이 이사야에게 이르되 히스기야의 말씀에 오늘은 환난과 책벌과 능욕의 날이라 아이를 낳으려 하나 해산할 힘이 없음 같도다
3 Тэд Исаиад -Хезекиа ингэж хэлэв. "Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.

37:4 당신의 하나님 여호와께서 랍사게의 말을 들으셨을 것이라 그가 그 주 앗수르 왕의 보냄을 받고 사시는 하나님을 훼방하였은즉 당신의 하나님 여호와께서 혹시 그 말에 견책하실까 하노라 그런즉 바라건대 당신은 이 남아 있는 자를 위하여 기도하라 하시더이다
4 Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч" гэжээ.

37:5 ○ 이와 같이 히스기야 왕의 신하들이 이사야에게 나아가매
5 Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв.

37:6 이사야가 그들에게 이르되 너희는 너희 주에게 이렇게 고하라 여호와께서 말씀하시되 너희의 들은 바 앗수르 왕의 종들이 나를 능욕한 말을 인하여 두려워 말라
6 Исаиа тэдэнд -Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийн айлдаж байна. "Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.

37:7 보라 내가 신을 그의 속에 두리니 그가 풍성을 듣고 그 고토로 돌아갈 것이며 또 내가 그를 그 고토에서 칼에 죽게 하리라 하셨느니라
7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана" гэв.

37:8 ○ 랍사게가 앗수르 왕이 라기스를 떠났다 함을 듣고 돌아가다가 그 왕이 립나 치는 것을 만나니라
8 Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.

37:9 그 때에 앗수르 왕이 구스 왕 디르하가의 일에 대하여 들은즉 이르기를 그가 나와서 왕과 싸우려 한다 하는지라 이 말을 듣고 사자들을 히스기야에게 보내며 가로되
9 Мөн Кушийн хаан Тирхакагийн тухай "Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн" гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж,

37:10 너희는 유다 왕 히스기야에게 이같이 고하여 이르기를 너는 너의 의뢰하는 하나님이 예루살렘이 앗수르 왕의 손에 넘어가지 아니하리라 하는 말에 속지 말라
10 -Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. "Чиний итгэдэг Бурхан "Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй" хэмээн чамайг бүү мэхлэг.

37:11 앗수르 왕들이 모든 나라에 어떤 일을 행하였으며 그것을 어떻게 멸절시켰는지 네가 들었으리니 네가 건짐을 얻겠느냐
11 Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?

37:12 나의 열조가 멸하신 열방 고산과 하란과 레셉과 및 들라살에 거하는 에덴 자손을 그 나라 신들이 건졌더냐
12 Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?

37:13 하맛 왕과 아르밧 왕과 스발와임 성의 왕과 헤나 왕과 이와 왕이 어디 있느냐 하라 하였더라
13 Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?" гэв.

37:14 ○ 히스기야가 사자의 손에서 글을 받아 보고 여호와의 전에 올라가서 그 글을 여호와 앞에 펴 놓고
14 Тэгэхэд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.

37:15 여호와께 기도하여 가로되
15 Хезекиа ЭЗЭНд залбиран,

37:16 그룹 사이에 계신 이스라엘 하나님 만군의 여호와여 주는 천하 만국의 유일하신 하나님이시라 주께서 천지를 조성하셨나이다
16 "Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан болох түмэн цэргийн ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалын ганцхан Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.

37:17 여호와여 귀를 기울여 들으시옵소서 여호와여 눈을 떠 보시옵소서 산헤립이 사자로 사시는 하나님을 훼방한 모든 말을 들으시옵소서
17 ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч.

37:18 여호와여 앗수르 왕들이 과연 열국과 그 땅을 황폐케 하였고
18 Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд,

37:19 그들의 신들을 불에 던졌사오나 이들은 참 신이 아니라 사람의 손으로 만든 것 뿐이요 나무와 돌이라 그러므로 멸망을 당하였나이다
19 тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.

37:20 우리 하나님 여호와여 이제 우리를 그의 손에서 구원하사 천하 만국으로 주만 여호와이신 줄을 알게 하옵소서
20 Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалд ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач" гэв.

37:21 ○ 아모스의 아들 이사야가 보내어 히스기야에게 이르되 이스라엘의 하나님 여호와께서 말씀하시되 네가 앗수르 왕 산헤립의 일로 내게 기도하였도다 하시고
21 Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн, "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас

37:22 여호와께서 그에 대하여 이같이 이르시되 처녀 딸 시온이 너를 멸시하며 조소하였고 딸 예루살렘이 너를 향하여 머리를 흔들었느니라
22 түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. "Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.

37:23 네가 훼방하며 능욕한 것은 누구에게냐 네가 소리를 높이며 눈을 높이 들어 향한 것은 누구에게냐 곧 이스라엘의 거룩한 자에게니라
23 Чи хэнийг басамжлан доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!

37:24 네가 네 종으로 주를 훼방하여 이르기를 내가 나의 허다한 병거를 거느리고 산들의 꼭대기에 올라가며 레바논의 깊은 곳에 이르렀으니 높은 백향목과 아름다운 향나무를 베고 또 그 한계되는 높은 곳에 들어가며 살진 땅의 수풀에 이를 것이며
24 Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж, "Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа. Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.

37:25 내가 우물을 파서 물을 마셨으니 나의 발바닥으로 애굽의 모든 하수를 밟아 말리리라 하였도다
25 Би малтаж, ус ууж, хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ" гэсэн.

37:26 네가 어찌 듣지 못하였겠느냐 이 일들은 내가 태초부터 행한 바요 상고부터 정한 바로서 이제 내가 이루어 너로 견고한 성을 헐어 돌무더기가 되게 하였노라
26 Чи сонсоогүй юм уу? Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм. Одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа. Ингэснээр чи бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэх юм.

37:27 그러므로 그 거민들이 힘이 약하여 놀라며 수치를 당하여 들의 풀 같이, 푸른 나물 같이, 지붕의 풀 같이, 자라지 못한 곡초 같았었느니라
27 Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон. Тэд хээр талын өвс, ногоо шиг байшингийн орой дээр ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.

37:28 네 거처와 네 출입과 나를 거스려 분노함을 내가 아노라
28 Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.

37:29 네가 나를 거스려 분노함과 네 오만함이 내 귀에 들렸으므로 내가 갈고리로 네 코를 꿰며 자갈을 네 입에 먹여 너를 오던 길로 돌아가게 하리라 하셨나이다
29 Чи Миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж, ирсэн замаар чинь чамайг буцаана.

37:30 ○ 왕이여 이것이 왕에게 징조가 되리니 금년에는 스스로 난 것을 먹을 것이요 제 이 년에는 또 거기서 난 것을 먹을 것이요 제 삼 년에는 심고 거두며 포도나무를 심고 그 열매를 먹을 것이니이다
30 Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.

37:31 유다 족속 중에 피하여 남는 자는 다시 아래로 뿌리를 박고 위로 열매를 맺히리니
31 Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно.

37:32 이는 남는 자가 예루살렘에서 나오며 피하는 자가 시온에서 나올 것임이라 만군의 여호와의 열심이 이를 이루시리이다
32 Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ"" гэв.

37:33 ○ 그러므로 여호와께서 앗수르 왕에 대하여 가라사대 그가 이 성에 이르지 못하며 한 살도 이리로 쏘지 못하며 방패를 가지고 성에 가까이 오지도 못하며 흉벽을 쌓고 치지도 못할 것이요
33 Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. "Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.

37:34 그가 오던 길 곧 그 길로 돌아가고 이 성에 이르지 못하리라 나 여호와의 말이니라
34 Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

37:35 대저 내가 나를 위하며 내 종 다윗을 위하여 이 성을 보호하며 구원하리라 하셨나이다
35 "Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно"" гэж хэлэв.

37:36 ○ 여호와의 사자가 나가서 앗수르 진 중에서 십팔만 오천 인을 쳤으므로 아침에 일찌기 일어나 본즉 시체 뿐이라
36 Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.

37:37 이에 앗수르 왕 산헤립이 떠나 돌아가서 니느웨에 거하더니
37 Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав.

37:38 자기 신 니스록의 묘에서 경배할 때에 그 아들 아드람멜렉과 사레셀이 그를 칼로 죽이고 아라랏 땅으로 도망한 고로 그 아들 에살핫돈이 이어 왕이 되니라
38 Түүнийг өөрийн Нисрох бурхны сүмдээ мөргөл үйлдэж байхад нь хөвгүүд нь болох Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.

 이사야 38장 / Исаиа

38:1 그 즈음에 히스기야가 병들어 죽게 되니 아모스의 아들 선지자 이사야가 나아와 그에게 이르되 여호와께서 이같이 말씀하시기를 너는 네 집에 유언하라 네가 죽고 살지 못하리라 하셨나이다
1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд, -ЭЗЭН ингэж айлдаж байна. "Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ" гэсэн.

38:2 히스기야가 얼굴을 벽으로 향하고 여호와께 기도하여
2 Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбиран,

38:3 가로되 여호와여 구하오니 내가 주의 앞에서 진실과 전심으로 행하며 주의 목전에서 선하게 행한 것을 추억하옵소서 하고 심히 통곡하니
3 "Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач" гэж хэлээд, цурхиран уйлав.

38:4 이에 여호와의 말씀이 이사야에게 임하니라 가라사대
4 Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж,

38:5 너는 가서 히스기야에게 이르기를 네 조상 다윗의 하나님 여호와께서 이같이 말씀하시기를 내가 네 기도를 들었고 네 눈물을 보았노라 내가 네 수한에 십 오 년을 더하고
5 -Явж, Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.

38:6 너와 이 성을 앗수르 왕의 손에서 건져내겠고 내가 또 이 성을 보호하리라
6 Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална"" гэж хэл.

38:7 나 여호와가 말한 것을 네게 이룰 증거로 이 징조를 네게 주리라
7 ЭЗЭН Өөрийн амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ.

38:8 보라 아하스의 일영표에 나아갔던 해 그림자를 뒤로 십도를 물러가게 하리라 하셨다 하라 하시더니 이에 일영표에 나아갔던 해의 그림자가 십도를 물러가니라
8 Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.

38:9 ○ 유다 왕 히스기야가 병들었다가 그 병이 나을 때에 기록한 글이 이러하니라
9 Иудагийн хаан Хезекиа илааршсаныхаа дараа ийнхүү бичив.

38:10  내가 말하기를 내가 중년에 음부의 문에 들어가고 여년을 빼앗기게 되리라 하였도다
10 "Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж, өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо" гэж би хэлсэн.

38:11  내가 또 말하기를 내가 다시는 여호와를 뵈옵지 못하리니 생존 세계에서 다시는 여호와를 뵈옵지 못하겠고 내가 세상 거민 중에서 한 사람도 다시는 보지 못하리라 하였도다
11 "Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй" гэж би хэлсэн.

38:12  나의 거처는 목자의 장막을 걷음 같이 나를 떠나 옮겼고 내가 내 생명을 말기를 직공이 베를 걷어 말음 같이 하였도다 주께서 나를 틀에서 끊으시리니 나의 명이 조석간에 마치리이다
12 "Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав. Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав. Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.

38:13  내가 아침까지 견디었사오나 주께서 사자 같이 나의 모든 뼈를 꺾으시오니 나의 명이 조석간에 마치리이다
13 Өглөө болтол би тэвчивч, Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.

38:14  나는 제비 같이, 학 같이 지저귀며 비둘기 같이 슬피 울며 나의 눈이 쇠하도록 앙망하나이다 여호와여 내가 압제를 받사오니 나의 중보가 되옵소서
14 Би хараацай мэт, тогоруу мэт дуугаран, тагтаа мэт гашуудаж байна. Өөдөө ширтсээр миний нүд чилжээ. Эзэн, би шаналж байна. Миний хамгаалалт байгаач.

38:15  주께서 내게 말씀하시고 또 친히 이루셨사오니 내가 무슨 말씀을 하오리이까 내 영혼의 고통을 인하여 내가 종신토록 각근히 행하리이다
15 Би юу хэлэх вэ? Учир нь Тэр надад айлдсанаа Өөрөө хийж байна. Сэтгэлийнхээ гашуудлаас болж би бүх он жилүүддээ төлөв даруу явна.

38:16  주여 사람의 사는 것이 이에 있고 내 심령의 생명도 온전히 거기 있사오니 원컨대 나를 치료하시며 나를 살려 주옵소서
16 Эзэн минь. Хүмүүс эдгээрээр амьдраг. Энэ бүхэнд миний сүнс бий. Намайг эдгээж, амьдруулаач.

38:17  보옵소서 내게 큰 고통을 더하신 것은 내게 평안을 주려 하심이라 주께서 나의 영혼을 사랑하사 멸망의 구덩이에서 건지셨고 나의 모든 죄는 주의 등 뒤에 던지셨나이다
17 Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан. Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав. Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.

38:18  음부가 주께 사례하지 못하며 사망이 주를 찬양하지 못하며 구덩이에 들어간 자가 주의 신실을 바라지 못하되
18 Учир нь Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй, үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм.

38:19  오직 산 자 곧 산 자는 오늘날 내가 하는 것과 같이 주께 감사하며 주의 신실을 아비가 그 자녀에게 알게 하리이다
19 Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө. Эцэг нь хөвгүүддээ Таны итгэмжит байдлын тухай сургамжилна.

38:20  여호와께서 나를 구원하시리니 우리가 종신토록 여호와의 전에서 수금으로 나의 노래를 노래하리로다
20 ЭЗЭН намайг заавал аварна. Тэгээд ЭЗЭНий өргөөнд бүх амьдралынхаа өдрүүдийн турш бид чавхдаст хөгжмөөр миний дууг тоглоно".

38:21 ○ 이사야는 이르기를 한 뭉치 무화과를 취하여 종처에 붙이면 왕이 나으리라 하였었고
21 Одоо Исаиа -Инжрийн хатаамлыг авч, хатиг дээр наагтун. Тийнхүү тэр эдгэнэ гэж хэлэв.

38:22 히스기야도 말하기를 내가 여호와의 전에 올라갈 징조가 무엇이뇨 하였었더라
22 Тэгэхэд Хезекиа -Би ЭЗЭНий өргөө уруу очино гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.

 이사야 39장 / Исаиа

39:1 그 때에 발라단의 아들 바벨론 왕 므로닥발라단이 히스기야가 병들었다가 나았다 함을 듣고 글과 예물을 보낸지라
1 Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Меродах-баладан түүнийг өвчтэй байгаад эдгэрсэн гэдгийг дуулаад, Хезекиад захидал, бэлэг илгээв.

39:2 히스기야가 사자를 인하여 기뻐하여 그에게 궁중 보물 곧 은금과 향료와 보배로운 기름과 모든 무기고와 보물고에 있는 것을 다 보였으니 궁중의 소유와 전 국내의 소유를 보이지 아니한 것이 없은지라
2 Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй.

39:3 이에 선지자 이사야가 히스기야 왕에게 나아와 묻되 그 사람들이 무슨 말을 하였으며 어디서 왕에게 왔나이까 히스기야가 가로되 그들이 원방 곧 바벨론에서 내게 왔나이다
3 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж, -Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа -Тэд алс холын орон, Вавилоноос над уруу ирсэн гэж хариулав.

39:4 이사야가 가로되 그들이 왕의 궁전에서 무엇을 보았나이까 히스기야가 대답하되 그들이 내 궁전에 있는 것을 다 보았나이다 내 보물은 보이지 아니한 것이 하나도 없나이다
4 Исаиа -Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа -Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв.

39:5 이사야가 히스기야에게 이르되 왕은 만군의 여호와의 말씀을 들으소서
5 Тэгэхэд Исаиа Хезекиад -Түмэн цэргийн ЭЗЭНий үгийг сонсогтун.

39:6 보라 날이 이르리니 네 집에 있는 모든 소유와 네 열조가 오늘까지 쌓아둔 것이 모두 바벨론으로 옮긴 바 되고 남을 것이 없으리라 여호와의 말이니라
6 "Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.

39:7 또 네게서 날 자손 중에서 몇이 사로잡혀 바벨론 왕궁의 환관이 되리라 하셨나이다
7 "Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд тайган түшмэд болно" гэжээ.

39:8 히스기야가 이사야에게 이르되 당신의 이른 바 여호와의 말씀이 좋소이다 또 가로되 나의 생전에는 평안과 견고함이 있으리로다 하니라
8 Тэгэхэд Хезекиа Исаиад -Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр "Миний өдрүүдэд амар амгалан, үнэн байх болно" гэж бодсон юм.

 이사야 40장 / Исаиа

40:1 너희 하나님이 가라사대 너희는 위로하라 내 백성을 위로하라
1 "Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун" хэмээн та нарын Бурхан айлдаж байна.

40:2 너희는 정다이 예루살렘에 말하며 그것에게 외쳐 고하라 그 복역의 때가 끝났고 그 죄악의 사함을 입었느니라 그 모든 죄를 인하여 여호와의 손에서 배나 받았느니라 할지니라
2 Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.

40:3 ○ 외치는 자의 소리여 가로되 너희는 광야에서 여호와의 길을 예비하라 사막에서 우리 하나님의 대로를 평탄케 하라
3 Хашхирагч нэгний дуу "Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун. Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун.

40:4 골짜기마다 돋우어지며 산마다, 작은 산마다 낮아지며 고르지 않은 곳이 평탄케 되며 험한 곳이 평지가 될 것이요
4 Хөндий бүр өргөгдөж, уул толгод бүр нам болж, барзгар газар нь тэгш, гүдгэр газар тэгш хөндий бологтун.

40:5 여호와의 영광이 나타나고 모든 육체가 그것을 함께 보리라 대저 여호와의 입이 말씀하셨느니라
5 Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа" гэв.

40:6 ○ 말하는 자의 소리여 가로되 외치라 대답하되 내가 무엇이라 외치리이까 가로되 모든 육체는 풀이요 그 모든 아름다움은 들의 꽃 같으니
6 Нэгэн дуу "Дуудагтун" гэсэнд би "Би юуг дуудах вэ?" гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм.

40:7 풀은 마르고 꽃은 시듦은 여호와의 기운이 그 위에 붊이라 이 백성은 실로 풀이로다
7 ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм.

40:8 풀은 마르고 꽃은 시드나 우리 하나님의 말씀은 영영히 서리라 하라
8 Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.

40:9 ○ 아름다운 소식을 시온에 전하는 자여 너는 높은 산에 오르라 아름다운 소식을 예루살렘에 전하는 자여 너는 힘써 소리를 높이라 두려워 말고 소리를 높여 유다의 성읍들에 이르기를 너희 하나님을 보라 하라
9 Сайн мэдээг үүрэгч Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа! Дуугаа чанга өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. "Та нарын Бурхан энд байна" хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн.

40:10 보라 주 여호와께서 장차 강한 자로 임하실 것이요 친히 그 팔로 다스리실 것이라 보라 상급이 그에게 있고 보응이 그 앞에 있으며
10 Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт, хариу нь Түүний өмнө байна.

40:11 그는 목자 같이 양 무리를 먹이시며 어린 양을 그 팔로 모아 품에 안으시며 젖먹이는 암컷들을 온순히 인도하시리로다
11 Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө.

40:12 ○ 누가 손바닥으로 바다 물을 헤아렸으며 뼘으로 하늘을 재었으며 땅의 티끌을 되에 담아 보았으며 명칭으로 산들을, 간칭으로 작은 산들을 달아 보았으랴
12 Хэн усыг гарынхаа алганд хэмжиж, тэнгэрийг төөлсөн бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж, уулсыг жинлүүрээр жинлэн, толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ?

40:13 누가 여호와의 신을 지도하였으며 그의 모사가 되어 그를 가르쳤으랴
13 Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан, эсвэл Түүний зөвлөх нь болж, Түүнийг сургасан бэ?

40:14 그가 누구로 더불어 의논하셨으며 누가 그를 교훈하였으며 그에게 공평의 도로 가르쳤으며 지식을 가르쳤으며 통달의 도를 보여 주었느뇨
14 Хэнтэй Тэр зөвлөлдөн, хэн Түүнд ухаарлыг өгсөн бэ? Хэн Түүнд шударга ёсны замыг заан, мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ?

40:15 보라 그에게는 열방은 통의 한 방울 물 같고 저울의 적은 티끌 같으며 섬들은 떠오르는 먼지 같으니
15 Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээд дэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог. Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө.

40:16 레바논 짐승들은 번제 소용에도 부족하겠고 그 삼림은 그 화목 소용에도 부족할 것이라
16 Ливан ч хүртэл шатаахад хангалтгүй, араатан амьтад нь ч шатаалт тахилд зориулахад хангалтгүй билээ.

40:17 그 앞에는 모든 열방이 아무 것도 아니라 그는 그들을 없는 것 같이, 빈 것 같이 여기시느니라
17 Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, тэд Түүнд утгагүй, хэрэггүй юм мэт үнэлэгддэг.

40:18 ○ 그런즉 너희가 하나님을 누구와 같다 하겠으며 무슨 형상에 비기겠느냐
18 Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Та нар Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?

40:19 우상은 장인이 부어 만들었고 장색이 금으로 입혔고 또 위하여 은 사슬을 만든 것이니라
19 Шүтээний хувьд гэвэл, түүнийг дархан хүн цутгаж, алтны дархан алтаар бүрж, мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.

40:20 궁핍하여 이런 것을 드리지 못하는 자는 썩지 않는 나무를 택하고 공교한 장인을 구하여 우상을 만들어서 흔들리지 않도록 세우느니라
20 Иймэрхүү өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг өөртөө сонгодог. Үл хөдлөх шүтээнийг бүтээхийн тулд тэр уран дархныг хайдаг.

40:21 너희가 알지 못하였느냐 너희가 듣지 못하였느냐 태초부터 너희에게 전하지 아니하였느냐 땅의 기초가 창조될 때부터 너희가 깨닫지 못하였느냐
21 Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу?

40:22 그는 땅 위 궁창에 앉으시나니 땅의 거민들은 메뚜기 같으니라 그가 하늘을 차일 같이 펴셨으며 거할 천막 같이 베푸셨고
22 Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог.

40:23 귀인들을 폐하시며 세상의 사사들을 헛되게 하시나니
23 Тэр захирагчдыг юу ч биш болгон, газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.

40:24 그들은 겨우 심기웠고 겨우 뿌리웠고 그 줄기가 겨우 땅에 뿌리를 박자 곧 하나님의 부심을 받고 말라 회리바람에 불려가는 초개 같도다
24 Тэднийг дөнгөж таригдаад, үрслэгдээд, үндэс нь газарт үндэслэмэгц, Тэр тэдэн уруу үлээдэг. Тэд хатаж, сүрэл мэт шуурганд хийснэ.

40:25 거룩하신 자가 가라사대 그런즉 너희가 나를 누구에게 비기며 나로 그와 동등이 되게 하겠느냐 하시느니라
25 "Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж, хэнтэй тэнцүүлэх вэ?" гэж Ариун Нэгэн айлдаж байна.

40:26 너희는 눈을 높이 들어 누가 이 모든 것을 창조하였나 보라 주께서는 수효대로 만상을 이끌어 내시고 각각 그 이름을 부르시나니 그의 권세가 크고 그의 능력이 강하므로 하나도 빠짐이 없느니라
26 Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.

40:27 ○ 야곱아 네가 어찌하여 말하며 이스라엘아 네가 어찌하여 이르기를 내 사정은 여호와께 숨겨졌으며 원통한 것은 내 하나님에게서 수리하심을 받지 못한다 하느냐
27 "Миний зам ЭЗЭНээс нуугдаж, үйлсийг минь миний Бурхан мартсан" гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо? Чи юунд ярина вэ, Израиль аа?

40:28 너는 알지 못하였느냐 듣지 못하였느냐 영원하신 하나님 여호와, 땅 끝까지 창조하신 자는 피곤치 아니하시며 곤비치 아니하시며 명철이 한이 없으시며
28 Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй.

40:29 피곤한 자에게는 능력을 주시며 무능한 자에게는 힘을 더하시나니
29 Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг.

40:30 소년이라도 피곤하며 곤비하며 장정이라도 넘어지며 자빠지되
30 Залуу хүн ч ядарч сульдан, идэр хөвгүүд ч бүдэрдэг.

40:31 오직 여호와를 앙망하는 자는 새 힘을 얻으리니 독수리의 날개치며 올라감 같을 것이요 달음박질하여도 곤비치 아니하겠고 걸어가도 피곤치 아니하리로다
31 Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.

 이사야 41장 / Исаиа

41:1 섬들아 내 앞에 잠잠하라 민족들아 힘을 새롭게 하라 가까이 나아오라 그리하고 말하라 우리가 가까이 하여 서로 변론하자
1 "Эргийн орнууд аа. Намайг чимээгүй сонсогтун. Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.

41:2 누가 동방에서 사람을 일으키며 의로 불러서 자기 발 앞에 이르게 하였느뇨 열국으로 그 앞에 굴복케 하며 그로 왕들을 치리하게 하되 그들로 그의 칼에 티끌 같게, 그의 활에 불리는 초개 같게 하매
2 Хэн дорно зүгээс нэг хүнийг босгох вэ? Хэн түүнийг үнэн зөв дотор Өөртөө үйлчлүүлэхээр дуудах вэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан авчирч, хаадыг дардаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.

41:3 그가 그들을 쫓아서 그 발로 가 보지 못한 길을 안전히 지났나니
3 Тэр тэднийг хөөж, урьд хөл тавьж байгаагүй замаар амар тайван өнгөрнө.

41:4 이 일을 누가 행하였느냐 누가 이루었느냐 누가 태초부터 만대를 명정하였느냐 나 여호와라 태초에도 나요 나중 있을 자에게도 내가 곧 그니라
4 Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? Хэн эхнээс нь түмэн үеийг бий болгосон бэ? ЭЗЭН Би бол эхлэлд ч, төгсгөлд ч байна. Би бол Тэр мөн".

41:5 섬들이 보고 두려워하며 땅 끝이 무서워 떨며 함께 모여와서
5 Эргийн орнууд үзээд айж, дэлхийн хязгаарууд чичирлээ. Тэд ойртон ирлээ.

41:6 각기 이웃을 도우며 그 형제에게 이르기를 너는 담대하라 하고
6 Хүн бүр хөршдөө туслан, ах дүүдээ "Зоригтой бай" гэж өгүүлнэ.

41:7 목공은 금장색을 장려하며 마치로 고르게 하는 자는 메질군을 장려하며 가로되 땜이 잘 된다 하며 못을 단단히 박아 우상으로 흔들리지 않게 하는도다
7 Ингэж дархан нь хайлуулагчийг зоригжуулж, лантуучин нь дөшчингөө зоригжуулна. Гагнаасны талаар "Сайн байна" гээд тэр түүнийг ганхуулахгүйн тулд хадаасаар бөхөлнө.

41:8 ○ 그러나 나의 종 너 이스라엘아 나의 택한 야곱아 나의 벗 아브라함의 자손아
8 "Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа!

41:9 내가 땅 끝에서부터 너를 붙들며 땅 모퉁이에서부터 너를 부르고 네게 이르기를 너는 나의 종이라 내가 너를 택하고 싫어 버리지 아니하였다 하였노라
9 Би чамайг дэлхийн хязгаараас авч, хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн. "Чи Миний боол. Би чамайг сонгосон. Чамайг голоогүй.

41:10 두려워 말라 내가 너와 함께 함이니라 놀라지 말라 나는 네 하나님이 됨이니라 내가 너를 굳세게 하리라 참으로 너를 도와 주리라 참으로 나의 의로운 오른손으로 너를 붙들리라
10 Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална".

41:11 보라 네게 노하던 자들이 수치와 욕을 당할 것이요 너와 다투는 자들이 아무 것도 아닌 것 같이 될 것이며 멸망할 것이라
11 Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн гутаагдаж, хүндлэгдэхгүй. Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө.

41:12 네가 찾아도 너와 싸우던 자들을 만나지 못할 것이요 너를 치는 자들은 아무 것도 아닌 것 같이, 허무한 것 같이 되리니
12 Чамтай маргалдагчдыг чи эрэвч олохгүй. Чамтай дайтагчид юу ч биш болж, оршин тогтнохгүй.

41:13 이는 나 여호와 너의 하나님이 네 오른손을 붙들고 네게 이르기를 두려워 말라 내가 너를 도우리라 할 것임이니라
13 Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд "Бүү ай. Би чамд тусална" гэж айлдаж байна.

41:14 지렁이 같은 너 야곱아, 너희 이스라엘 사람들아 두려워 말라 나 여호와가 말하노니 내가 너를 도울 것이라 네 구속자는 이스라엘의 거룩한 자니라
14 Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

41:15 보라 내가 너로 이가 날카로운 새 타작 기계를 삼으리니 네가 산들을 쳐서 부스러기를 만들 것이며 작은 산들로 겨 같게 할 것이라
15 Үзэгтүн, Би чамайг хоёр давхар үзүүртэй, шинэ, хурц лантуу болгоно. Чи уулсыг бутлан, нунтаглаж, толгодыг сүрэл мэт болгоно.

41:16 네가 그들을 까부른즉 바람이 그것을 날리겠고 회리바람이 그것을 흩어 버릴 것이로되 너는 여호와로 인하여 즐거워하겠고 이스라엘의 거룩한 자로 인하여 자랑하리라
16 Чи тэднийг шигшинэ. Салхи тэднийг хийсгэн, шуурга тэднийг тараан хаяна. Харин чи ЭЗЭНд баярлаж, Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.

41:17 ○ 가련하고 빈핍한 자가 물을 구하되 물이 없어서 갈증으로 그들의 혀가 마를 때에 나 여호와가 그들에게 응답하겠고 나 이스라엘의 하나님이 그들을 버리지 아니할 것이라
17 Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.

41:18 내가 자산에 강을 열며 골짜기 가운데 샘이 나게 하며 광야로 못이 되게 하며 마른 땅으로 샘 근원이 되게 할 것이며
18 Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж, хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож, хатсан газрыг усны ундарга болгоно.

41:19 내가 광야에는 백향목과 싯딤나무와 화석류와 들감람나무를 심고 사막에는 잣나무와 소나무와 황양목을 함께 두리니
19 Би зэлүүд газарт хуш, хуайс мод, мирт хийгээд чидун моддыг тавьж, цөлд арц, жодоо, нарс модыг хамт суулгана.

41:20 무리가 그것을 보고 여호와의 손이 지은 바요 이스라엘의 거룩한 자가 창조한 바인 줄 알며 헤아리며 깨달으리라
20 Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан, танин мэдэх болой.

41:21 ○ 나 여호와가 말하노니 너희 우상들은 소송을 일으키라 야곱의 왕이 말하노니 너희는 확실한 증거를 보이라
21 "Ажил хэргээ танилцуулагтун" гэж ЭЗЭН айлдаж, "Хүчтэй баримтуудаа авчрагтун" гэж Иаковын Хаан айлдаж байна.

41:22 장차 당할 일을 우리에게 진술하라 또 이전 일의 어떠한 것도 고하라 우리가 연구하여 그 결국을 알리라 혹 장래사를 보이며
22 Тэдгээрийг авчир. Юу болж байгааг бидэнд хэлэг. Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг. Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье. Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг.

41:23 후래사를 진술하라 너희의 신 됨을 우리가 알리라 또 복을 내리든지 화를 내리라 우리가 함께 보고 놀라리라
23 Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Үнэхээр сайн, эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид үзэн гайхаж, хамтдаа айя.

41:24 과연 너희는 아무 것도 아니며 너희 일은 허망하며 너희를 택한 자는 가증하니라
24 Харагтун, гэвч та нар юу ч биш бөгөөд та нарын ажил хэрэг хоосон. Та нарыг сонгогч нь жигшүүртэй.

41:25 ○ 내가 한 사람을 일으켜 북방에서 오게 하며 내 이름을 부르는 자를 해 돋는 곳에서 오게 하였나니 그가 이르러 방백들을 회삼물 같이, 토기장이의 진흙을 밟음 같이 밟을 것이니
25 Би умард зүгээс нэгнийг босгоход, тэр ирнэ. Наран ургах зүгээс тэр Миний нэрээр дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг тэрээр үхдэл мэт захирагчдын дээр гарна.

41:26 누가 처음부터 이 일을 우리에게 고하여 알게 하였느뇨 누가 이전부터 우리에게 고하여 이가 옳다고 말하게 하였느뇨 능히 고하는 자도 없고 보이는 자도 없고 너희 말을 듣는 자도 없도다
26 Бидэнд мэдүүлэхийн тулд хэн эхнээсээ тунхагласан бэ? "Тэр зөв" гэж бид хэлэхээр хэн эрт үеэс зарлав? Хэн ч зарлаагүй, хэн ч тунхаглаагүй, хэн ч чиний үгийг сонсоогүй.

41:27 내가 비로소 시온에 이르기를 너희는 보라 그들을 보라 하였노라 내가 기쁜 소식 전할 자를 예루살렘에 주리라
27 Анхнаас нь Сионд "Үзэгтүн. Тэд энд байна" гэж хэлж, Иерусалимд "Сайн мэдээний элчийг Би өгсөн" гэсэн билээ.

41:28 내가 본즉 한 사람도 없으며 내가 물어도 그들 가운데 한 말도 능히 대답할 모사가 없도다
28 Гэвч Намайг харахад хэн ч байсангүй. Хэрэв Би асуувал, хариу өгч чадах зөвлөгч тэдний дунд нэг ч алга.

41:29 과연 그들의 모든 행사는 공허하며 허무하며 그들의 부어 만든 우상은 바람이요 허탄한 것 뿐이니라
29 Үзэгтүн, тэд бүгдээр хуурамч, тэдний үйлс зохисгүй. Тэдний цутгамал хөргүүд ч салхи, хоосрол юм.

 이사야 42장 / Исаиа

42:1 내가 붙드는 나의 종, 내 마음에 기뻐하는 나의 택한 사람을 보라 내가 나의 신을 그에게 주었은즉 그가 이방에 공의를 베풀리라
1 Миний өргөмжилсөн Зарц, Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина. Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.

42:2 그는 외치지 아니하며 목소리를 높이지 아니하며 그 소리로 거리에 들리게 아니하며
2 Тэр хашхирахгүй, дуугаа өндөрлөхгүй бөгөөд гудамжинд ч дуугаа сонсгохгүй.

42:3 상한 갈대를 꺾지 아니하며 꺼져가는 등불을 끄지 아니하고 진리로 공의를 베풀 것이며
3 Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй, мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй. Тэр шударга ёсыг итгэлтэйгээр түрэн авчирна.

42:4 그는 쇠하지 아니하며 낙담하지 아니하고 세상에 공의를 세우기에 이르리니 섬들이 그 교훈을 앙망하리라
4 Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.

42:5 ○ 하늘을 창조하여 펴시고 땅과 그 소산을 베푸시며 땅 위의 백성에게 호흡을 주시며 땅에 행하는 자에게 신을 주시는 하나님 여호와께서 이같이 말씀하시되
5 Тэнгэрийг бүтээж татаад, дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн, түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч, түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.

42:6 나 여호와가 의로 너를 불렀은즉 내가 네 손을 잡아 너를 보호하며 너를 세워 백성의 언약과 이방의 빛이 되게 하리니
6 "Би бол ЭЗЭН. Би чамайг зөвт байдалд дуудсан. Би бас чиний гараас атгаад, чамайг хамгаална. Би чамайг ард түмний гэрээ болгож, үндэстнүүдийн гэрэл болгоно.

42:7 네가 소경의 눈을 밝히며 갇힌 자를 옥에서 이끌어 내며 흑암에 처한 자를 간에서 나오게 하리라
7 Энэ нь сохрын нүдийг нээн, гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.

42:8 나는 여호와니 이는 내 이름이라 나는 내 영광을 다른 자에게, 내 찬송을 우상에게 주지 아니하리라
8 Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй.

42:9 보라 전에 예언한 일이 이미 이루었느니라 이제 내가 새 일을 고하노라 그 일이 시작되기 전이라도 너희에게 이르노라
9 Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө, эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна. Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ".

42:10 ○ 항해하는 자와 바다 가운데 만물과 섬들과 그 거민들아 여호와께 새 노래로 노래하며 땅 끝에서부터 찬송하라
10 ЭЗЭНд шинэ дуу дуулж, Түүнийг газрын хязгаараас магтагтун. Далай уруу орогч болон дотор нь буй та бүхэн, арлууд болон дээр нь оршин суугчид аа.

42:11 광야와 거기 있는 성읍들과 게달 사람의 거하는 촌락들은 소리를 높이라 셀라의 거민들은 노래하며 산 꼭대기에서 즐거이 부르라
11 Цөл хийгээд түүний хотууд, Кедарын амьдардаг суурингууд дуугаа өргөгтүн. Селагийн оршин суугчид чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!

42:12 여호와께 영광을 돌리며 섬들 중에서 그의 찬송을 선전할지어다
12 Тэд ЭЗЭНд алдрыг өргөг! Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай!

42:13 여호와께서 용사 같이 나가시며 전사 같이 분발하여 외쳐 크게 부르시며 그 대적을 크게 치시리로다
13 ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна.

42:14 ○ 내가 오래 동안 고요히 하며 잠잠하여 참았으나 이제는 내가 해산하는 여인 같이 부르짖으리니 숨이 차서 심히 헐떡일 것이라
14 Би удаан хугацааны турш дуугаа хурааж, биеэ барьлаа. Төрөх гэж байгаа эмэгтэй мэт би хашхирч, амаа ангайлган, бахардах болно.

42:15 내가 큰 산과 작은 산을 황무케 하며 그 초목을 마르게 하며 강들로 섬이 되게 하며 못들을 마르게 할 것이며
15 Би уул толгодыг хоослон, тэдний бүх өвс ногоог хатаан, гол мөрнийг нь арлууд болгож, цөөрмүүдийг нь ширгээнэ.

42:16 내가 소경을 그들의 알지 못하는 길로 이끌며 그들의 알지 못하는 첩경으로 인도하며 흑암으로 그 앞에 광명이 되게 하며 굽은 데를 곧게 할 것이라 내가 이 일을 행하여 그들을 버리지 아니하리니
16 Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулан, тэднийг мэдэхгүй харгуйгаар удирдана. Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгон, барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол Миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй.

42:17 조각한 우상을 의뢰하며 부어 만든 우상을 향하여 너희는 우리의 신이라 하는 자는 물리침을 받아 크게 수치를 당하리라
17 Цутгамал хөргүүдийг "Та нар бидний бурхад" гэж хэлэгчид, шүтээнүүдэд итгэгчид эргээд, бүрмөсөн гутаагдана.

42:18 ○ 너희 귀머거리들아 들으라 너희 소경들아 밝히 보라
18 Дүлий хүмүүс ээ, сонсогтун! Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!

42:19 소경이 누구냐 내 종이 아니냐 누가 나의 보내는 나의 사자 같이 귀머거리겠느냐 누가 나와 친한 자 같이 소경이겠느냐 누가 여호와의 종 같이 소경이겠느냐
19 Миний боолоос өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ? Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор, ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?

42:20 네가 많은 것을 볼지라도 유의치 아니하며 귀는 밝을지라도 듣지 아니하는도다
20 Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй. Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.

42:21 여호와께서 자기의 의로우심을 인하여 기쁨으로 그 교훈을 크게 하며 존귀케 하려 하셨으나
21 Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их, алдартай болгох нь ЭЗЭНд таатай байдаг.

42:22 이 백성이 도적 맞으며 탈취를 당하며 다 굴 속에 잡히며 옥에 갇히도다 노략을 당하되 구할 자가 없고 탈취를 당하되 도로 주라 할 자가 없도다
22 Гэвч энэ бол тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан. Тэд олз болсон. Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч "Буцааж өг" гэж хэлэхгүй.

42:23 ○ 너희 중에 누가 이 일에 귀를 기울이겠느냐 누가 장래사를 삼가 듣겠느냐
23 Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ? Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?

42:24 야곱으로 탈취를 당케 하신 자가 누구냐 이스라엘을 도적에게 붙이신 자가 누구냐 여호와가 아니시냐 우리가 그에게 범죄하였도다 백성들이 그 길로 행치 아니하며 그 율법을 순종치 아니하였도다
24 Хэн Иаковыг олз болгож, Израилийг дээрэмчдэд өгсөн бэ? ЭЗЭН биш гэж үү? Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн. Тэд Түүний замаар явахыг хүссэнгүй, Түүний хуулийг дагаагүй.

42:25 그러므로 여호와께서 맹렬한 진노와 전쟁의 위력으로 이스라엘에게 베푸시매 그 사방으로 불 붙듯 하나 깨닫지 못하며 몸이 타나 마음에 두지 아니하는도다
25 Тийм учраас Тэр Өөрийн уур хилэнгийн ааг омгийг, хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав. Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй.

 이사야 43장 / Исаиа

43:1 야곱아 너를 창조하신 여호와께서 이제 말씀하시느니라 이스라엘아 너를 조성하신 자가 이제 말씀하시느니라 너는 두려워 말라 내가 너를 구속하였고 내가 너를 지명하여 불렀나니 너는 내 것이라
1 Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна. Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна. "Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх.

43:2 네가 물 가운데로 지날 때에 내가 함께 할 것이라 강을 건널 때에 물이 너를 침몰치 못할 것이며 네가 불 가운데로 행할 때에 타지도 아니할 것이요 불꽃이 너를 사르지도 못하리니
2 Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй.

43:3 대저 나는 여호와 네 하나님이요 이스라엘의 거룩한 자요 네 구원자임이라 내가 애굽을 너의 속량물로, 구스와 스바를 너의 대신으로 주었노라
3 Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн. Би чиний төлөө Египетийг золиослон, Куш ба Шебаг чиний оронд өгөв.

43:4 내가 너를 보배롭고 존귀하게 여기고 너를 사랑하였은즉 내가 사람들을 주어 너를 바꾸며 백성들로 네 생명을 대신하리니
4 Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч, чиний амийн оронд өөр хүмүүсийг солино.

43:5 두려워 말라 내가 너와 함께 하여 네 자손을 동방에서부터 오게 하며 서방에서부터 너를 모을 것이며
5 Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна. Би чиний үр удмыг дорно зүгээс авчран, чамайг өрнө зүгээс цуглуулна.

43:6 내가 북방에게 이르기를 놓으라 남방에게 이르기를 구류하지 말라 내 아들들을 원방에서 이끌며 내 딸들을 땅 끝에서 오게 하라
6 Би умардад хандан "Тэднийг гаргаж өг" гээд, өмнө зүгт хандан "Тэднийг буцахад нь бүү саатуулагтун" гэж айлдана. Миний хөвгүүдийг алс холоос, Миний охидыг газрын хязгаараас,

43:7 무릇 내 이름으로 일컫는 자 곧 내가 내 영광을 위하여 창조한 자를 오게 하라 그들을 내가 지었고 만들었느니라
7 Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж, буй болгож, хийсэн юм".

43:8 ○ 눈이 있어도 소경이요 귀가 있어도 귀머거리인 백성을 이끌어 내라
8 Хэдийгээр нүдтэй боловч сохор, чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.

43:9 열방은 모였으며 민족들이 회집하였은들 그들 중에 누가 능히 이 일을 고하며 이전 일을 우리에게 보이겠느냐 그들로 증인을 세워서 자기의 옳음을 나타내어 듣는 자들로 옳다 말하게 하라
9 Ард түмнүүд хуран чуулж бүх үндэстэн хамт цуглалаа. Тэдний дундаас хэн үүнийг зарлаж, урьдын юмсыг бидэнд тунхаглаж чадах юм бэ? Тэд зөвтгөгдөж болохоор өөрсдийн гэрч нарыг авчраг. Тэд сонсоод "Энэ бол үнэн" гэдгийг хэлэг.

43:10 나 여호와가 말하노라 너희는 나의 증인, 나의 종으로 택함을 입었나니 이는 너희로 나를 알고 믿으며 내가 그인 줄 깨닫게 하려 함이라 나의 전에 지음을 받은 신이 없었느니라 나의 후에도 없으리라
10 "Та нар бол Миний гэрч нар" гэж ЭЗЭН айлдаж байна. "Та нар бол Миний зарц нар. Та нар мэдэж, Надад итгэж, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон. Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй.

43:11 나 곧 나는 여호와라 나 외에 구원자가 없느니라
11 Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй.

43:12 내가 고하였으며 구원하였으며 보였고 너희 중에 다른 신이 없었나니 그러므로 너희는 나의 증인이요 나는 하나님이니라 여호와의 말이니라
12 Зарлан хэлж, аварсан, тунхагласан нь Би билээ. Та нарын дунд ямар ч харийн бурхад байхгүй. Иймээс та нар Миний гэрч мөн" гэж ЭЗЭН айлдаж байна. "Би бол Бурхан.

43:13 과연 태초부터 나는 그니 내 손에서 능히 건질 자가 없도다 내가 행하리니 누가 막으리요
13 Өнө мөнхөөс Би бол Тэр юм. Миний гараас аварч чадах хэн ч байхгүй. Би үйлдвэл, хэн үүнийг зогсоож чадах вэ?".

43:14 ○ 너희의 구속자요 이스라엘의 거룩한 자 여호와가 말하노라 너희를 위하여 내가 바벨론에 보내어 모든 갈대아 사람으로 자기들의 연락하던 배를 타고 도망하여 내려가게 하리라
14 Израилийн ариун Нэгэн, та нарын Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн, тэднийг бүгдийг нь төдийгүй, усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг оргодлууд мэт буулгана.

43:15 나는 여호와 너희의 거룩한 자요 이스라엘의 창조자요 너희 왕이니라
15 Би бол ЭЗЭН, та нарын Ариун Нэгэн, Израилийн Бүтээгч, та нарын Хаан".

43:16 바다 가운데 길을, 큰 물 가운데 첩경을 내고
16 Тэнгис дундуур зам, хүчит их усан дундуур харгуй гаргагч ЭЗЭН ийнхүү айлдав.

43:17 병거와 말과 군대의 용사를 이끌어 내어서 그들로 일시에 엎드러져 일지 못하고 소멸하기를 꺼져가는 등불 같게 한 나 여호와가 말하노라
17 Тэр тэрэг ба морьд, их цэрэг ба хүчит эрийг гаргаж ирдэг. (Тэд хамтдаа тэнд хэвтэж, дахин босохгүй. Тэд зул мэт унтарч замхарна.)

43:18 너희는 이전 일을 기억하지 말며 옛적 일을 생각하지 말라
18 "Урьдын юмыг бүү дурсагтун. Өнгөрсөн юмыг бүү бодогтун.

43:19 보라 내가 새 일을 행하리니 이제 나타낼 것이라 너희가 그것을 알지 못하겠느냐 정녕히 내가 광야에 길과 사막에 강을 내리니
19 Үзэгтүн, Би шинэ зүйл хийнэ. Одоо тэр нь бий болно. Та нар үүнийг мэдээгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.

43:20 장차 들짐승 곧 시랑과 및 타조도 나를 존경할 것은 내가 광야에 물들을, 사막에 강들을 내어 내 백성, 나의 택한 자로 마시게 할 것임이라
20 Хээрийн араатнууд, цөөвөр чоно, тэмээн хяруулууд Намайг алдаршуулна. Учир нь Би Өөрийнхөө сонгосон хүмүүсийг ундаалахын тулд зэлүүд нутагт ус өгч, цөлөөр гол урсгав.

43:21 이 백성은 내가 나를 위하여 지었나니 나의 찬송을 부르게 하려 함이니라
21 Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана.

43:22 ○ 그러나 야곱아 너는 나를 부르지 아니하였고 이스라엘아 너는 나를 괴로와 하였으며
22 Харин Иаков оо, чи Намайг дуудсангүй. Израиль аа, чи Миний төлөө ядраагүй.

43:23 네 번제의 양을 내게로 가져오지 아니하였고 네 제물로 나를 공경하지 아니하였느니라 나는 예물로 인하여 너를 수고롭게 아니하였고 유향으로 인하여 너를 괴롭게 아니하였거늘
23 Чи шатаалт тахилынхаа хонийг Надад авчраагүй, тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг өргөл барьцаар дарамтлаагүй, утлагаар ядраагаагүй.

43:24 너는 나를 위하여 돈으로 향품을 사지 아니하며 희생의 기름으로 나를 흡족케 아니하고 네 죄 짐으로 나를 수고롭게 하며 네 죄악으로 나를 괴롭게 하였느니라
24 Чи Надад зориулан амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй, тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй. Харин чи нүглээрээ Намайг дарамталж, хууль бус үйлдлээрээ Намайг ядраасан.

43:25 ○ 나 곧 나는 나를 위하여 네 허물을 도말하는 자니 네 죄를 기억지 아니하리라
25 Би, зөвхөн Би Өөрийнхөө төлөө чиний хилэнцийг арилган, чиний нүглийг дурсахгүй.

43:26 너는 나로 기억이 나게 하고 서로 변론하자 너는 네 일을 말하여 의를 나타내라
26 Надад сануулагтун. Өөрсдийн хэргээ хамтран шүүн хэлэлцье. Зөв гэдгээ батлахын тулд чи учир шалтгаанаа хэлэгтүн.

43:27 네 시조가 범죄하였고 너의 교사들이 나를 배역하였나니
27 Чиний анхны эцэг нүгэл үйлдэж, чиний зуучлагч нар Миний эсрэг хилэнц үйлдэв.

43:28 그러므로 내가 성소의 어른들로 욕을 보게 하며 야곱으로 저주를 입게 하며 이스라엘로 비방거리가 되게 하리라
28 Тийм учраас Би ариун газрын чинь тэргүүлэгчдийг бузарлаж, Иаковыг хараагдахаар, Израилийг дооглуулахаар өгнө".

 이사야 44장 / Исаиа

44:1 나의 종 야곱, 나의 택한 이스라엘아 이제 들으라
1 Харин одоо Миний боол Иаков оо, Миний сонгосон Израиль аа, сонсогтун.

44:2 너를 지으며 너를 모태에서 조성하고 너를 도와 줄 여호와가 말하노라 나의 종 야곱, 나의 택한 여수룬아 두려워 말라
2 ЭЗЭН чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс буй болгосон бөгөөд чамд тусална. Тэр ингэж айлдаж байна. "Бүү айгтун, Миний боол Иаков оо, Миний сонгосон Иешурун аа!

44:3 대저 내가 갈한 자에게 물을 주며 마른 땅에 시내가 흐르게 하며 나의 신을 네 자손에게, 나의 복을 네 후손에게 내리리니
3 Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж, хуурай газар дээр горхи урсгана. Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж, хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.

44:4 그들이 풀 가운데서 솟아나기를 시냇가의 버들 같이 할 것이라
4 Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана.

44:5 혹은 이르기를 나는 여호와께 속하였다 할 것이며 혹은 야곱의 이름으로 자칭할 것이며 혹은 자기가 여호와께 속하였음을 손으로 기록하고 이스라엘의 이름으로 칭호하리라
5 Энэ хүн "Би ЭЗЭНийх" гэж хэлнэ. Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана. Өөр хүн гар дээрээ "ЭЗЭНий харьяат" гэж бичин, хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ.

44:6 ○ 이스라엘의 왕인 여호와, 이스라엘의 구속자인 만군의 여호와가 말하노라 나는 처음이요 나는 마지막이라 나 외에 다른 신이 없느니라
6 ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. "Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.

44:7 내가 옛날 백성을 세운 이후로 나처럼 외치며 고하며 진술할 자가 누구뇨 있거든 될 일과 장차 올 일을 고할지어다
7 Хэн Над шиг юм бэ? Тэр нь үүнийг зарлаж, тунхаглаг. Тийм ээ, Би эртний хүмүүсийг буй болгосноос хойшхыг тэр Надад дэс дараагаар нь тоочигтун. Ирээдүйн юмсыг болон цаашид юу болох талаар тэр тэдэнд зарлаг.

44:8 너희는 두려워 말며 겁내지 말라 내가 예로부터 너희에게 들리지 아니하였느냐 고하지 아니하였느냐 너희는 나의 증인이라 나 외에 신이 있겠느냐 과연 반석이 없나니 다른 신이 있음을 알지 못하노라
8 Битгий түгшигтүн. Бүү ай. Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү? Та нар бол Миний гэрч нар. Надаас өөр Бурхан байдаг уу? Өөр Хад байдаг уу? Би мэдэж байна, өөр байхгүй".

44:9 ○ 우상을 만드는 자는 다 허망하도다 그들의 기뻐하는 우상은 무익한 것이어늘 그것의 증인들은 보지도 못하며 알지도 못하니 그러므로 수치를 당하리라
9 Шүтээнүүдийг үйлдэгчид бүгдээрээ юу ч биш. Тэдний нандигнадаг зүйлс нь ямар ч ашиггүй. Тэр ч байтугай, тэдний өөрсдийнх нь гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.

44:10 신상을 만들며 무익한 우상을 부어 만든 자가 누구뇨
10 Ямар ч ашиг өгдөггүй бурхан, шүтээнийг хэн үйлдсэн бэ?

44:11 보라 그 동류가 다 수치를 당할 것이라 그 장색들은 사람이라 그들이 다 모여 서서 두려워하며 함께 수치를 당할 것이니라
11 Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь өөрсдөө хүмүүс. Тэд бүгдээрээ цугларч ирээд зогсог. Тэд түгшиг. Тэд цөмөөрөө ичиг.

44:12 ○ 철공은 철을 숯불에 불리고 메로 치고 강한 팔로 괄리므로 심지어 주려서 기력이 진하며 물을 마시지 아니하여 곤비하며
12 Төмрийн дархан багаж зэвсгээ аваад, түүнийг ашиглан, ажлаа нүүрсэн дээр хийнэ. Тэр шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирддаг, уух усгүй бол ядардаг.

44:13 목공은 줄을 늘여 재고 붓으로 긋고 대패로 밀고 정규로 그어 사람의 아름다움을 따라 인형을 새겨 집에 두게 하며
13 Мужаан модон дээр шугам татаж, улаан шохойгоор хүрээ гаргаад, дараа нь түүнийгээ зүсэн дугуйлж, сайхан дүртэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг.

44:14 그는 혹 백향목을 베이며 혹 디르사 나무와 상수리나무를 취하며 혹 삼림 중에 자기를 위하여 한 나무를 택하며 혹 나무를 심고 비에 자라게도 하나니
14 Мужаан хүн өөртөө зориулан хуш, нарс, царс модыг ойгоос тайрч авдаг. Тэр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг.

44:15 무릇 이 나무는 사람이 화목을 삼는 것이어늘 그가 그것을 가지고 자기 몸을 더웁게도 하고 그것으로 불을 피워서 떡을 굽기도 하고 그것으로 신상을 만들어 숭배하며 우상을 만들고 그 앞에 부복하기도 하는구나
15 Тэгээд тэр нь хүний түлш болдог. Хүн нөгөө модноосоо авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдээд, түүний өмнө сунаж унадаг.

44:16 그 중에 얼마는 불사르고 얼마는 고기를 삶아 먹기도 하며 고기를 구워 배불리기도 하며 또 몸을 더웁게 하여 이르기를 아하 따뜻하다 내가 불을 보았구나 하면서
16 Модны хагасаар нь тэр гал түлж, дээр нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад "Би дулаацлаа. Би гал үзлээ" гэж хэлдэг.

44:17 그 나머지로 신상 곧 자기의 우상을 만들고 그 앞에 부복하여 경배하며 그것에게 기도하여 이르기를 너는 나의 신이니 나를 구원하라 하는도다
17 Харин модныхоо үлдэгдлээр тэр өөрийн сийлмэл хөрөг болох бурхан хийж, түүнийхээ өмнө унаж, мөргөдөг. Тэр бас түүндээ залбиран "Та бол миний бурхан. Намайг авраач" гэж хэлдэг.

44:18 ○ 그들이 알지도 못하고 깨닫지도 못함은 그 눈이 가리워져서 보지 못하며 그 마음이 어두워져서 깨닫지 못함이라
18 Тэд мэддэггүй, тэд ойлгодоггүй. Учир нь Тэр тэднийг харах чадваргүй байлгахын тулд тэдний нүдийг бүтээж, тэднийг ойлгох чадваргүй байлгахын тулд тэдний зүрхийг хаасан.

44:19 마음에 생각도 없고 지식도 없고 총명도 없으므로 내가 그 나무의 얼마로 불을 사르고 그 숯불 위에 떡도 굽고 고기도 구워 먹었거늘 내가 어찌 그 나머지로 가증한 물건을 만들겠으며 내가 어찌 그 나무 토막 앞에 굴복하리요 말하지 아니하니
19 "Би модны хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барьсан. Би мах шарж идсэн. Тэгээд би үлдсэн модоор нь бузар юм хийж, энэ модны тайрдасны өмнө мөргөх үү?" гэдгийг хэлэх зүрх, мэдлэг, ухаан тэдэнд байхгүй.

44:20 그는 재를 먹고 미혹한 마음에 미혹되어서 스스로 그 영혼을 구원하지 못하며 나의 오른손에 거짓 것이 있지 아니하냐 하지도 못하느니라
20 Тэр үнсээр хооллож, хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлнэ. Тэр өөрийн сэтгэлээ чөлөөлөөд "Миний баруун гарт худал зүйл байгаа бус уу?" гэж хэлж чаддаггүй.

44:21 ○ 야곱아 이스라엘아 이 일을 기억하라 너는 내 종이니라 내가 너를 지었으니 너는 내 종이니라 이스라엘아 너는 나의 잊음이 되지 아니하리라
21 "Иаков оо, эдгээрийг санагтун. Израиль аа. Учир нь чи Миний боол. Би чамайг бүтээсэн. Чи Миний боол. Израиль аа, Би чамайг мартахгүй.

44:22 내가 네 허물을 빽빽한 구름의 사라짐 같이, 네 죄를 안개의 사라짐 같이 도말하였으니 너는 내게로 돌아오라 내가 너를 구속하였음이니라
22 Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт, чиний нүглийг үүл мэт хөөсөн. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн".

44:23 여호와께서 이 일을 행하셨으니 하늘아 노래할지어다 땅의 깊은 곳들아 높이 부를지어다 산들아 삼림과 그 가운데 모든 나무들아 소리내어 노래할지어다 여호와께서 야곱을 구속하셨으니 이스라엘로 자기를 영화롭게 하실 것임이로다
23 ЭЗЭН үүнийг хийсэн учир, тэнгэр ээ, баярлан хашхирагтун. Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун. Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун. Учир нь ЭЗЭН Иаковыг аврав. Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.

44:24 ○ 네 구속자요 모태에서 너를 조성한 나 여호와가 말하노라 나는 만물을 지은 여호와라 나와 함께 한 자 없이 홀로 하늘을 폈으며 땅을 베풀었고
24 Чамайг эхийн хэвлийгээс гаргасан нэгэн, чиний Аврагч ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Би бүх юмсыг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, дэлхийг ганцаараа дэлгэсэн.

44:25 거짓말 하는 자의 징조를 폐하며 점치는 자를 미치게 하며 지혜로운 자들을 물리쳐 그 지식을 어리석게 하며
25 Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг нурааж, төлөгчдийг мунхгууд болгож, мэргэдийн ухааныг устган, тэдний мэдлэгийг мунхаглал болгоно.

44:26 내 종의 말을 응하게 하며 내 사자의 모략을 성취하게 하며 예루살렘에 대하여는 이르기를 거기 사람이 살리라 하며 유다 성읍들에 대하여는 이르기를 중건될 것이라 내가 그 황폐한 곳들을 복구시키리라 하며
26 Тэр Өөрийн боолуудын үгийг баталж, элч нарынхаа зорилгыг гүйцэтгэнэ. Би Иерусалимд хандан "Чи оршин суугчидтай болно", Иудагийн хотуудад "Та нарыг босгох болно" гэсэн. Нуранги балгаснуудыг нь Би дахин босгоно.

44:27 깊음에 대하여는 이르기를 마르라 내가 네 강물들을 마르게 하리라 하며
27 Би тэнгисийн усанд хандан "Хатагтун. Би та нарын голуудыг ширгээнэ" гэж айлдсан.

44:28 고레스에 대하여는 이르기를 그는 나의 목자라 나의 모든 기쁨을 성취하리라 하며 예루살렘에 대하여는 이르기를 중건되리라 하며 성전에 대하여는 이르기를 네 기초가 세움이 되리라 하는 자니라
28 Би Корешт хандан "Тэр Миний хоньчин. Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ" гэв. Тэр Иерусалимд хандан "Чи босгогдоно", мөн сүмд хандан "Чиний суурь нь тавигдана" гэж айлдана".

 이사야 45장 / Исаиа

45:1 나 여호와는 나의 기름 받은 고레스의 오른손을 잡고 열국으로 그 앞에 항복하게 하며 열왕의 허리를 풀며 성문을 그 앞에 열어서 닫지 못하게 하리라 내가 고레스에게 이르기를
1 ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж, өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан, дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн, Өөрийн тослогдсон Корешт хандаж,

45:2 내가 네 앞서 가서 험한 곳을 평탄케 하며 놋문을 쳐서 부수며 쇠빗장을 꺽고
2 "Би чиний өмнө явж, уулсыг тэгшлэн, хүрэл хаалгыг эвдэж, төмөр хаалтуудыг тастана.

45:3 네게 흑암 중의 보화와 은밀한 곳에 숨은 재물을 주어서 너로 너를 지명하여 부른 자가 나 여호와 이스라엘의 하나님인 줄 알게 하리라
3 Энэ бол чамайг нэрээр чинь дуудсан Израилийн Бурхан, ЭЗЭН Би гэдгийг чамд мэдүүлэхийн тулд Би чамд харанхуйн эрдэнэс, нууц газруудын нууцалсан эд баялгийг өгнө.

45:4 내가 나의 종 야곱, 나의 택한 이스라엘을 위하여 너를 지명하여 불렀나니 너는 나를 알지 못하였을지라도 나는 네게 칭호를 주었노라
4 Миний боол Иаков, Миний сонгосон Израилийн төлөө Би мөн чамайг нэрээр чинь дуудсан. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамд хүндэт цол өгнө.

45:5 나는 여호와라 나 외에 다른 이가 없나니 나 밖에 신이 없느니라 너는 나를 알지 못하였을지라도 나는 네 띠를 동일 것이요
5 Би бол ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан байхгүй. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамайг хүчирхэгжүүлнэ.

45:6 해 뜨는 곳에서든지 지는 곳에서든지 나 밖에 다른 이가 없는 줄을 무리로 알게 하리라 나는 여호와라 다른 이가 없느니라
6 Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй, Би бол ЭЗЭН, өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай!

45:7 나는 빛도 짓고 어두움도 창조하며 나는 평안도 짓고 환난도 창조하나니 나는 여호와라 이 모든 일을 행하는 자니라 하였노라
7 Би гэрлийг буй болгон, харанхуйг бүтээж, энх амгаланг тогтоон, гай гамшгийг ч бүтээж байна. Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.

45:8 ○ 너 하늘이여 위에서부터 의로움을 비 같이 듣게 할지어다 궁창이여 의를 부어 내릴지어다 땅이여 열려서 구원을 내고 의도 함께 움돋게 할지어다 나 여호와가 이 일을 창조하였느니라
8 Тэнгэр ээ, дээрээс шүрш. Үүлс үнэн зөвийн бороо оруулаг. Газар нээгдэж, авралыг ургуул. Түүний хамт үнэн зөв үйлс дэлгэрэг. ЭЗЭН Би үүнийг бүтээсэн.

45:9 ○ 질그릇 조각 중 한 조각 같은 자가 자기를 지으신 자로 더불어 다툴진대 화 있을진저 진흙이 토기장이를 대하여 너는 무엇을 만드느뇨 할 수 있겠으며 너의 만든 것이 너를 가리켜 그는 손이 없다 할 수 있겠느뇨
9 Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ! Шавар сав нь газрын савнуудтай хамт байг. Шавар нь ваарчиндаа "Чи юу хийж байна вэ?" гэж хэлэх үү? Эсвэл хийж байгаа юм чинь "Тэр гаргүй юм байна" гэж хэлнэ гэж үү?

45:10 아비에게 묻기를 네가 무엇을 났느냐 어미에게 묻기를 네가 무엇을 낳으려고 구로하느냐 하는 자에게 화 있을진저
10 Эцэгтээ "Та юу төрүүлэв?", ээждээ "Та юу гаргачихсан юм бэ?" гэж ярьдаг хүн хөөрхий еэ!".

45:11 ○ 이스라엘의 거룩하신 자 곧 이스라엘을 지으신 여호와께서 가라사대 장래 일을 내게 물으라 또 내 아들들의 일과 내 손으로 한 일에 대하여 내게 부탁하라
11 Израилийн ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна. "Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун. Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу?

45:12 내가 땅을 만들고 그 위에 사람을 창조하였으며 내가 친수로 하늘을 펴고 그 만상을 명하였노라
12 Дэлхийг бүтээж, дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн. Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд, тэдний бүх эздийг нь томилов.

45:13 내가 의로 그를 일으킨지라 그의 모든 길을 곧게 하리니 그가 나의 성읍을 건축할 것이며 나의 사로잡힌 자들을 값이나 갚음 없이 놓으리라 만군의 여호와의 말이니라 하셨느니라
13 Би түүнийг үнэн зөвийн дотор босгон, бүх замыг нь тэгшилнэ. Тэр ямар ч хөлс, шагналгүйгээр Миний хотыг барьж, Миний хоригдлуудыг чөлөөтэй явуулна" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.

45:14 ○ 여호와께서 말씀하시되 애굽의 수고한 것과 구스의 무역한 것과 스바의 장대한 족속들이 다 네게로 돌아와서 네게 속할 것이요 그들이 너를 따를 것이라 사슬에 매여 건너와서 네게 굴복하고 간구하기를 하나님이 과연 네게 계시고 그 외에는 다른 하나님이 없다 하리라 하시니라
14 ЭЗЭН ингэж айлдаж байна. "Египетийн бүтээгдэхүүн, Кушийн наймаа, өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж, чинийх болно. Тэд чиний араас явж, гинжтэйгээ ирж, чамд бөхийн мөргөж, "Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй" гэцгээнэ".

45:15 구원자 이스라엘의 하나님이여 진실로 주는 스스로 숨어 계시는 하나님이시니이다
15 Израилийн Бурхан Аврагч минь, үнэхээр Та Өөрийгөө нуудаг Бурхан юм.

45:16 우상을 만드는 자는 부끄러움을 당하며 욕을 받아 다 함께 수욕 중에 들어갈 것이로되
16 Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж, хамтдаа гутамшиг болно.

45:17 이스라엘은 여호와께 구원을 입어 영원한 구원을 얻으리니 영세에 부끄러움을 당하거나 욕을 받지 아니하리로다
17 Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно.Та нар үүрд мөнх ичихгүй, гутамшиг болохгүй.

45:18 ○ 여호와는 하늘을 창조하신 하나님이시며 땅도 조성하시고 견고케 하시되 헛되이 창조치 아니하시고 사람으로 거하게 지으신 자시니라 그 말씀에 나는 여호와라 나 외에 다른 이가 없느니라
18 Тэнгэрийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. (Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.) "Би бол ЭЗЭН. Өөр байхгүй.

45:19 나는 흑암한 곳에서 은밀히 말하지 아니하였으며 야곱 자손에게 너희가 나를 헛되이 찾으라 이르지 아니하였노라 나 여호와는 의를 말하고 정직을 고하느니라
19 Би харанхуй орны газраас нууцаар яриагүй. "Хоосон газар Намайг хайгтун" гэж Би Иаковын үрд хэлээгүй. ЭЗЭН Би үнэн зөвийг айлдаж байна. Зөв шударга юмсыг тунхаглаж байна.

45:20 ○ 열방 중에서 피난한 자들아 너희는 모여 오라 한가지로 가까이 나아 오라 나무 우상을 가지고 다니며 능히 구원치 못하는 신에게 기도하는 자들은 무지한 자니라
20 Хамтдаа цуглаж ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Аварч чадахгүй бурханд залбирч, модон шүтээнүүдийг дээдэлдэг тэдэнд мэдлэг алга.

45:21 너희는 고하며 진술하고 또 피차 상의하여 보라 이 일을 이전부터 보인 자가 누구냐 예로부터 고한 자가 누구냐 나 여호와가 아니냐 나 외에 다른 신이 없나니 나는 공의를 행하며 구원을 베푸는 하나님이라 나 외에 다른 이가 없느니라
21 Тунхагла, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлж, хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? Энэ нь ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй.

45:22 땅 끝의 모든 백성아 나를 앙망하라 그리하면 구원을 얻으리라 나는 하나님이라 다른 이가 없음이니라
22 Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун. Учир нь Би бол Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй.

45:23 내가 나를 두고 맹세하기를 나의 입에서 의로운 말이 나갔은즉 돌아오지 아니하나니 내게 모든 무릎이 꿇겠고 모든 혀가 맹약하리라 하였노라
23 Би Өөрөөрөө тангарагласан. Миний амнаас үнэн зөв дотор үг гардаг бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс Надад өвдөг бүхэн сөхөрч, хэл бүр тангараглана.

45:24 어떤 자의 내게 대한 말에 의와 힘은 여호와께만 있나니 사람들은 그에게로 나아갈 것이라 무릇 그를 노하는 자는 부끄러움을 당하리라마는
24 Миний тухай тэд "Үнэн зөв, хүч нь зөвхөн ЭЗЭНд бий" гэж хэлнэ". Хүмүүс Түүн уруу ирж, Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.

45:25 이스라엘 자손은 다 여호와로 의롭다 함을 얻고 자랑하리라 하느니라 하셨느니라
25 ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.

 이사야 46장 / Исаиа

46:1 벨은 엎드러졌고 느보는 구부러졌도다 그들의 우상들은 짐승과 가축에게 실리웠으니 너희가 떠메고 다니던 그것은 피곤한 짐승의 무거운 짐이 되었도다
1 Бел бөхийж, Небо унана. Араатан ба адгуус тэдний шүтээнүүдийг ачин явна. Та нарын үүрч явсан шүтээн ядарсан адгууснуудад хүнд ачаа болжээ.

46:2 그들은 구부러졌고 그들은 일제히 엎드러졌으므로 그 짐을 구하여 내지 못하고 자기도 잡혀 갔느니라
2 Тэд бөхийж хамтдаа тонгойно. Тэд ачаагаа ч аварч чадсангүй, өөрсдөө ч олзлогдов.

46:3 ○ 야곱 집이여 이스라엘 집의 남은 모든 자여 나를 들을지어다 배에서 남으로부터 내게 안겼고 태에서 남으로부터 내게 품기운 너희여
3 Иаковын гэр ба Израилийн гэрээс үлдэгсэд бүгд сонсогтун. Та нар Надаар эхийн хэвлийд тээлгэн, Надаар төрсөн.

46:4 너희가 노년에 이르기까지 내가 그리하겠고 백발이 되기까지 내가 너희를 품을 것이라 내가 지었은즉 안을 것이요 품을 것이요 구하여 내리라
4 Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно. Би хийсэн, Би авч явна. Би тээж, аварна.

46:5 너희가 나를 누구에 비기며 누구와 짝하며 누구와 비교하여 서로 같다 하겠느냐
5 Намайг та нар хэнтэй адилтгаж, хэнийг Надтай зэрэгцүүлэн зүйрлэж, өөрсдийгөө адилтгах гэсэн юм бэ?

46:6 사람들이 주머니에서 금을 쏟아 내며 은을 저울에 달아 장색에게 주고 그것으로 신을 만들게 하고 그것에게 엎드려 경배하고
6 Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, мөнгийг жинлүүрээр жинлэн, алтны дархныг хөлсөлдөг. Дархан түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ бөхийж мөргөдөг.

46:7 그것을 들어 어깨에 메어다가 그의 처소에 두면 그것이 서서 있고 거기서 능히 움직이지 못하며 그에게 부르짖어도 능히 응답지 못하며 고난에서 구하여 내지도 못하느니라
7 Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж, байранд нь залдаг. Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог. Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй, мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй.

46:8 ○ 너희 패역한 자들아 이 일을 기억하고 장부가 되라 이 일을 다시 생각하라
8 Үүнийг санагтун. Тууштай байгтун. Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун.

46:9 너희는 옛적 일을 기억하라 나는 하나님이라 나 외에 다른 이가 없느니라 나는 하나님이라 나 같은 이가 없느니라
9 Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун. Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй. Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.

46:10 내가 종말을 처음부터 고하며 아직 이루지 아니한 일을 옛적부터 보이고 이르기를 나의 모략이 설 것이니 내가 나의 모든 기뻐하는 것을 이루리라 하였노라
10 Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. "Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ" гэж айлдаж байна.

46:11 내가 동방에서 독수리를 부르며 먼 나라에서 나의 모략을 이룰 사람을 부를 것이라 내가 말하였은즉 정녕 이룰 것이요 경영하였은즉 정녕 행하리라
11 Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна. Үнэхээр Би айлдсан. Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ.

46:12 ○ 마음이 완악하여 의에서 멀리 떠난 너희여 나를 들으라
12 Үнэн зөвөөс алс байгч, хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.

46:13 내가 나의 의를 가깝게 할 것인즉 상거가 멀지 아니하니 나의 구원이 지체치 아니할 것이라 내가 나의 영광인 이스라엘을 위하여 구원을 시온에 베풀리라
13 Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна. Энэ нь хол биш байна. Миний аврал удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд Өөрийн алдрыг өгнө.

 이사야 47장 / Исаиа

47:1 처녀 딸 바벨론이여 내려 티끌에 앉으라 딸 갈대아여 보좌가 없어졌으니 땅에 앉으라 네가 다시는 곱고 아리땁다 칭함을 받지 못할 것임이니라
1 "Вавилоны онгон охин, доош бууж шороон дээр суугтун. Халдеичуудын охин, сэнтийгүйгээр газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж хэлэхгүй.

47:2 맷돌을 취하여 가루를 갈라 면박을 벗으며 치마를 걷어 다리를 드러내고 강을 건너라
2 Тээрмийн чулуу авч тариа тээрэмд. Гивлүүрээ авч, банзлаа тайлан, нүцгэн хөлөөрөө гол гатлагтун.

47:3 네 살이 드러나고 네 부끄러운 것이 보일 것이라 내가 보수하되 사람을 아끼지 아니하리라
3 Чиний нүцгэн бие ил гарч, чиний ичгүүр ч бас үзэгдэх болно. Би нэг ч хүнийг өршөөхгүйгээр өшөө авна".

47:4 {우리의 구속자는 그 이름이 만군의 여호와 이스라엘의 거룩한 자시니라}
4 Бидний Аврагч түмэн цэргийн ЭЗЭН бол Түүний нэр, Израилийн Ариун Нэгэн.

47:5 딸 갈대아여 잠잠히 앉으라 흑암으로 들어가라 네가 다시는 열국의 주모라 칭함을 받지 못하리라
5 "Халдеичуудын охин, дуугүй суу, харанхуй уруу яв. Чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.

47:6 전에 내가 내 백성을 노함으로 내 기업을 욕되게 하여 그들을 네 손에 붙였거늘 네가 그들을 긍휼히 여기지 아니하고 늙은이에게 네 멍에를 심히 무겁게 메우며
6 Би Өөрийн ард түмэнд хилэгнэн, Өөрийн өвийг жигшсэн. Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.

47:7 말하기를 내가 영영히 주모가 되리라 하고 이 일을 네 마음에 두지도 아니하며 그 종말도 생각지 아니하였도다
7 Тэгээд чи "Би мөнхөд хатан хаан байх болно" гэж хэлээд, эдгээр зүйлсийг хайхарсангүй, үүнийг дурсан санасангүй.

47:8 ○ 그러므로 사치하고 평안히 지내며 마음에 이르기를 나 뿐이라 나 외에 다른 이가 없도다 나는 과부로 지내지도 아니하며 자녀를 잃어버리는 일도 모르리라 하는 자여 너는 이제 들을지어다
8 Тэгвэл одоо амарлингуй суугаад, "Би байна, надаас өөр хэн ч байхгүй. Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй, хүүхдээ алдахыг ч үзэхгүй" гэж зүрхэндээ өгүүлэгч, тачаангуй нэгэн чи үүнийг сонсогтун.

47:9 한 날에 홀연히 자녀를 잃으며 과부가 되는 이 두 일이 네게 임할 것이라 네가 무수한 사술과 많은 진언을 베풀지라도 이 일이 온전히 네게 임하리라
9 Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ. Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй ч энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.

47:10 네가 네 악을 의지하고 스스로 이르기를 나를 보는 자가 없다 하나니 네 지혜와 네 지식이 너를 유혹하였음이니라 네 마음에 이르기를 나 뿐이라 나 외에 다른 이가 없다 하였으므로
10 Чи өөрийнхөө хилэнцэд найдан, "Хэн ч намайг үзэхгүй" гэж өгүүлсэн. Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ. "Би байна, надаас өөр хэн ч байхгүй" гэж чи зүрхэндээ өгүүлсэн.

47:11 재앙이 네게 임하리라 그러나 네가 그 근본을 알지 못할 것이며 손해가 네게 이르리라 그러나 이를 물리칠 능이 없을 것이며 파멸이 홀연히 네게 임하리라 그러나 네가 헤아리지 못할 것이니라
11 Гэвч чиний хэрхэн илбэдэн алга болгохоо мэдэхгүй бузар муу юм чам дээр ирнэ. Чиний зайлуулж чадахааргүй гамшиг чам дээр унана. Чиний мэдэхгүй сүйрэл гэнэт чам дээр ирнэ.

47:12 ○ 이제 너는 젊어서부터 힘쓰던 진언과 많은 사술을 가지고 서서 시험하여 보라 혹시 유익을 얻을 수 있을는지, 혹시 원수를 이길 수 있을런지,
12 Залуу наснаасаа хийж байсан илбүүд, ид шид дотроо чи одоо зогс. Магадгүй чи ашиг олж болох юм. Магадгүй чи чичрүүлж болох юм.

47:13 네가 많은 모략을 인하여 피곤케 되었도다 하늘을 살피는 자와 별을 보는 자와 월삭에 예고하는 자들로 일어나 네게 임할 그 일에서 너를 구원케 하여 보라
13 Чи олон зөвлөгөөнөөс болж ядарчээ. Зурхайчид, оддоор эш үзүүлэгчид, шинэ сараар мэргэлэгчид одоо босож, чам дээр буух юмнаас чамайг авраг.

47:14 보라 그들은 초개 같아서 불에 타리니 그 불꽃의 세력에서 스스로 구원치 못할 것이라 이 불은 더웁게 할 숯불이 아니요 그 앞에 앉을 만한 불도 아니니라
14 Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна. Тэд өөрсдийгөө галын дөлнөөс аварч чадахгүй. Дулаацах нүүрсгүй, өмнө нь суух гал ч байхгүй болно.

47:15 너의 근로하던 것들이 네게 이같이 되리니 너 어려서부터 너와 함께 무역하던 자들이 각기 소향대로 유리하고 너를 구원할 자 없으리라
15 Залуу наснаас чинь хамт арилжаа наймаа хийж, хамт хөдөлмөрлөсөн нөхөд чинь чамд ийм л юм хийж чадна. Хүн бүр өөрийнхөө замаар тэнүүчлэх бөгөөд чамайг хэн ч аврахгүй".