성경전서 개역한글판 1956년

Монгол Ариун Библи

Chapter  1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  

 민수기 1장 / Тооллого

1:1 이스라엘 자손이 애굽 땅에서 나온 후 제 이 년 이 월 일 일에 여호와께서 시내 광야 회막에서 모세에게 일러 가라사대
1 Ингээд тэднийг Египетийн нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, хурлын майхан дотор ЭЗЭН Мосед айлдан

1:2 너희는 이스라엘 자손의 모든 회중 각 남자의 수를 그들의 가족과 종족을 따라 그 명수대로 계수할지니
2 -Израилийн хөвгүүдийн бүх цуглааны тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу эр хүйстэн бүрийг, толгой дараалан тоол.

1:3 이스라엘 중 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 모든 자를 너와 아론은 그 군대대로 계수하되
3 Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр тэдний цэргийн бүлэглэлээр нь тоол.

1:4 매 지파의 각기 종족의 두령 한 사람씩 너희와 함께 하라
4 Үүнээс гадна овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүлэгч болох нэг хүн та нартай хамт байх болно.

1:5 너희와 함께 설 사람들의 이름은 이러하니 르우벤에게서는 스데울의 아들 엘리술이요
5 Та нартай хамт байх хүмүүсийн нэрс нь энэ юм. Реубенийхээс Шедеурын хүү Елизур,

1:6 시므온에게서는 수리삿대의 아들 슬루미엘이요
6 Симеоныхоос Зуришаддаин хүү Шелумиел,

1:7 유다에게서는 암미나답의 아들 나손이요
7 Иудагийнхаас Аминадабын хүү Нахшон,

1:8 잇사갈에게서는 수알의 아들 느다넬이요
8 Иссахарынхаас Зуарын хүү Нетанел,

1:9 스불론에게서는 헬론의 아들 엘리압이요
9 Зебулуныхаас Хелоны хүү Елиаб,

1:10 요셉 자손에게서는 에브라임에 암미훗의 아들 엘리사마와 므낫세에 브다술의 아들 가말리엘이요
10 Иосефын хөвгүүдээс Ефраимынхаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхаас Педахзурын хүү Гамалиел,

1:11 베냐민에게서는 기드오니의 아들 아비단이요
11 Бениаминыхаас Гидеонийн хүү Абидан,

1:12 단에게서는 암미삿대의 아들 아히에셀이요
12 Даныхаас Аммишаддаин хүү Ахиезер,

1:13 아셀에게서는 오그란의 아들 바기엘이요
13 Ашерынхаас Очраны хүү Пагиел,

1:14 갓에게서는 드우엘의 아들 엘리아삽이요
14 Гадынхаас Деуелийн хүү Елиасаф,

1:15 납달리에게서는 에난의 아들 아히라니라 하시니
15 Нафталийнхаас Енаны хүү Ахира нар болой.

1:16 그들은 회중에서 부름을 받은 자요 그 조상 지파의 족장으로서 이스라엘 천만인의 두령이라
16 Эдгээр нь цуглаанаас дуудагдсан хүмүүс бөгөөд өөрсдийн эцгийн овгуудын удирдагчид билээ. Тэд бол Израилийн мянгатуудын ахлагчид юм гэв.

1:17 모세와 아론이 지명된 이 사람들을 데리고
17 Тийнхүү нэрээрээ дуудагдсан эдгээр хүмүүсийг Мосе, Аарон нар аван,

1:18 이 월 일 일에 온 회중을 모으니 그들이 각기 가족과 종족을 따라 이십 세 이상으로 그 명수를 의지하여 자기 계통을 말하매
18 тэд хоёрдугаар сарын нэгэнд бүх чуулганыг хамтад нь цуглуулав. Ингээд тэд хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг доторх удам угсаагаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу толгой дараалан бүртгэхдээ

1:19 여호와께서 모세에게 명하신 대로 그가 시내 광야에서 그들을 계수하였더라
19 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв. Ийнхүү тэр тэднийг Синаин цөлд тоолов.

1:20 ○ 이스라엘의 장자 르우벤의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 각 남자를 그 명수대로 다 계수하니
20 Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь өөрсдийн угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:21 르우벤 지파의 계수함을 입은 자가 사만 육천 오백 명이었더라
21 Реубен овгийн тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байлаа.

1:22 ○ 시므온의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 각 남자를 그 명수대로 다 계수하니
22 Симеоны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:23 시므온 지파의 계수함을 입은 자가 오만 구천 삼백 명이었더라
23 Симеон овгийн тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байлаа.

1:24 ○ 갓의 아들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
24 Гадын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:25 갓 지파의 계수함을 입은 자가 사만 오천 육백 오십 명이었더라
25 Гад овгийн тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавь байлаа.

1:26 ○ 유다의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
26 Иудагийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:27 유다 지파의 계수함을 입은 자가 칠만 사천 육백 명이었더라
27 Иуда овгийн тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байлаа.

1:28 ○ 잇사갈의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
28 Иссахарын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:29 잇사갈 지파의 계수함을 입은 자가 오만 사천 사백 명이었더라
29 Иссахар овгийн тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байлаа.

1:30 ○ 스불론의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
30 Зебулуны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:31 스불론 지파의 계수함을 입은 자가 오만 칠천 사백 명이었더라
31 Зебулун овгийн тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуу байлаа.

1:32 ○ 요셉의 아들 에브라임의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
32 Иосефын хөвгүүдээс тухайлбал, Ефраимын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:33 에브라임 지파의 계수함을 입은 자가 사만 오백 명이었더라
33 Ефраим овгийн тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуу байлаа.

1:34 ○ 므낫세의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
34 Манассегийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:35 므낫세 지파의 계수함을 입은 자가 삼만 이천 이백 명이었더라
35 Манассе овгийн тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуу байлаа.

1:36 ○ 베냐민의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
36 Бениамины хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:37 베냐민 지파의 계수함을 입은 자가 삼만 오천 사백 명이었더라
37 Бениамин овгийн тоологдсон эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуу байлаа.

1:38 ○ 단의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
38 Даны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:39 단 지파의 계수함을 입은 자가 육만 이천 칠백 명이었더라
39 Дан овгийн тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байлаа.

1:40 ○ 아셀의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
40 Ашерын хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:41 아셀 지파의 계수함을 입은 자가 사만 일천 오백 명이었더라
41 Ашер овгийн тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байлаа.

1:42 ○ 납달리의 아들들에게서 난 자를 그들의 가족과 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자를 그 명수대로 다 계수하니
42 Нафталийн хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.

1:43 납달리 지파의 계수함을 입은 자가 오만 삼천 사백 명이었더라
43 Нафтали овгийн тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байлаа.

1:44 ○ 이 계수함을 입은 자는 모세와 아론과 각기 이스라엘 종족을 대표한 족장 십 이 인이 계수한 자라
44 Эдгээр тоологдсон хүмүүс нь Мосе, Аарон болон Израилийн удирдагчид болох арван хоёр хүнээр тоолуулав. Тэд тус бүр өөрсдийн эцгийн бүлийг төлөөлсөн ажээ.

1:45 이같이 이스라엘 자손의 그 종족을 따라 이십 세 이상으로 싸움에 나갈 만한 자가 이스라엘 중에서 다 계수함을 입었으니
45 Ийнхүү Израилиас дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны Израилийн хөвгүүдийн бүх эрчүүд өөрсдийн эцгүүдийн бүлүүдээр тоолуулав.

1:46 계수함을 입은 자의 총계가 육십만 삼천 오백 오십 명이었더라
46 Тоологдсон бүх эрчүүд нь зургаан зуун гурван мянга таван зуун тавь байлаа.

1:47 ○ 오직 레위인은 그 조상의 지파대로 그 계수에 들지 아니하였으니
47 Харин тэдний дунд левичүүд эцгүүдийнхээ овгоор тоологдсонгүй.

1:48 이는 여호와께서 모세에게 일러 가라사대
48 Учир нь ЭЗЭН Мосед ярин, айлдахдаа

1:49 레위 지파만은 너는 계수치 말며 그들을 이스라엘 자손 계수 중에 넣지 말고
49 -Зөвхөн Леви овгийг чи бүү тоол, Израилийн хөвгүүдийн дунд тэдний тоог бүү ав.

1:50 그들로 증거막과 그 모든 기구와 그 모든 부속품을 관리하게 하라 그들은 그 장막과 그 모든 기구를 운반하며 거기서 봉사하며 장막 사면에 진을 칠지며
50 Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар болон түүний бүх хэрэгсэл, түүнд хамаарагдах бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний бүх хэрэгслийг авч яван, түүнийг харж хамгаалан, мөн асрыг тойрон буудаллаж байх ёстой.

1:51 장막을 운반할 때에는 레위인이 그것을 걷고 장막을 세울 때에는 레위인이 그것을 세울 것이요 외인이 가까이 오면 죽일지며
51 Тиймээс асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгана. Асрыг байрлуулах үед тэд түүнийг босгох ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.

1:52 이스라엘 자손은 막을 치되 그 군대대로 각각 그 진과 기 곁에 칠 것이나
52 Израилийн хөвгүүд өөрсдийн цэргийн бүлэглэлүүдийн дагуу хүн бүр өөрийн хуарангийн дэргэд, өөрийн тугийн доор буудаллах ёстой.

1:53 레위인은 증거막 사면에 진을 쳐서 이스라엘 자손의 회중에게 진노가 임하지 않게 할 것이라 레위인은 증거막에 대한 책임을 지킬지니라 하셨음이라
53 Харин Израилийн хөвгүүдийн чуулган дээр уур хилэн байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын хариуцлагыг сахих болно гэв.

1:54 이스라엘 자손이 그대로 행하되 여호와께서 모세에게 명하신 대로 행하였더라
54 Израилийн хөвгүүд тийнхүү хийв. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэд тийнхүү хийв.

 민수기 2장 / Тооллого

2:1 여호와께서 모세와 아론에게 일러 가라사대
1 ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа

2:2 이스라엘 자손은 각각 그 기와 그 종족의 기호 곁에 진을 치되 회막을 사면으로 대하여 치라
2 -Израилийн хөвгүүд, хүн бүр өөрийн тугийн дэргэд, өөрсдийн эцгүүдийн бүлийн далбаан доор буудаллагтун. Тэд хурлын майхныг алсуур хүрээлэн буудаллана.

2:3 동방 해 돋는 편에 진 칠 자는 그 군대대로 유다의 진기에 속한 자라 유다 자손의 족장은 암미나답의 아들 나손이요
3 Наран мандах зүгийн зүүн талд буудаллагсад нь өөрсдийн цэргийн бүлэглэлийн дагуу Иудагийн хуарангийн тугийнхан байх ёстой. Иудагийн хөвгүүдийн удирдагч нь Амминадабын хүү Нахшон бөгөөд

2:4 그 군대는 계수함을 입은 자 칠만 사천 육백 명이며
4 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь далан дөрвөн мянга зургаан зуу байна.

2:5 그 곁에 진 칠 자는 잇사갈 지파라 잇사갈 자손의 족장은 수알의 아들 느다넬이요
5 Түүний дэргэд буудаллагсад нь Иссахарын овог байх ёстой. Иссахарын хөвгүүдийн удирдагч нь Зуарын хүү Нетанел бөгөөд

2:6 그 군대는 계수함을 입은 자 오만 사천 사백 명이며
6 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин дөрвөн мянга дөрвөн зуу байна.

2:7 또 스불론 지파라 스불론 자손의 족장은 헬론의 아들 엘리압이요
7 Үүний дараа Зебулуны овог байх ёстой. Зебулуны хөвгүүдийн удирдагч нь Хелоны хүү Елиаб бөгөөд

2:8 그 군대는 계수함을 입은 자 오만 칠천 사백 명이니
8 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин долоон мянга дөрвөн зуун хүн байх болой.

2:9 유다 진에 속한 군대의 계수함을 입은 군대의 총계가 십팔만 육천 사백 명이라 그들은 제 일 대로 진행할지니라
9 Иудагийн хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун наян зургаан мянга дөрвөн зуу байна. Тэд эхэнд хөдлөх ёстой ажгуу.

2:10 ○ 남편에는 르우벤 군대의 진 기가 있을 것이라 르우벤 자손의 족장은 스데울의 아들 엘리술이요
10 Өмнөд талд тэдний цэргийн бүлэглэлийн дагуу Реубений хуарангийн туг байх ёстой. Реубений хөвгүүдийн удирдагч нь Шедеурын хүү Елизур бөгөөд

2:11 그 군대는 계수함을 입은 자 사만 육천 오백 명이며
11 мөн түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин зургаан мянга таван зуу байна.

2:12 그 곁에 진 칠 자는 시므온 지파라 시므온 자손의 족장은 수리삿대의 아들 슬루미엘이요
12 Түүний дэргэд буудаллагсад нь Симеоны овог байх ёстой. Симеоны хөвгүүдийн удирдагч нь Зуришаддаин хүү Шелумиел бөгөөд

2:13 그 군대는 계수함을 입은 자 오만 구천 삼백 명이며
13 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин есөн мянга гурван зуу байна.

2:14 또 갓 지파라 갓 자손의 족장은 르우엘의 아들 엘리아삽이요
14 Үүний дараа Гадын овог байх ёстой. Гадын хөвгүүдийн удирдагч нь Деуелийн хүү Елиасаф бөгөөд

2:15 그 군대는 계수함을 입은 자 사만 오천 육백 오십 명이니
15 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин таван мянга зургаан зуун тавин хүн байна.

2:16 르우벤 진에 속한 계수함을 입은 군대의 총계가 십오만 일천 사백 오십 명이라 그들은 제 이 대로 진행할지니라
16 Реубений хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун тавь байна. Тэд хоёрдугаарт хөдлөх ёстой юм.

2:17 ○ 그 다음에 회막이 레위인의 진과 함께 모든 진의 중앙에 있어 진행하되 그들의 진 친 순서대로 각 사람은 그 위치에서 그 기를 따라 앞으로 행할지니라
17 Дараа нь хуарангуудын төвд хурлын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байрандаа, өөрсдийн тугийн дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой ажгуу.

2:18 ○ 서편에는 에브라임의 군대의 진 기가 있을 것이라 에브라임 자손의 족장은 암미훗의 아들 엘리사마요
18 Баруун талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Ефраимын хуарангийн туг байх ёстой. Ефраимын хөвгүүдийн удирдагч нь Аммихудын хүү Елишама бөгөөд

2:19 그 군대는 계수함을 입은 자 사만 오백 명이며
19 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин мянга таван зуун хүн байна.

2:20 그 곁에는 므낫세 지파가 있을 것이라 므낫세 자손의 족장은 브다술의 아들 가말리엘이요
20 Түүний дэргэд Манассегийн овог байх ёстой. Манассегийн хөвгүүдийн удирдагч нь Педахзурын хүү Гамалиел бөгөөд

2:21 그 군대는 계수함을 입은 자 삼만 이천 이백 명이며
21 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь гучин хоёр мянга хоёр зуун хүн байна.

2:22 또 베냐민 지파라 베냐민 자손의 족장은 기드오니의 아들 아비단이요
22 Үүний дараа Бениамины овог байх ёстой. Бениамины хөвгүүдийн удирдагч нь Гидеонийн хүү Абидан бөгөөд

2:23 그 군대는 계수함을 입은 자 삼만 오천 사백 명이니
23 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь гучин таван мянга дөрвөн зуун хүн байна.

2:24 에브라임 진에 속한 계수함을 입은 군대의 총계가 십만 팔천 일백 명이라 그들은 제 삼 대로 진행할지니라
24 Ефраимын хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу зуун найман мянга нэг зуу байна. Тэд гуравдугаарт хөдлөх ёстой ажгуу.

2:25 ○ 북편에는 단 군대의 진 기가 있을 것이라 단 자손의 족장은 암미삿대의 아들 아히에셀이요
25 Хойд талд тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу Даны хуарангийн туг байх ёстой. Даны хөвгүүдийн удирдагч нь Аммишаддаин хүү Ахиезер бөгөөд

2:26 그 군대는 계수함을 입은 자 육만 이천 칠백 명이며
26 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь жаран хоёр мянга долоон зуу байна.

2:27 그 곁에 진 칠 자는 아셀 지파라 아셀 자손의 족장은 오그란의 아들 바기엘이요
27 Түүний дэргэд буудаллагсад нь Ашерын овог байх ёстой. Ашерын хөвгүүдийн удирдагч нь Охраны хүү Пагиел бөгөөд

2:28 그 군대는 계수함을 입은 자 사만 일천 오백 명이며
28 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь дөчин нэгэн мянга таван зуу байна.

2:29 또 납달리 지파라 납달리 자손의 족장은 에난의 아들 아히라요
29 Үүний дараа Нафталийн овог байх ёстой. Нафталийн хөвгүүдийн удирдагч нь Енаны хүү Ахира бөгөөд

2:30 그 군대는 계수함을 입은 자 오만 삼천 사백 명이니
30 түүний цэргүүд, тэдний тоологдсон эрчүүд нь тавин гурван мянга дөрвөн зуу байна.

2:31 단의 진에 속한 계수함을 입은 군대의 총계가 십오만 칠천 육백 명이라 그들은 기를 따라 후대로 진행할지니라 하시니라
31 Даны хуарангийн тоологдсон эрчүүдийн нийт дүн нь зуун тавин долоон мянга зургаан зуу байна. Тэд өөрсдийн тугийн дэргэд сүүлд хөдлөх ёстой ажгуу.

2:32 ○ 이상은 이스라엘 자손이 그 종족을 따라 계수함을 입은 자니 모든 진의 군대 곧 계수함을 입은 자의 총계가 육십만 삼천 오백 오십 명이었으며
32 Эдгээр нь Израилийн хөвгүүдийн эцгүүдийнхээ бүлүүдээр тоологдсон эрчүүд болой. Хуарангуудын тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв.

2:33 레위인은 이스라엘 자손과 함께 계수되지 아니하였으니 여호와께서 모세에게 명하심과 같았느니라
33 Харин ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор левичүүд нь Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй.

2:34 이스라엘 자손이 여호와께서 모세에게 명하신 대로 다 준행하여 각기 가족과 종족을 따르며 그 기를 따라 진 치기도 하며 진행하기도 하였더라
34 Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд хийж, тийнхүү тэд өөрсдийн тугийн дэргэд буудаллан, хүн бүр өөрийн ургаар, өөрийн эцгүүдийн бүлийн дагуу тийнхүү хөдлөн нүүж байв.

 민수기 3장 / Тооллого

3:1 여호와께서 시내 산에서 모세와 말씀하실 때에 아론과 모세의 낳은 자가 이러하니라
1 ЭЗЭН Мосетэй Синаи уулан дээр ярьсан тэр үеийн Аарон болон Мосегийн угийн бичиг энэ байна.

3:2 아론의 아들들의 이름은 장자는 나답이요 다음은 아비후와 엘르아살과 이다말이니
2 Аароны хөвгүүдийн нэрс нь ууган хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм.

3:3 이는 아론의 아들들의 이름이며 그들은 기름을 발리우고 거룩히 구별되어 제사장 직분을 위임 받은 제사장들이라
3 Эдгээр нь тахилч нар болгон үйлчлүүлэхээр түүний сахил хүртээсэн, тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой.

3:4 나답과 아비후는 시내 광야에서 다른 불을 여호와 앞에 드리다가 여호와 앞에서 죽었고 무자하였고 엘르아살과 이다말이 그 아비 아론 앞에서 제사장의 직분을 행하였더라
4 Гэвч Надаб, Абиху нар Синаин цөлд ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө ЭЗЭНий өмнө үхсэн билээ. Тэд үр хүүхэдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар өөрсдийн эцэг Аароны өмнө тахилчаар үйлчилжээ.

3:5 ○ 여호와께서 또 모세에게 일러 가라사대
5 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

3:6 레위 지파로 나아와 제사장 아론 앞에 서서 그에게 시종하게 하라
6 -Леви овгийг ойртуулан, тэднийг тахилч Ааронд үйлчлүүлэхээр түүний өмнө байлга.

3:7 그들이 회막 앞에서 아론의 직무와 온 회중의 직무를 위하여 회막에서 시무하되
7 Тэд асрын үйлчлэлийг хийхийн тулд хурлын майхны өмнө түүнд болон бүх чуулганд зориулагдсан үүргүүдийг биелүүлэх болно.

3:8 곧 회막의 모든 기구를 수직하며 이스라엘 자손의 직무를 위하여 장막에서 시무할지니
8 Тэд бас асрын үйлчлэлийг хийхийн тулд Израилийн хөвгүүдийн үүргүүдийн хамт хурлын майхны бүх хэрэгслийг сахих болой.

3:9 너는 레위인을 아론과 그 아들들에게 주라 그들은 이스라엘 자손 중에서 아론에게 온전히 돌리운 자니라
9 Ингээд чи Аарон болон түүний хөвгүүдэд левичүүдийг өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн дундаас бүхлээрээ түүнд өгөгдсөн ажгуу.

3:10 너는 아론과 그 아들들을 세워 제사장 직분을 행하게 하라 외인이 가까이하면 죽임을 당할 것이니라
10 Тиймээс чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн үүргийг гүйцэтгүүл. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэв.

3:11 ○ 여호와께서 모세에게 일러 가라사대
11 ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа

3:12 보라 내가 이스라엘 자손 중에서 레위인을 택하여 이스라엘 자손 중 모든 첫 태에 처음 난 자를 대신케 하였은즉 레위인은 내 것이라
12 -Одоо харагтун. Израилийн хөвгүүдийн дунд умайг нээгч ууган бүрийн оронд Би Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авав. Тиймээс левичүүд нь Минийх байх болно.

3:13 처음 난 자는 다 내 것임은 내가 애굽 땅에서 그 처음 난 자를 다 죽이던 날에 이스라엘의 처음 난 자는 사람이나 짐승을 다 거룩히 구별하였음이니 그들은 내 것이 될 것임이니라 나는 여호와니라
13 Учир нь бүх ууган төрөгсөд Минийх. Египетийн нутагт Би бүх ууган төрөгсдийг цохин устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн бүх ууган төрөгсдийг Би Өөртөө ариусгасан. Тэд Минийх байх болно. Би бол ЭЗЭН мөн гэв.

3:14 ○ 여호와께서 시내 광야에서 모세에게 일러 가라사대
14 Тэгээд Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

3:15 레위 자손을 그들의 종족과 가족을 따라 계수하되 일 개월 이상의 남자를 다 계수하라
15 -Левийн хөвгүүдийг эцгүүдийнх нь бүлүүдээр, ургуудаар нь тоологтун. Нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүрийг чи тоол гэв.

3:16 모세가 여호와의 말씀을 좇아 그 명하신 대로 계수하니라
16 Тиймээс өөрт нь тушаасан ёсоор, ЭЗЭНий үгийн дагуу Мосе тэднийг тоолов.

3:17 레위의 아들들의 이름은 이러하니 게르손과 고핫과 므라리요
17 Левийн хөвгүүд нь нэрсийнхээ дагуу Гершон, Кохат, Мерари нар юм.

3:18 게르손의 아들들의 이름은 그 가족대로 이러하니 립니와 시므이요
18 Ургуудынхаа дагуу Гершоны хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи бөгөөд

3:19 고핫의 아들들은 그 가족대로 이러하니 아므람과 이스할과 헤브론과 웃시엘이요
19 ургуудын дагуу Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд

3:20 므라리의 아들들은 그 가족대로 말리와 무시니 이는 그 종족대로 된 레위인의 가족들이니라
20 ургуудынхаа дагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Эдгээр нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуух левичүүдийн ургууд байлаа.

3:21 ○ 게르손에게서는 립니 가족과 시므이 가족이 났으니 이들이 곧 게르손의 가족들이라
21 Гершоноос либничүүдийн ураг, шимеичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь гершончуудын ургууд болой.

3:22 계수함을 입은 자의 수효 곧 일 개월 이상 남자의 수효 합계가 칠천 오백 명이며
22 Тэдний тоологдсон эрчүүд буюу нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон эр хүйстэй хүмүүсийн тоо нь долоон мянга таван зуу байв.

3:23 게르손 가족들은 장막 뒤 곧 서편에 진을 칠 것이요
23 Гершончуудын ургууд асрын ард баруун талд нь буудаллах ёстой байлаа.

3:24 라엘의 아들 엘리아삽은 게르손 사람의 종족의 족장이 될 것이며
24 Гершончуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф байв.

3:25 게르손 자손의 회막에 대하여 맡을 것은 성막과 장막과 그 덮개와 회막 문장과
25 Хурлын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт асар ба майхан, түүний бүтээлэг ба хурлын майхны үүдний дэлгэц,

3:26 뜰의 휘장과 및 성막과 단 사면에 있는 뜰의 문장과 그 모든 것에 쓰는 줄들이니라
26 асар, тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.

3:27 ○ 고핫에게서는 아므람 가족과 이스할 가족과 헤브론 가족과 웃시엘 가족이 났으니 이들이 곧 고핫 가족들이라
27 Кохатаас амрамчуудын ураг, шимеичүүдийн ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь кохатчуудын ургууд болой.

3:28 계수함을 입은 일 개월 이상 모든 남자의 수효가 팔천 육백 명인데 성소를 맡을 것이며
28 Ариун газрын үүргийг гүйцэтгэгч, нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй хүн бүрийн тоо нь найман мянга зургаан зуу байв.

3:29 고핫 자손의 가족들은 성막 남편에 진을 칠 것이요
29 Кохатын хөвгүүдийн ургууд нь асрын өмнө талд буудаллах ёстой байлаа.

3:30 웃시엘의 아들 엘리사반은 고핫 사람의 가족과 종족의 족장이 될 것이며
30 Кохатчуудын ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Уззиелийн хүү Елизафан байлаа.

3:31 그들의 맡을 것은 증거궤와 상과 등대와 단들과 성소에서 봉사하는데 쓰는 기구들과 휘장과 그것에 쓰는 모든 것이며
31 Тэдний үүрэгт авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээ болон өөрсдийнх нь хэрэглэдэг ариун газрын хэрэгсэл, дэлгэц ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.

3:32 제사장 아론의 아들 엘르아살은 레위인의 족장들의 어른이 되고 또 성소를 맡을 자를 통할할 것이니라
32 Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байсан бөгөөд ариун газрын үүргийг гүйцэтгэгчдийг хянадаг байлаа.

3:33 ○ 므라리에게서는 말리 가족과 무시 가족이 났으니 이들이 곧 므라리 가족들이라
33 Мерариас махличуудын ураг, мушичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь Мерарийн ургууд болой.

3:34 그 계수함을 입은 자 곧 일 개월 이상 남자의 수효 총계가 육천 이백 명이며
34 Тэдний нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх эр хүйстний тоо нь зургаан мянга хоёр зуу байв.

3:35 아비하일의 아들 수리엘이 므라리 가족과 종족의 족장이 될 것이요 이 가족은 장막 북편에 진을 칠 것이며
35 Мерарийн ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел байв. Тэд асрын хойд талд буудаллах ёстой байлаа.

3:36 므라리 자손의 맡을 것은 성막의 널판과 그 띠와 그 기둥과 그 받침과 그 모든 기구와 그것에 쓰는 모든 것이며
36 Мерарийн хөвгүүдийн томилогдсон үүрэгт асрын яс мод, түүний хөндлөвч модод, багананууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрт хамаарах үйлчлэл,

3:37 뜰 사면 기둥과 그 받침과 그 말뚝과 그 줄들이니라
37 хашааг тойрсон багананууд, углууруудын хамт тэдгээрийн гадас ба оосрууд багтаж байлаа.

3:38 ○ 장막 앞 동편 곧 회막 앞 해 돋는 편에는 모세와 아론과 아론의 아들들이 진을 치고 이스라엘 자손의 직무를 대신하여 성소의 직무를 지킬 것이며 외인이 가까이 하면 죽일지니라
38 Зүүн талд асрын урд наран мандах зүгт хурлын майхны урд Мосе, Аарон ба түүний хөвгүүд Израилийн хөвгүүдийн хариуцлагын төлөө ариун газрын үүргийг гүйцэтгэн буудаллах ёстой байлаа. Харин ойртож очсон гадны хүн үхэх ёстой байв.

3:39 모세와 아론이 여호와의 명을 좇아 레위인을 각 가족대로 계수한즉 일 개월 이상 남자의 수효가 이만 이천 명이었더라
39 ЭЗЭНий үгээр Мосе, Аарон нарын тоолсон нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр, ургуудаар тоологдсон левичүүдийн бүх эрчүүд нь хорин хоёр мянга байлаа.

3:40 ○ 여호와께서 또 모세에게 이르시되 이스라엘 자손의 처음 난 남자를 일 개월 이상으로 다 계수하여 그 명수를 기록하라
40 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан -Израилийн хөвгүүдийн нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй ууган бүрийг тоолж, тэдний нэрсийн тоог ав.

3:41 나는 여호와라 이스라엘 자손 중 모든 처음 난 자의 대신에 레위인을 내게 돌리고 또 이스라엘 자손의 가축 중 모든 처음 난 것의 대신에 레위인의 가축을 내게 돌리라
41 Би бол ЭЗЭН мөн. Чи Миний төлөө Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийг, Израилийн хөвгүүдийн сүргийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийн сүргийг авагтун гэж айлдлаа.

3:42 모세가 여호와께서 자기에게 명하신 대로 이스라엘 자손 중 모든 처음 난 자를 계수하니
42 Тэгээд Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасны дагуу Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийг тоолжээ.

3:43 일 개월 이상으로 계수함을 입은 처음 난 남자의 명수의 총계가 이만 이천 이백 칠십 삼 명이었더라
43 Нэрсийн тоогоор нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх ууган эр хүйстэй эрчүүд нь хорин хоёр мянга хоёр зуун далан гурав байлаа.

3:44 ○ 여호와께서 모세에게 일러 가라사대
44 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа

3:45 이스라엘 자손 중 모든 처음 난 자의 대신에 레위인을 취하고 또 그들의 가축 대신에 레위인의 가축을 취하라 레위인은 내 것이라 나는 여호와니라
45 -Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсөд болон левичүүдийн сүргийн оронд левичүүдийг авагтун. Левичүүд нь Минийх байх болно. Би бол ЭЗЭН.

3:46 이스라엘 자손의 처음 난 자가 레위인보다 이백 칠십 삼 인이 더한즉 속하기 위하여
46 Левичүүдээс илүү гарсан Израилийн хөвгүүдийн хоёр зуун далан гурван ууган төрөгсдийн золиосонд

3:47 매명에 오 세겔씩 취하되 성소의 세겔대로 취하라 한 세겔은 이십 게라니라
47 чи толгой тус бүрд таван шекелийг авах ёстой. Тэдгээрийг чи ариун газрын шекелийн дагуу авч (нэг шекел нь хорин гера),

3:48 그 더한 자의 속전을 아론과 그 아들들에게 줄 것이니라
48 тэдний дундах илүү гарагсдын золиос болох уг мөнгийг Аарон болон түүний хөвгүүдэд өг гэв.

3:49 모세가 레위인으로 대속한 이외의 사람에게서 속전을 받았으니
49 Тийнхүү левичүүдээр золиослогдсон хүмүүсээс гадна илүү гарагсдаас золиосны мөнгийг Мосе авчээ.

3:50 곧 이스라엘 자손의 처음 난 자에게서 받은 돈이 성소의 세겔대로 일천 삼백 육십 오 세겔이라
50 Израилийн хөвгүүдийн ууган төрөгсдөөс түүний авсан мөнгө нь ариун газрын шекелийн дагуу нэг мянга гурван зуун жаран тав байлаа.

3:51 이 속전을 여호와의 말씀대로 아론과 그 아들들에게 주었으니 여호와께서 모세에게 명하심과 같았느니라
51 Ингээд Мосе уг золиосны мөнгийг ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор, ЭЗЭНий тушаалаар Аарон болон түүний хөвгүүдэд өгөв.

 민수기 4장 / Тооллого

4:1 여호와께서 또 모세와 아론에게 일러 가라사대
1 Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа

4:2 레위 자손 중에서 고핫 자손을 그들의 가족과 종족을 따라 총계 할지니
2 -Левийн хөвгүүдийн дундаас Кохатын үр удмын тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,

4:3 곧 삼십 세 이상으로 오십 세까지 회막의 일을 하기 위하여 그 역사에 참가할 만한 모든 자를 계수하라
3 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол.

4:4 고핫 자손의 회막 안 지성물에 대하여 할 일은 이러하니라
4 Хурлын майханд Кохатын үр удмын хийх хамгийн ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой.

4:5 행진할 때에 아론과 그 아들들이 들어가서 간 막는 장을 걷어 증거궤를 덮고
5 Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.

4:6 그 위에 해달의 가죽으로 덮고 그 위에 순청색 보자기를 덮은 후에 그 채를 꿰고
6 Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь хөв хөх даавуугаар бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна.

4:7 또 진설병의 상에 청색 보자기를 펴고 대접들과 숟가락들과 주발들과 붓는 잔들을 그 위에 두고 또 항상 진설하는 떡을 그 위에 두고
7 Оршихуйн талхны ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүн дээр таваг, сав болон тахилын тагш, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих ба ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу.

4:8 홍색 보자기를 그 위에 펴고 그것을 해달의 가죽 덮개로 덮은 후에 그 채를 꿰고
8 Эдгээрийн дээгүүр тэд час улаан даавуугаар бүтээж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, дамнуургуудыг нь шургуулна.

4:9 또 청색 보자기를 취하여 등대와 그 등잔들과 그 불집게들과 불똥 그릇들과 그 쓰는 바 모든 기름 그릇을 덮고
9 Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт, мөн түүний чимхүүрүүд, түүний тосгууруудыг, түүнд хэрэглэгддэг тосны бүх савнуудыг бүтээж,

4:10 등대와 그 모든 기구를 해달의 가죽 덮개 안에 넣어 메는 틀 위에 두고
10 түүнийг болон бүх хэрэгслүүдийг далайн гахайн арьсан бүтээлгэнд ороож, түүнийгээ дамнуурган дээр тавих ажгуу.

4:11 또 금단 위에 청색 보자기를 펴고 해달의 가죽 덮개로 덮고 그 채를 꿰고
11 Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна.

4:12 또 성소에서 봉사하는데 쓰는 모든 기명을 취하여 청색 보자기에 싸서 해달의 가죽 덮개로 덮어 메는 틀 위에 두고
12 Тэд ариун газарт өөрсдийн хэрэглэдэг үйлчлэлийн бүх хэрэгслийг авч, тэдгээрийг хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурган дээр тавих болой.

4:13 또 단의 재를 버리고 그 단 위에 자색 보자기를 펴고
13 Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуугаар бүтээнэ.

4:14 봉사하는데 쓰는 모든 기구 곧 불 옮기는 그릇들과 고기 갈고리들과 부삽들과 대야들과 단의 모든 기구를 두고 해달의 가죽 덮개를 그 위에 덮고 그 채를 꿸 것이며
14 Тэд мөн түүн дээр өөрсдийн үйлчлэлдээ хэрэглэдэг, түүнтэй холбогдох бүх хэрэгслүүд болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний бүх хэрэгслийг тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуургуудыг нь шургуулна.

4:15 행진할 때에 아론과 그 아들들이 성소와 성소의 모든 기구 덮기를 필하거든 고핫 자손이 와서 멜 것이니라 그러나 성물은 만지지 말지니 죽을까 하노라 회막 물건 중에서 이것들은 고핫 자손이 멜 것이며
15 Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм.

4:16 제사장 아론의 아들 엘르아살의 맡을 것은 등유와 분향할 향품과 항상 드리는 소제물과 관유며 또 장막의 전체와 그 중에 있는 모든 것과 성소와 그 모든 기구니라
16 Тахилч Аароны хүү Елеазарын хариуцлага бол гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, ариун газар болон түүний хэрэгслийн хамт бүх асар, түүний доторх бүхний хариуцлага юм гэв.

4:17 ○ 여호와께서 또 모세와 아론에게 일러 가라사대
17 Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа

4:18 너희는 고핫 족속의 지파를 레위인 중에서 끊어지게 말지니
18 -Кохатчуудын ургуудын овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр.

4:19 그들이 지성물에 접근할 때에 그 생명을 보존하고 죽지 않게 하기 위하여 너희는 이같이 하여 아론과 그 아들들이 들어가서 각 사람에게 그 할 일과 그 멜 것을 지휘할지니라
19 Харин тэд хамгийн ариун юмсад хүрэх үедээ үхэхгүй, амьд байхын тулд үүнийг тэдэнд хий. Аарон болон түүний хөвгүүд дотогш орон, хүн тус бүрд өөрсдийнх нь ажил болон ачааг зааж өгөгтүн.

4:20 그들은 잠시라도 들어가서 성소를 보지 말 것은 죽을까 함이니라
20 Харин тэд дотогш орж, ариун юмсыг хормын төдий ч харах ёсгүй бөгөөд эс бөгөөс тэд үхэх болой гэлээ.

4:21 ○ 여호와께서 또 모세에게 일러 가라사대
21 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

4:22 게르손 자손도 그 종족과 가족을 따라 총계하되
22 -Мөн Гершоны хөвгүүдийн тооллогыг тэдний эцгүүдийнх нь бүлүүдээр нь, ургуудаар нь

4:23 삼십 세 이상으로 오십 세까지 회막 봉사에 입참하여 일할 만한 모든 자를 계수하라
23 гучин наснаас дээш тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдэд явуулан, чи тэднийг тоологтун.

4:24 게르손 가족의 할 일과 멜 것은 이러하니
24 Үйлчлэл болон зөөхөд гершончуудын ургуудын үйлчлэл нь энэ болой.

4:25 곧 그들은 성막의 앙장들과 회막과 그 덮개와 그 위의 해달의 가죽 덮개와 회막 문장을 메이며
25 Тэд асар, хурлын майхны хөшгийг түүний бүрээсийн хамт, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, хурлын майхны үүдний дэлгэц,

4:26 뜰의 휘장과 및 성막과 단 사면에 있는 뜰의 문장과 그 줄들과 그것에 사용하는 모든 기구를 메이며 이 모든 것을 어떻게 맡아 처리할 것이라
26 хашааны хөшигнүүд ба асрын эргэн тойрон дахь уг хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц болон тахилын ширээ, тэдгээрийн оосрууд, тэдгээрт хэрэглэгдэх бүх хэрэгслүүдийг авч явна. Хийгдсэн байх ёстой бүхнийг тэд гүйцэтгэх ёстой болой.

4:27 게르손 자손은 그 모든 일 곧 멜 것과 처리할 것에 아론과 그 아들들의 명대로 할 것이니 너희는 그들의 멜 짐을 그들에게 맡길 것이니라
27 Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь тэдний бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар гүйцэтгэгдэх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн.

4:28 게르손 자손의 가족들이 회막에서 할 일이 이러하며 그들의 직무는 제사장 아론의 아들 이다말이 감독할지니라
28 Энэ нь хурлын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ургуудын үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байх болой.

4:29 ○ 너는 므라리 자손도 그 가족과 종족을 따라 계수하되
29 Мерарийн хөвгүүдийн хувьд гэвэл, чи тэднийг ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр нь,

4:30 삼십 세 이상으로 오십 세까지 회막 봉사에 입참하여 일할 만한 모든 자를 계수하라
30 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун.

4:31 그들이 직무를 따라 회막에서 할 모든 일 곧 그 멜 것이 이러하니 곧 장막의 널판들과 그 띠들과 그 기둥들과 그 받침들과
31 Хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлд тэдний ачааны үүрэг нь асрын дүнзнүүд, түүний хөндлөвч модод, багананууд болон углуурууд,

4:32 뜰 사면 기둥들과 그 받침들과 그 말뚝들과 그 줄들과 그 모든 기구들과 무릇 그것에 쓰는 것이라 너희는 그들의 맡아 멜 모든 기구의 명목을 지정하라
32 эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн.

4:33 이는 제사장 아론의 아들 이다말의 수하에 있을 므라리 자손의 가족들이 그 모든 사무대로 회막에서 행할 일이니라
33 Энэ бол тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуу хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл юм гэв.

4:34 ○ 모세와 아론과 회중의 족장들이 고핫 자손들을 그 가족과 종족대로 계수하니
34 Тиймээс Мосе, Аарон болон чуулганы удирдагчид кохатчуудын хөвгүүдийг тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,

4:35 삼십 세 이상으로 오십 세까지 회막 봉사에 입참하여 일할 만한 모든 자
35 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүрийг тоолов.

4:36 곧 그 가족대로 계수함을 입은 자가 이천 칠백 오십이니
36 Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь хоёр мянга долоон зуун тавь байлаа.

4:37 이는 모세와 아론이 여호와께서 모세로 명하신 대로 회막에서 종사하는 고핫인의 모든 가족 중 계수한 자니라
37 Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу кохатчуудын ургуудын тоологдсон эрчүүд байлаа.

4:38 ○ 게르손 자손의 그 가족과 종족을 따라 계수함을 입은 자는
38 Гершоны хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,

4:39 삼십 세 이상으로 오십 세까지 회막 봉사에 입참하여 일할 만한 모든 자라
39 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов.

4:40 그 가족과 종족을 따라 계수함을 입은 자가 이천 육백 삼십 명이니
40 Тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр тоологдсон эрчүүд нь хоёр мянга зургаан зуун гуч байв.

4:41 이는 모세와 아론이 여호와의 명대로 회막에서 종사하는 게르손 자손의 모든 가족 중 계수한 자니라
41 Эдгээр нь ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу Гершоны хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.

4:42 ○ 므라리 자손의 가족 중 그 가족과 종족을 따라 계수함을 입은 자는
42 Мерарийн хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,

4:43 삼십 세 이상으로 오십 세까지 회막 봉사에 입참하여 일할 만한 모든 자라
43 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов.

4:44 그 가족을 따라 계수함을 입은 자가 삼천 이백 명이니
44 Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь гурван мянга хоёр зуу байв.

4:45 이는 모세와 아론이 여호와께서 모세로 명하신 대로 므라리 자손들의 가족 중 계수한 자니라
45 Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, Мерарийн хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.

4:46 ○ 모세와 아론과 이스라엘 족장들이 레위인을 그 가족과 종족대로 다 계수하니
46 Мосе, Аарон болон Израилийн удирдагчдын тоолсон тооллогод левичүүдийн тоологдсон бүх хүмүүс нь тэдгээрийн ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр,

4:47 삼십 세 이상으로 오십 세까지 회막 봉사와 메는 일에 입참하여 일할 만한 모든 자
47 хурлын майхан дахь зөөх ажил болон үйлчлэлийн ажлыг хийхээр орж чадах гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх хүн бүр байлаа.

4:48 곧 그 계수함을 입은 자가 팔천 오백 팔십 명이라
48 Тэдний тоологдсон эрчүүд нь найман мянга таван зуун ная байв.

4:49 그들이 그 할 일과 멜 일을 따라 모세에게 계수함을 입었으되 여호와께서 모세에게 명하신 대로 그들이 계수함을 입었더라

49 Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Тиймээс эдгээр нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүний тоолсон хүмүүс байлаа.

 민수기 5장 / Тооллого

5:1 여호와께서 모세에게 일러 가라사대
1 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

5:2 이스라엘 자손에게 명하여 모든 문둥병 환자와 유출병이 있는 자와 주검으로 부정케 된 자를 다 진 밖으로 내어 보내되
2 -Уяман өвчин, гоожилттой болон үхсэн хүнээс болж бузартсан аливаа хүнийг хуарангаас гадагш гарган явуулахыг Израилийн хөвгүүдэд тушаагтун.

5:3 무론 남녀하고 다 진 밖으로 내어 보내어 그들로 진을 더럽히게 말라 내가 그 진 가운데 거하느니라 하시매
3 Эр, эм гэлгүй чи гарган явуул. Дунд нь Би оршиж буй тэдний хуаранг тэднээр бузарлуулахгүйн тулд чи тэднийг хуарангаас гаргагтун гэлээ.

5:4 이스라엘 자손이 그 같이 행하여 그들을 진 밖으로 내어 보내었으니 곧 여호와께서 모세에게 이르신 대로 이스라엘 자손이 행하였더라
4 Израилийн хөвгүүд түүнчлэн хийж, тэднийг хуарангийн гадна гаргав. ЭЗЭНий Мосед айлдсан ёсоор Израилийн хөвгүүд тийнхүү хийв.

5:5 ○ 여호와께서 또 모세에게 일러 가라사대
5 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа

5:6 이스라엘 자손에게 이르라 남자나 여자나 사람들이 범하는 죄를 범하여 여호와께 패역하여 그 몸에 죄를 얻거든
6 -Израилийн хөвгүүдэд хандан "Эр, эм аливаа хүн хүнд ямар нэгэн гэм хийж, ЭЗЭНий эсрэг тэрсэлвэл, тэр хүн гэмтэн болно.

5:7 그 지은 죄를 자복하고 그 죄 값을 온전히 갚되 오분지 일을 더하여 그가 죄를 얻었던 그 본주에게 돌려 줄 것이요
7 Тэр хүн үйлдсэн нүглүүдээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.

5:8 만일 죄 값을 받을 만한 친족이 없거든 그 죄 값을 여호와께 드려 제사장에게로 돌릴 것이니 이는 그를 위하여 속죄할 속죄의 수양 외에 돌릴 것이니라
8 Гэвч хэрэв хохирлын нөхөн төлбөр хийгдэх хамаатан уг хохирогчид байхгүй бол хохирлын төлөө хийгдсэн нөхөн төлбөр нь тэр хүний төлөөх эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүллийн хуцаас гадна тахилчид зориулагдан ЭЗЭНд очих ёстой.

5:9 이스라엘 자손의 거제로 제사장에게 가져오는 모든 성물은 그의 것이 될 것이라
9 Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.

5:10 각 사람의 구별한 물건은 그의 것이 되나니 누구든지 제사장에게 주는 것은 그의 것이 되느니라
10 Тиймээс хүн бүрийн ариун бэлэг нь түүнийх бөгөөд аливаа хүний тахилчид өгөх юм бүр нь түүнийх болно" гэж хэл гэв.

5:11 ○ 여호와께서 모세에게 일러 가라사대
11 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

5:12 이스라엘 자손에게 고하여 그들에게 이르라 만일 어떤 사람의 아내가 실행하여 남편에게 범죄하여
12 -Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэлтүгэй. "Хэрэв хэн нэгэн хүний эхнэр төөрөлдөж, нөхөртөө үнэнч бус байж,

5:13 타인과 정교를 하였으나 그 남편의 눈에 숨겨 드러나지 아니하였고 그 여자의 더러워진 일에 증인도 없고 그가 잡히지 아니하였어도
13 өөр хүн түүнтэй хурьцал үйлдээд, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдсан бөгөөд хэдийгээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан ч тэр нь илчлэгдээгүй ба түүний эсрэг ямар ч гэрч байхгүй, үйлдэл дээрээ тэр баригдаагүй аваас,

5:14 그 더러워짐을 인하여 남편이 의심이 생겨서 그 아내를 의심하든지 또는 아내가 더럽히지 아니하였어도 그 남편이 의심이 생겨서 그 아내를 의심하거든
14 хэрэв нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарласан үед тэр эхнэрээ хардвал, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад эхнэрээ хардвал,

5:15 그 아내를 데리고 제사장에게로 가서 그를 위하여 보리 가루 에바 십분지 일을 예물로 드리되 그것에 기름도 붓지 말고 유향도 두지 말라 이는 의심의 소제요 생각하게 하는 소제니 곧 죄악을 생각하게 하는 것이니라
15 тэр хүн өөрийн эхнэрийг тахилчид авчрах бөгөөд мөн түүний төлөө өргөл болгон ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл ба гэм буруугийн сануулга, дурсгалын идээн өргөл болох учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй.

5:16 ○ 제사장은 그 여인으로 가까이 오게 하여 여호와 앞에 세우고
16 Тэгээд тахилч, өнөөх эмэгтэйг ойртуулан авчирч, ЭЗЭНий өмнө түүнийг зогсооно.

5:17 토기에 거룩한 물을 담고 성막 바닥의 티끌을 취하여 물에 넣고
17 Тахилч шавар саванд ариун усыг хийж аваад, асрын шалан дээрх шорооноос авч түүнийгээ усанд хийнэ.

5:18 여인을 여호와 앞에 세우고 그 머리를 풀게 하고 생각하게 하는 소제물 곧 의심의 소제물을 그 두 손에 두고 제사장은 저주가 되게 할 쓴 물을 자기 손에 들고
18 Тэгээд тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, эмэгтэйн толгойн үсийг задгай тавьж, хардалтын идээн өргөл болох дурсгалын идээн өргөлийг гарт нь тавина. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой.

5:19 여인에게 맹세시켜 그에게 이르기를 네가 네 남편을 두고 실행하여 사람과 동침하여 더럽힌 일이 없으면 저주가 되게 하는 이 쓴 물의 해독을 면하리라
19 Тахилч өнөөх эмэгтэйгээр тангараг тавиулаад, тэр эмэгтэйд "Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд нөхрийнхөө дор байгаа чи бузар явдал уруу төөрөөгүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөх болтугай.

5:20 그러나 네가 네 남편을 두고 실행하여 더럽혀서 네 남편 아닌 사람과 동침하였으면
20 Харин хэрэв чи нөхрийн дор байдаг атал төөрөн, өөрийгөө бузарлан, нөхрөөс чинь ондоо эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас,

5:21 {제사장이 그 여인으로 저주의 맹세를 하게 하고 그 여인에게 말할지니라} 여호와께서 네 넓적다리로 떨어지고 네 배로 부어서 너로 네 백성 중에 저줏거리, 맹세거리가 되게 하실지라
21 (Тэгээд тахилч мөнөөх эмэгтэйгээр хараалын тангаргийг тавиулаад, эмэгтэйд хандан) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөн, ард олны чинь дунд чамайг хараал, тангараг болгох болтугай.

5:22 이 저주가 되게 하는 이 물이 네 창자에 들어가서 네 배로 붓게 하고 네 넓적다리로 떨어지게 하리라 할 것이요 여인은 아멘 아멘 할지니라
22 Хараал авчрах энэ ус ходоодонд чинь орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг" гэнэ. Өнөөх эмэгтэй "Амен, Амен" хэмээн хэлэх ёстой.

5:23 ○ 제사장이 저주의 말을 두루마리에 써서 그 글자를 그 쓴 물에 빨아 넣고
23 Тахилч эдгээр хараалуудыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаан арилгах болой.

5:24 여인으로 그 저주가 되게 하는 쓴 물을 마시게 할지니 그 저주가 되게 하는 물이 그의 속에 들어가서 쓰리라
24 Тэгээд тэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Ингэснээр хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу.

5:25 제사장이 먼저 그 여인의 손에서 의심의 소제물을 취하여 그 소제물을 여호와 앞에 흔들고 가지고 단으로 가서
25 Тахилч өнөөх эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч, уг идээн өргөлийг ЭЗЭНий өмнө даллан, тахилын ширээнд авчирна.

5:26 그 소제물 중에서 기념으로 한 움큼을 취하여 단 위에 소화하고 그 후에 여인에게 그 물을 마시울지라
26 Тахилч дурсгалын өргөл болгон идээн өргөлөөс атгыг авч, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгах болой.

5:27 그 물을 마시운 후에 만일 여인이 몸을 더럽혀서 그 남편에게 범죄하였으면 그 저주가 되게 하는 물이 그의 속에 들어가서 쓰게 되어 그 배가 부으며 그 넓적다리가 떨어지리니 그 여인이 그 백성 중에서 저줏거리가 될 것이니라
27 Эмэгтэйд усыг уулгахад, хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан бол хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох ба түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болох болой.

5:28 그러나 여인이 더럽힌 일이 없고 정결하면 해를 받지 않고 잉태하리라
28 Харин хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, жирэмслэх чадвар нь хэвээрээ байна.

5:29 ○ 이는 의심의 법이니 아내가 그 남편을 두고 실행하여 더럽힌 때나
29 Энэ бол хардалтын хууль юм. Эхнэр нь нөхрийн доор байдаг атал төөрч, өөрийгөө бузарлахад,

5:30 또는 그 남편이 의심이 생겨서 그 아내를 의심할 때에 그 여인을 여호와 앞에 두고 제사장이 이 법대로 행할 것이라
30 эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөхөд тэр эхнэрээ хардаж, тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоох ба тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу.

5:31 남편은 무죄할 것이요 여인은 죄가 있으면 당하리라
31 Цаашилбал, нөхөр нь гэм буруугаас чөлөөлөгдөж, харин эмэгтэй гэм буруугаа үүрэх болно" гэлээ.

 민수기 6장 / Тооллого

6:1 여호와께서 모세에게 일러 가라사대
1 ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа

6:2 이스라엘 자손에게 고하여 그들에게 이르라 남자나 여자가 특별한 서원 곧 나실인의 서원을 하고 자기 몸을 구별하여 여호와께 드리거든
2 -Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. "Эр, эм аливаа хүн өөрийгөө ЭЗЭНд зориулахаар Назирын тангараг болох онцгой тангаргийг өргөх аваас,

6:3 포도주와 독주를 멀리하며 포도주의 초나 독주의 초를 마시지 말며 포도즙도 마시지 말며 생포도나 건포도도 먹지 말지니
3 тэр хүн дарс болон хатуу ундааг цээрлэж, дарс, эсвэл хатуу ундаагаар хийгдсэн цууг үл хэрэглэн, усан үзмийн шүүсийг ч үл уун, шинэ буюу хатаасан усан үзмийг ч идэж үл болно.

6:4 자기 몸을 구별하는 모든 날 동안에는 포도나무 소산은 씨나 껍질이라도 먹지 말지며
4 Тусгаарлалтынхаа бүх өдрүүдэд тэрээр усан үзмийн модны үрээс нь аваад хальсыг нь ч хүртэл ямар ч бүтээгдэхүүнийг идэж болохгүй.

6:5 그 서원을 하고 구별하는 모든 날 동안은 삭도를 도무지 그 머리에 대지 말 것이라 자기 몸을 구별하여 여호와께 드리는 날이 차기까지 그는 거룩한즉 그 머리털을 길게 자라게 할 것이며
5 Түүний тусгаарлалтын тангаргийн бүх өдрүүдэд толгойд нь тонгорог хүргэж болохгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Толгойнхоо үсийг тэр урт ургуулах болой.

6:6 자기 몸을 구별하여 여호와께 드리는 모든 날 동안은 시체를 가까이 하지 말 것이요
6 ЭЗЭНд тусгаарлагдсан бүх өдрүүдэд тэрээр үхсэн хүнд ойртож болохгүй.

6:7 그 부모 형제 자매가 죽은 때에라도 그로 인하여 몸을 더럽히지 말 것이니 이는 자기 몸을 구별하여 하나님께 드리는 표가 그 머리에 있음이라
7 Өөрийн эцэг, эх, ах, эгч дүүг ч нас барах үед тэр өөрийгөө тэдний төлөө бузарлах ёсгүй. Учир нь ЭЗЭНд тусгаарлагдсан нь түүний толгой дээр байгаа билээ.

6:8 자기 몸을 구별하는 모든 날 동안 그는 여호와께 거룩한 자니라
8 Тусгаарлалтын бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой.

6:9 누가 홀연히 그 곁에서 죽어서 스스로 구별한 자의 머리를 더럽히거든 그 몸을 정결케 하는 날에 머리를 밀 것이니 곧 제 칠 일에 밀 것이며
9 Гэвч хэрэв түүний дэргэд хүн гэнэт үхэж, тэрээр зориулагдсан үстэй толгойгоо бузарласан тохиолдолд цэвэрших өдрөө тэр үсээ хусах ёстой. Тэр долоо дахь өдөрт үсээ хусах болой.

6:10 제 팔 일에 산비둘기 두 마리나 집비둘기 새끼 두 마리를 가지고 회막문에 와서 제사장에게 줄 것이요
10 Тэгээд тэр найм дахь өдөр тахилчид, хурлын майхны үүдэнд хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах ёстой.

6:11 제사장은 그 하나를 속죄 제물로, 하나를 번제물로 드려서 그의 시체로 인하여 얻은 죄를 속하고 또 그는 당일에 그의 머리를 성결케 할 것이며
11 Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөж, үхсэн хүнээс болсон нүглийнх нь тухайд түүний төлөө эвлэрүүллийг хийнэ. Яг тэр өдөр мөнөөх хүн толгойгоо ариусган,

6:12 자기 몸을 구별하여 여호와께 드릴 날을 새로 정하고 일 년 된 수양을 가져다가 속건제로 드릴지니라 자기 몸을 구별한 때에 그 몸을 더렵혔은즉 지나간 날은 무효니라
12 Назираар байх өдрүүдээ ЭЗЭНд зориулж, гэмийн төлөөх тахилд нэг настай эр хурга авчирна. Харин түүний тусгаарлалт бузартсан тул урьдын өдрүүд нь тооцогдохгүй болно.

6:13 ○ 나실인의 법은 이러하니라 자기 몸을 구별한 날이 차면 그 사람을 회막문으로 데리고 갈 것이요
13 Энэ бол Назирын хууль бөгөөд тэр хүний тусгаарлалтын өдрүүд дуусахад тэр хурлын майхны үүдэнд тахилыг авчрах ёстой.

6:14 그는 여호와께 예물을 드리되 번제물로 일 년 된 흠 없는 수양 하나와 속죄 제물로 일 년 된 흠 없는 어린 암양 하나와 화목 제물로 흠 없는 수양 하나와
14 Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөнө. Ингэхдээ шатаалт тахилд зориулан нэг настай согоггүй эр хурга нэгийг, нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай согоггүй охин хурга нэгийг, эвийн тахилд зориулан согоггүй хуц нэгийг,

6:15 무교병 한 광주리와 고운 가루에 기름 섞은 과자들과 기름 바른 무교전병들과 그 소제물과 전제물을 드릴 것이요
15 мөн тостой хольсон сайн гурилын исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй талх нэг сагсыг, тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлийн хамт өргөх болой.

6:16 제사장은 그것들을 여호와 앞에 가져다가 속죄제와 번제를 드리고
16 Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчрах бөгөөд тэр хүний нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилыг өргөх болой.

6:17 화목 제물로 수양에 무교병 한 광주리를 아울러 여호와께 드리고 그 소제와 전제를 드릴 것이요
17 Тэр бас ЭЗЭНд эвийн тахилын өргөл болгон хуцыг, сагстай исгээгүй талхны хамт өргөх бөгөөд үүний нэгэн адил тахилч, идээн өргөл болон ундаан өргөлийг нь өргөх ажгуу.

6:18 자기 몸을 구별한 나실인은 회막문에서 그 머리털을 밀고 그것을 화목 제물 밑에 있는 불에 둘지며
18 Тэгээд уг Назир нь өөрийн толгойн зориулагдсан үсийг хурлын майхны үүдэнд хусаж, толгойнхоо зориулагдсан үсийг аван, эвийн тахилын өргөлийн доорх галд хийнэ.

6:19 자기 몸을 구별한 나실인이 그 머리털을 민 후에 제사장이 삶은 수양의 어깨와 광주리 가운데 무교병 하나와 무교전병 하나를 취하여 나실인의 두 손에 두고
19 Тахилч хуцын чанасан далыг, сагснаас исгээгүй нэг боов болон исгээгүй нэг талхыг авч, тэдгээрийг Назирын гар дээр зориулагдсан үсээ хуссаных нь дараа тавина.

6:20 여호와 앞에 요제로 흔들 것이며 그것과 흔든 가슴과 든 넓적다리는 성물이라 다 제사장에게 돌릴 것이니라 그 후에는 나실인이 포도주를 마실 수 있느니라
20 Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах тахил болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон өргөгдсөн гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа Назир нь дарсыг ууж болно.

6:21 ○ 이는 곧 서원한 나실인이 자기 몸을 구별한 일로 인하여 여호와께 예물을 드림과 행할 법이며 이 외에도 힘이 미치는 대로 하려니와 그 서원한 대로 자기 몸을 구별하는 법을 따라 할 것이니라
21 Энэ бол хийж чадах юман дээрээ нэмэлт болгон, тусгаарлалтын ёсоор ЭЗЭНд өөрийн өргөлийг тангараглагч Назирын хууль юм. Тиймээс тэр өргөсөн тангаргаа тусгаарлалтын хуулийн дагуу хийх ёстой.

6:22 ○ 여호와께서 모세에게 일러 가라사대
22 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

6:23 아론과 그 아들들에게 고하여 이르기를 너희는 이스라엘 자손을 위하여 이렇게 축복하여 이르되
23 -Аарон болон түүний хөвгүүдтэй ярин "Израилийн хөвгүүдийг та нар ингэж ерөөгтүн. Та нар тэдэнд хандан

6:24 여호와는 네게 복을 주시고 너를 지키시기를 원하며
24 "ЭЗЭН чамайг ерөөн, сахих болтугай.

6:25 여호와는 그 얼굴로 네게 비취사 은혜 베푸시기를 원하며
25 ЭЗЭН чиний дээр Өөрийн нүүрийг гэрэлтүүлж, чамд нигүүлсэнгүй хандах болтугай.

6:26 여호와는 그 얼굴을 네게로 향하여 드사 평강 주시기를 원하노라 할지니라 하라
26 ЭЗЭН Өөрийн нүүр царайг чам уруу өргөн, чамд амар амгаланг өгөх болтугай""

6:27 ○ 그들은 이같이 내 이름으로 이스라엘 자손에게 축복할지니 내가 그들에게 복을 주리라
27 Тийнхүү тэд Миний нэрийг Израилийн хөвгүүдийн дээр дуудах бөгөөд тэгэхэд Би тэднийг ерөөх болно гэв.

 민수기 7장 / Тооллого

7:1 모세가 장막 세우기를 필하고 그것에 기름을 발라 거룩히 구별하고 또 그 모든 기구와 단과 그 모든 기구에 기름을 발라 거룩히 구별한 날에
1 Мосе асрыг босгож дууссан тэр өдрөө түүнийг тослон, бүх тавилга, тахилын ширээ болон түүний бүх хэрэгсэлтэй нь хамт түүнийг ариусгасан юм. Тэр бас тэдгээрийг тосолж, ариусгав.

7:2 이스라엘 족장들 곧 그들의 종족의 두령들이요 그 지파의 족장으로서 그 계수함을 입은 자의 감독된 자들이 예물을 드렸으니
2 Тэгээд Израилийн удирдагчид болох эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид тахилыг өргөв. (Тэд бол овгуудын удирдагчид байсан бөгөөд тоологдсон хүмүүсийг тэд тэргүүлж байлаа).

7:3 그들의 여호와께 드린 예물은 덮개 있는 수레 여섯과 소 열 둘이니 족장 둘에 수레가 하나씩이요 하나에 소가 하나씩이라 그것들을 장막 앞에 드린지라
3 Тэд өөрсдийн тахилыг ЭЗЭНий өмнө авчирсан нь хоёр удирдагчийн дунд нэг тэрэг, хүн тус бүрд нэг үхэр буюу зургаан бүхээгтэй тэрэг, арван хоёр үхэр болов. Тэдгээрийг асрын өмнө авчрав.

7:4 여호와께서 모세에게 일러 가라사대
4 Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

7:5 그것을 그들에게서 받아 레위인에게 주어 각기 직임대로 회막 봉사에 쓰게 할지니라
5 -Эдгээр зүйлсийг хурлын майхны үйлчлэлд хэрэглэхийн тулд тэднээс хүлээн ав. Тэдгээрийг чи левичүүдэд, үйлчлэлийнх нь дагуу хүн бүрд өгөгтүн гэлээ.

7:6 모세가 수레와 소를 받아 레위인에게 주었으니
6 Тиймээс Мосе тэрэгнүүд болон үхрүүдийг авч, тэдгээрийг левичүүдэд өгөв.

7:7 곧 게르손 자손들에게는 그 직임대로 수레 둘과 소 넷을 주었고
7 Гершоны хөвгүүдэд тэдний үйлчлэлийнх нь дагуу хоёр тэрэг, дөрвөн үхрийг өгсөн бөгөөд

7:8 므라리 자손들에게는 그 직임대로 수레 넷과 소 여덟을 주고 제사장 아론의 아들 이다말로 감독케 하였으나
8 Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байдаг байлаа.

7:9 고핫 자손에게는 주지 아니하였으니 그들의 성소의 직임은 그 어깨로 메는 일을 하는 까닭이었더라
9 Харин Кохатын хөвгүүдэд тэрээр юуг ч өгсөнгүй. Учир нь тэд мөрөн дээрээ ариун зүйлсийг авч явах үйлчлэлийг хийдэг байв.

7:10 단에 기름을 바르던 날에 족장들이 단의 봉헌을 위하여 예물을 가져다가 그 예물을 단 앞에 드리니라
10 Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтын тахилыг өргөв. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө тахилаа өргөв.

7:11 여호와께서 모세에게 이르시기를 족장들은 하루 한 사람씩 단의 봉헌 예물을 드릴지니라 하셨더라
11 Тэгэхэд ЭЗЭН Мосед -Тахилын ширээний зориулалтанд өдөр бүр нэг удирдагч тахилаа авчран, тэд тахилуудаа өргөг гэв.

7:12 ○ 제 일 일에 예물을 드린 자는 유다 지파 암미나답의 아들 나손이라
12 Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн бол Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв.

7:13 그 예물은 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
13 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:14 또 십 세겔 중 금 숟가락 하나라 그것에는 향을 채웠고
14 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:15 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
15 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

7:16 속죄 제물로 수염소 하나이며
16 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:17 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 암미나답의 아들 나손의 예물이었더라
17 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Амминадабын хүү Нахшоны өргөл байв.

7:18 ○ 제 이 일에는 잇사갈의 족장 수알의 아들 느다넬이 드렸으니
18 Хоёр дахь өдөр нь Иссахарын удирдагч Зуарын хүү Нетанел өргөл авчрав.

7:19 그 드린 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
19 Түүний авчирсан өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:20 또 십 세겔 중 금 숟가락 하나라 그것에는 향을 채웠고
20 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:21 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
21 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

7:22 속죄 제물로 수염소 하나이며
22 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:23 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 수알의 아들 느다넬의 예물이었더라
23 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Зуарын хүү Нетанелын өргөл байв.

7:24 ○ 제 삼 일 에는 스불론 자손의 족장 헬론의 아들 엘리압이 드렸으니
24 Гурав дахь өдөр нь Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб байв.

7:25 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
25 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:26 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
26 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:27 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
27 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

7:28 속죄 제물로 수염소 하나이며
28 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:29 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 헬론의 아들 엘리압의 예물이었더라
29 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Хелоны хүү Елиабын өргөл байв.

7:30 ○ 제 사 일에는 르우벤 자손의 족장 스데울의 아들 엘리술이 드렸으니
30 Дөрөв дэх өдөр нь Реубений хөвгүүдийн удирдагч, Шедеурын хүү Елизур байв.

7:31 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
31 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:32 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
32 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:33 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
33 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

7:34 속죄 제물로 수염소 하나이며
34 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:35 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 스데울의 아들 엘리술의 예물이었더라
35 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Шедеурын хүү Елизурын өргөл байв.

7:36 ○ 제 오 일 에는 시므온 자손의 족장 수리삿대의 아들 슬루미엘이 드렸으니
36 Тав дахь өдөр нь Симеоны хүүхдүүдийн удирдагч, Зуришаддаин хүү Шелумиел байв.

7:37 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
37 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:38 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
38 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:39 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
39 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

7:40 속죄 제물로 수염소 하나이며
40 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:41 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 수리삿대의 아들 슬루미엘의 예물이었더라
41 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Зуришаддаин хүү Шелумиелийн өргөл байв.

7:42 ○ 제 육 일에는 갓 자손의 족장 드우엘의 아들 엘리아삽이 드렸으니
42 Зургаа дахь өдөр нь Гадын хөвгүүдийн удирдагч, Деуелийн хүү Елиасаф байв.

7:43 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
43 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:44 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
44 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:45 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
45 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

7:46 속죄 제물로 수염소 하나이며
46 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:47 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 드우엘의 아들 엘리아삽의 예물이었더라
47 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Деуелийн хүү Елиасафын өргөл байв.

7:48 ○ 제 칠 일에는 에브라임 자손의 족장 암미훗의 아들 엘리사마가 드렸으니
48 Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв.

7:49 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
49 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:50 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
50 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:51 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
51 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

7:52 속죄 제물로 수염소 하나이며
52 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:53 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 암미훗의 아들 엘리사마의 예물이었더라
53 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Аммихудын хүү Елишамагийн өргөл байв.

7:54 ○ 제 팔 일에는 므낫세 자손의 족장 브다술의 아들 가말리엘이 드렸으니
54 Найм дахь өдөр Манассегийн хөвгүүдийн удирдагч, Педахзурын хүү Гамалиел байв.

7:55 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
55 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:56 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
56 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:57 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
57 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

7:58 속죄 제물로 수염소 하나이며
58 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:59 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 브다술의 아들 가말리엘의 예물이었더라
59 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Педахзурын хүү Гамалиелын өргөл байв.

7:60 ○ 제 구 일에는 베냐민 자손의 족장 기드오니의 아들 아비단이 드렸으니
60 Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеонийн хүү Абидан байв.

7:61 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
61 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:62 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
62 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:63 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
63 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

7:64 속죄 제물로 수염소 하나이며
64 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:65 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 기드오니의 아들 아비단의 예물이었더라
65 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа Энэ нь Гидеонийн хүү Абиданы өргөл байв.

7:66 ○ 제 십 일에는 단 자손의 족장 암미삿대의 아들 아히에셀이 드렸으니
66 Арав дахь өдөр нь Даны хөвгүүдийн удирдагч, Аммишаддаин хүү Ахиезер байсан.

7:67 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
67 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:68 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
68 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:69 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
69 шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хонь, нэг настай нэг эр хурга,

7:70 속죄 제물로 수염소 하나이며
70 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:71 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 암미삿대의 아들 아히에셀의 예물이었더라
71 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Аммишаддаин хүү Ахиезерийн өргөл байв.

7:72 ○ 제 십 일 일에는 아셀 자손의 족장 오그란의 아들 바기엘이 드렸으니
72 Арван нэг дэх өдөр нь Ашерын хөвгүүдийн удирдагч, Охраны хүү Пагиел байв.

7:73 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
73 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:74 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
74 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:75 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
75 шатаалт тахилд зориулан нэг үхэр, нэг хонь, нэг настай нэг эр хурга,

7:76 속죄 제물로 수염소 하나이며
76 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:77 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 오그란의 아들 바기엘의 예물이었더라
77 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Охраны хүү Пагиелын өргөл байв.

7:78 ○ 제 십 이 일에는 납달리 자손의 족장 에난의 아들 아히라가 드렸으니
78 Арван хоёр дахь өдөр нь Нафталийн хөвгүүдийн удирдагч, Енаны хүү Ахира байв.

7:79 그 예물도 성소의 세겔대로 일백 삼십 세겔 중 은 반 하나와 칠십 세겔 중 은 바리 하나라 이 두 그릇에는 소제물로 기름 섞은 고운 가루를 채웠고
79 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

7:80 또 십 세겔 중 금 숟가락 하나라 이것에는 향을 채웠고
80 Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

7:81 또 번제물로 수송아지 하나와 수양 하나와 일 년 된 어린 수양 하나이며
81 шатаалт тахилд зориулан нэг үхэр, нэг хонь, нэг настай нэг эр хурга,

7:82 속죄 제물로 수염소 하나이며
82 нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

7:83 화목 제물로 소 둘과 수양 다섯과 수염소 다섯과 일 년 된 어린 수양 다섯이라 이는 에난의 아들 아히라의 예물이었더라
83 эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Енаны хүү Ахирагийн өргөл байв.

7:84 ○ 이는 곧 단에 기름 바르던 날에 이스라엘 족장들이 드린 바 단의 봉헌 예물이라 은 반이 열둘이요 은 바리가 열둘이요 금 숟가락이 열둘이니
84 Эдгээр нь тахилын ширээг тосолсон өдөр Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалтын тахил байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёр мөнгөн тагш, арван хоёр алтан бойпор,

7:85 은 반은 각각 일백 삼십 세겔 중이요 은 바리는 각각 칠십 세겔 중이라 성소의 세겔대로 모든 기명의 은이 도합이 이천 사백 세겔이요
85 мөнгөн таваг бүрийн жин нь нэг зуун гучин шекел бөгөөд тагш бүр нь далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелийн дагуу хоёр мянга дөрвөн зуун шекел байлаа.

7:86 또 향을 채운 금 숟가락이 열 둘이니 성소의 세겔대로 각각 십 세겔 중이라 그 숟가락의 금이 도합이 일백 이십 세겔이요
86 Дүүрэн утлагатай арван хоёр алтан бойпорын жин нь ариун газрын шекелийн дагуу тус бүр арван шекел бөгөөд бойпоруудын бүх алт нь зуун хорин шекел байлаа.

7:87 또 번제물로 수송아지가 열 둘이요 수양이 열 둘이요 일 년 된 어린 수양이 열 둘이요 그 소제물이며 속죄 제물로 수염소가 열 둘이며
87 Шатаалт тахилд зориулсан бүх үхэр нь арван хоёр бух бөгөөд арван хоёр хуц, нэг настай арван хоёр эр хурга идээн өргөлүүдийнхээ хамт, нүглийн төлөөх тахилд зориулсан арван хоёр ухна,

7:88 화목 제물로 수소가 이십 사요 수양이 육십이요 수염소가 육십이요 일 년 된 어린 수양이 육십이라 이는 단에 기름 바른 후에 드린 바 단의 봉헌 예물이었더라
88 эвийн тахилын өргөлд зориулсан бүх үхэр нь хорин дөрвөн бух бөгөөд жаран хуц, жаран ухна, нэг настай жаран эр хурга байлаа. Энэ нь тахилын ширээг тосолсны дараа түүнд өргөх зориулалтын тахил байв.

7:89 ○ 모세가 회막에 들어가서 여호와께 말씀하려 할 때에 증거궤 위 속죄소 위의 두 그룹 사이에서 자기에게 말씀하시는 목소리를 들었으니 여호와께서 그에게 말씀하심이었더라
89 Мосе Түүнтэй ярихаар хурлын майханд ороход, гэрчлэлийн авдран дээр байсан өршөөлийн суудлын дээрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.

 민수기 8장 / Тооллого

8:1 여호와께서 또 모세에게 일러 가라사대
1 Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

8:2 아론에게 고하여 이르라 등을 켤 때에는 일곱 등잔을 등대 앞으로 비취게 할지니라 하시매
2 -Ааронтай ярин, түүнд "Чамайг дэнлүүнүүдийг байрлуулан асаахад долоон дэнлүү нь дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлнэ" хэмээн хэл гэв.

8:3 아론이 그리하여 등불을 등대 앞으로 비취도록 켰으니 여호와께서 모세에게 명하심과 같았더라
3 Аарон тийнхүү хийж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлэхээр дэнлүүнүүдийг асаав.

8:4 이 등대의 제도는 이러하니 곧 금을 쳐서 만든 것인데 밑판에서 그 꽃까지 쳐서 만든 것이라 모세가 여호와께서 자기에게 보이신 식양을 따라 이 등대를 만들었더라
4 Дэнлүүний суурийн уран хийц нь гэвэл алтыг давтаж хийсэн ажил байлаа. Сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.

8:5 ○ 여호와께서 모세에게 일러 가라사대
5 ЭЗЭН Мосетэй дахин ярин, айлдахдаа

8:6 이스라엘 자손 중에서 레위인을 취하여 정결케 하라
6 -Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авч, тэднийг цэвэрлэ.

8:7 너는 이같이 하여 그들을 정결케 하되 곧 속죄의 물로 그들에게 뿌리고 그들로 그 전신을 삭도로 밀게 하고 그 의복을 빨게 하여 몸을 정결케 하고
7 Тэднийг цэвэрлэхийн тулд үүнийг чи тэдэнд хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бүх биеийнхээ үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааг. Тэгээд тэд цэвэр болно.

8:8 또 그들로 수송아지 하나를 번제물로, 기름 섞은 고운 가루를 그 소제물로 취하게 하고 그 외에 너는 또 수송아지 하나를 속죄 제물로 취하고
8 Тэгээд тэднээр нэг бухыг, тостой хольсон сайн гурилан идээн өргөлийнх нь хамт авахуулах ёстой. Хоёр дахь бухыг чи нүглийн төлөөх тахилд зориулан авагтун.

8:9 레위인을 회막 앞에 나오게 하고 이스라엘 자손의 온 회중을 모으고
9 Чи левичүүдийг хурлын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн бүх чуулганыг цуглуулан,

8:10 레위인을 여호와 앞에 나오게 하고 이스라엘 자손으로 그들에게 안수케 한 후에
10 левичүүдийг ЭЗЭНий өмнө авчир. Израилийн хөвгүүд левичүүдийн дээр гараа тавих ёстой.

8:11 아론이 이스라엘 자손을 위하여 레위인을 요제로 여호와 앞에 드릴지니 이는 그들로 여호와를 봉사케 하기 위함이라
11 Тэгээд ЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхээр бэлтгэгдэхийн тулд левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас даллах өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна.

8:12 레위인으로 수송아지들의 머리에 안수케 하고 네가 그 하나는 속죄 제물로, 하나는 번제물로 여호와께 드려 레위인을 속죄하고
12 Тэгээд левичүүд бухнуудын толгойн дээр гараа тавьсны дараа, левичүүдийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нэгийг нь нүглийн төлөөх тахил болгон, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн.

8:13 레위인을 아론과 그 아들들 앞에 세워 여호와께 요제로 드릴지니라
13 Чи мөн левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож тэднийг ЭЗЭНд даллах өргөл болгон авчир.

8:14 ○ 너는 이같이 이스라엘 자손 중에서 레위인을 구별하라 그리하면 그들이 내게 속할 것이라
14 Ингэж чи левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас тусгаарлах ба левичүүд Минийх болно.

8:15 네가 그들을 정결케 하여 요제로 드린 후에 그들이 회막에 들어가서 봉사할 것이니라
15 Үүний дараа левичүүд хурлын майханд үйлчлэлийг хийхээр орж болох болой. Харин чи тэднийг цэвэрлэн, тэднийг даллах өргөл болгон авчрах ёстой.

8:16 그들은 이스라엘 자손 중에서 내게 온전히 드린 바 된 자라 이스라엘 자손 중 일절 초태생 곧 모든 처음 난 자의 대신으로 내가 그들을 취하였나니
16 Учир нь тэд Израилийн хөвгүүдийн дундаас Надад бүхлээрээ өгөгдсөн болой. Умайг анх нээгч ууган бүрийн оронд, Израилийн бүх хөвгүүдийн ууган төрөгсдийн оронд Би тэднийг Өөртөө авсан.

8:17 이스라엘 자손 중에 처음 난 것은 사람이든지 짐승이든지 다 내게 속하였음은 내가 애굽 땅에서 그 모든 처음 난 자를 치던 날에 내가 그들을 내게 구별하였음이라
17 Учир нь Израилийн хөвгүүдийн дундах хүн, малын доторх аливаа ууган төрөгсөд нь Минийх. Египетийн нутагт бүх ууган төрөгсдийг Би устгасан тэр өдөр Би тэднийг Өөртөө ариусгасан болой.

8:18 이러므로 내가 이스라엘 자손 중 모든 처음 난 자의 대신으로 레위인을 취하였느니라
18 Харин Би Израилийн хөвгүүдийн дундах аливаа ууган төрөгсдийн оронд левичүүдийг авсан.

8:19 내가 이스라엘 자손 중에서 레위인을 취하여 그들을 아론과 그 아들들에게 선물로 주어서 그들로 회막에서 이스라엘 자손을 대신하여 봉사하게 하며 또 이스라엘 자손을 위하여 속죄하게 하였나니 이는 이스라엘 자손이 성소에 가까이 할 때에 그들 중에 재앙이 없게 하려 하였음이니라
19 Хурлын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлэхээр, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аван, Аарон болон түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой. Ингэснээр Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байх юм гэлээ.

8:20 ○ 모세와 아론과 이스라엘 자손의 온 회중이 여호와께서 레위인에게 대하여 모세에게 명하신 것을 다 좇아 레위인에게 행하였으되 곧 이스라엘 자손이 그와 같이 그들에게 행하였더라
20 Мосе, Аарон болон Израилийн хөвгүүдийн бүх чуулган левичүүдэд тийнхүү үйлдлээ. Левичүүдийн талаар ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тэдэнд тийнхүү хийв.

8:21 레위인이 이에 죄에서 스스로 깨끗케 하고 그 옷을 빨매 아론이 그들을 여호와 앞에 요제로 드리고 그가 또 그들을 위하여 속죄하여 정결케 한
21 Левичүүд бас өөрсдийгөө нүглээс цэвэршүүлэн, хувцсаа угаажээ. Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Аарон тэднийг цэвэрлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ.

8:22 후에 레위인이 회막에 들어가서 아론과 그 아들들의 앞에서 봉사하니라 여호와께서 레위인의 일에 대하여 모세에게 명하신 것을 좇아 그와 같이 그들에게 행하였더라
22 Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө хурлын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд үйлдэв.

8:23 ○ 여호와께서 또 모세에게 일러 가라사대
23 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

8:24 레위인은 이같이 할지니 곧 이십 오 세 이상으로는 회막에 들어와서 봉사하여 일할 것이요
24 -Энэ бол левичүүдэд хамаарах зүйл бөгөөд хорин тав болон түүнээс дээш насныхан хурлын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой.

8:25 오십 세부터는 그 일을 쉬어 봉사하지 아니할 것이나
25 Гэвч тавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажлаас чөлөөлөгдөх ба цаашид ажиллаж болохгүй.

8:26 그 형제와 함께 회막에서 모시는 직무를 지킬 것이요 일하지 아니할 것이라 너는 레위인의 직무에 대하여 이같이 할지니라
26 Хэдийгээр тэд дүү нартаа хурлын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд тэдний үүрэгтэй холбогдуулан ийнхүү хийгтүн гэв.

 민수기 9장 / Тооллого

9:1 애굽 땅에서 나온 다음 해 정월에 여호와께서 시내 광야에서 모세에게 일러 가라사대
1 Тэднийг Египетийн нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ингэж ярин, айлдахдаа

9:2 이스라엘 자손으로 유월절을 그 정기에 지키게 하라
2 -Израилийн хөвгүүдээр Дээгүүр Өнгөрөх баярыг тогтоогдсон цагт нь сахиул.

9:3 그 정기 곧 이달 십 사 일 해 질 때에 너희는 그것을 지키되 그 모든 율례와 그 모든 규례대로 지킬지니라
3 Энэ сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх тогтоолууд, бүх зарлигуудынх нь дагуу сахигтун гэлээ.

9:4 모세가 이스라엘 자손에게 명하여 유월절을 지키라 하매
4 Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд Дээгүүр Өнгөрөх баярыг сахихыг хэлэв.

9:5 그들이 정월 십 사 일 해질 때에 시내 광야에서 유월절을 지켰으되 이스라엘 자손이 여호와께서 모세에게 명하신 것을 다 좇아 행하였더라
5 Тэд Дээгүүр Өнгөрөх баярыг Синаин цөлд эхний сард, тэр сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу, тийнхүү Израилийн хөвгүүд хийв.

9:6 때에 사람의 시체로 인하여 부정케 되어서 유월절을 지킬 수 없는 사람들이 있었는데 그들이 당일에 모세와 아론 앞에 이르러
6 Гэвч үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэнд байсан тул тэд тэр өдөр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиж чадсангүй. Тиймээс тэд тэр өдөр Мосе, Аарон нарын өмнө ирээд,

9:7 그에게 이르되 우리가 사람의 시체로 인하여 부정케 되었거니와 우리를 금지하여 이스라엘 자손과 함께 정기에 여호와께 예물을 드리지 못하게 하심은 어찜이니이까
7 түүнд -Хэдийгээр бид үхсэн хүнээс болж бузартсан боловч яагаад Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг бидэнд хориглов? хэмээв.

9:8 모세가 그들에게 이르되 기다리라 여호와께서 너희에게 대하여 어떻게 명하시는지 내가 들으리라
8 Мосе тэдэнд -Хүлээ. Та нарын талаар ЭЗЭН юу тушаахыг би сонсъё гэв.

9:9 ○ 여호와께서 모세에게 일러 가라사대
9 Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа

9:10 이스라엘 자손에게 고하여 이르라 너희나 너희 후손 중에 시체로 인하여 부정케 되든지 먼 여행 중에 있든지 할지라도 다 여호와 앞에 마땅히 유월절을 지키되
10 -Израилийн хөвгүүдтэй ярин "Хэрэв та нарын эсвэл үр удмын чинь хэн нэгэн үхсэн хүнээс болж бузар болбол эсвэл холын аянд явж байвал, тэр хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахиж болно.

9:11 이 월 십 사 일 해질 때에 그것을 지켜서 어린 양에 무교병과 쓴 나물을 아울러 먹을 것이요
11 Хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр тэд түүнийг сахих ёстой. Тэд үүнийг исгээгүй талх болон гашуун ногоотой хамт идэх болой.

9:12 아침까지 그것을 조금도 남겨두지 말며 그 뼈를 하나도 꺾지 말아서 유월절 모든 율례대로 지킬 것이니라
12 Тэд өглөө болтол үүнээс юуг ч үлдээх ёсгүй бөгөөд ясыг нь хугалж болохгүй. Дээгүүр Өнгөрөх баярын бүх тогтоолын дагуу тэд түүнийг сахих ёстой.

9:13 그러나 사람이 정결도 하고 여행 중에도 있지 아니하면서 유월절을 지키지 아니하는 자는 그 백성 중에서 끊쳐지리니 이런 사람은 그 정기에 여호와께 예물을 드리지 아니하였은즉 그 죄를 당할지며
13 Гэвч цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Дээгүүр Өнгөрөх баярыг сахихаас татгалзах хүн байх аваас тэр хүн ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул өөрийн ард олноос таслагдах болно. Тэр хүн өөрийн нүглийг үүрэх ёстой.

9:14 만일 타국인이 너희 중에 우거하여 여호와 앞에 유월절을 지키고자 하면 유월절 율례대로 그 규례를 따라서 행할지니 우거한 자에게나 본토인에게나 그 율례는 동일할 것이니라
14 Хэрэв харийн хүн та нарын дунд байгаад Дээгүүр Өнгөрөх баярын тогтоол, зарлигийнх нь дагуу ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахих аваас, тэр ч ингэж хийх ёстой. Харийн хүнд болон нутгийн уугуул хүнд та нар нэг зарлигтай байх ёстой" хэмээн хэл гэлээ.

9:15 ○ 성막을 세운 날에 구름이 성막 곧 증거막을 덮었고 저녁이 되면 성막 위에 불 모양 같은 것이 나타나서 아침까지 이르렀으되
15 Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл тэр нь асрын дээр гал мэт үзэгдэв.

9:16 항상 그러하여 낮에는 구름이 그것을 덮었고 밤이면 불 모양이 있었는데
16 Тийнхүү энэ нь үргэлжлэн, өдөр нь үүл түүнийг бүрхэж, шөнө нь гал мэт үзэгдэж байлаа.

9:17 구름이 성막에서 떠오르는 때에는 이스라엘 자손이 곧 진행하였고 구름이 머무는 곳에 이스라엘 자손이 진을 쳤으니
17 Асрын дээрээс үүл дээшлэх бүрд үүний дараа Израилийн хөвгүүд хөдлөн, үүл доош буусан газарт Израилийн хөвгүүд буудаллаж байв.

9:18 이스라엘 자손이 여호와의 명을 좇아 진행하였고 여호와의 명을 좇아 진을 쳤으며 구름이 성막 위에 머무는 동안에는 그들이 유진하였고
18 ЭЗЭНий тушаалаар Израилийн хөвгүүд хөдлөн, ЭЗЭНий тушаалаар тэд буудаллан, үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа.

9:19 구름이 장막 위에 머무는 날이 오랠 때에는 이스라엘 자손이 여호와의 명을 지켜 진행치 아니하였으며
19 Үүл асрын дээр олон хоногоор саатан хорогдоход ч Израилийн хөвгүүд ЭЗЭНий захирамжийг сахин, хөдөлдөггүй байв.

9:20 혹시 구름이 장막 위에 머무는 날이 적을 때에도 그들이 다만 여호와의 명을 좇아 유진하고 여호와의 명을 좇아 진행하였으며
20 Хэрэв зарим үед үүл асрын дээр хэд хоногоор саатах аваас, ЭЗЭНий тушаалын дагуу тэд буудаллан үлддэг байв. Тэгээд ЭЗЭНий тушаалын дагуу тэд хөдөлдөг байлаа.

9:21 혹시 구름이 저녁부터 아침까지 있다가 아침에 그 구름이 떠오를 때에는 그들이 진행하였고 구름이 밤낮 있다가 떠오르면 곧 진행하였으며
21 Хэрэв зарим үед үүл үдшээс өглөө болтол саатан, өглөө нь үүл дээшлэх аваас тэд хөдөлдөг байв. Эсвэл өдрөөр ба шөнөөр тогтож байсан үүл дээшлэх аваас тэр үед тэд хөдөлдөг байв.

9:22 이틀이든지 한 달이든지 일 년이든지 구름이 성막 위에 머물러 있을 동안에는 이스라엘 자손이 유진하고 진행치 아니하다가 떠오르면 진행하였으니
22 Хоёр өдрөөр, сараар, эсвэл жилээр ч үүл асрын дээр саатан, түүний дээр үлдсэн ч Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд хөдөлдөггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд хөдөлдөг байлаа.

9:23 곧 그들이 여호와의 명을 좇아 진을 치며 여호와의 명을 좇아 진행하고 또 모세로 전하신 여호와의 명을 따라 여호와의 직임을 지켰더라
23 ЭЗЭНий тушаалаар тэд буудаллаж, ЭЗЭНий тушаалаар тэд хөдөлж, Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу ЭЗЭНий захирамжийг тэд сахиж байлаа.

 민수기 10장 / Тооллого

10:1 여호와께서 모세에게 일러 가라사대
1 ЭЗЭН Мосетэй цааш нь ярин, айлдахдаа

10:2 은 나팔 둘을 만들되 쳐서 만들어서 그것으로 회중을 소집하며 진을 진행케 할 것이라
2 -Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Чуулганыг дуудан цуглуулахад болон хуаранг хөдөлгөн нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой.

10:3 두 나팔을 불 때에는 온 회중이 회막문 앞에 모여서 네게로 나아올 것이요
3 Хоёуланг нь үлээхэд бүх чуулган хурлын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой.

10:4 하나만 불 때에는 이스라엘 천부장 된 족장들이 모여서 네게로 나아올 것이며
4 Харин нэгийг нь үлээхэд Израилийн бүлгүүдийн тэргүүлэгчид буюу удирдагчид чиний өмнө цуглах ажгуу.

10:5 너희가 그것을 울려 불 때에는 동편 진들이 진행할 것이고
5 Харин чамайг түгшүүрийн дохиог үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой.

10:6 제 이 차로 울려 불 때에는 남편 진들이 진행할 것이라 무릇 진행하려 할 때에는 나팔 소리를 울려 불 것이며
6 Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг хөдөлгөн нүүлгэхийн тулд түгшүүрийн дохиог үлээх ажгуу.

10:7 또 회중을 모을 때에도 나팔을 불 것이나 소리를 울려 불지 말 것이며
7 Харин чуулганыг цуглуулахдаа чи түгшүүрийн дохиогүйгээр үлээгтүн.

10:8 그 나팔은 아론의 자손인 제사장들이 불지니 이는 너희 대대에 영원한 율례니라
8 Түүнээс гадна, Аароны тахилч хөвгүүд бүрээнүүдийг үлээх бөгөөд энэ нь үеэс үед чамд үргэлжийн тогтоол болох болтугай.

10:9 또 너희 땅에서 너희가 자기를 압박하는 대적을 치러 나갈 때에는 나팔을 울려 불지니 그리하면 너희 하나님 여호와가 너희를 기억하고 너희를 너희 대적에게서 구원하리라
9 Чам уруу довтлох өстний эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө дурсагдахын тулд, дайснуудаасаа аврагдахын тулд бүрээнүүдийг түгшүүрийн дохиогоор үлээгтүн.

10:10 또 너희 희락의 날과 너희 정한 절기와 월삭에는 번제물의 위에와 화목 제물의 위에 나팔을 불라 그로 말미암아 너희 하나님이 너희를 기억하리라 나는 너희 하나님 여호와니라
10 Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.

10:11 ○ 제 이 년 이 월 이십 일에 구름이 증거막에서 떠오르매
11 Хоёр дахь жилийн хоёрдугаар сард, уг сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд

10:12 이스라엘 자손이 시내 광야에서 출발하여 자기 길을 행하더니 바란 광야에 구름이 머무늬라
12 Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарч хөдөлцгөөв. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов.

10:13 이와 같이 그들이 여호와께서 모세로 명하신 것을 좇아 진행하기를 시작하였는데
13 Ийнхүү Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу тэд анх удаа нүүлээ.

10:14 수두로 유다 자손 진 기에 속한 자들이 그 군대대로 진행하였으니 유다 군대는 암미나답의 아들 나손이 영솔하였고
14 Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Амминадабын хүү Нахшонтай хамт,

10:15 잇사갈 자손 지파의 군대는 수알의 아들 느다넬이 영솔하였고
15 Иссахарын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуарын хүү Нетанелтай хамт,

10:16 스불론 자손 지파의 군대는 헬론의 아들 엘리압이 영솔하였더라
16 Зебулуны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Хелоны хүү Елиабтай хамт хөдлөв.

10:17 ○ 이에 성막을 걷으매 게르손 자손과 므라리 자손이 성막을 메고 발행하였으며
17 Дараа нь асрыг буулгасан бөгөөд асрыг авч явж байсан Гершоны хөвгүүд болон Мерарийн хөвгүүд хөдлөв.

10:18 다음으로 르우벤 진 기에 속한 자들이 그 군대대로 발행하였으니 르우벤의 군대는 스데울의 아들 엘리술이 영솔하였고
18 Дараа нь Реубений хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу, өөрсдийн цэргийн захирагч, Шедеурын хүү Елизуртай хамт,

10:19 시므온 자손 지파의 군대는 수리삿대의 아들 슬루미엘이 영솔하였고
19 Симеоны хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Зуришаддаин хүү Шелумиелтэй хамт,

10:20 갓 자손 지파의 군대는 드우엘의 아들 엘리아삽이 영솔하였더라
20 Гадын хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Деуелийн хүү Елиасафтай хамт хөдлөв.

10:21 ○ 고핫인은 성물을 메고 진행하였고 그들이 이르기 전에 성막을 세웠으며
21 Дараа нь кохатчууд ариун зүйлсийг авч хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа.

10:22 다음으로 에브라임 자손 진 기에 속한 자들이 그 군대대로 진행하였으니 에브라임 군대는 암미훗의 아들 엘리사마가 영솔하였고
22 Дараа нь Ефраимын хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммихудын хүү Елишаматай хамт,

10:23 므낫세 자손 지파의 군대는 브다술의 아들 가말리엘이 영솔하였고
23 Манассегийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Педахзурын хүү Гамалиелтай хамт,

10:24 베냐민 자손 지파의 군대는 기드오니의 아들 아비단이 영솔하였더라
24 Бениамины хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Гидеонийн хүү Абидантай хамт хөдлөв.

10:25 ○ 다음으로 단 자손 진 기에 속한 자들이 그 군대대로 진행하였으니 이 군대는 모든 진의 후진이었더라 단 군대는 암미삿대의 아들 아히에셀이 영솔하였고
25 Дараа нь бүх хуарангуудын төлөөх арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг нь тэдний цэргийн бүлэглэлүүдийн дагуу өөрсдийн цэргийн захирагч, Аммишаддаин хүү Ахиезертэй хамт,

10:26 아셀 자손 지파의 군대는 오그란의 아들 바기엘이 영솔하였고
26 мөн Ашерын хөвгүүдийн овгийн цэргийн тэргүүн болох Охраны хүү Пагиелтай хамт,

10:27 납달리 자손 지파의 군대는 에난의 아들 아히라가 영솔하였더라
27 Нафталийн хөвгүүдийн овгийн цэргийн захирагч, Енаны хүү Ахиратай хамт хөдлөв.

10:28 이스라엘 자손이 진행할 때에 이와 같이 그 군대를 따라 나아갔더라
28 Энэ бол цэргийн бүлэглэлүүдийн дагуу хөдлөх Израилийн хөвгүүдийн жагсаалын дараалал байлаа.

10:29 ○ 모세가 그 장인 미디안 사람 르우엘의 아들 호밥에게 이르되 여호와께서 주마하신 곳으로 우리가 진행하나니 우리와 동행하자 그리하면 선대하리라 여호와께서 이스라엘에게 복을 내리리라 하셨느니라
29 Дараа нь Мосе өөрийн хадам эцэг, мидиан хүн Реуелийн хүү Хобабд -"Би үүнийг та нарт өгөх болно" гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. Бидэнтэй хамт явагтун. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бид танд сайныг хийх болно гэв.

10:30 호밥이 그에게 이르되 나는 가지 아니하고 내 고향 내 친족에게로 가리라
30 Гэвч тэр Мосед -Би явахгүй. Харин би өөрийн нутаг, төрөл садан уруугаа явна гэв.

10:31 모세가 가로되 청컨대 우리를 떠나지 마소서 당신은 우리가 광야에서 어떻게 진 칠 것을 아나니 우리의 눈이 되리이다
31 Тэгтэл тэр -Биднийг бүү орхиоч. Биднийг цөлд хаана буудаллах ёстойг та мэдэх учраас та бидэнд нүд мэт байх болно.

10:32 우리와 동행하면 여호와께서 우리에게 복을 내리시는 대로 우리도 당신에게 행하리이다
32 Ёсоор болж, хэрэв та бидэнтэй хамт явах аваас бидний төлөө ЭЗЭНий хийх аливаа сайныг бид таны төлөө хийх болно гэв.

10:33 ○ 그들이 여호와의 산에서 떠나 삼 일 길을 행할 때에 여호와의 언약궤가 그 삼 일 길에 앞서 행하며 그들의 쉴 곳을 찾았고
33 Ийнхүү гурван хоногийн аянаар тэд ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд тэдэнд амрах газрыг олохоор тэдний урд талд гурван өдрийн туршид ЭЗЭНий гэрээний авдар явав.

10:34 그들이 행진할 때에 낮에는 여호와의 구름이 그 위에 덮였었더라
34 Тэднийг хуарангаас хөдлөх үед, ЭЗЭНий үүл өдрөөр тэдний дээр байв.

10:35 ○ 궤가 떠날 때에는 모세가 가로되 여호와여 일어나사 주의 대적들을 흩으시고 주를 미워하는 자로 주의 앞에서 도망하게 하소서 하였고
35 Авдрыг хөдлөх үед Мосе -ЭЗЭН, босооч! Таны дайснууд бутран тарж, Таныг үзэн ядагчид нь Таны өмнөөс зугтах болтугай гэж хэлэв.

10:36 궤가 쉴 때에는 가로되 여호와여 이스라엘 천만인에게로 돌아오소서 하였더라
36 Амрах болоход тэрээр -ЭЗЭН, Та Израилийн үй түмэн мянгатууддаа ирээч

 민수기 11장 / Тооллого

11:1 백성이 여호와의 들으시기에 악한 말로 원망하매 여호와께서 들으시고 진노하사 여호와의 불로 그들 중에 붙어서 진 끝을 사르게 하시매
1 Ард түмэн ЭЗЭНий чихэнд гай зовлонгоос болж гомдоллогсодтой адил болов. ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзсэн ба ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зарим зах хаяаг шатаав.

11:2 백성이 모세에게 부르짖으므로 모세가 여호와께 기도하니 불이 꺼졌더라
2 Ард түмэн Мосе уруу хашхирахад, Мосе ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав.

11:3 그 곳 이름을 다베라라 칭하였으니 이는 여호와의 불이 그들 중에 붙은 연고였더라
3 ЭЗЭНий гал тэдний дунд шатсан учир уг газрын нэр нь Табера хэмээн дуудагдах болжээ.

11:4 ○ 이스라엘 중에 섞여 사는 무리가 탐욕을 품으매 이스라엘 자손도 다시 울며 가로되 누가 우리에게 고기를 주어 먹게 할꼬
4 Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж -Хэн бидэнд идэх махыг өгөх вэ?

11:5 우리가 애굽에 있을 때에는 값 없이 생선과 외와 수박과 부추와 파와 마늘들을 먹은 것이 생각나거늘
5 Бид Египетийн нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна.

11:6 이제는 우리 정력이 쇠약하되 이 만나 외에는 보이는 것이 아무 것도 없도다 하니
6 Харин одоо бидэнд идэх дур алга. Энэ маннагаас ондоо харах юм энд юу ч алга гэцгээв.

11:7 만나는 깟씨와 같고 모양은 진주와 같은 것이라
7 Манна нь кориандрын үртэй адил бөгөөд бделлиум адил төрхтэй байв.

11:8 백성이 두루 다니며 그것을 거두어 맷돌에 갈기도 하며 절구에 찧기도 하고 가마에 삶기도 하여 과자를 만들었으니 그 맛이 기름 섞은 과자 맛 같았더라
8 Ард түмэн эргэн тойронд яван, түүнийг түүж, тээрмийн хоёр чулууны хооронд хийж нунтаглан, эсвэл ууранд нүдээд, тогоонд буцалган түүгээр боов хийдэг байв. Түүний амт нь тостой жигнэсэн боовны амттай адил байлаа.

11:9 밤에 이슬이 진에 내릴 때에 만나도 같이 내렸더라
9 Шөнөөр хуаранд шүүдэр унахад манна түүнтэй хамт унадаг байлаа.

11:10 ○ 백성의 온 가족들이 각기 장막 문에서 우는 것을 모세가 들으니라 이러므로 여호와의 진노가 심히 크고 모세도 기뻐하지 아니하여
10 Ард олон өөрсдийн ургууд даяар, хүн бүр майхныхаа үүдэнд уйлан байхыг Мосе сонсов. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэн байсан ба Мосед таалагдахгүй байлаа.

11:11 여호와께 여짜오되 주께서 어찌하여 종을 괴롭게 하시나이까 어찌하여 나로 주의 목전에 은혜를 입게 아니하시고 이 모든 백성을 내게 맡기사 나로 그 짐을 지게 하시나이까
11 Тийнхүү Мосе ЭЗЭНд хандан -Та Өөрийн зарцдаа юунд ийм хатуу хандсан бэ? Яагаад би Таны мэлмийд тааллыг эс олон, юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ?

11:12 이 모든 백성을 내가 잉태하였나이까 내가 어찌 그들을 생산하였기에 주께서 나더러 양육하는 아비가 젖 먹는 아이를 품듯 그들을 품에 품고 주께서 그들의 열조에게 맹세하신 땅으로 가라 하시나이까
12 Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад "Хөхүүл нялх хүүхдийг асрах хүн мэт тэднийг өөрийн цээжиндээ тэвэрч, өвөг дээдэст нь Таны амласан газар уруу авч явагтун" хэмээн хэлэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү?

11:13 이 모든 백성에게 줄 고기를 내가 어디서 얻으리이까 그들이 나를 향하여 울며 가로되 우리에게 고기를 주어 먹게 하라 하온즉
13 Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ?" Бидэнд идэх мах өгөөч" хэмээн тэд миний өмнө уйлж байна.

11:14 책임이 심히 중하여 나 혼자는 이 모든 백성을 질 수 없나이다
14 Би ганцаараа энэ бүх ард түмнийг авч явах чадваргүй юм. Учир нь надад энэ хэт хүнд байна.

11:15 주께서 내게 이같이 행하실진대 구하옵나니 내게 은혜를 베푸사 즉시 나를 죽여 나로 나의 곤고함을 보지 않게 하옵소서
15 Тиймээс хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол намайг нэгмөсөн алаач. Мууг минь бүү үзүүлээч гэлээ.

11:16 ○ 여호와께서 모세에게 이르시되 이스라엘 노인 중 백성의 장로와 유사 되는 줄을 네가 아는 자 칠십 인을 모아 데리고 회막 내 앞에 이르러 거기서 너와 함께 서게 하라
16 Тиймээс ЭЗЭН Мосед -Ард түмний ахмадууд болоод тэдний тэргүүлэгчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Миний төлөө цуглуулан, тэднийг хурлын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо.

11:17 내가 강림하여 거기서 너와 말하고 네게 임한 신을 그들에게도 임하게 하리니 그들이 너와 함께 백성의 짐을 담당하고 너 혼자 지지 아니하리라
17 Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно.

11:18 또 백성에게 이르기를 너희 몸을 거룩히 하여 내일 고기 먹기를 기다리라 너희가 울며 이르기를 누가 우리에게 고기를 주어 먹게 할꼬 애굽에 있을 때가 우리에게 재미 있었다 하는 말이 여호와께 들렸으므로 여호와께서 너희에게 고기를 주어 먹게 하실 것이라
18 Ард олонд хандан "Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Учир нь та нар ЭЗЭНий чихэнд уйлан "Хэн нэгэн бидэнд идэх махыг өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан" гэж байсан. Тиймээс ЭЗЭН та нарт мах өгнө. Та нар идэх болно.

11:19 하루나 이틀이나 닷새나 열흘이나 이십 일만 먹을 뿐 아니라
19 Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр ч биш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш,

11:20 코에서 넘쳐서 싫어하기까지 일 개월간을 먹게 하시리니 이는 너희가 너희 중에 거하시는 여호와를 멸시하고 그 앞에서 울며 이르기를 우리가 어찌하여 애굽에서 나왔던고 함이라 하라
20 харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө уйлан "Бид ер нь юунд Египетийг орхив?" хэмээсэн" гэж хэл гэв.

11:21 모세가 가로되 나와 함께 있는 이 백성의 보행자가 육십 만 명이온데 주의 말씀이 일 개월간 고기를 주어 먹게 하겠다 하시오니
21 Харин Мосе -Миний дунд нь буй ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал "Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно" хэмээн Та айлдав.

11:22 그들을 위하여 양 떼와 소 떼를 잡은들 족하오며 바다의 모든 고기를 모은들 족하오리이까
22 Тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө хонин сүрэг болон үхэр сүрэг нядлах болж байна уу? Эсвэл тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө далайн бүх загас хамтдаа цуглуулагдах болж байна уу? гэв.

11:23 여호와께서 모세에게 이르시되 여호와의 손이 짧아졌느냐 네가 이제 내 말이 네게 응하는 여부를 보리라
23 ЭЗЭН Мосед хандан -ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.

11:24 ○ 모세가 나가서 여호와의 말씀을 백성에게 고하고 백성의 장로 칠십 인을 모아 장막에 둘러 세우매
24 Тийнхүү Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлэв. Мөн тэрээр ард олны ахмадуудын далан хүнийг цуглуулаад, майхныг тойруулан зогсоов.

11:25 여호와께서 구름 가운데 강림하사 모세에게 말씀하시고 그에게 임한 신을 칠십 장로에게도 임하게 하시니 신이 임하신 때에 그들이 예언을 하다가 다시는 아니하였더라
25 Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж, түүнтэй ярив. Мосегийн дээр байсан Сүнсийг Тэр аван, далан ахмад дээр байрлуулав. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээв. Гэвч тэд дахин үүнийг үйлдсэнгүй.

11:26 ○ 그 녹명된 자 중 엘닷이라 하는 자와 메닷이라 하는 자 두 사람이 진에 머물고 회막에 나아가지 아니하였으나 그들에게도 신이 임하였으므로 진에서 예언한지라
26 Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр оршив (тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч майхан уруу очоогүй байв). Тэд буудалд эш үзүүлцгээв.

11:27 한 소년이 달려와서 모세에게 고하여 가로되 엘닷과 메닷이 진 중에서 예언하더이다 하매
27 Тэгтэл нэг залуу хүн гүйн, Мосед хандан -Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв.

11:28 택한 자 중 한 사람 곧 모세를 섬기는 눈의 아들 여호수아가 말하여 가로되 내 주 모세여 금하소서
28 Залуу наснаасаа Мосегийн зарц байсан Нуны хүү Иошуа нь -Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв.

11:29 모세가 그에게 이르되 네가 나를 위하여 시기하느냐 여호와께서 그 신을 그 모든 백성에게 주사 다 선지자 되게 하시기를 원하노라
29 Харин Мосе түүнд -Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой хэмээн хэлэв.

11:30 모세와 이스라엘 장로들이 진 중으로 돌아왔더라
30 Тэгээд Мосе болон Израилийн ахмадууд хуаран уруу буцав.

11:31 ○ 바람이 여호와에게로서 나와 바다에서부터 메추라기를 몰아 진 곁 이편 저편 곧 진 사방으로 각기 하룻길 되는 지면 위 두 규빗쯤에 내리게 한지라
31 Тэнд ЭЗЭНээс салхи гаран, далайгаас бөднө шувуудыг авчран, тэдгээрийг хуарангийн дэргэд, хуарангийн эргэн тойронд наад талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, нөгөө талдаа нэг өдөр орчмын аяны зайнд, газрын гадаргуу дээр хоёр тохой орчим зузаан болтол унагав.

11:32 백성이 일어나 종일 종야와 그 이튿날 종일토록 메추라기를 모으니 적게 모은 자도 십 호멜이라 그들이 자기를 위하여 진 사면에 펴 두었더라
32 Ард олон бүтэн өдөр, бүтэн шөнө, мөн дараагийн бүтэн өдрийг зарцуулан бөднө шувуудыг цуглуулав. (Хамгийн бага цуглуулсан нэгэн нь арван хомерыг цуглуулсан байлаа.) Тэд өөрсдөдөө зориулан тэдгээрийг хуарангийн бүх эргэн тойронд тараан дэлгэв.

11:33 고기가 아직 잇사이에 있어 씹히기 전에 여호와께서 백성에게 대하여 진노하사 심히 큰 재앙으로 치셨으므로
33 Мах нь тэдний шүдэн завсар байх зуур, зажлахаас нь ч өмнө ЭЗЭНий уур хилэн ард олны эсрэг дүрэлзсэн байлаа. ЭЗЭН ард олныг маш хүнд гамшгаар цохив.

11:34 그 곳 이름을 기브롯 핫다아와라 칭하였으니 탐욕을 낸 백성을 거기 장사함이었더라
34 Тиймээс уг газрын нэр нь Киброт-хаттаава хэмээн дуудагдсан. Учир нь тэд шуналтай байсан хүмүүсийг тэнд оршуулсан байлаа.

11:35 백성이 기브롯 핫다아와에서 진행하여 하세롯에 이르러 거기 거하니라
35 Киброт-хаттааваас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, тэндээ үлдэв.

 민수기 12장 / Тооллого

12:1 모세가 구스 여자를 취하였더니 그 구스 여자를 취하였으므로 미리암과 아론이 모세를 비방하니라
1 Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсний улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав. (Яагаад гэвэл Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсэн байлаа).

12:2 그들이 이르되 여호와께서 모세와만 말씀하셨느냐 우리와도 말씀하지 아니하셨느냐 하매 여호와께서 이 말을 들으셨더라
2 Тэд -ЭЗЭН үнэхээр зөвхөн Мосегээр дамжуулан ярьсан гэж үү? Тэр биднээр ч гэсэн дамжуулан яриагүй юу? гэхэд ЭЗЭН үүнийг сонсов.

12:3 이 사람 모세는 온유함이 지면의 모든 사람보다 승하더라
3 (Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа.)

12:4 ○ 여호와께서 갑자기 모세와 아론과 미리암에게 이르시되 너희 삼 인은 회막으로 나아오라 하시니 그 삼 인이 나아가매
4 Тэр даруй ЭЗЭН Мосе, Аарон, Мириам нарт хандан -Та гурав хурлын майхан уруу хүрч ир гэж айлдав. Тиймээс тэр гурав хүрч ирлээ.

12:5 여호와께서 구름 기둥 가운데로서 강림하사 장막 문에 서시고 아론과 미리암을 부르시는지라 그 두 사람이 나아가매
5 Дараа нь ЭЗЭН үүлэн багана дотор доош бууж, майхны үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон, Мириам нарыг дуудав. Тэр хоёрыг урагш гарахад

12:6 이르시되 내 말을 들으라 너희 중에 선지자가 있으면 나 여호와가 이상으로 나를 그에게 알리기도 하고 꿈으로 그와 말하기도 하거니와
6 Тэр -Үгийг минь одоо сонс. Хэрэв та нарын дунд эш үзүүлэгч байвал ЭЗЭН Би Өөрийгөө түүнд үзэгдлээр мэдүүлэх болно. Би түүнтэй зүүдэнд нь ярих болно.

12:7 내 종 모세와는 그렇지 아니하니 그는 나의 온 집에 충성됨이라
7 Миний зарц Мосегийн хувьд тийм биш бөгөөд тэр Миний бүхий л гэрт итгэмжит билээ.

12:8 그와는 내가 대면하여 명백히 말하고 은밀한 말로 아니하며 그는 또 여호와의 형상을 보겠거늘 너희가 어찌하여 내 종 모세 비방하기를 두려워 아니하느냐
8 Түүнтэй Би ам далд хэллэгээр биш, харин бүр илэн далангүй амаараа ярьдаг бөгөөд тэр ЭЗЭНий хэлбэр дүрсийг хардаг. Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ?

12:9 여호와께서 그들을 향하여 진노하시고 떠나시매
9 Тийнхүү тэдний эсрэг ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр салан явав.

12:10 구름이 장막 위에서 떠나갔고 미리암은 문둥병이 들려 눈과 같더라 아론이 미리암을 본즉 문둥병이 들었는지라
10 Харин үүл майхны дээрээс салан явахад, харагтун, Мириам цас мэт цагаан, уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байв.

12:11 아론이 이에 모세에게 이르되 슬프다 내 주여 우리가 우매한 일을 하여 죄를 얻었으나 청컨대 그 허물을 우리에게 돌리지 마소서
11 Дараа нь Аарон Мосед хандан -Өө, эзэн минь, би танаас гуйя. Бидний мунхгаар үйлдэн, нүгэл үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч.

12:12 그로 살이 반이나 썩고 죽어서 모태에서 나온 자 같이 되게 마옵소서
12 Түүнийг эхийнхээ хэвлийгээс гарахдаа хагас мах нь өмхөрсөн үхсэн нэгэнтэй адил бүү болгооч гэв.

12:13 모세가 여호와께 부르짖어 가로되 하나님이여 원컨대 그를 고쳐 주옵소서
13 Мосе ЭЗЭН уруу хашхиран -Бурхан, түүнийг эдгээгээч, би залбирч байна! хэмээв.

12:14 여호와께서 모세에게 이르시되 그의 아비가 그의 얼굴에 침을 뱉었을지라도 그가 칠 일 간 부끄러워하지 않겠느냐 그런즉 그를 진 밖에 칠 일을 가두고 그 후에 들어오게 할지니라 하시니
14 Гэвч ЭЗЭН Мосед -Хэрэв эцэг нь түүнийг нүүр уруу нь нулимсан бол тэр өөрийн ичгүүрийг долоо хоногийн турш үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорь. Үүний дараа түүнийг дахин хүлээн авах юм хэмээв.

12:15 이에 미리암이 진 밖에 칠 일 동안 갇혔고 백성은 그를 다시 들어오게 하기까지 진행치 아니하다가
15 Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг дахин хүлээж авахаас нааш ард олон нүүсэнгүй.

12:16 그 후에 백성이 하세롯에서 진행하여 바란 광야에 진을 치니라
16 Үүний дараа харин ард олон Хазеротаас нүүж, Параны цөлд буудаллав.